A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1401/

Их наяд ам.долларын зах зээлийг “Азийн супер сүлжээ” нээнэ

“Азийн супер сүлжээ” хэрэгжих цаг юу, юугүй хаяанд иржээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1401/

Азийг өсөлтийн өлгий гэдэг нь учиртай. Энэ бүс нутагт дэлхийн 10 том эдийн засгийн дөрөв нь оршиж, манай гарагийн хүн амын 25, эрчим хүчний хэрэглээний 30 хувь төвлөрч байна. Тиймээс эрэлт хэрэглээ, өсөлт хөгжлийн зангилаа болсон Азиас ашиг хүртэхээр улс орнууд зорьж байгаа юм. 2036 он гэхэд Зүүн азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ 100 гигаваттад хүрнэ. Энэ эрэлтийг хэрхэн хангах нь өнөөг хүртэл асуултын тэмдэг хэвээр байна. Азийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг БНХАУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг эдийн засгийн бар, луунууд нь бүрдүүлдэг. Тиймээс эрчим хүчний томоохон хэрэглэгчдийг хэлхэж, аварга сүлжээ байгуулах санаачилгыг одоогоос долоон жилийн өмнө Японы бизнес эрхлэгчид гаргасан байна. Тэгвэл одоогоос хэдэн жилийн өмнө супер мөрөөдөл төдий байсан уг сүлжээ эдүгээ судалгаа, тооцоонд суурилсан төсөл, төлөвлөгөо болоод байна. Өөрөөр хэлбэл, “Азийн супер сүлжээ” хэрэгжих цаг юу, юугүй хаяанд иржээ. Азийн хөгжлийн банк “Азийн супер сүлжээ” санаачилгын судалгааг голлон хийж байна.


Тус банкнаас танилцуулсан урьдчилсан үр дүнгээс дурдахад Монголын газар нутгийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс эрчим хүчний нөөц сайн буюу салхины хурд найман метр секундээс дээш, нарны тусгал ихтэй бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг багтсан байна. Монгол улс 3-4 үе шат туулан супер сүлжээнд нэгдэх зураглал боловсруулсан. 2020-2036 он хүртэл хэрэгжих энэ төслийн үр дүнд манай улсын эрчим хүчний хүчин чадал 100 гигаваттад хүрч, эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ. Хэрэв Монгол улс эрчим хүчээ Япон, БНСУ руу экспортолбол эдгээр оронд сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас илүү хямд, ашигтай байна гэсэн тооцоо гарсан байна. Мөн энэ том төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 2026 он гэхэд 7-9 тэрбум ам.долларын санхүүжилт нэхнэ гэж тооцжээ.

• Азийн хөгжлийн банк “Азийн супер сүлжээ” санаачилгын судалгааг голлон хийж байна.

• Монголын газар нутгийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

• Дэлхийн эрчим хүчний хэрэглээний 30 хувь нь Азид төвлөрдөг.

Төслийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд эрчим хүчний хамгийн дэвшилтэт технологи ашиглах шаардлагатай. Ялангуяа, эрчим хүч дамжуулах технологид анхаарах нь зүйтэй хэмээн Азийн хөгжлийн банкны шинжээчид дүгнэсэн байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард болсон дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг санаачилгыг урагшлуулахыг уриалан, Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн энэ байр суурь томоохон түлхэц болсныг уг төслийн оролцогчид онцолж байна. Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон. Тиймээс Австрали зэрэг орнууд Зүүн өмнөд Ази руу цахилгаан эрчим хүчний шугам далайгаар татаж, худалдахаар зорьж байгаа аж. Тэгвэл Азийн төвд оршдог, сэргээгдэх эрчим хүчний арвин баялагтай Монгол улс энэ өрсөлдөөнөөс хоцорч болохгүй хэмээн мэргэжлтнүүд үзэж байгаа юм. Японы Softbank группийн тооцоогоор Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Энэ бүс нутагт нефть ба цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин, байгалийн хийн эрэлт гурав дахин өсөх тооцоо гарчээ. Ингэснээр 2020 он гэхэд азид нэг их наяд хүртэлх ам.долларын эрчим хүчний зах зээл үүсэх тооцоотой байна. Энэ том зах зээлд гол тоглогч болох түүхэн боломжийг Монгол улсад “Азийн супер сүлжээ” төсөл олгож байгааг салбарынхан онцолж байна.

БАЙР СУУРЬ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан

“Азийн супер сүлжээ”-г эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх нь чухал. Үүний тулд Монгол Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заасан нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа юм. Тодруулбал, манай улс нарны эрчим хүчний нэг кВт-ийн үнэ 15 цент, салхиныхыг 9.5 цент гэж заасан. Гэтэл бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд тендер зарлах замаар өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно.

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн зохицуулагч Б.Бямбасайхан

Дэлхийн улс орнуудын өмнө хүссэн хүсээгүй эрчим хүчнийхээ хэрэглээг байгаль орчинд илүү ээлтэй болгож, нүүрсхүчлийн хийг багасгах зайлшгүй шаардлага тулгарчихсан. Тэгэхээр бүс нутаг дамнасан эрчим хүчний худалдаа ирээдүйд биеллээ олох нь ойлгомжтой. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага зөвхөн бүс нутаг төдийгүй 2030 оноос дэлхийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгохоор зорьж байна. Эрчим хүч, орчин үеийн дамжуулах шугам бүхий сүлжээ байгуулахаар зорьж байхад Монгол улс ч энэ урсгалаас хоцорч болохгүй.

“Монхорус интернэшнл”-ийн Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва

“Азийн супер сүлжээ” төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Монголд хийж байгаа. Энэ нь санхүүжилт орж ирэх боломж нээгдэж буйг илтгэнэ. ТЭЗҮ ирэх жилийн эхээр дуусах болов уу. Уг сүлжээнд оролцогч улс орны төрийн болон төрийн бус томоохон компаниуд хамтран ажиллахаар эхнээсээ санамж бичиг зурж эхэлсэн. Тухайлбал, БНСУ-аас Хятад руу далай доогуур татах кабель шугамын ажлын нарийвчилсан зураглалыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. 2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, БНСУ хэдийн эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл