A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1532/

Малайзын сангийн хэргээр Goldman-ыг шүүхэд өглөө

Малайзын сангийн  хэргээр Goldman-ыг  шүүхэд өглөө
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1532/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Конорт 40 секунд хангалттай байлаа

 0 сэтгэгдэл
  • Тэр гурван өөр жинд өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч болжээ
  • Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ

АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн боллоо. Гэхдээ уг тулаан санасныг бодвол харьцангуй хурдан дууссан. Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ. Болсон процессыг товч дурдвал, Коннор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт эрүүнд тусав. Улмаар нэмж цохиод ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Коннор нийт 25 тулалдахдаа 21-т ялав. Ингэхдээ 21 ялалтынхаа 18-ыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Серроне хэдийгээр холимог тулааны таван дээд амжилт эзэмшдэг ч мэргэжлийн карьер дахь 14 дэх ялагдлаа амслаа. Тэгвэл мэргэжлийн аналистууд “Коннортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь Серронед талархах хэрэгтэй” гэжээ. Ердөө 40-хөн секунд үргэлжилсэн тулааны дараа сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсээс онцлох нэгэн байсан нь Флойд Мэйведер юм. Тэр “Аварга аа, буцаж ирсэнд тань баяр хүргэе. Одоо надаас даагаа нэхэж болно шүү. Би хэзээд бэлэн” хэмээн түүнд баяр хүргэжээ. 

Тулааны дараа хэн, юу хэлэв

Коннор МакГрегор: Би эргэн ирлээ. Дахин түүхийг бүтээж эхэллээ. Маш сайхан байна. Би гурван өөр жинд эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч боллоо. Формдоо бүрэн орсон гэж хэлж чадахгүй ч тун ойрхон байна. Гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж, амраад ахиад тулалдана. Хагас дунд жин надад таалагдаж байна. Гэхдээ би хөнгөн жинд ч тулалдаж болно. Тэнд хэдэн “чалчаа жаал” байгаа.

Дональд Серроне: Коннор маш түргэн, шуурхай ажиллаж эхэлсэн нь гэнэтийн явдал байлаа. Тэгнэ гэж бодсонгүй. Гэхдээ би зодог тайлахгүй. Энэ спортдоо хайртай тул үргэлжлүүлэн тулалдах болно.

Жич: Тулааны дараах хэвлэлийн хуралд Серроне оролцоогүй. Учир нь, тэр яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон тул рингнээс шууд эмнэлэг рүү явжээ. Гэхдээ бие төлөөлөлөгчөөрөө дамжуулан тулааны дараах сэтгэгдлээ хэлүүлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Америкчууд Ерөнхийлөгчөө "шүүнэ"

 0 сэтгэгдэл
  • АНУ-ын Сенат сүүлийн 20 жилд анх удаа болох импичментийн шүүхийг мягмар гарагт эхлүүлнэ
  • Судалгааны урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл Америкчууд ирэх 11 дүгээр сарын сонгуулиар одоогийн ерөнхийлөгчийг солих бодолтой байна  


