A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/771/

Зөвшилцөл эсвэл арбитраас өөр хувилбар байхгүй

Татварын маргаан, Ажлын хэсгийн дүгнэлт төслийн “хувь заяа”-г тодорхойлно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/771/


“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өмнийн говьд урагшилж, гүний уурхай ашиглалтад орох хугацаа төлөвлөгөөний дагуу хором хормоор ойртсоор байна. Том төслийн хаялга эдийн засагт тусгалаа олж, бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.4 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авах гэрээг Монголын компаниудтай “оюутолгой” байгуулжээ. Төслийн цөм хэсэг эрчимжих хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдсээр байгаа. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжийг “Оюутолгой” өнгөлж, эхний гуравт багтсан.

Борлуулалтын орлогоороо топуудыг тэргүүлсэн бол татварын хэмжээгээрээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа жагссан гэхээр “Оюутолгой” богино хугацаанд хэр том компани болон өргөжиж байгааг харж болох юм. Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн тодорхойлсноор “Оюутолгой” бол Rio Tinto-гийн хувьд ирээдүйтэй төслийнх нь нэг. Гэвч төсөл тойрсон маргаан өнөөг хүртэл тасралтгүй хөвөрсөөр. Олон нийтийн дунд төдийгүй улс төрийн хүрээнд “Оюутолгой”-гоос хүртэх ногдол ашигт эргэлзсэн, энэ төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж чадна гэдэгт үл итгэсэн байдал зонхилох шинжтэй. Ялангуяа, Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй хардалт, үгүйсгэл цаашид улам хавтгайрч мэдэхээр байна. Яг энэ уур амьсгал давамгайлах үед татварын ерөнхий газраас “Оюутолгой”- д 155 сая ам.доллар буюу 377 тэрбум төгрөгтэй тэнцэх татварын акт тавьсан билээ. Тэгвэл энэхүү татварын маргааныг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаад даруй ажлын хоёр долоо хоног өнгөрч байна.

Маргааныг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаад 14 хонож байна

“Оюутолгой” компанийн хувьд 17.4 орчим тэрбум төгрөгийн актыг хүлээн зөвшөөрч, түүнийхээ 11.4 тэрбум төгрөгийг татварын ерөнхий газрын дансанд шилжүүлсэн юм. Харин үлдсэн 360 орчим тэрбум төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу маргаан шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнийг ажлын 60 хоногт шийдвэрлэж чадахгүй бол Лондоны Арбитрын шүүхэд хандахаар заачихсан. УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн “Оюутолгой”-д хийсэн шалгалт, удаа дараагийн мэдэгдэл нь нөхцөл байдал хэрхэн хүндэрсэн, төсөл хэрэгжүүлэгч талуудын дунд үл ойлголцол хэр их гүнзгийрсэн гэдгийг илтгэх аж. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой”-д 150 сая ам.доллараар зогсохгүй татварын асуудал бий гэж мэдээлсэн. Тэгвэл төсөл хэрэгжүүлж буй талууд зөвшилцөлд хүрэхээр зорьж байгаа гэсэн мэдээлэл байна. “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарын хэлснээр татварын албанаас 25 зүйлээр татварын акт тавьсны дөрвөн зүйл дээр зөвшилцөлд хүрчээ.

Эргэн сануулахад, 2015 онд 130 сая ам.долларын татварын актыг шийдэхдээ “Оюутолгой” Засгийн газартай тохиролцож, 30 сая ам.доллар төлсөн байдаг. Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Энэ бол ердийн л бизнесийн үйл явц. Манай Канад, Австралийн салбаруудад ч хөндлөнгийн аудит ордог. Монголд ч мөн адил. Бид энд урт хугацаанд ажиллана. Бусад салбаруудын л адил Засгийн газартай уулзаад, ярилцаад ажиллаж байна” хэмээн Asia Mining сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай. Эндээс харахад Rio Tinto компани “Оюутолгой”- д тавьсан татварын маргаанд төдийлэн барьц алдахгүй байгаа бололтой. Гэхдээ татварын маргаан, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт төслийн бүтээн байгуулалт, компанийн “хувь заяа”-тай холбогдох тул зөвшилцөх магадлал илүү гэж хөндлөнгийн судлаач нар үзэж байна. Татварын маргааны хувьд хувилбар маш тодорхой. Арбитрт хандах эсвэл Засгийн газар болон “Оюутолгой” зөвшилцлийн ширээнд суухаас өөр сонголт байхгүй билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ бүх төрлийн онлайн мөрийтэй тоглоомыг хориглов

 0 сэтгэгдэл


Холбооны хууль бүх төрлийн интернэт мөрийг хориглосон талаар АНУ-ын Хууль Зүйн Яам мэдэгдсэн. Энэ нь 50 жилийн тэртээ баталсан, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон хуультай холбоотой байр сууриа өөрчилж буйн нотолгоо болов.

