A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/662/

Контактгүй төлбөр ихсэж, бэлэн мөнгөний хэрэглээ буурч байна

Контактгүй төлбөр ихсэж, бэлэн мөнгөний хэрэглээ буурч байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/662/

Даваа гарагт нийтлэгдсэн статистик тайланг үзвэл Их Британид бэлэн мөнгө цаашид төлбөрийн гол хэрэгсэл байхаа болих төлөвтэй. Contactless payment буюу контактгүй төлбөр хаа сайгүй нэвтэрсний улмаас төлбөрийн картын хэрэглээ 2017 онд анх удаа бэлэн мөнгөнийхөөс давлаа. Их Британийн хэрэглэгч, бизнес эрхлэгч нар өнгөрсөн онд 13.2 тэрбум удаа төлбөрийн картаар, 13.1 тэрбум удаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийснийг Нэгдсэн вант улсын банк, санхүүгийн тэргүүлэх компаниудыг нэгтгэдэг UK Finance группийн судалгаанаас үзэж болно. Контактгүй төлбөрийн хэрэглээ шинжээчдийн таамгаас бүтэн жилийн өмнө бэлэн мөнгөнийхийг давсан нь шинэ технологи амьдралд хурдацтай нэвтэрч буйг баталж өгөв. Контактгүй төлбөрийн технологи нь дебит, кредит зэрэг төрөл бүрийн картын хэрэглээг ихэсгэх гол хөшүүрэг болсон юм. Контактгүй технологи ашигласан төлбөрийн хэмжээ жил бүр хоёр дахин ихсэж ирлээ. Их Британид төлбөрийн арга хэрэгсэл олон янз болсны ачаар хүмүүс өөртөө амар хялбар байдлаар гүйлгээ хийдэг болсон ч “нийгэм бүхэлдээ бэлэн мөнгөнөөс салах” цаг хол байгааг UK Finance-ийн гүйцэтгэх захирал Стивен Жонс тайлбарлав. Өнгөрсөн 2017 онд бэлэн мөнгөний эргэлт жилийн өмнөх үеэс 14 хувиар буурчээ. Ирэх арван жилд бэлэн мөнгөний хэрэглээ дахиад 50 хувиар буурна. Зардал багасаж, гэмт хэрэг буурах сайн талтай тул банкууд ч контактгүй төлбөрийг дэмждэг. Их Британийн төлбөрийн картуудын 95 хувийг бүрдүүлж буй Visa Europe компанийн үйлчилгээ бүтэн тивийн хэмжээнд гацсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа дээрх статистик гарчээ.

Картын үйлчилгээ гацсан нь цогц боловч түвэгтэй бүтэц бүхий контактгүй төлбөрийн технологи эмзэг гэдгийг харууллаа. Үйлчилгээ гацах үеэр бизнесийн олон байгууллага хагас өдрийн турш картаар төлбөр авч чадаагүй. Мөн дэлгүүрт картаараа төлбөр хийх аргагүй болсон үйлчлүүлэгч нар ATM-уудыг хоосолж орхисон юм. Visa-гийн гацаа нь “Их Британид бэлэн мөнгөний төлбөр маргашгүй чухал хэвээр байгааг нотлон харуулсан” хэмээн Нэгдсэн вант улсын ATM-ын тэргүүлэх оператор Cardtronics-ын олон улсын менежментийн захирал Марк терри тайлбарлав. Сүүлийн үед хэд хэд тохиолдсон мэдээллийн технологийн гацаа, кибер халдлагатай уялдан санхүүгийн үйлчилгээний компаниудад баримтлах наад захын стандарт боловсруулах гэж буй тухай их Британийн төв банк өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. “Төлбөр тооцооны салбарт тохиолдох ямар ч бэрхшээлийг гэтлэн давж чадах, бат найдвартай тогтолцоо үүсгэх нь бидний зорилго” хэмээн UK Finance-ын судалгаа хариуцсан захирал, энэхүү тайланг гаргасан судлаач Адриан Бакл өгүүлж байна. Уг тайланд нийтлэг хэрэглээнд нэвтрэх ирээдүй сайтай өөр бусад төрлийн төлбөрийн системийн талаар ч дурджээ. Мөнгийг Visa гэх мэт дундын зуучлагчгүйгээр банкуудын данс хооронд шууд шилжүүлдэг Open Banking-ын шинэ тогтолцоо, Apple Pay гэх мэт үйлчилгээг ийм системд хамааруулж байна. Шинэ төрлийн үйлчилгээг Royal Bank of Scotland-ын NatWest хэмээх брэнд хэдийнэ туршиж эхэлсэн. Гэхдээ уг үйлчилгээ хэр хурдацтай хэрэглээнд нэвтрэхийг таахад хэцүү байгааг ноён Бакл анхааруулсан юм. “Контактгүй төлбөрийн технологи хэрэглээнд нэвтрээд лав 10 орчим жил өнгөрсөн” хэмээн өгүүлсэн тэрбээр цаашид “гэнэтийн дуулиан дэгдээх” шинэ үйлчилгээ нэвтрэх магадлал бага гэдгийг нэмж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хунтайж Гарри Хатан хааны гэр бүлийг албан ёсоор орхилоо

