A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3496/

Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ

Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ

Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3496/


Өнөөдөр 3.2 тэрбумаар тоологдож буй дундаж давхаргын хүн ам 2030 он гэхэд таван тэрбум давна. Энэхүү өсөлт, чанартай амьдралын төлөөх хэрэгцээ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх ээлжит сорилт болж байна. 2000 оноос хойш дундаж давхаргын эрчим хүчний хэрэгцээг хорт хийн ялгарал багатай эх үүсвэрээр хангах технологийн хөгжүүлэлтэд ес орчим тэрбум ам.доллар зарцуулаад байна. Цаашид дундаж давхарга тэлэх хэрээр эрчим хүч болон хүнсний хэрэглээ олон улсын анхаарлын төвд үргэлж байх нь.

Эрчим хүчний хэмнэлтийг эрчимтэй ярихаас аргагүй боллоо. Үүнийг “Шинэ эдийн засгийн чуулган” дэлхий нийтэд сануулж ирсэн. 2040 он хол биш ээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бус орнуудын эрчим хүчний эрэлт дээрх онд 61 хувиар өснө гэж 2018 оны чуулганаар ярьсан. Үүнийг өнөө жил дахин ярилцах бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн улс орнууд, хувийн хэвшлүүд ямар өөрчлөлт, дэвшил гаргасан талаар хэлэлцэхээр байна. Сорилтыг даван туулах шийдлийг чуулган хөндөнө.

2034 он гэхэд Африкт
хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь дэлхийд хамгийн том ажиллах хүчний арми болохоор байна. Дэлхийн хүн амын динамик өөрчлөгдөж байгааг эндээс та анзаарсан байх. 2034 он гэхэд Африкийн хотын хүн ам 187 саяар нэмэгдэнэ. Ингэснээр илүү иноновац, нөөц, хөгжлийн боломжуудын төв ч өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнд нийцэх шийдэл, гарцыг “Шинэ эдийн засгийн чуулган” танилцуулна.

2025 он гэхэд өсөн нэмэгдэж
буй хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 70 хувь нэмэгдүүлэх шаардлагатай боллоо. Фермерүүд ургацын өгөөжөө нэмэгдүүлэх, байгаль цаг уурын нөлөөллийг бууруулахын тулд газрын талаар ахисан түвшний мэдээлэл байх ёстой аж. Харамсалтай нь технологийн хомс байдлаас болж фермерүүд, тариачид шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж хязгаартай байгаа юм. Энэ нь сорилт болж байна.

Ирэх жил гэхэд улс
орнуудын хооронд хийгдэж буй цахим худалдаа 900 тэрбум ам.долларт хүрч өсөх бөгөөд дэлхийн цахим худалдааны 22 хувьд хүрэхээр байна. Ингэснээр харилцан хамааралтай ертөнцөд худалдаа бол дэлхийн эдийн засгийн эх булаг юм. Жижиг, том ямар ч бизнест, шинэ зах зээлд нэвтрэхэд энэ бол хамгийн чухал. Тэгвэл шийдэл нь өнөөдөр, маргаашийн хурлаар илүү тодорхой болох юм. Шинэ дижитал технологийн ачаар улс орнуудын хооронд бизнес эрхлэхэд шуурхай, аюулгүй хямд болж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн худалдаанд цаасны хэрэглээг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр экспортын өртгийг 30 гаруй хувиар бууруулжээ. Ингэснээр бизнесийн мөнгөн урсгал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт хурдсах юм.

Ухаалаг хотын эрэлд дэлхий
нийтээр гарч байна. Тэр тусмаа Ази, Номхон далайн орнуудад энэ бэрхшээл хамгийн их тулгарч байгаа юм. НҮБ-ын тооцоогоор, 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 68 хувь хот суурин газар төрөх төлөвтэй байгаа. Тиймээс аюулгүй, тогтвортой хөгжил бүхий хотуудыг бий болгох шаардлага урган гарч байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийн хүн амын 35 хувийг ердөө л гурван улс дангаараа бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Хэлэлцсэн асуудал нь богино хугацаанд үр дүнд хүрч, шууд биеллээ олох боломж бүхий “Шинэ эдийн засгийн чуулган” маргааш Бээжинд үргэлжилнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гадаад өрийн “гамшгаас” болж дефолт зарлах ойрхон байна

