A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1417/

Ирээдүйн хөгжлийг улс орнууд бус хотууд зална

Дэлхийн улс төр, эдийн засгийн зангилаа байгуулахаар олон орон зорьж эхлээд байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1417/


Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно гэх горьдлогыг бидэнд хэсэг төрүүлээд Малайн хойгийн өмнөд хошууг зорьсон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уулзалт Сингапурын эдийн засагт ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өгөөж авчирчээ. Сингапур улс энэ түүхэн уулзалтыг Сентоза аралд зохион байгуулахдаа 20 сая ам.долларын зарлага гаргасан ч үүнийгээ 40-50 нугалсан ашиг олжээ. Хоёр удирдагчийн уулзалт Сингапурыг хэд хоногийн турш дэлхийн төв цэг болгоод зогсохгүй тус улсын нэр хүнд, байр суурийг үлэмж хэмжээгээр өссөн юм.


САУДЫН АРАБ

Сингапур шиг дэлхийн улс төр, эдийн засгийн зангилаа байгуулахаар олон орон зорьж эхлээд байна. Тухайлбал, Саудын Араб улс технологиор бүрэн тоноглосон хот байгуулахаар төлөвлөж байна. Тус улс улаан тэнгисийн эрэгт ногоон эрчим хүчээр 100 хувь тэжээгдсэн, робот, автомат жолоодлоготой машин зэрэг дэвшилтэт технологиор “зэвсэглэсэн”, санхүү, эдийн засгийн зангилаа байгуулна. Энэ зангилаа нь дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесээр зогсохгүй яг Сингапур шиг түүхэн чуулга, уулзалтуудын төв цэг болох аж. Өөрөөр хэлбэл, Саудын Араб улс орон, хүн хоорондын харилцаа, хамтын ажиллагаанаас орлого олохоор зорьж буй нь энэ.

КАЗАХСТАН

Тэгвэл бидэнтэй зэрэг зах зээлийн эдийн засагт шилжсэн Казахстан Улс Ази Европыг холбосон газар зүйн хосгүй байрлалаа ашиглан, олон улсын санхүүгийн төв байгуулахаар зорьж байна. Тус улс нийслэлээ Алматыгаас Астана руу нүүлгэсэн. Гэлээ гээд хуучин нийслэлээ хөсөр хаясангүй. Харин ч алматыг зөвхөн Казахстаны бус олон улсын төв болгох зорилт тавиад, ажлаа эхлүүлжээ. Алматы хотыг санхүүгийн төв болгох хуулийг анх 2007 онд баталж, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2015 онд Лондонд айлчлахдаа хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохирч байжээ. 2020 он гэхэд энэ хот Ази, Европыг холбосон, олон улсын санхүү, эдийн засгийн төв болно. Алматыгийн хот төлөвлөлтийг алдарт архитектор Алтай Сатубалдин хариуцаж буй бөгөөд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, өндөр технологийн, үзэсгэлэнт хотыг дахин төрүүлэхээр шамдаж байгаа аж. Казахстан Улс зөвхөн өндөр байшин, үзэсгэлэнт хотоор олон улсын бизнес эрхлэгчдийг даллан дуудсангүй. Харин хараат бус хууль эрхзүйн системийг бизнесэрхлэгчдэд санал болгож байна. Тэд английн мэргэшсэн найман шүүгчээс бүрдсэн шүүхийг олон улсын хөрөнгө оруулагчдад зориулан байгуулж эхэлжээ. Казахстаны хууль эрхзүйн орчноос ангид, бие даан үйл ажиллагаа явуулах энэ шүүх алматыд байрлах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээгдэнэ. “Хууль эрхзүйн орчин ийнхүү олон улсын хөрөнгө оруулагчдад таатай болж буй нь тус улсыг чиглэх санхүүгийн урсгалыг мэдэгдэхүйц нэмнэ” хэмээн Mitsubishi UFJ санхүүгийн группийн хөгжиж буй зах зээлийн газрын захирал Кристорфер Марк хэлсэн байна. Ийнхүү Казахстан улс олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн өмнө хошуу дэвсэн, үүдээ нээж эхэллээ.

ЭНЭТХЭГ

Тэгвэл Энэтхэг улс өөрийн харьяа Андра Прадеш мужийн Амаравати хотыг эдийн засгийн шинэ зангилаа болгохоор төлөвлөж байна. Тус улс Сингапурын хот төлөвлөлтийн компани болох Surbana Jurong компанитай хамтран Амаравати хотыг бүтээн босгож байгаа аж. Мөн дэлхийн алдарт архитектор Норман Фостерыг хөлсөлж, 217 мянган ам метр талбайн төлөвлөлтийг хийлгэж байна.