 0 сэтгэгдэл
  • Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг

Британийн Хатан хааны бага ач хүү хунтайж Гарри болон түүний хатан Меган Маркл нарын шилжилтийн хугацаа дуусаж, албан ёсоор Хатан хааны гэр бүлийн гишүүн гэдэг алдар хүндийг цуцалсан боловч Сассексийн гүнтэн ба гүнгийн хатан хэргэмээ хадгалж үлдэв. Нэгдүгээр сарын 13-нд хатан гэр бүлийн гишүүд яаралтай хуралдаж, гуравдугаар сарын 31 хүртэл Гарри, Меган нарыг Британийн Эзэн хааныг төлөөлж болно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тиймээс энэ сарын 1-нээс гүнтний гэр бүл алдар хүнд болон татвар төлөгчдийн мөнгөнөөс салж байгаа илүү эрх чөлөө олж авлаа. Энэ бүх өөрчлөлтийг үл харгалзан хунтайж Гарри Британийн Хааны титмийг залгамжлах эрхтэй үлдсэн агаад залгамжлалын журамд өөрчлөлт ороогүй. Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг. Одоогоос Гарри, Меган нарыг Хааны удмын эрхэм дээдэс гэж дуудахаа болино. Тэд ямар овог авах хэд хэдэн хувилбар бий. Сассексын Гарри ба Меган гэж нэрлэх магадлал байгаа ч хүү Арчигийн адилаар Маунбеттен-Виндзор гэсэн овог авахыг хүсэж болох юм.

Тэд Хатан хааны гэр бүлээс гарснаар төрөөс олгодог тэтгэмж хүртэхээ болино. Гэхдээ уг мөнгө Гарригийн орлогын дөнгөж таван хувийг бүрдүүлдэг тул онц хохирол учрахгүй. Түүний эцэг хунтайж Чарльзын эзэмшилд байгаа Корноуллын гүнлигээс орж ирдэг 20 сая фунтээс Гарри өөрийн хувиа авах эрхтэй юм. Хамгийн маргаантай зардал нь одоо гүнтний гэр бүлийн хамгаалалтын төсвийг хаанаас гаргах нь асуудал болоод буй. Шинээр амьдралаа эхэлж буй хос Хатан хааны гэр бүлийн бусад гишүүнээс ялгаатай нь ажил, бизнес эрхэлж мөнгө олох бодолтой байна. Тэдэнд ийм эрх олгох эсэхийг нэг жилийн хугацаанд шийднэ. Гэхдээ Меган зөвшөөрлийг хүлээлгүй бүр өнгөрсөн оны сүүлээс Disney-н кинонд дуу оруулж эхэлсэн. “Заан” гэдэг нэртэй уг баримтат киног энэ сараас стриминг үйлчилгээгээр цацаж, Меганы цалинг буяны байгууллагад хандивлах аж. Тэрээр кино, телевизийн салбарт ажиллах туршлагатай боловч ном бичвэл зөвхөн урьдчилгаанд найман сая фунт авах боломжтойг мэргэжилтнүүд тооцсон байна. Түүнчлэн Сассексын гүнтэн, гүнгийн хатан нар нэг удаа лекц уншаад 500 мянган ам.доллар олно гэх тооцоо бий. Үүнээс гадна тэд Instagram нийгмийн сүлжээнээс ашиг олъё гэвэл арилжааны ганц пост тавиад 85 мянган фунт авах боломжтой гэнэ. Нэг үгээр хэлбэл, Хатан хааны гэр бүлээс хасагдсан ч ядууралд нэрвэгдэхгүй. Канадад түр амьдарсан гүнтний гэр бүл 2020 он гараад АНУ-д нүүж ирсэн агаад Лос-Анжелест Меганы хамаатнууд, найз нөхөд амьдардаг Холливудын ойролцоох дүүрэгт байшин худалдан авч сууршихаар төлөвлөж буй. Ийнхүү дээдсийн амьдралын нарийн ширийнд дурлагсдыг Холливудын киноноос дутахааргүй драм хүлээж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нууц тэрбумтан

 0 сэтгэгдэл

Алдарт хос Жефф, МакКензи нар 2009 онд Нью-Йорк хотын Plaza зочид буудалд зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын үеэр

