A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/920/

Кофены үнэ буурч, ургацаа хадгалахад хүрэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/920/


Ноён Карлос Коста кофены үнэ эрс буурах талаар мэдээ сонсжээ. Nespresso, Starbucks зэрэгт кофегоо нийлүүлдэг Бразилын Cooxupе компанийн захирал тэрбээр “Хэрэв үнэ үйлдвэрлэгчдэд ашигтай биш бол кофе шуудайдаа үлдэнэ” хэмээв. Дотоодын зах зээлийн 14 хувийг хянадаг тус компани өмнөд нутгийн Минас Жерейс мужид тариалан эрхэлдэг агаад энэ онд дээд хэмжээний ургац авах төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд хедж сан болон наймаачид дээд зэрэглэлийн арабика сортын кофенд өндөр үнэ өгч байв. Голландын Rabobank-ны шинжээч Карлос Мера “Сангууд Бразилын хувьцааг их хэмжээгээр худалдах байх. Гэхдээ дараа нь доогуур үнээр худалдан авахын тулд тийм ихээр зарах хэрэг байна уу гэдэгт эргэлзэж байна” гэжээ. Бразилын хөдөө аж ахуйн мэдээллийн Conab агентлаг энэ онд 58 сая шуудай буюу дээд хэмжээний ургац хураана хэмээн таамагласан нь Starbucks-ыг арав гаруй жил хангах нөөц юм.

Гэхдээ зарим худалдаачин 65 сая шуудай гэж тооцож байна. Таваарыг кофегоор жиших нь Бразилын реал унаж буй үед үйлдвэрлэгчид валютаар олсон орлогоо дотоодын мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэхэд илүү ашигтай тусдаг гэж эдийн засагчид ярьж байна. Он гарсаар реалын ам.доллартай харьцуулсан ханш 14 хувь унажээ. АНУ-ын таваарын фючерсийн комиссын мэдээгээр энэ жил 25.5 сая шуудай кофег гэрээлээд байгаа нь өнгөрсөн оны Бразилын экспортоос давсан үзүүлэлт. Гэвч Нью-Йоркийн фючерсийн зах зээл дээр өнгөрсөн сард кофены үнэ дөрвөн жилийн доод түвшин рүү унаж фунт нь 1.069 ам.доллар болсон авч дараа нь жаахан дээшилж, 1.10 ам.доллар дээр тогтсон. Ургац арвин хураах төлөвтэй байгаа ч өнгөрсөн оны муу ургац, бодлогын хүү доогуур байгаа зэрэг нь Бразилын үйлдвэрлэгчид худалдахын оронд ургацаа хадгалах сав багтаамж болон санхүүгийн аюулгүй байдал нь нааштай байгаагийн илрэл болж байна.

Бразилын кофе тариалдаг гол нутаг Монте Кормело орчмын үйлдвэрлэгчдийн төлөөлөгч Леокарлос Мундин дээрх санааг хэлсэн юм. Түүний холбоонд нэгддэг 14000 фермер оны эхээр 1.5 сая шуудайг худалдсан ба одоо үнэ өсөхийг хүлээж байгаа аж. Ноён Мундин “Хэрэв үнэ доогуур хэвээр байвал үйлдвэрлэгчид хамгийн бага хэмжээгээр худалдаж, үлдсэн ургацаа үнэ өстөл хадгална” хэмээн өгүүлэв. Нутгийн фермерүүд одоогийн үнээр 60 кг-ийн шуудайтай кофе 420 реал байгаа нь үйлдвэрлэлийн өртөг 400 реалыг нөхөхөд хүрэхтэй үгүйтэй хэмээн ярьсан. Cooxupе компанийн худалдааны захирал Люсио Диас “Дунд ба том үйлдвэрлэгчид ажилтнууддаа цалин өгөх ёстой тул хохирол амсаж эхэллээ” гэв. Гэвч хедж сангууд кофены үнийг фючерсээс доогуур барихыг илүүд үзэж байна. Учир нь фючерс гэрээний нийлүүлэх хугацаа ойртох үед үнэ өсөж, ашигтай худалдаж чадна хэмээн найдаж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компанийн тайлан тойрсон шуугиан хэрээс хэтэрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

 0 сэтгэгдэл