A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4447/

Иргэншсэн улс төр хийе гэвэл ширэнгийн хуулиа өөрчлөх хэрэгтэй

Иргэншсэн улс төр хийе гэвэл ширэнгийн хуулиа өөрчлөх хэрэгтэй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4447/
  • Зөвхөн сонгуульдаа бэлтгэж санхүүжилтээ босгох хугацаа, данс гэсэн хоёр зүйлийг л нэр дэвшигчид олгоход тэгш бус байдал харьцангуй бага болно 
  • Мөнгөтэй хүмүүс нь мөнгөгүй атлаа олны дэмжлэгийг авсан олон өрсөлдөгч улстөрд ороод ирэх вий гэж болгоомжилж байгаа байх

Үндэсний аудитын газраас нэг хүний сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 775 сая хүртэл төгрөгөөр баталсан нь хөрөнгө, мөнгөгүй нэр дэвшигчид гарааны тэгш бус байдал үүсгэж буй. Тиймээс нэр дэвшигчид хэрхэн нэг гараанаас өрсөлдөх боломжийг бий болгох, сонгуулийн санхүүжилтийг төлбөрийн шинжтэй болгохоос сэргийлэх арга туршлагын талаар УИХ-ын гишүүн асан, Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

-2020 оны УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг үндэсний аудитын газраас 360-775 сая төгрөг байхаар баталсан байна. Бүх нэр дэвшигчид гарааны тэгш байдлаар өрсөлдөхийн тулд сонгуулийн зардлыг хэрхэн зохицуулах ёстой вэ? ­

-Ардчилсан улс орны ардчилсан сонгуульд бүх хүн нэр дэвших эрхтэй байдаг учраас тэр эрхээ хэрхэн эдлэх вэ гэдгийг хуулиар мөн зохицуулж өгсөн байдаг. Нэр дэвших эрхийн нэг хэсэг нь нэр дэвшигчийн мөнгөө босгох тухай зохицуулалт юм. Монгол Улс Үндсэн хуульдаа бүх хүн нэр дэвших эрхтэй гэж заасан атлаа нэр дэвших эрхээ яаж эдлэх, мөнгөө яаж босгох талаар одоо хүртэл хуулиар зохицуулаагүй. Сонгуулийн тухай хуульд ганц хоёр заалт байдаг нь нэр дэвших үнэмлэхээ авсны дараа данс нээгээд, хандив авч болдог. Энэ нь нэр дэвших зорилготой хүмүүст тэгш боломж олгодоггүй. Одоогоор ардчилсан орнууд хоёр том урсгалаар сонгуулиа санхүүжүүлж байна. Эхнийх нь Европын урсгал. Ерөнхийдөө 10­20 мянган еврогоор сонгууль хийх ёстой гэсэн хатуу хууль тус тивд үйлчилж байна. Энэ бол нэр дэвшигч нэг сарын цалингаар санхүүжүүлж болохуйц хөрөнгө юм. Сонгуулийн зардлыг ингэж бууруулахын тулд тус орнууд Үндсэн хуульдаа пропорциональ тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулна гээд тусгачихсан. 

-Харин Монгол Улс сонгуулийн мажоритар тогтолцоотой. Энэ тохиолдолд нэр дэвшигчид өөрсдөө санхүүжилтээ босгох шаардлагатай. Тиймээс ихэнхдээ хөрөнгө мөнгөтэй хүмүүс л сонгуульд давуу байдлаар оролцдог шүү дээ? ­

-Манай Үндсэн хуульд пропор­циональ тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас мажоритар системээр сонгуулиа хийж байна. Энэ тогтолцооны нэг онцлог нь нам гэхээс илүү хувь хүн өөрөө очиж сонгогчдын саналыг авдаг. Энэ бол Америкийн сонгуулийн тогтолцоотой төстэй. Манайхтай төстэй мажоритар тогтолцоотой орнууд ямар байдлаар сонгогдох эрхийг хангаж байна вэ гэхээр “Дуртай хүн сонгуульд нэр дэвшиж болно. Мөн дуртай хүн нь нэр дэвшихдээ бэлтгэж болно” гэсэн эрхийг нь өгчихөж байгаа юм. Нэр дэвшихэд бэлтгэх хамгийн том ажил хөрөнгө босгох. Өөрөөр хэлбэл хөрөнгө босгох эрхийг хуулиар олгодог. Харин үүрэг нь намууд, нэр дэвшигчдэд биш сонгуулийн хороонд байдаг. Гэтэл манай улсын Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгуулийн саналыг тоолоод, дүн зарлах ажил хийж байхад АНУ-ын сонгуулийн хороо нь нэр дэвшихийг хүсэж байгаа бүх хүний дансыг нь нээж өгөөд сууж байдаг. 