Amazon-ы анхны цөөн ажилтны нэг, тэрбумтан, зохиолч МакКензи Безос

Аз болж МакКензи Безос ямбатай эмэгтэй байсангүй. Учир нь 1996 онд Amazon-ы төв байранд ямбалан суух цаг, зав байсангүй. Тэрбээр тал хэсгийг нь гал тогооны өрөө болгон тохижуулсан оффистоо залуу ажилчдын хамт ажилладаг байв. Түүнийг өдөрт 12 цагийн турш санхүүгийн тооцоо гаргаж байх зуур ойр хавиар нь ажилтнууд чихцэлдэн орж, богино долгионы зуух ашигладаг байжээ. Харин шөнө болоход тэрбээр агуулахын байранд очиж, захиалсан бараануудыг хайрцагладаг байв. Amazon-ы долоо дахь ажилтан Майк Хэнлон түүнийг “агуу хувь нэмэр оруулсан хүн” хэмээн тодотгож “Тэрбумтны эхнэр болоход авьяас чадвар бүдгэрдэг бол МакКензигийн авьяас гялалзсаар байсан” хэмээв. Өдгөө 49 настай МакК ензигийн нууцлаг байд лыг анхнаасаа сайтар боловср уулсан төлөвлөгөө гэлтэй. Amazon-ы эхэн үеэс л нэрээ нууцалсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдээлэл тархсанаас хойш ч ярилцлага өгсөнгүй. Гэр бүл цуцлах ажиллагаа долдугаар сард эцэслэхэд МакКензи Amazon компанийн дөрвөн хувийг эзэмшиж үлдсэн юм. Ийнхүү эзэмшдэг хувьцааных нь үнэлгээ 36.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй тул МакКензи энэ жилийн Forbes 400 эрэмбэд 15 дугаар байрт шууд бичигдэж байна. Amazon-ы анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр “МакКензи компанийнхаа 50 хувийг авах ёстой байсан. Түүнийг Жеффтэй эн тэнцүү зүтгэсэн гэж хэлж болно” гэв. Хэдийгээр МакКензи нийтлэлийн гол дүр боловч бидэнд ярилцлага өгсөнгүй. Дүрээ илүү тодотгохын тулд найз, нөхөд, хуучин ажлын хамт олон гэх мэт 100 гаруй хүнтэй уулзаж, олон хоног хөөцөлдсөн боловч үнэндээ түүнийг хаалттай боловч авьяаслаг, амьдралынхаа үе шат болгонд чимээгүйхэн амжилт гаргаж байсан эмэгтэй гэх бүдэгхэн зураглалаас илүүг гаргаж чадсангүй. Сан-Францискод өссөн, айлын дунд хүүхэд МакКензи дөнгөж зургаан настайдаа The Book Worm хэмээх 142 хуудастай ном бичиж байжээ. Аав нь санхүүгийн мэргэжилтэн, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд МакКензи Коннектикут муж дахь дотуур байртай Хочкис сургуулийг нэг жилээр урьдчилж төгсжээ. Улмаар Кембриж, Принстоны их сургуульд англи хэл шинжлэлээр суралцаж, Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоноор судалгааны ажлаа удирдуулж байв. Түүнд англи хэл зааж байсан профессоруудын нэг Жефф Нунокава “Тэр ерөнхийдөө даруу, төлөв зантай, дуугай, авьяаслаг оюутан байв” гэсэн юм. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн D.E. Shaw хеж санд ажиллаж байхдаа Жеффтэй болзож эхэлсэн бөгөөд 1994 онд Amazon-ыг үүсгэн байгуулахын тулд ажлаасаа гарчээ. Түүний оролцоо анхнаасаа маш өндөр байв. “Хэнд ч, ямар ч албан тушаал байгаагүй... Тиймээс МакКензи бараг бүгдийг хийдэг байсан” хэмээн анхны ажилчдын нэг Тод Нельсон дурссан юм. МакКензи зөгнөлт зохиол бичих ажилдаа шамдан орох үүднээс Amazon-ыг олон нийтэд нээлттэй болсон 1997 онд компанийхаа ажлаас хөндийрчээ. 2005 онд хэвлэлийн компани HarperCollins анхны ном The Testing of Luther Albright-ыг нь хэвлэх хүртэл МакКензи олны анхааралд өртөлгүй явж чадсан юм. Тони Моррисон түүний зохиолыг “ховор бүтээл” хэмээн дүгнэдэг. МакКензигийн дараачийн бүтээл бол 2013 онд хэвлэгдсэн Traps юм. Харин сүүлийн үеийн амьдралынх нь талаар мэдэх эх сурвалж бараг байсангүй. Жефф, МакКензи нар гэр оронгүй иргэдийг байртай болгох, сургуулийн өмнөх боловсролын төлөөх ашгийн бус байгууллагуудыг дэмжих үйлсэд зориулж хоёр тэрбум ам.доллар хандивлах амлалтыг 2018 онд өгсөн билээ. Түүнчлэн, МакКензи тавдугаар сард гэр бүл цуцлах ажиллагаа дуусах үеэр Giving Pledge амлалтад нэгдэж, хөрөнгийнхөө тэн хагасыг сайн үйлсэд зориулна хэмээн амласан юм. Харин тэрхүү олон тэрбум ам.доллар хэрхэн зарцуулагдахыг МакКензи хэлсэнгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятад улс шинж тэмдэггүй тээгчдийг илрүүлэхэд анхаарна