Хуучин хуулийг халах саналыг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа, хууль бус мөрийтэй тоглоомтой тэмцэх салбар гаргасан юм. АНУ-д 1961 онд баталсан Wire Act нэртэй хуулиар спортын тэмцээний мөрийг хориглосон явдлыг ташаа ойлгож ирсэн тухай 23 хуудас тайлбарыг тус яамны Хуулийн зөвлөх оффисоос долоон жилийн өмнө гаргасныг даваа гарагт нийтэд ил болгожээ. Wire Act нь интернэт мөрийг бус, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон утгатай хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яам тайлбарласан юм. Шинэ тайлбар нь хуулийн үйлчлэх хүрээтэй холбоотой засгийн газрын байр суурийг шүүгч нар хэрхэн авч үзэхтэй холбоотой шалгуур болно хэмээн тус яам үзэж байна. Долоон жилийн өмнө буюу 2011 онд гарсан тайлбараас хойш сугалааны тасалбарыг онлайн борлуулж, казино эрхлэгчид онлайнаар мөрий тавьдаг болсон нь ч шинэ тайлбартай уялдан өөрчлөгдөж болзошгүй.

Хууль Зүйн Яам 2011 онд гаргасан шийдвэрээ эргэн харж үзэх лоббиг казино эрхлэгч тэрбумтан Шелдон Аделсон тэргүүтэй эвсэл 2017 оноос өрнүүлж эхэлсэн юм. Тус яамнаас гаргасан шийдвэр нь АНу-ын муж улсууд онлайн мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх нөхцөл бүрдүүлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн хувьцаанд дарамт хэвээр

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томуугийн дэгдэлт инфляц өсөхөд нөлөөлжээ

Эм, тариа улирлын шинжтэй үнийн өсөлтөд жин дарж байна

 0 сэтгэгдэл


Утааны улиралтай зэрэгцэн дэгддэг томуу, томуу төст өвчний тархалт эмч, эмнэлгүүдийн ачааллыг нэмэхээс гадна иргэдийн санхүүд ч дарамт болж байгаа нь статистикийн мэдээллээс харагдаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр иргэдийн хэтэвчинд мах, нүүрсний үнийн өсөлтөөс дутуугүй дарамт болжээ.

Эдгээр төрлийн бараа, үйлчилгээний үнийн өсөлт 12 дугаар сард инфляц 8.1 хувьтай гарахад жин дарсан аж. ҮСХ-ны мэдээлснээр инфляцад орон сууц, ус, цахилгаан түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, харин эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний төлбөр 11.4 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Үүнээс гадна шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбоотойгоор согтууруулах ундаа, тамхи, хүнсний бараа, ундаа хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлсөн. Уг нь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ иргэдийн хэрэглээний сагсанд 3.6 хувийг буюу маш бага жин дардаг.

Гэхдээ улирлын шинжтэй инфляцад мах, хүнсний ногоо, нүүрсний үнээс гадна эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ хүйтний эрч чангарч, томуугийн вирус дархлаа дарангуйлдаг үетэй зэрэгцэн өрхийн санхүүгийн дархлааг ч бууруулж байна. Харин өнгөрсөн сард өргөн хэрэглээний шатахууны үнийг литр тутамд нь 150 төгрөгөөр бууруулсан нь тээврийн бүлгийн үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас 0.6 нэгжээр буурахад нөлөөлжээ. Гэхдээ өнгөрсөн оны турш шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдсэнээр нь тээврийн бүлгийн үнэ 2018 оны эхнээс 9.7 хувиар өссөн байгаа юм.

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨСӨЛТ ИЛТ СААРЧЭЭ

Эдийн засгийн 12 дугаар сарын үзүүлэлтүүдийг харахад 2018 онд эдийн засгийн өсөлт мөн оны гуравдугаар улирлын түвшинд хадгалагдах болов уу хэмээн албаныхан таамаглаж байна. ҮСХ-ны мэргэжилтнүүдийн онцолж буйгаар эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн нөхцөл байдал тогтвортой байгаа ч хөдөө аж ахуйн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй аж. Өнгөрсөн жил нийт малын тоо толгой 240.3 мянга буюу 0.4 хувиар нэмэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг 10 дахин бага өсөлт болж байна. 2018 оны эхний дөрвөн сард өвөлжилт, хаваржилт хүндэрсэн, бэлчээрийн доройтол, халдварт өвчний дэгдэлт өндөр байсан зэрэг шалтгаанаар малын зүй бус хорогдол 2.6 сая буюу дөрвөн хувьтай байсан байна. Үүнээс гадна төллөх насны мал олноороо хээл хаясан нь цөөхөн төл авахад нөлөөлжээ.

• Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр иргэдийн хэтэвчид мах, нүүрсний үнийн өсөлтөөс дутуугүй дарамт болжээ. 