Дональд Трампын өмгөөлөгчид болон АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим дахь Ардчилсан намынхан Сенатад гаргасан Ерөнхийлөгчтэй холбоотой импичмент хөндсөн. Гэхдээ энэ үндэслэл нь шүүгчийн үүрэг гүйцэтгэх Сенатын гишүүдэд хандсан гэхээсээ илүү сонгогчдод нөлөөлөхөд чиглэсэн тайлбар болов. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхны гаргасан 112 хуудас уг үндэслэлд, АНУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашигласан нь “улс орон, хууль зүйд аюул учруулсан үйлдэл” хэмээн үзсэнийг импичмент хариуцсан долоон гишүүн-менежер тайлбарласан юм. Трампын өмгөөлөгч нараас эхний ээлжид гаргасан зургаан хуудас хариудаа, Төлөөлөгчдийн танхим дахь Трампыг мөрдөн шалгаж буй Ардчилсан намын гишүүдийн шалгалт нь 2016 оны сонгуулийн дүнг үгүй хийх санаархал бүхий “хууль бус, эрээ цээргүй” үйлдэл хэмээн тодорхойлжээ. АНУ-ын Сенат сүүлийн 20 жилд анх удаа болох импичментийн шүүхийг мягмар гарагт эхлүүлэх гэж байна. Улс төрийн өрсөлдөгчөө шалгуулахаар Украины Засгийн газарт шахалт үзүүлсэн тухай асуудлаар Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах эсэхийг хууль тогтоогчид уг хурлаар шийдэх юм. Бүгд найрамдахчууд зонхилдог Сенатын бүрэлдэхүүн Трампыг буруутан болгох магадлал муу ч Төлөөлөгчдийн танхимын менежерүүд одоогоор санал нь тодорхойгүй гишүүдзд нөлөөлөх замаар байдлыг өөрчлөхөөр хичээж байна. Судалгааны урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл америкчуудын дунд ирэх 11 дүгээр сарын сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийг солих бодол зонхилж байна. Энэ долоо хоногт “талхараагүй хууль ёс”-ыг харуулахын тулд Сенатын гишүүд тангарагтаа үнэнч байж, шударга шүүхийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд уриаллаа. “Ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс чөлөөт, шударга сонгуулийг завхруулж, улс орны аюулгүй 
байдлаас урван тэрсэлж, үндсэн хуулиар хуваарилсан засаглалыг нураах эрмэлзэлтэйгээ харуулсан” гэж Ардчилсан намын гишүүдээс гаргасан үндэслэлд дурджээ. Тэд “Сенат энэ хүнийг шүүж, зайлуулаад холбооны албан тушаал эрхлэхийг нь нэг мөсөн хориглох ёстой” гэв. Төлөөлөгчдийн танхимын мөрдөн шалгах ажиллагаанд орол цохоос татгалзсан Цагаан ордны товч эш үндэслэл нь Трампын өмгөөлөгч нар өрнөж буй үйл явцыг зүгээр шүүмж лэлгүй анх удаа оролцож буй юм. Ерөнхийлөгч Билл Клинтоны импичментэд бие даасан өмгөөлөгчөөр оролцож байсан Кен Старр зэрэг хүмүүсээс бүрдэж буй Трампын хууль зүйн багийнхан Төлөөлөгчдийн танхимын гаргасан үндэслэл Үндсэн хуульд харш, Трамп “ямар ч буруу юм хийгээгүй” хэмээн тайлбарлаж байна. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ, Хятад худалдааны анхан шатны эвлэрлийг үзэглэв

 0 сэтгэгдэл
  • Гэрээг үзэглэсэн өдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдын танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гарсан