 0 сэтгэгдэл

Хятадын эрх баригчид коронавирусийн халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн талаар мэдээллийг нийтэд ил болгож магадгүй байна. Бээжин цар тахлын дэгдэлтийн талаар бүрэн мэдээлэл гаргахгүй байгааг шүүмжлэх явдал олон улс болон дотоодод нэмэгдсэн. Даваа гарагт Ерөнхий сайд Ли Көцян COVID-19 өвчлөлийн асуудлыг хэлэлцсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Орон нутгийн захиргаад шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг илрүүлж, хянах, тусгаарлах, эмчлэх арга хэмжээнд илүү анхаарах ёстой” хэмээн мэдэгдэв. Ингэснээр цар тахлын хязгаарлах ажиллагааны цоорхойг багасгана гэж Хятадын төрийн зөвлөлийн вебсайтад бичжээ. “Шинж тэмдэггүй тохиолдол илэрсэн бол нэн даруй төвлөрүүлэн тусгаарлаж, эрүүл мэндийн арга хэмжээ авах шаардлагатай. Хожимдож мэдээлэх, үл анзаарах байдлаас сэргийлэхийн тулд ил тод нээлттэй мэдээлэл гаргаж, эх сурвалжийг яаралтай тогтоох замаар ойрын хавьтлыг карантилж, эмнэлгийн ажиглалтад авах ёстой” гэж уг мэдэгдэлд онцолжээ. Хятадын эрх баригчид шинж тэмдэггүй халдварын талаар мэдээллийг ойрын үед нийтэд ил болгохоор төлөвлөж байгааг Yicai сайт уламжилсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОХУ вирусээс хамгаалах өмсгөл бүтээлээ

 0 сэтгэгдэл
  • Юүдэнтэй өмсгөлийн нийт жин 500 грамм ч хүрэхгүй

ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” корпорац эрүүлийг хамгаалах, онцгой байдлын алба, үйлчилгээний салбарын ажилчдад зориулан вирусээс хамгаалах ком бинезон зохион бүтээснээ зарлав. Өдгөө өргөн ашиглаж буй ижил төрлийн хамгаалалтын өмсгөлөөс ялгаатай нь шинэ комбинезон вирус, бактер, мөөгөнцөр зэрэг биологийн идэвхтэй бодис нэвтрэхээс төдийгүй хүчил, шүлт зэрэг химийн аюултай бодисоос хамгаалах зориулалттай. Өмсгөлийг инновалцлаг, маш нягт материалаар хийсэн тул урт хугацааны ашиглалтын явцад урагдаж, элэгдэхгүй. Юүдэнтэй өмсгөлийн нийт жин 500 грамм ч хүрэхгүй. Бүх биеийг толгой хүртэл хаах энэхүү өмсгөлийг респиратор, бээлий зэрэг хувийн хамгаалалтын бусад хэрэгслийн хамт ашиглах ёстой. “Биологийн хамгаалалтын урьд өмнийн бүх дэвшлийг ашигласан шинэ, тусгаарлах комбинезоныг Covid-19 вирус тархсан цаг үеийн нөхцөлд нийцүүлэн үнэмлэхүй богино хугацаанд бүтээлээ. Өмсгөл нэн түрүүн эмч, сувилагч нарыг хамгаалах зориулалттай. Мөн олон хүнтэй харьцдагаас өвчин халдварлах эрсдэл илүү бусад ажил мэргэжлийн хүмүүс ч ашиглаж болно” хэмээн “Рос тех” корпорацын гүйцэтгэх захирал Олег Евтушенко тайлбарлав. Хордуулагч аюултай бодистой харьцаж ажилладаг үйлдвэрлэлийн салбарт ашиглах боломжтой шинэ өмсгөлийн туршилтын үйлдвэрлэлийг “Ростех”-ын охин корпораци “Рос химзащита” хэдийн эхлээд байна.