-Бүх шатны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүн бүрийн дансыг нээнэ гэж үү? 

-Би 2011 оны аравдугаар сарын 3-­нд АНУ-­ын Холбооны сонгуулийн хороонд очиж, уулзаж байсан. Тэр хороон дээр бараг 1000 хүний нэртэй тус бүрийн шүүгээ байсан. Тэр шүүгээнээсээ хавтаснууд гаргаж ирээд, надад үзүүлж байсан юм. Хэн нэгэн нэр дэвшигч, хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газраас нэр дэвшинэ гээд дансаа нээлгэчихсэн байгаа нь тэр юм билээ. Тэр хавтаснуудын дунд Трамп гэсэн хавтас ч байсан. 

-Тэгэхээр Дональд Трамп бүр 2011 онд хэзээ нэгэн цагт нэр дэвшинэ гэж тооцож байжээ? 

-Тийм. Трамп 2016 онд АНУ­-ын ерөнхийлөгч болсон. Тэгэхэд 2011 онд сонгуулийн хороондоо дансаа нээлгэчихсэн байсан. Трампын хавтсыг надад үзүүлэхдээ “Энэ хүн 2011 оноос нэг сая ам.долларыг дансандаа байршуулж эхэлсэн” гэж хэлсэн. Нэг сая ам.доллартай хүн том л сонгуульд өрсөлдөх нь дээ гэж асуухад “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байх” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл өөрийг нь хүн дэмжих нь үү гэдгийг хандивын дансаараа тав, зургаан жил ажиглаж, нэлээн сайн дэмжлэг авч, хандив цуглуулсны дараа дэвшсэн хэрэг. Гэтэл Монголд иргэн хүн сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан мөртлөө, сонгуульд бэлтгэх ажлыг нь хийлгэхгүй, дансыг нь нээхгүй, хөрөнгө босгох ажлыг эхлүүлэхгүй байна гэдэг мөнгөтэй хэдэн хүнд боломж олгоно л гэсэн үг. Мөнгөгүй бол нэр дэвших эрхээ эдэлдэггүй. 

-Сонгуулийн хандив цуглуулах хугацаа олгочихвол тэгш бус байдал арилна гэж үзэж байна уу? 

-Одоо манай хуулиар нэр дэвших эрхээ намаасаа авчихаад, СЕХ­-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаныхаа дараа сая нэг дансаа нээдэг. Гэтэл бусад мөнгөтэй хүмүүс аль хэдийнэ тойрог руугаа гараад, кампаниа эхэлчихсэн байдаг. Харин мөнгөгүй хүн сурталчилгаагаа ч эхлүүлж чадахгүй, хүмүүсээ ч ажиллуулж чаддаггүй. Тиймээс л Монголд мөнгөтэй хүмүүс сонгуульд ялж, мөнгөгүй нь ялагддаг гэсэн үг. Энэ бол манай орон сонгуульд нэр дэвшигчдэд гарааны тэгш байдлыг олгож чадахгүй байгааг илтгэж байна. Сонгуулийн санхүүжилт босгох хангалттай хугацаа олгоогүй байна гэдэг тэгш бус байдлыг л дэвэргээд байгаа юм. Тэгш бус байдалтай явсаар цөөхөн хэдэн хүн нийгмийн бүх баялаг, бүх мэдээллийг гартаа атгачихдаг. Харин ард түмэн дандаа боломжийн гадуур үлддэг. Гарааны тэгш байдлыг олгохын тулд сонгуулийн санхүүжилтийг босгох цаг хугацаа л олго. Зөвхөн сонгуульдаа бэлтгэж санхүүжилтээ босгох хугацаа, данс гэсэн хоёр зүйлийг л нэр дэвшигчид олгоход тэгш бус байдал харьцангуй бага болно. 

