A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4097/

Кокостой шөл

Кокостой шөл
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4097/

Вирусийн халдвар гарсан энэ өдрүүдэд хэн хүнгүй дархлаагаа дэмжихээр хичээж байгаа билээ. Тиймээс Ningbo international young chefs challenge 2019” тэмцээний хүрэл медальт, “Chinggis xaan challenge cup” тэмцээний аварга Caelum Caferante рестораны Ерөнхий тогооч О.Цэнгүүний кокостой шөл хийх жорыг хуваалцаж байна.

  • Орц:
  • Кокос- 300 гр 
  • Цэвэр сүү- 500 гр 
  • Хулуу- 80 гр 
  • Улаан лооль- 80 гр 
  • Өндөг-1 ш 
  • Аньс- 50 гр 
  • Давс- 10 гр 
  • Масло- 5 г
  • Нийт калори: 320 ккал 
  • Уураг: 96 гр 
  • Нүүрс ус: 225 гр 
  • Өөх тос: 30.4 гр

Хэрхэн хийх вэ:

Кокоcоо жижиглэж, сүүнд хийгээд таван минутын турш сайтар буцалгана. Давс, аньсаар амталсны дараа шөлөө 15 минут амраах хэрэгтэй. Энэ хооронд хулуу болон улаан лоолио хоёр см зузаантай бөөрөнхий хэлбэртэй хэрчиж, халуун усанд таван минут чанана. Чанасан ногоогоо масло хайлуулж, зөөлөн гал дээр шараарай. Таваглахдаа хулуу болон улаан лоолио үелж өрөөд кокосны шөлөө дээрээс нь дусааж асгана. Ингээд дархлаа дэмжих амтат сайхан шөл бэлэн боллоо.

Шим тэжээллийн мэдээлэл:

  • Нийт калори: 320 ккал 
  • Уураг: 96 гр 
  • Нүүрс ус: 225 гр 
  • Өөх тос: 30.4 гр

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэрийн нөхцөлд Twix хэрхэн хийх вэ

 0 сэтгэгдэл

Орц:

Гурил-160 гр 

Элсэн чихэр-80 гр 

Масло-190 гр 

Шоколад-200 гр 

Молоко-1 лааз 

Ванилины сахар-1 хоолны халбага 

Давс-2 чимх

Цөцгийн тос

Шим тэжээлийн мэдээлэл: 

Нийт калори: 3036 ккал 

Уураг: 28 гр 

Нүүрсус: 76 гр 

Өөх тос: 145 гр 

Эслэг: 5

Хэрхэн хийх вэ: 

110 гр цэвэр цөцгийн тосоо хайлуулан саванд хийнэ. Үүн дээрээ 30 гр сахараа хийн хооронд нь хутгаад чимх давс болон гурилаа хийж зуурна. Гурилан зуурмагаа 20х20 см харьцаатай хэвэндээ дэвсэж өгнө. Ингээд 180 хэмд 20 мин жигнэнэ. Гаргаж ирээд хөргөнө. Гал дээр хайруулын тавгаа тавиад нэг лааз молокогоо хийнэ. Дээрээс нь 50 гр цөцгийн тос, 50 гр элсэн чихэр, чимх давс болон ванилин хийн зөөлөн гал дээр буцалган карамелаа бэлдэнэ. Жигнэмэг дээрээ карамелаа хийнэ. Ингээд өрөөний хэмд хөргөнө. Шоколадандаа 30 гр маслоо хийн хайлуулна. Хайлсан шоколадаа хөрсөн карамелан дээрээ хийн жигд тарааж дахин хөргөөд бэлэн болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэтхэг үндэсний халуун зууш Paneer Pakora

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байцайны ороомог

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хан боргоцойтой шарсан тахиа

 0 сэтгэгдэл