Ким, Трампын уулзалт Сингапурт нэг тэрбум ам.долларын өгөөж авчирчээ

Амаравати хот бүхэлдээ байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай болох бөгөөд орчны бохирдол, замын түгжрэл зэрэг дэлхийн томоохон хотуудад тулгардаг саад бэрхшээлийг технологийн дэвшлээр шийдэх аж. Тус улсын албаныхны тооцооогоор Амараватид хотжилтын орчин үеийн технологийг ашигласнаар 2022 он гэхэд тус хот жилд дунджаар таван тэрбум ам.долларын ашиг хүртэнэ хэмээн тооцож байна. Зөвхөн Саудын Араб, Казахстан гэлтгүй Бразил, ОХУ, Турк, Индонез зэрэг орнууд олон улсын санхүүгийн төвтэй болохоор зорьж байна. Энэ нь учиртай. Учир нь аливаа хөгжил улс бус хот даган эрчимжиж эхэллээ. Олон улсын санхүүгийн хамгийн халуун цэг болох Лондон хот Их Британийн эдийн засгийн талтай тэнцэх хэмжээний мөнгийг улсдаа авчирдаг байна. Тэгвэл АНУ-ын Бостон, Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелес гэсэн дөрвөн хот улсынхаа ДНБ-ий гуравны нэгтэй тэнцэх баялаг бүтээдэг аж.

УЛААНБААТАР

Олон улсын санхүүгийн төв нь гадаадын иргэдэд дотоодын эдийн засгаас их хэмжээний санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг, тусгай бүс бүхий статустай хотыг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Тэгвэл ийм төв байх боломж Улаанбаатар хотод бий гэсэн дүгнэлтийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас танилцуулсан байна. Манай нийслэл хот зөвхөн Хятад ОХУ-ыг холбосон санхүүгийн төв болоход л санхүүгийн багагүй урсгалыг Монголоор дамжуулах боломжтой аж. Уг нь одоогоос хэдхэн жилийн өмнө Улаанбаатарыг Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн амин зүрх болгох тухай яриа хэлэлцээ эрчимжиж байсан ч сураг алдарсан. Гэтэл биднийг боломжоо ажил хэрэг болгож чадахгүй, хугацаа алдах зуур манай бүс нутгийн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын урсгал улам нэмэгдсээр байна. Цаашлаад дэлхийн түүхэнд тод мөрөө үлдээж мэдэх АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг Монголын нийслэлд хийх нь тохиромжтой хэмээн олон улсын ажиглагчид зүгээр ч нэг нэрлэчихээгүй нь тодорхой. Газар зүйн байрлал, олон улсын геолопитикийн харилцаа, олон улс дахь байр суурь, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзээд, Улаанбаатарыг хамгийн тохиромжтой байршлын нэгээр тодруулсан. Монгол улс, цаашлаад Улаанбаатар хот олон улсын зангилаа төв байх боломжтой гэдгийг олон улсын шинжээчид хүртэл олж хараад байхад бид үүнийгээ ашиглаж байгаа ч юм алга. Дэлхийн алдартай Financial Times-ийн тоймчид ирээдүйн эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь улс орнууд биш харин хотууд хэмээн үзэж байна. Дэлхийн эдийн засгийн форумын тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь хотод амьдрах аж. Ингэснээр хот дэлхийн шийдэл хийгээд сорилтын хамгийн халуун цэг болохоор байгаа юм. Тиймээс үсрэнгүй хөгжиж буй орнууд айсуй ирж буй хотжилтыг ашиг орлого болгохоор хөдөлж эхэлсэн нь энэ. Гэтэл бид хот хэмээх орлогын сав газрыг асуудал бэрхшээлийн голомт хэмээн харсаар сууна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung дэлгэцийн гажигтай нугалдаг утсаа засаж дуусгалаа

 0 сэтгэгдэл


Samsung Electronics Co дэлгэцний гэмтлээс болж худалдаанд гарах товыг нь хойшлуулсан Galaxy Fold загварынхаа хийцийг бүтэн хоёр сар шинэчилж дуусгасныг эх сурвалж мэдээллээ. Хийц сайжруулалт дуусмагц Өмнөд Солонгосын аварга үйлдвэрлэгч ач холбогдолтой ухаалаг утсаа зах зээлд гаргах боломтой боллоо.