 0 сэтгэгдэл

Ж.Чулуунхүү, Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбооны ерөнхийлөгч, төлөвлөгч инженер-эдийн засагч, зөвлөх, судлаач, докторант

  • 2019 онд гэхэд л гадаад өрийн хэмжээ өмнөх онынхоосоо хоёр тэрбум гаруй ам.доллар буюу 7.8 хувиар өссөн байна
  • Яамдын орлогч сайд, тэдгээрийн газар, хэлтсийн 10 ажилтны 3-4 нь ахлах зэрэглэлээр цалинждаг, засаг даргын 4-6 орлогч зэргийг цомхотголд нэн түрүүнд оруулах шаардлагатай 

Монгол Улс ардчлалын он жилүүдэд “хандивлагч орнууд”-аас өндөр хүүтэй зээл авч ашигласны өр төлбөр нь 2019 оны эцсийн байдлаар 30 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхийн ихэнх орон гаднын байгууллагаас зээл, буцалтгүй тусламж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтөө хангаж байхад манай улс л гадаад өр төлбөрөө жилээс жилд улам нэмэгдүүлсээр байна. Монгол Улс ОХУ-д төлөх 10 гаруй тэрбум ам.долларын “Их өр”-ийг 97 хувиар хөнгөлүүлж, 250 мянган ам.доллар төлснөөр тэглэсэн. Мөн бусад орны өрийг дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж, тодорхой үе шаттай төлж дуусгахад биечлэн оролцсон амьд гэрч нь би байна. Харин 1990 оноос хойших 29 жилийн хугацаанд Монгол Улсын гадаад улсуудаас авсан зээлийн өрийг хугацаа сунгуулах, өрийг өрөөр дарах арга хэрэглэсээр өдгөө 30 тэрбум ам.долларт хүргэсэн нь харамсалтай. Өнөөдөр монгол хүн эхийн хэвлийнээс унахдаа л 10 шахам мянган ам.доллар буюу 28 сая төгрөгийн өртэй болох жишээтэй. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын гадаад өр сүүлийн 10 жилд зургаа дахин өсжээ. Төр, засгаас бодит тооцоо, судалгаа, дүгнэлтэд суурилсан шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол удахгүй гадаад их өрийг төлж чадахааргүй санхүүгийн томоохон хямралд өртөж, Саарал жагсаалтаас гарах биш, харин ч Хар жагсаалт руу нь гулсаж, Монгол Улсын эдийн засаг дефолт зарлах аюул тун ойрхон байна. Төрийн дипломат албанд 50 гаруй жил зүтгэсэн, эдийн засгийн чиглэлээр гадаадад суралсэн, төрийн байгууллагууд болон гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж ирсэн мэргэшсэн төлөвлөгч, инженер-эдийн засагчийн хувиар миний бие 2016-2019 онуудад судалгаанд суурилсан бодит тоо, баримтаар шүүмжилж, санал дүгнэлтээ төр, засгийн удирдлагуудад нэг биш удаа уламжилсан боловч “усанд хаясан чулуу шиг” сураг тасарсанд нь сэтгэл дундуур байдаг. Дотоод нөөц бололцоогоо дайчилж улсын төсвийн ашиггүй, үрэлгэн зардлыг хэмнэж, алдагдалгүй болгохын оронд гадаад улсууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийг хэтэрхий шүтэн өрийн дансаа жилээс жилд зузаатгасаар байна. 2019 онд гэхэд л гадаад өрийн хэмжээ өмнөх онынхоосоо хоёр тэрбум гаруй ам.доллар буюу 7.8 хувиар өссөн байна. 

Гадаад өр барагдуулахад зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Иймд нэгэнт хуримтлагдсан их хэмжээний гадаад өрийг хоёр Талын тохиролцсон хугацаанд нь эргүүлэн төлж барагдуулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дараах санал дэвшүүлж байна. Юун түрүүнд баялаг бүтээгчдээ хөхиүлэн дэмжиж, экспортын барааны нэр төрөл, тоо хэмжээг тууштай нэмэгдүүлэх хэрэгтэй. Замын Үүд, Алтанбулаг, Цагаан нуурын 20 жил дуншиж байгаа чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах, Асгат, Цагаан Суварга зэрэг нөөц ихтэй стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил гүйцэтгэж, нөөцийг нь баталсан боловч хээль хахууль, авлигын сүлжээгээр зальт этгээдүүдийн гэр бүлийн эзэмшилд ашиглагдаж байгаа томоохон ордуудыг төрийн өмчид шилжүүлж авах нь зөв юм. Түүнчлэн Баялагийн санг Норвег улсын жишиг, туршлагаар байгуулах, нийгмийн даатгал, тэтгэврийн гаж тогтолцоог яаралтай шинэчлэн өөрчлөх шаардлагатай байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, улсын төсвийн үрэлгэн зардлыг эрс бууруулж, валютын нөөцийг ихээхэн нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Банк, санхүүгийн байгууллагуудын одоогийн мөлжлөгийн схемийг шийдвэртэй өөрчилж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн дарамтаас гаргах зэрэгт төр, засгийн зүгээс онцгой анхаарч, бодит тооцоо, судалгаа, үндэслэлд суурилсан арга хэмжээг шуурхай боловсруулж хэрэгжүүлэхийг Монголын 3.3 сая иргэдийн эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Улсын төсвийг аль болохоор хэмнэн үр өгөөжтэй баялаг бүтээх арга хэмжээнд зориулахын оронд батлагдсан тооцоо, судалгаа, ТЭЗҮ, үр ашиг муутай төсөл, хөтөлбөрийг УИХ-ын гишүүд нь нөгөө л жалга, довны үзэл, хувийн бизнесээ санхүүжүүлэх, дахин сонгогдох гэсэн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн баталж байна шүү дээ.  

Төрийн албаны данхар бүтэц гиннесийн номд мөнхрөх нь 

Ард түмний шүүмжлэлийн бай болсоор олон жил болж буй “Гиннесийн ном”-д мөнхрөх дөхсөн төрийн албаны данхайсан орон тоог цомотгох замаар одоогийн яам, агентлагуудийн тоог цөөрүүлэх хэрэгтэй. Яамдын орлогч сайд, тэдгээрийн газар, хэлтсийн 10 ажилтны 3-4 нь ахлах зэрэглэлээр цалинждаг, засаг даргын 4-6 орлогч зэргийг цомхотголд нэн түрүүнд оруулах шаардлагатай. Нийт хүн амын 35 хувь нь ядуу амьдарч байхад өдөр тутмын ачаалал харьцангүй багатай, хийсэн ажлаасаа илүү цалин авч байгаа улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог хасах нь зүй ёсны шударга үйл хэрэг мөнөөс мөн юм. Нарийн мэргэжил эзэмшсэн, ажлын дадлага туршлага, ур чадвартай олон зуун залуус АНУ болон Европын өндөр хөгжилтэй орнуудын банк санхүүгийн байгууллага, олон улсад нэр хүндтэй пүүс, компаниудад эх орныхоо алдарыг мандуулан үр бүтээлтэй ажиллацгааж байна шүү дээ. Үнэн хэрэгтээ Оюу Толгойн төсөлд уг ордыг барьцаалж гадаадын 10 гаруй банк санхүүгийн байгууллагаас авч зарцуулаад байгаа 11 тэрбум ам.долларыг тооцвол Монгол Улсын гадаад өр 50 гаруй тэрбум ам.доллар болохоор байна. Нэгэнт үүссэн тааламжтай биш нөхцөл байдалд эдийн засгийн нухацтай дүн шинжилгээ хийж, их хэмжээний гадаад өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах менежментийг нарийвчлан гаргуулж, хатуу мөрдлөг болгож ажиллах нь улс төрийн сонгуулиас өмнө авч хэрэгжүүлэх хойшлуулшгүй амин чухал зорилт болж буйг энэ ялдамд онцлон тэмдэглэж байна. Одоогоор 32 их наяд ам.доллараар үнэлэгдэхээр байгаа байгалийн баялгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан билээ. Энэхүү түүхэн ач холбогдолтой заалтыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх анхны арга хэмжээ болгон “Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ-аас саяхан шийдвэрлэхдээ Салхитын алт, мөнгөний ордын цэвэр ашгаас санхүүжүүлэхээр хуульчилсан шударга ёсонд үнэхээр нийцэж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн IPO сонгуультай тулах нь

