Хүмүүс туялзуур сэлэмний спортоор хичээллэх гэж байгаа бол хүүхэд байхаасаа л эхлэх хэрэгтэй гэж боддог. Тийм биш юм. Яг үнэндээ туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой үе бол 30-40 нас. Гэхдээ мэдээж олимпын аварга болох зорилгоор биш. Хэрвээ тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгасан алдартай тамирчин болохыг хүсвэл таван настайгаасаа эхлэн хичээллэх нь хамгийн тохиромжтой.
ТУЯЛЗУУР СЭЛМЭЭР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР...
● Ялж, бас ялагдаж сурна. Ялагдлаас их зүйл сурч, ялалтаас баяр баяслыг мэдэрч өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
● Туялзуур сэлэм бол анхны олимпоос өнөөг хүртэл хөтөлбөрөөс хасагдаагүй яваа дөрөвхөн төрлийн нэг.
● Манай улсад долоогоос дээш насны охид, хөвгүүд туялзуур сэлмээр хичээллэж эхэлж байна. Гэхдээ хүүхдийг таван наснаас нь эхэлж хичээллүүлж болдог.
● Тархины цусан хангамжийг сайжруулж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг.
● Тэдний хувийн сахилга бат өндөр төлөвшиж, олон нийттэй харилцах хандлага эрс сайжирна.
● Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах, түргэн сэтгэн бодож, дүгнэлт гаргах чадвартай болно.
● Гэрийн даалгавар болон ажил хөдөлмөрт сайн зуршил бий болгоход тусалдаг.
● Хурд хүч, орон зай, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх чадвар, цагтай ажиллах мэдрэмж зэргийг хэрхэн нэгтгэж ажиллах хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс туялзуур сэлэмний спортыг биеийн хүчний шатар хэмээн нэрлэдэг.
ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Туялзуур сэлэмний жирийн бэлтгэл хийхэд нэг цагт 420-700 ккал шатаадаг байна.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ АЮУЛГҮЙ СПОРТ
Тулааны спортын төрлүүдээс хамгийн аюулгүй нь туялзуур сэлэм. Тулааны явцад бэртэл авах магадлал ердөө 20 хувь. Уг спортын хувцсыг таныг хамгаалахын тулд зохион бүтээсэн билээ. Маск, цамц, бээлий, өмд, урт оймс, пүүз зэрэг таныг бэртлээс хамгаална.
ХҮЧИРХЭГ ЗҮРХ
Туялзуур сэлэмний идэвхтэй дасгал хөдөлгөөн нь глюкозын түвшинг нэмэгдүүлж, цусны даралт бууруулж, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг юм.
ААШ ЗАНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛ
Бие махбодийн болон сэтгэл зүйн хүнд байдлыг даван туулах арга замыг сайжруулаж, өөрийгөө хянах чадварыг нэмэгдүүлж, уур уцаарыг удирдах, түүнийг зөвөөр даван туулах чадварыг суулгадаг. Энэ нь стресс болон сэтгэлийн дарамтыг багасгахад ихээхэн хувь нэмэртэй байдаг аж.
ЭНЭ ТИЙМ ЧҮНЭТЭЙ БИШ ЮМ
Хувцас хэрэглэлийн хувьд таны өдөр тутмын ажил хэрэг, эсвэл арга хэмжээнд оролцдог хувцаснаас бага зардалтай. Та нэг удаа иж бүрэн хувцсаа авсан байхад удаан хугацаанд солих шаардлагагүй. Бэлтгэл болон дотоодын тэмцээнд ашиглах хувцас хэрэглэл цөм нийлээд 500 мянган төгрөгт багтана. Харин мэргэжлийн тамирчдын олон улсын стандартын иж бүрэн хувцас хэрэгсэл, сэлэм зэрэг бүгд багтаад 1500-2000 ам.доллар болдог. Нэг авсан хувцсаа багадаа 34 жил хэрэглэх боломжтой.
БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР
Ганцаарчилсан болон багийн тулаан хийдэг учир багаар ажиллах чадварт суралцуулна.
ТА ХАРААХАНХӨГШРӨӨГҮЙ БАЙНА
Та хэдэн ч настай байж болно. Тэгвэл туялзуур сэлмээр хичээллэж залуу байгаагаа мэдэр. Хөгширч биш хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Өнөөдөр Монголд туялзуур сэлмээр хичээллэж буй хамгийн ахмад тамирчин 48 настай. Тэгэхээр танд ч боломж бий.