Дэлхийн ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч Galaxy Fold-ын худалдааны хувилбарыг ү йлдвэрлэх сүүлчийн шатанд орсон ч борлуулах тов нь хараахан тодорхойгүйг компанийн дотоод мэдээллийг задруулж буй нэрээ дурдахыг зөвшөөрөөгүй эх сурвалж тайлбарлав.  Туршилтын хувилбарын дэлгэцнээ наалттай хамгаалалтын хальсыг хуулмагц дэлгэц доголдож байгааг Bloomberg News зэрэг мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл мэдэгдсэний дараа Samsung ухаалаг төхөөрөмжөө зах зээлд гаргахаа хойшлуулсан юм.

Өмнөд Солонгосын тэргүүлэх компани ээлжит бүтээгдэхүүнээ бүтэлгүйтэхээс сэргийлэн эрчимтэй ажиллав. Энэ удаа дэлгэцийг бүрсэн хамгаалалтын хальсыг гадна ирмэгийн дотор тал руу оруулсан тул гараар хуулж авах аргагүй болсныг сайжруулсан хувилбартай нь танилцсан хүмүүс өгүүлж байна. Мөн нугасны хийцийг сайжруулж дэлгэцтэй нэг түвшинд үл ялиг өргөж өгсөн тул ухаалаг утсы г дэлгэхэд өмнөхөөсөө эвтэйхэн болжээ.

Шинэ шийдэлд илүү хатууруулж өгсөн хамгаалалтын хальс урьдынх шиг хуулж авдаг тусдаа эд бус, утасныхаа цогц бүрдэл болж чадлаа. Энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй үл ялиг товойлгосон нь хэрэглээний явцад дэлгэцийн гол хэсэгт нугалаас үүсэхээс сэргийлсэн хэрэг хэмээн зарим нь тайлбарлаж байна.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Galaxy Fold-ыг угсрах үндсэн үйлдвэр байрлаж буй Вьетнам руу үндсэн бүрдлүүдийг удахгүй тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй Samsu ng компани бүтээгдэхү үнээ зах зээлд нийлүүлэх товоо хараахан тогтоогүй байгааг эх сурвалж өгүүлсэн юм. Юутай ч Нью-Йорк хотноо наймдугаар сарын 7-нд танилцуулах шинэ шилдэг загвар Note 10-тай зэрэгцүүлэхгүй хэмээн зарим нь таамаглаж байна. Таамагтай холбогдуулан тайлбар өгөхөөс Samsung-ийн төлөөлөгчийн газар татгалзлаа.

Хойшлогдсон Fold нь Samsung компани инновацаар зах зээлд тэргүүлж, өсөлт нь саарсан ухаалаг утасны зах зээлд шинэ түлхэц өгөхөд тус болно. Өмнөд Солонгосын Сувонд төвтэй тус компани урьд нь 2016 онд зай хураагуурын гологдлоос болж шатах эрсдэлтэй Note 7 загвараа зах зээлээс эргүүлэн татаж байв. Мөн өрсөлдөгч Huawei компани нугалдаг дэлгэцтэй загвараа зах зээлд нийлүүлэх товыг хойшлуулсан нь Samsung-ыг яарах шалтгаангүй болгосон хэмээн зарим эх сурвалж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япон, Өмнөд Солонгосын маргаан улам хурцадлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн дулаарал жуулчдыг монгол руу чиглүүлнэ

Бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж байна

 0 сэтгэгдэл


Алтан нар, шаргал элсээр алдартай Калифорнийн зун. Жил бүрийн долдугаар сард дал модны зурагтай цамцаар гоёж, далайн эрэг дээр биеэ наранд шарж хэвтдэг зарим америк хүн энэ зуныг Хойд Америкийн цанын баазуудад цана, чаргаар гулгасан шиг өнгөрөөж байна. Урин дулаантай уралдан үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоодог Америкийн цанын баазууд  энэ зун амрах завгүй, ачаалалтай ажиллах болжээ. 8.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх, Хойд Америкийн цанын баазын бизнест уур амьсгалын өөрчлөлт эергээр нөлөөлж, идэвхтэй ажиллах өдрийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээр ахиу орлого олох боломжийг нээсэн нь энэ.

Туйлын цаг уурын өөрчлөлт энэ бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, агаарын хэмийг буулгасан байна. Мөн энэ жил агаарын хэм олон жилийн дунджаас сэрүүн байснаар цаг наашилсан ч цас хайлсангүй өдий хүрээд буй юм. Өвлийн хэдхэн сараар үйл ажиллагаа нь хэмжигддэг байсан цанын баазуудын ажиллах хугацаа сунаснаар Vail амралтын баазын гулгагчдын тоо 20 хувиар өсөж, 13.7 саяд хүрсэн бол орлого нь 20 хувиар дээшилж, 1.8 тэрбум ам.доллартай тэнцжээ. Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг. Энэ аюул хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нурааж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрлийн бараан мэдээ дэлхий дахинд тасралтгүй хөвөрсөөр байна.