 0 сэтгэгдэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. Өмнө нь гарсан эх сурвалжийн мэдээлэлд дурдсанаар нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний хагас жилд багтаан гаргах төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна “Оюу Толгой” төслийн хэлэлцээг хийх ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг уул уурхайтай хамаарал бүхий Төрийн байгууллагууд ажлын хэсэгт багтаж үйл ажиллагаа явуулах юм байна. Удахгүй ажлын хэсэг хуралдана гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. Үүнээс гадна Засгийн газар АИ- 92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Hedge Fund буюу “Эрсдэлийн сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, Газрын тосны газар Bdo International компанитай хэджийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Брент төрлийн газрын тосны үнэ 71 ам.доллараас дээш болбол зөрүүг нь тухайн импортлогч компаниудад нөхөж өгөх юм байна. Монгол Улсын АИ92 шатахууны хагас жилийн хэрэгцээ буюу 200-аад мянган тонн шатахуун дээр хэдж хийж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдэгдлээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам ахалсан төлөөлөл нэгдүгээр сарын 23-нд Москвад очиж, “Роснефть” компанитай 2020 оны шатахууны хангамжийн нөөцийн асуудлаар тохиролцох юм байна. Монгол Улс 2019 онд 1.16 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлээд байна. Харин газрын тосны экспорт 366.7 сая ам.доллар болжээ. Газрын тосыг “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншин” компаниуд экспортолж байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Түмэнцэнгэл: Монголбанкны хуримтлуулсан нөөц $4 тэрбум ам.долларт хүрсэн

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн
  • Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан

Монголбанкны мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй инфляцын төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй ч 900 мянган өрхийг харвал бодит орлого өссөн үзүүлэлттэй байгааг онцлов.

-Оны төгсгөлийн хоёр сард инфляцын түвшин 5.2 хувь болж буурсан. Энэ нь юутай холбоотой вэ? 

-Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн. Төв банкны зорилтот түвшнээс инфляц доогуур орж ирсэн нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, үнэ бол зах зээлийн идэвхжлийг харуулдаг чухал үзүүлэлт. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойш Монголын эдийн засгийн идэвхжил саарсан нь бараа бүтээгдэхүүний үнээр илэрхийлэгдэж байна. Тухайлбал, зээлийн жилийн өсөлт нь 7.6 хувь хүрсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 3.2 их наяд төгрөг гэж төлөвлөсөн ч 2.8 их наяд дутуу буюу 83 хувьтай гарсан. Үүнд эрэлт нөлөөлсөн байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд суурь инфляц тогтвортой байна. Харин инфляцын савлагааг үүсгэж буй нийлүүлэлтийн шинж чанартай цөөхөн бараа бүтээгдэхүүн байна. Энэ нь махны үнэ, хатуу түлш, бензиний үнэ юм. Эдгээр бүтээгдэхүүний савлагаа инфляцыг бууруулахад чиглэсэн байна. 

-2020 онд БНХАУ-ын махны эрэлт өснө гэх таамаглал бий. Энэ нь Монгол Улсын инфляцад нөлөөлөх болов уу? 

-Үүнийг Засгийн газар хэрхэн зохицуулахаас хамаарна. БНХАУ бол дэлхийн махны зах зээлийн 50 хувийг дангаараа эзэлдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим сая гахайн тоо толгойноос 30 гаруй хувь нь хорогдсон. Энэ их дутагдлыг гаднаас импортлох замаар нөхнө. Харин манайд дулааны аргаар боловсруулсан махны экспорт огцом өссөн. 

-Энэ оны төсөв алдаатай болсон тухай эдийн засагчид хэлсэн. Үүнд төв банк ямар бодлого баримтлах вэ? 

-Төв банкны бодлогыг Төв банкны тухай хуулиар тодорхой зааж өгсөн. Бид үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиллана. Тэгэхээр төсвийн бодлого ямар байхаас үл хамааран төв банк хуулиар ногдсон зорилгоо биелүүлж ажиллана. Төсвийн хувьд орлого тал дээрээ эрсдэл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдлаа нийцүүлж барих шаардлагатай. 

-Инфляцыг бууруулахад Монголбанк болон Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа хэр байна вэ? 

-Аль аль нь зохицуулагч байгууллага болохынхоо хувьд дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын хувьд татварын бодлого, төсвийн зарлагын бодлогоороо дамжуулан хэрэгжүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт дээр Засгийн газрын үйл ажиллагаа чухал байдаг. Энэ удаагийн зохицуулалтыг төв банкны зүгээс оновчтой боллоо гэж харж байна. 

-Инфляцын зорилтот түвшнийг хэр удаан хугацаанд найман хувь байлгах вэ? 

-Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан. Энэ 10 хувийг цаашид нам дор түвшинд хэрхэн барих вэ гэдэг нь мөнгөний бодлогын чухал зорилт гэсэн үг. Бид дунд хугацааны бодлогодоо зургаан хувьд хүргэнэ гэж тус гасан. 

-2020 он бол сонгуулийн жил. Улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрүүд эдийн засгийн хүндрэл үүсгэж байна уу?

-Өрхийн бодит орлого 2017 оны нэгдүгээр улирлаас хойш 12 улирал дараалан өссөн. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, үр ашиггүй гэдэг ч нийт 900 мянган өрхийг харвал бодит орлого нь өсөлттэй байна. 

-Нэгдүгээр сарын байдлаар Монголбанк 214 сая орчим ам.долларын валют дуудлага худалдаанд оруулсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 35 орчим хувиар өсжээ. Өсөлтийн үндсэн шалтгаан юу байв? 

-Монголбанк ханшийн харилцаанд эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй огцом савлагааг зөөлрүүлэх зорилгоор оролцдог. Мөнгөний бодлогын бусад хэлбэрээр оролцож болно. Эдийн засгийн суурь нөхцөл төлбөрийн тэнцлийн шинэ тоо гарахаар орох, гарах урсгал нь хэр байсан нь харагдана. Суурь эдийн засаг эрүүл, идэвхтэй байна. Монголбанк өнгөрсөн гурав, дөрвөн жилд хуримтлуулсан мөнгөний нөөц дөрвөн тэрбум ам.доллар болоод байна. 

-Инфляц, орлого зэргийг харьцуулаад үзвэл монгол хүний амьдрал хэр сайжирсан бэ? 

-Орлогыг урт хугацаанд авч үзэх хэрэгтэй. Нэг хүнд ногдох эдийн засгийн хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 10 дахин томорсон. Бодит дүнгээрээ гурав дахин томорсон байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дундаж давхарга дөнгөж 12 хувийг эзэлдэг гэж үү

 0 сэтгэгдэл
  • Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг
  • 2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон

Эрх баригчдын сонгууль угтсан их хайр, халамж нийгмийн зүтгүүр болдог дундаж давхаргыг үндсэндээ хорлож байна. Энэ байдлаараа ажилгүй, орлогогүй, ядуу байх нь тэдэнд илүү ашигтай болж мэдэх нь. Ийм байвал төр ивээлдээ багтааж, хувь хишиг харамгүй тараах юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд эс хүссэн ч сууж байна, үүнийг бүр зориудаар суулгаж байна. Зээл авахаар төр өмнөөс нь төлчихдөг, гурил, будааг уут уутаар нь тарааж, ажилгүй байсан ч амьдарч болох залхуу сэтгэлгээг нийгэмд бойжуулсаар. Ийм байхад хэн хүч хөлсөө урсган, нойр, хоолоо хасан байж ажиллая гэж бодох билээ. Ажилласан нь илүү торгуулж, татвар, хураамж тэр хэрээр нэмж байна. Өөрөөр хэлбэл, зүтгэсэн нь ад үзэгдэж, зүгээр суугаа нь завших хандлага сонгуулиас сонгуулийн хооронд даамжирлаа. Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг аж. Баялагтай ч баларсан орнуудын жишээ баримтаас ч үүнийг харж болно. Саналаа бэлэн мөнгөөр худалдаад байдаггүй хэсэг бол дундаж давхарга. Гэтэл энэхүү тулхтай давхарга хумигдсаар. Нийгэмд хэт бага орлоготой, хэт өндөр орлоготой гэсэн тэгш бус хоёр туйл бий болоход улам ойртжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур нь дундаж давхарга гэж үздэг. Нийт хүн амынх нь хэчнээн хувь энэхүү давхаргад багтаж байгаагаас тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог. Тэгвэл Монгол Улс жилээс жилд дундаж давхаргынхаа эсрэг бодлого хэрэгжүүлж байна гэхэд хилсдэхгүй. Сүүлийн дөрвөн жилийг авч үзье. Татвар, хураамж нэмэгдэж, өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Өрхийн орлого энэ хугацаанд дорвитой нэмэгдээгүй. Гэтэл инфляц өсөж, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш түүхэнд байгаагүй суларч эхэллээ. Төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг болж, татвар төлөгчдийн үүрэх ачаа улам хүнд болов. Харин энэ шуурганд дундаж давхарга хэлмэгдэж, өрхийн амьжиргаа доройтсоор. Ажлын байр тогтвортой бий болгох томоохон хэмжээний мега төсөл урагшилсангүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг эс тооцвол байгаа хэдээ л нэрлэхэд хүрч байна. Монгол Улсын дундаж давхарга нийгмийн хэдэн хувийг эзэлж байна вэ. Энэхүү асуултад бүрэн дүүрэн нийцсэн эцсийн хариулт алга. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар, 2018 оны байдлаар манай улсын дундаж давхарга 58 хувь гэсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дундаж давхарга 16 хувь байгааг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэлээ. Харилцан адилгүй дүн дундаж давхарга чухам байна вэ гэж эргэлзэхэд хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнөөдөр өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг. Орлогын бүтцийг нь аваад үзвэл, 70 гаруй хувь цалин, тэтгэвэр, тэтгэмж. 1.2 сая төгрөгийн орлоготой өрх болгоныг энэхүү давхаргад хамруулах уу. Дэлхийн банкны судалгаагаар, өдрийн орлого нь 5.5-15 ам.доллар бол эдийн засгийн баталгаат түвшин, 15 ам.доллараас дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж үздэг. Энэхүү аргачлалаар дундаж түвшнийг бүрдүүлж байгаа хэсэг нь нийт хүн амын 12 хувийг эзэлж байна. Боловсрол, эрүүл мэндийг үйлчилгээ, орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хүртээмж, хүнсний аюулгүй байдлаа авч үзвэл нийгмийн өчүүхэн хэсэг нь дундаж давхаргад хамрагдахаар байна. Дундаж давхаргыг бэхжүүлэх нь үе үеийн Засгийн газрын зорилт байлаа. 2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон. Бэлэн мөнгөний амлалт дундаж давхаргыг ядуу давхарга руу хөтөлдөг болохыг 2008 оноос хойших үйл явдал гэрчилнэ. Хүмүүс нийгмийн халамж хүртэхийн тулд сайн дураар орлогоо нууж, зарим нь ажилгүй гэж мэдүүлэх нь хүртэл хэвийн үзэгдэл болжээ. Дундаж давхаргагүй улсууд урагшлах бус ухардгийг Африкийн орнуудаас харж болно. БНХАУ хүн амаа ядуурлаас гаргаж, дундаж давхаргаа улам чинээлэг болгоход ихээхэн анхаарч байна. Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 2030 он гэхэд 3.2 тэрбумд хүрч, 2009 оныхоос 6.2 дахин өсөхөөр байгаа. Үүний цөм хэсэг нь Хятад, Энэтхэгийн дундаж давхарга байхаар байна. Харин 10 жилийн дараа Монголын дундаж давхарга хэдэн хувьд хүрэхийг тоймолж, багцаалсан судалгаа алга. Энэ янзаараа бол дундаж давхарга улам нимгэрч, ядуусын эгнээ улам өргөжих харамсалтай дүр зураг л харагдаад байна.