ЗУГААТАЙ БАЙДЛААРЭРҮҮЛ БАЙХ АРГА
Гүйлтийн зам дээр гүйх эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг л дээ. Гэхдээ бидний ихэнхид жаахан уйтгартай санагддаг. Зугаатай байдлаар эрүүл мэндээ хамгаалах өөр нэг арга хэрэгтэй. Туялзуур сэлэмний клуб бол яг тохирсон сонголт. Та туялзуур сэлэмний клубээс “мөлхөөд” л гарна. Гэхдээ их зугаатай байна. Энэ спортын хамгийн сайхан нь өдөр ирэх тусам улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг улам илүү эзэмшиж байгаагаа мэддэгт оршиж байна.
ШИНЭ ЧАДВАРУУД СУРНА
Өмнө өөрт байгааг мэддэггүй байсан чадваруудаа сэлмээр дамжуулж олж авна гэдэг гоё биш гэж үү. Та өмнө нь сонсож ч байгаагүй үг, хөдөлгөөн, сэлэмний урлагийг сурах болно. Насанд хүрсэн хойноо сэлэмний урлагийг эзэмшихийн нэг давуу тал нь та шинэ юм сурч байгаадаа маш мэдрэмтгий байж, түүнээсээ таашаал авдаг юм.
ТАРХИНЫ ЭРҮҮЛМЭНДЭД ТУСТАЙ
Тархины ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь тархиа байнгын ажиллагаатай байлгах гэж үздэг. Дунд насныхан ихэнх цагаа нүд, гараа хөдөлгөхөд л зарцуулаад байх шиг. Харин туялзуур сэлэм нь биеийнхээ хөдөлгөөн бүрийг бүх тархиараа удирддаг юм. Тархи судлалын олон улсын сэтгүүлд гарсан нийтлэлд туялзуур сэлэмний нөлөө нь тав хоногийн дараагаас л гарч эхэлснийг онцолжээ. Биеийн хүчний шинэ эрдэм сурангаа тархиа эрүүлжүүлээд байна гэдэг нь гайхамшигтай.
ХҮНДЛЭЛ, НАЙРСАГ ХАРИЛЦАА
Энэ бол туялзуур сэлэмний хамгийн сайхан нь. Туялзуур сэлэм нь хүмүүсийг хооронд нь холбодог том зүйл. Бусад спортыг бодвол туялзуур сэлэм нь нас, хүйс, ур чадвараар нь зааглахгүйгээр холбох боломжтой. “Шинэков”-ууд ихэвчлэн туршлагатай, ахмад сэлэмчдээс суралцаж, тэднийг үзэж, харилцан нөхөрлөж чаддаг. Мөн тэмцээний үеэр ч сайхан нөхөрлөлүүд бий болдог.
БИЕИЙН ХҮЧНИЙ ДАСГАЛ
Энэ бол биеийн хүчний спорт. Фитнесс. Хөлбөмбөг, гар бөмбөг шиг л таныг хөдөлгөж чадах тийм спорт. Харин бусад спортоос ялгаатай нь биеийн бүх хэсгээ хянаж тэмцэлддэг. Хэрэв та сэлэм бариад өрсөлдөгчтэйгөө тулалдаж л байгаа бол биеийн бүх хэсгийг хяналтдаа байлгаж байх ёстой. Хөдөлгөөн бүрээ хянаж, нямбай гүйцэтгэх шаардлагатай. Энэ нь биеийн олон хэсгийг хөгжүүлдэг ба овсгоог нэмэгдүүлдэг. Тулалдаж байгаа тамирчин хооронд биеэрээ хүрэлцдэггүй тул жингийн ялгаа байхгүй, гэмтэл хамгийн багатай спортуудын нэг зүй ёсоор ордог.
ТАНСАГ
Туялзуур сэлэм бол тансаг спорт. Кинонуудад гардаг сэлэм ний тулаануудыг бод. Цаанаа л нэг ихэмсэг Одоо танай хүүхэд хамгийн аюулгүй замаар, дээр дурдсан өгөөжүүдийг хүртээд тулалдах нь. Бүх спорт гоё. Гартаа бөмбөг барьж болно, өрсөлдөгчтэйгээ ба рилдаж болно. Гэхдээ гартаа сэлэм бариад зогсох бол тансаг. Энэ төрлийг язгууртны спорт гэсэн нь ч учиртай. Хүүхдүүд тань найзууддаа гайхуулж ярих болно. Найзууд нь дагана, сэлэм нөхөрлөлийг бий болгоно. Дашрамд дурдахад хүүхэд дунд сургуулиа төгсөөд гадаад орны аль нэг сургуульд орох өргөдлөө бичихэд туялзуур сэлмээр хичээллэж байсан түүх нь том давуу тал болдог юм