-Монгол Улс улс төрийн намын санхүүжилт, тэр дундаа сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох талаар үе үе ярьдаг. Гэвч хуулиа баталж чадахгүй л байна. Монголын улстөрчдөд сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох хүсэл зориг дутаад байна уу, эсвэл аргаа олохгүй байна уу? 

-Аль аль нь л байгаа. Хүсэл зориг ч дутаж байна. Мөнгөтэй хүмүүс нь мөнгөгүй атлаа олны дэмжлэгийг авсан олон өрсөлдөгч улстөрд ороод ирэх вий гэж болгоомжилж байгаа байх. Нөгөө хэсэг нь аргаа олохгүй л яваа байх. Ер нь Монгол Улс улс төрийн орон зайгаа залуучууд, шинэ үеийнхэн, эмэгтэйчүүддээ тэлж өгөх хэрэгтэй байна. Маш өндөр боловсролтой, нийгмээ өөрчилье, сайн сайхан болгоё гэсэн санаачилгатай залуучууддаа хаалгаа нээж өгөх цаг болсон. Харин тэр хаалгыг нээхэд хамгийн их садаа болж буй зүйл нь мөнгө. Мөнгө байхгүйдээ биш харин үүнийг яаж босгож, нээлттэй зарцуулж, хуваарилах вэ гэдэг хуулиа л гаргах хэрэгтэй байна. Түүнийгээ зохицуулаагүй байж ардчилсан сонгуулийн талаар ярих нь дэндүү өрөөсгөл болоод байна. Ерөнхийдөө хүмүүст үнэхээр тэгш боломж олгоё гээд, улс төрийн эрмэлзэл гаргаж чадах юм бол түүнд нь тусалдаг арга хэлбэр дэлхийгээр дүүрэн байна. Гэтэл “Мөнгөгүй хүн улстөрд орж яах гээд байгаа юм. Орж ирэх гэж байгаа бол мөнгөө эхлээд үзүүл” гэсэн ширэнгийн хуулиар Монгол Улс яваад байна. Ширэнгийн улс төрийг дуусгаад, иргэншсэн улс төр хийе гэж байгаа бол хөрөнгө мөнгөө босгох иргэншсэн хуультай болох, улс төрийн санхүүжилтийн тухай тусдаа хуультай болох хэрэгтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис хааны музейн шавыг тавилаа

 0 сэтгэгдэл
  • Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогджээ
  • Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн

Байгалийн түүхийн музейн суурин дээр барих Чингис хааны музейн шавыг тавилаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл тэргүүтэй албаныхан уг үйл ажиллагаанд оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийн эхлүүлж байна. Энд Монголын түүхийн судалгаа, сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв. 

Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг болох юм. Музейн үзмэрийг зөвхөн бодитоор үзэхээс гадна виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдтэй байх аж. Мөн Монголын 36 их хааны лааны тосон баримал байхаас гадна Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг эх хувиар болон хуулбарлан авахаар 36 улстай холбогдоод байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй

 0 сэтгэгдэл
  • Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн

Коронавирусийн улмаас эдийн засагт үүсэж буй хямралын эсрэг Засгийн газрын авч буй арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт, мэдээллийг өглөө. Өчигдрийн байдлаар нийт 17 тэрбум төгрөгийг дотоодыг эх үүсвэрийн уг вирусээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулжээ. Тодруулбал, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг олгосон байна. Харин гадаадын зээл тусламж, хандивыг оролцуулаад нийт 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан аж. Харин эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газраас шийдвэрлэсэн зарим хариу арга хэмжээг нэмж тайлбарлав. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг энэ сараас ирэх аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн шийдвэрт Засгийн газар НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн. Цаашид ч ийм өвчин гарах, газар хөдлөлт, янз бүрийн байгалийн гамшиг юу ч тохиолдож болно зарим төрлийн байгууллагын ажилтнууд хамрагдахгүй юм. Тухайлбал, төрийн бүх албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтнууд, төрөөс тендер авч ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнууд энэ хөнгөлөлтийг эдлэхгүй. Яагаад гэвэл коронавирусийн нөлөө улсын төсөв одоохондоо дарамт болоогүй гэж үзэж байгаа аж. Мөн орлого нь буураагүй аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамаарахгүй юм. Улсын төсвийн орлого эхний улирлын байдлаар төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөг дутуу орж ирсэн. Энэ цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Сангийн яам хоёрдугаар сараас тэвчиж болох зардлуудаа таначихсан байсан. Экспортын хэмжээ 560 сая ам.доллар, импорт 150 сая ам.доллараар буураад байна. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд экспортыг нэмэгдүүлэх ажлыг салбар яамд идэвхтэй өрнүүлж байна" гэж Сангийн сайд мэдэгдэв. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Түүнчлэн үйл ажиллагааг нь төрийн шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад мөн сар бүр 200 мянган төгрөг олгох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулиас давсан шийдвэрээ цуцалж, Засгийн газрыг шинэчлэхгүй бол хуульчид эсэргүүцнэ