• Малын тоо толгойн өсөлт дундаж өсөлтөөс 10 дахин бага, зүй бус хорогдол ихсэв. 

• Төсвийн урсгал зардал 304.8 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага тэлэхэд хүргэжээ.

Хээл авсан нийт малын 90 орчим хувь нь төллөдөг байсан ч өнгөрсөн онд 60-70 хувь нь төллөсөн гэдгийг албаныхан хэллээ. Харин газар тариалангийн салбарт хэдийгээр тариалалтын талбайн хэмжээ багассан ч нэгж талбайгаас авах ургацын хэмжээ харьцангуй өндөр байсан байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ 39 ХУВИАР БУУРАВ

12 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 27.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 53.9 сая ам.доллар буюу 66.2 хувиар өссөн. Харин жилийн дүнгээр нь авч үзвэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2017 оныхоос 726.5 сая ам.доллар буюу 39 хувиар буурсан үзүүлэлт. Үүнд импорт 35.5 хувиар, экспорт 13.1 хувиар тус тус өсчээ. Экспортод гарч байгаа эрдэс бүтээгдэхүүн 1.1 тэрбум, нэхмэл бүтээгдэхүүн 74.3 сая ам.доллараар голлон өссөн бол импортын өсөлтөд дизелийн түлш, машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдан авалт жин дарсан байна. Өнгөрсөн онд экспортод гарсан нүүрсний дундаж үнэ тонн нь 60 ам.доллар байсан бол зэсийн баяжмал биет хэмжээгээр 0.5 сая тонноор буурсан ч үнэ нь тонн тутамдаа 40 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь экспортын орлого өсөхөд гол нөлөө үзүүлжээ.

Харин 2018 оны төсөв урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ч нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өмнөх оныхоос 205.6 тэрбум  төгрөг буюу 2.3 хувиар өссөн байна. Хэдийгээр хүүгийн болон хөрөнгийн зардал, татаас, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл тус бүр буурсан ч урсгал зардал 304.8 тэрбум төгрөгөөр өссөн нь төсвийн зарлага тэлэхэд хүргэжээ.

ЗГМ: Тодруулга

Инфляцын 30 хувь импортоос хамаарч байна

Улирлын шинжтэй инфляцын өсөлтөд юу нөлөөлсөн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн хэлтсийн статистикч Д.Баасангаас тодрууллаа

-Шатахууны үнийг бууруулсан ч өргөн хэрэглээний барааны үнэ эргээд буурдаггүй. Энэ нь албан ёсны тоон мэдээлэлд хэрхэн тусаж байна вэ?

-Инфляцын 8.1 хувийн өсөлтийн 30 орчим хувь импортын бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна. Үүнд валютын ханш болон шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн гэсэн үг. Шатахууны үнэ гэхэд 2011 оноос хойш 21 удаа нэмэгдэж, 15 удаа буурсан. Өөрөөр хэлбэл, зургаан удаагийн өсөлт хадгалагдаж байгаагаас үнэ нь өссөн хэмжээгээрээ эргэж буурдаггүй гэсэн дүгнэлт хийж болно. Үүнээс гадна, манай улсын төлбөрийн чадвар муудаж байгаа нь төгрөгийн ханшийг сулруулж байна.

-Махны үнэд жилийн турш ямар өөрчлөлт ажиглагдав?

-Өнгөрсөн жил нэгдүгээр сараас хойш махны төрөл тус бүр кг тутамдаа 200-700 төгрөгрөөр нэмэгдэж, 7-8 дугаар сард эргээд буурсан байна. Харин өмнөх жилүүдийн хувьд 1-3 дугаар сард махны үнэ нэмэгддэг, 5-6 дугаар сард буурдаг зүй тогтол байсан бол 2018 онд үнэ буурах үе нэг сараар хойшилсон. Энэ нь малын тарга тэвээрэг сайтай байсан. Орон нутагт малын нядалгааны цэгтэй болж, худалдаачид махаа зөвхөн Улаанбаатарт бус зам дагуух худалдааны төвүүдэд өгдөг болсон гээд тээвэр ложистикийн өөрчлөлттэй холбоотой. Малчны хотноос шууд авсан малын махыг яг нийслэлд авчирч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Яагаад гэвэл хомсдол бий болж байна шүү дээ. Махны үнэ өнгөрсөн оны 10-11 дүгээр сард буюу хүмүүсийн идшээ бэлтгэдэг үеэр эргээд өссөн. Үүнээс гадна иргэдийн хэрэглээний сагсанд өөрчлөлт орж байна. Тухайлбал, далайн байцайны болон лаазалж, нөөшилсөн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, иргэдийн хүнсний уламжлалт хэрэглээ өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хэрэглээний үнийн сагсан дахь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын банкууд гибрид зах зээлд $22 тэрбумыг гаргана

 0 сэтгэгдэл