A

Жижиг

A

Дунд

A

Том

Инженер

A

Жижиг

A

Дунд

A

Том

1-т Борлуулалтын менежерийн ажлын байранд ажил горилсон тохиолдолд

Медиа салбарын борлуулалтын ажилтанд тавигдах шаардлага:

Захиалагч талын санал болгосон бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг дэмжих, борлуулах. Сайн борлуулалт хийх үүднээс боломжит үйлчлүүлэгч нартай харилцаж, бүх харилцагчидтайгаа сайн харилцаатай байх. Борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын тайланг дээд удирдлагуудад танилцуулах.

Медиа салбарын Борлуулалтын ажилтны үүрэг:

  • Салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сайн судалж мэдсэн байх
  • Компанийн зөвшөөрлийн дагуу борлуулалтын төрөл бүрийн арга, боломжийн талаар бусад ажилтнууддаа зааж, сургах
  • Шинээр дуудлага хийх, үйл ажиллагаанд оролцох болон танилын хүрээгээ ашиглан боломжит үйлчлүүлэгчидтэй харилцаа тогтоох
  • Харилцагчидтай утсаар холбогдох болон биечлэн уулзаж борлуулалт хийх
  • Боломжит үйлчлүүлэгчдэд медиа салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үр ашгийг тайлбарлаж, ойлгуулах
  • Зарим тохиолдолд бүтээгдэхүүний үнэ, холбогдох зардлын талаар тайлбарлах
  • Амжилттай борлуулалт хийхийн тулд харилцагчдынхаа талаар мэдээллийг цуглуулах
  • Утсаар болон биечлэн уулзаж холбогдсон харилцагч бүрийн мэдээлэл, уулзалтын талаар тэмдэглэл хөтлөх
  • Хийгдсэн борлуулалт бүрийн явц, гүйцэтгэлийг тухай бүрд нь хянаж, нягтлах
  • Урт болон богино хугацаанд борлуулалтыг улам нэмэгдүүлэхийг эрмэлзэх
  • Харилцагч бүртэй сайн харилцаатай байх
  • Харилцагчидтайгаа ойр байх үүднээс үзэсгэлэн яармаг болон тухайн салбарын сургалт, бусад үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох
  • Шаардлагатай тохиолдолд ажлын бус цагаар харилцагчидтай уулзаж ярилцах

Медиа салбарын Борлуулалтын ажилтанд зайлшгүй байх ур чадвар:

Бизнес, Маркетинг болон холбогдох салбарын Бакалаврын зэрэгтэй байх; Медиа салбар дахь борлуулалтын туршлага; Нээлттэй зан чанар, Олон төрлийн хүмүүстэй харилцах чадвар, Өөртэй итгэлтэй, Найдвартай байдал, Харилцагчдад үйлчлэх, тэдэнтэй харилцаа тогтоох, Бусдыг сонсдог байх, Бүтээлч, Аливаа зүйлд хурдан дасан зохицдог, Цэвэрч нямбай байх, Олон ажлыг нэгэн зэрэг хийх.