 0 сэтгэгдэл
  • Хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт нээлттэй мэтгэлцэх урилга хүргүүлэв
  • Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна
  • Ч.Өнөрбаяр: С.Бямбацогт гишүүн үндсэн хуулийг уншилгүй буруу тайлбар хийсэн

Ирэх сард Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэх тухай маргаан үргэлжилсээр байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхдөө хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс эхлэхээр тусгавал эрх зүйн зөрчил гарахгүй гэж мэдэгдсэн нь маргааны гол сэдэв боллоо. Харин С.Бямбацогт гишүүний тайлбарыг няцааж Үндсэн хууль судлаач, хуульч Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын дөрвөөс доошгүй сайд нь давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ, энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гэсэн заалтыг дагавар хууль бус Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагаж мөрдөх тогтоолыг батлахдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна гэж тусгасан. Тиймээс энэ бол Ерөнхий сайдад өгсөн “гэрийн даалгавар”. Бусад хууль Үндсэн хуульд нийцэх ёстой байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх хуулиар өөрчилж, зохицуулж болно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн хэлсэн нь ташаа ойлголт. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулахыг санаархана вэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох вэ гэдгийг тодорхой заасан” гэсэн юм. Мөн тэрбээр УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэгтэйг тодотгоод Үндсэн хууль хэрэгжих өдрийг гишүүд зурхай харж тогтоосноор Засгийн газраа “хайчинд” оруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуулиудыг шинэчилж баталтал хуучин хууль хэрэгжинэ” гэсэн заалтыг баривал хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатартай нээлттэй, халз мэтгэлцэхээ илэрхийлж, урилга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн спикерт хандан “УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж, хэрэгжүүлнэ үү” хэмээв. Эрх баригчид Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн дараа өөрчлөхөөр тохиролцсон бол хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандан эцэг хуулиас давсан шийдвэрийг нэн даруй цуцлуулахаа ийн мэдэгдэж байна. Хэрэв хуульч Ч.Өнөрбаярын мэдэгдэлд парламент тайлбар хийж маргааныг таслахгүй бол ирэх сард Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс аргагүй болох нь ээ. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын удирдлага албан ёсны тайлбар хийгээгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентаас холбогдох хуульд өөрчлөлт оруулбал дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Бямбацогт: Хуульд “давхар дээлийг тайлах” хугацааг сонгуулийн дараа хэрэгжихээр тусгах учраас эрхзүйн зөрчил гарахгүй

 0 сэтгэгдэл

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох шаардлагатай эсэх талаар тодрууллаа.

-Хаврын чуулганы эхэнд ямар хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бэ?

-Хуулийн дагуу өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээс гадна Үндсэн хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тухай хуулиуд болон Шүүх, Аудит, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Ялангуяа УИХ-­ын болон Засгийн газрын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийн дараа байгуулах парламент, Засгийн газар Үндсэн хууль зөрчинө. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихээс өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх, “давхар дээлийг тайлах” шаардлага гарах юм биш үү?

-Хаврын чуулганаар Засгийн газрын тухай хуулийг батлахдаа хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оны долдугаар сараас эхлэхээр зааж өгнө. Ингэснээр одоогийн Засгийн газар сонгууль өнгөртөл үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхээс гадна ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа. 

-Үндсэн хуульд төр, нийтийн өмчийн тухай өөрчлөлт орсонтой холбоотойгоор уул уурхайн лицензийг төр авах заалтууд холбогдох хуульд орох уу?

-Байгалийн баялгийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар батална. Харин уул уурхайн зарим лицензийг төрд буцаан авах бодлогыг салбарын хуульд нарийвчлан тусгаж зохицуулах юм.