Гэхдээ хар бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт дэлхийн зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж буй нь ажиглагдаж эхэллээ. Зөвхөн Америк гэлтгүй Альпийн нуруу орчмын аялал жуулчлалыг ч дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт хөгжүүлж байгаа аж. Далайн түвшнээс дээш, өндөрлөг хэсэгт оршдог энэ нутаг зуны улиралд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул жуулчдад тааламжтай хэсэгт тооцогддоггүй. Харин сүүлийн жилүүдэд цаг уур алгуур дулаарч буйгаас Альпийн нуруу зуны цагт жуулчдыг соронз мэт татдаг газар болох төлөвтэй. Энэ хандлага Ботсванад ажиглагдаж, цаг уурын дулаарал аялахад улам тааламжтай болгосноор тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж.

Аялал жуулчлал зэрэг зарим салбарт гарч буй өсөлтийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гарз, хохиролтой харьцуулшгүй. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдсэн айдас, заналхийлэл дунд зарим эерэг тал ажиглагдаж байгаа нь энэ. Ер нь дэлхий дахинд далайн эрэг дээр хэвтэх өдрүүдийн тоо нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжин тэлэх төлөвтэй. Ирэх арван жилд аялал жуулчлалын салбарт цаг уурын өөрчлөлт үл мэдэг мэдрэгдэнэ. Харин дунд хугацаанд илт мэдрэгдэж, дэлхийн жуулчдын урсгалыг ч цаг уурын өөрчлөлт эргүүлж мэдэх нь. Ялангуяа, хүйтэн бүс нутгуудын цаг уур бүлээсэж, эрс тэс цаг уурыг илүү тааламжтай болгосноор эдүгээ халуун дулаан орныг чиглэж буй жуулчдын урсгал эргэж, сэрүүн орнуудыг зүглэх таамаглал ч байна.

Тэгвэл Монголд хэрхэн нөлөөлөх бол. Энэ асуултад олон улсын судлаачид хуваагдмал байр суурь илэрхийлдэг. Цаг уурын өөрчлөлт нь цөлжилт хуурайшилт, ган, зуд зэрэг байгалийн гамшиг дагуулж, малчдын амьжиргаа, хүнс хөдөө аж ахуйн салбарыг сөхрүүлэх эрсдэл бийг зарим судлаач анхааруулж буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан дэлхийн дулаарлаас урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт, эерэг нөлөө хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс бичигдэж байгаа. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ-ий өсөлт 1.4 хувиар эрчимжих тооцоо бий. Мөн АНУ-ын Sussex их сургуулийн эрдэмтний тооцоогоор дэлхийн дулаарлаас үүдэн жуулчдын тоо нь өсөх орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн. Монголыг чиглэх жуулчдын тоо дэлхийн дулаарлаас үүдэн дунд хугацаанд 122 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй аж.

Уг нийтлэлээр уур амьсгалын өөрчлөлтийг өмөөрч, хөхүүлэн дэмжихийг зорьсонгүй. Харин саарын хажуугаар сайн гэгчээр шинэ тутам ажиглагдаж буй шинэ зүйлийг өгүүлэхийг хичээсэн болно. Дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр буй. Гэхд ээ энэ өөрчлөлтөөс бид бултах аргагүй.

Бас гараа хумхин харсаар суугаад эх дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Иймд өмнөх алдаагаа үл давтаж, тогтвортой хөгжлийн төлөө хүчин зүтгэхийн сацуу уур амьсгалын сайн, муу сүлэлдсэн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ажил ч биднийг хүлээж байна. Ялангуяа, цаг уурын эрс тэс уур амьсгал монголчуудад эдийн засгийн сул тал болдог нь үнэн. Гэхдээ энэ сул талыг бүдгэрүүлж, зарим талаар эдийн засгийн хэмнэлт, өсөлт авчрах боломжийг байгаль орчны өөрчлөлт олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс айж суусаар хохирох бус харин байгаль орчин, нийгэм, эдийн засагт ажиглагдаж буй шинэ зүйлийг соргогоор мэдэрч, тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал эрсдэлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж болох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн хоригийг зөөллөх америк үйлдвэрлэгчдийн шахалт

 0 сэтгэгдэл