A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/772/

Майкл Делл компаниа $35 тэрбумаар худалдана

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/772/


Майкл Делл 35 тэрбум ам.доллар төвлөрүүлэхийн тулд өөрийн нэр бүхий компьютерийн компаниа дахин Уолл Стрийтэд гаргахаар шийдлээ. Энэ удаагийн үнэ нь таван жилийн тэртээ ноён Делл компаниа эргүүлэн хувьдаа авч байх үеийн үнэлгээнээс тав дахин өндөр байгаа юм. Dell-ийг үндэслэгч 2013 онд хөрөнгө оруулагч нартаа хэт багыг төлсөн хэмээн хөрөнгө оруулагч ноён Карл Айкан шүүмжилсэн. Энэ удаа тус компани нээлттэй зах зээлд эргэн ирсэн нь ноён Делл, санхүүгийн түнш, хувийн хөрөнгө оруулалтын Silver Lake компанийнхаа хамт уг шүүмжийн хариуд санхүүгийн инженерчлэл өрнүүлж буйн илрэл болов. Dell хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажиллагааг ширүүн эсэргүүцэж байсан ноён Айкан тэмцлээсээ амар ухрахгүй. Ноён Делл гэсэн Хедж сангуудын тусламжтай шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж болзошгүй байна. Ноён Делл нээлттэй зах зээлд эргэн нэвтэрч буй нь даваа гарагт тодорхой болсон цогц, түвэгтэй транзакцийн бүрдэл юм. Dell групп хуучин бизнес хэлцлүүдээс үлдсэн хувьцаагаа эргүүлэн худалдаж аваад, оронд нь хувийн компанийн ердийн хувьцаа гаргахаар төлөвлөжээ.

Ноён Делл урьд нь персонал компьютерийн компаниа 25 тэрбум ам.доллараар эргүүлэн худалдаж авахдаа Уолл-Стрийтийн ойрын хараат бодлогыг ширүүн шүүмжилсэн. Тэрбээр компаниа үүлэн тооцооллын эринд нийцүүлэн өөрчлөхийн тулд хувийн болгохоос аргагүйд хүрснээ тайлбарлаж байв. Компаниа мэдэлдээ авмагцаа тэрбээр өгөгдөл хадгалах EMC компанийг 67 тэрбум ам.доллараар худалдан авсан. Нээлттэй хувьцаат компани болж байгаа ч Dell-ийн менежментийг “алс хэтийн өсөлтөд төвлөрсөн хувийн удирдлага бүхий одоогийн стратегиа тууштай баримтална” хэмээн тус компани даваа гарагт мэдэгдэв. Хамгийн сүүлд Dell-ийг нээлттэй хувьцаат компани болгохдоо ноён Делл нийт хувьцааны ердөө 14 хувийг эзэмшиж байжээ. Энэ удаа тэрбээр нийт хувьцааны 47- 54 хувийг хяналтдаа үлдээх юм. Тэрбээр урьд нь трекинг хувьцаа (tracking stock–үндсэн компани тодорхой салбар компанийнхаа хөрөнгийг үнэлж гаргадаг хувьцаа) гаргах замаар EMC-г худалдан авсан юм.

Трекинг хувьцааны үнэ нь эдүгээ 80 хувь нь Dell-ийнх болчхоод буй өгөгдлийн төвийн программ хангамжийн VMware хэмээх өөр компанийн үнэлгээ юм. Гэтэл VMWare-ийн ердийн хувьцаа хэлбэрээр байнга 40 гаруй хувийн хямдралтай зарагдаж байгаа уг хувьцааг хожим Dell ямар үнээр эргүүлэн худалдаж авах нь бүрхэг байна. Dell нь нийт 21.7 тэрбум ам.долларын нийтэд нээлттэй трекинг хувьцааг эргүүлэн худалдаж авахдаа нэгж хувьцаа тутамд 109 ам.доллар санал болгож байгаа. Тус компани төлбөрийн есөн тэрбумыг бэлнээр, үлдсэнийг нь Dellийн энгийн хувьцаа хэлбэрээр төлөх саналтай буй. Дүнд нь Dell нийтэд нээлттэй хувьцаа гаргахын оронд трекинг хувьцаа эзэмшигчдэд энгийн хувьцаа олгох юм. Энэхүү хэлцэл нь Трампын засаг захиргаанаас АНУ-ын компаниудад гадаад дахь мөнгөн хөрөнгөө татварын дарамтгүйгээр дотооддоо шилжүүлэх боломж үүсгэсэн зохицуулалтыг ашигласан хэрэг болж байна. Dell компани тусгай ноогдол ашгийн төлбөрт есөн тэрбум ам.доллар төлнө. Үндсэндээ VMware-ын орлогоос бүрдэж буй уг есөн тэрбум ам.долларын дийлэнх нь хилийн чанадад байрлаж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл