A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4271/

Коронавирусийн халдвар “Токио 2020” олимпыг хойшлуулж болзошгүй

Коронавирусийн халдвар “Токио 2020” олимпыг хойшлуулж болзошгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4271/
  • Олимп үзэхээр төлөвлөсөн хүмүүс коронавирусийн улмаас цуцлах магадлал өндөр хэмээн USAToday таамаглажээ
  • Зарим тооцоогоор хаврын сүүл, зуны эхэн сарын үед халдварын дэгдэлт оргилдоо хүрэх таамаг бий. Хэрэв энэ тооцоо биеллээ олвол байдал олимп цуцлагдах аюул бодитоор нүүрлэнэ
  • Жуулчдын тоо бага, үзэгч цөөн байвал зохион байгуулагчид маш их алдагдал хүлээх болно

Зуны олимпын XXX-II наадам Японы нийслэл Токиод эхлэхэд таван сар үлдлээ. Гэвч Хятадад дэгдсэн коронавирусийн халдварын цар хүрээ улам тэлж, өвчлөгсөд болон нас барагсдын тоо огцом нэмэгдсээр байгаа нь олимпын наадамд нөлөөлж эхэллээ. Вирусийн халдвараас болж олимп хойшилж магадгүй гэсэн мэдээлэл тархсаны дараа Олимпын наадмыг зохион байгуулах комиссын гүйцэтгэх захирал Тоширо Муто мэдээлэл хийж, “Вирусийн халдвараас болж олимп хойшлох, цуцлагдах вий гэдгээс үнэхээр их санаа зовж байна” хэмээсэн бол маргааш нь “Олимпын наадам хуваарь ёсоор зохион байгуулагдана” гэсэн юм. 2016 онд зика вирусийн халдвар тархсаны дараа Риогийн олимпын зохион байгуулагчид иймэрхүү асуудалтай нүүр тулж байв. Гэхдээ коронавирус нь зикаг бодвол илүү аюултай, маш хурдтай тархаж байгаа нь байдлыг түвэгтэй болгож байна. Тиймээс Токиогийн олимпын зохион байгуулах хороо коронавирусийн эсрэг тэмцэх ажлын хэсэг байгуулжээ. “Бид халдварт өвчний тархалтыг анхааралтай ажиглаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, олимпыг ямар нэг саадгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн ажлын хэсгийн мэдээлэлд дурджээ. Түүнчлэн ОУОХ-ноос “Токио 2020 олимпын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн мэдээлсэн юм. Хэдийгээр албаныхан ийн мэдэгдсэн ч вирусийн халдвар зохион байгуулагчдад багагүй саад учруулна хэмээн USAToday бичжээ. Олимпын наадамд 11 мянган тамирчин өрсөлдөх бол албаныхан, зочид төлөөлөгч, жуулчдыг нэмбэл олимп үргэлжлэх хоёр долоо хоногт 600 мянга орчим хүн Токиод зочлох тооцоо бий. Тэгвэл нэг дор цугларах энэ олон хүний аюлгүй байдлыг хэрхэн хангах нь зохион байгуулагчдын толгойны өвчин болжээ. Түүнчлэн олимпоор гадаадын жуулчдын тоог эрс нэмэгдүүлэх япончуудын төлөвлөгөөг коронавирус тасалдуулах нь нэгэнт ойлгомжтой болов. Тус улс энэ онд 40 сая орчим жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гэвч Хятад улс вирусийн тархалтыг багасгахын тулд гадагш чиглэсэн жуулчны хөдөлгөөнийг хорьсон нь тэдний төлөвлөгөөнд бодит аюул учрууллаа. Япон улс 2019 онд Хятадаас 9.6 сая жуулчин хүлээж авсан нь нийт жуулчдын гуравны нэг болж байгаа юм. Түүнчлэн олимп үзэхээр төлөвлөсөн олон мянган хүн коронавирусийн улмаас төлөвлөгөөгөө цуцлах магадлал өндөр хэмээн USAToday таамаглажээ. Олимп хугацаандаа зохиогдлоо ч жуулчдын тоо бага, үзэгч цөөн байвал зохион байгуулагчид маш их алдагдал хүлээх болно. Грекчүүд 2004 оны олимп зохиогоод их хэмжээний алдагдалд орсон нь тус улсыг хямралд хүргэсэн жишээ бий. Грекийн гунигт түүх Японд давтагдах эрсдэл өндөр гэдгийг хэвлэлүүд анхааруулан бичих болжээ. Зарим тооцоогоор хаврын сүүл, зуны эхэн сарын үед коронавирусийн халдварын дэгдэлт оргилдоо хүрэх таамаг бий. Хэрвээ тооцоолсноор болбол олимп цуцлагдаж болзошгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.