АНУ, Хятад хоёр өргөн хэмжээний худалдааны гэрээний эхний үе шат хэмээн нэрлэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэвч Бээжинтэй эдийн засгийн харилцааны хуудсыг шинээр бичих Ерөнхийлөгч Трампын оролдлого үүнээс цааш хэр хол явах нь тодорхойгүй байна. Саяын тохиролцоогоор Хятадын тал Америкийн технологи ба компанийн нууцыг хулгайлах явдлыг даран зогсоох, валютын арга механизм ашиглан давуу байдал олж авахаас татгалзах үүрэг хүлээв. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор 200 тэрбум ам.долларын бараа худалдан авахаар болсон байна. Талууд амлалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах систем бий болгох асуудлыг гэрээнд тусгажээ. Цагаан ордны зүүн танхимд болсон ёслол хоёр их гүрний дунд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй нөхөрсөг байдалд болов. Гурван жил үргэлжилсэн худалдааны хэрүүл маргаан дэлхийд тэргүүлэх хоёр эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Ноён Трамп гэрээг үнэлж “Энэ бол маш чухал, тэмдэглүүштэй үйл явдал. Магадгүй миний Ерөнхийлөгчид өрсөлдсөний гол шалтгаан. Бид хамтдаа хуучны буруу зүйлсийг зөв болгоно” гэжээ. Ёслолын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээлтийг АНУ-ын талд уншиж сонсгов. Энд дурдсанаар хоёр тал санал зөрөлдөөнөө шийдэхэд хамтран ажиллаж чадахыг онцлоод гарын үсэг зурсан тохиролцоог “Хятад хийгээд АНУ, бүх дэлхийн хувьд сайн зүйл” хэмээн үнэллээ. Энэ мэдээний дараа S&P 500 индекс өдрийн арилжааны бүх цаг үеийн рекордыг эвдэхэд тун ойртсон хэмжээгээр өссөн байна. Гэрээг үзэглэсэн өдөр АНУ- ын конгрессын төлөөлөгч дийн танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гаргасан бөгөөд худалдааны дайныг эвлэрлээр өндөрлөх найдвар төрүүлэв. Цагаан ордон өмнөх захиргааны үед эхлүүлсэн зарим хэлэлцээрийг сэргээхээ мэдэгдээд буй. Гэвч шинэ тохиролцоонд тусгагдаагүй зүйлсийг шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, Хятадын төрийн дэмжлэгтэйгээр Америкийн компаниуд болон Засгийн газрын байгууллагуудыг хакердсан гэх сэжиглэл, капитализмыг бий болгож, компаниудаа олон улсад гаргахын тулд ихээхэн татаас олгож буй явдал зэргийг онцолж байна. Трампын захиргаа эдгээр асуудлыг хэлэлцээрийн дараагийн шатанд тусгана гэсэн авч тэр нь хэзээ эхлэх, аль хэр удах зэрэг нь тодорхойгүй. Үүний сацуу АНУ Хятадаас ирдэг импортод ногдуулсан тарифынхаа гуравны хоёрыг хэвээр хадгалж үлдэв. Энэ нь дараагийн хэлэлцээнд хөшүүрэг болно гэж Трамп мэдэгджээ. Ямартай ч бизнесийн бүлгүүд шинэ тохиролцоог баяртайгаар хүлээн авав. АНУ-ын Худалдааны танхим хоёр улс дараагийн шатны хэлэлцээг “аль болох түргэн эхлэх нь чухал” хэмээн мэдэгдсэн байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ сонгуулиас өмнө тарифаа багасгахгүй

 0 сэтгэгдэл
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно
  • Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална

АНУ-д нийлүүлдэг Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон олон тэрбум ам.долларын тариф АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хэвээр байх бололтой. Тарифыг багасгах эсэх нь Бээжин худалдааны эхний шатны хэлэлцээрийг хэрхэн мөрдөж байгаагаас шалтгаална хэмээн тайлбарлаж байна. Лхагва гарагт Цагаан ордноо худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш доод тал нь арван сарын турш АНУ хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж, Хятадаас импортолдог 360 тэрбум ам.долларын бараанд оноосон татварыг бууруулах эсэхээ эргэцүүлнэ гэдгийг албаны хүмүүс өгүүлсэн юм. Азийн улс амласнаа мөрдөж буй эсэхийг магадлах боломжийг Трампын засаг захиргаанд олгох үүднээс гэрээний хэрэг жилтийг хянах хугацааг баримт бичигт тодорхой заахгүй бололтой. Мөн Хятадын 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноосон 15 хувийн тарифыг 7.5 хувь хүртэл бууруулахаар 12 дугаар сард өгсөн амлалт эхний шатны хэлэлцээрт хэвээр үлдэх юм. Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мягмар гарагт сэтгүүлчдэд тайлбарласан ч хэлэлцээр байгуулах тодорхой хугацааг дурдсангүй. Тариф бууруулах асуудал, энэ оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүйг тэрбээр анхааруулж байлаа. “Хоёрдугаар шатны хэлэлцээр болох хүртэл тариф хэвээр байна. Ерөнхийлөгчид хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулах боломж хурдан бүрдэж гэмээ нь уг шатны хэлэлцээрийн бүрдэл болгон тарифыг бууруулна” хэмээн Мнучин мэдэгдэв. “Хэрвээ хоёр дахь шатны хэлэлцээ байгуулж чадахгүй бол ямар ч тариф буурахгүй. Энэ асуудал нууц хэлэлцээр биш учраас сонгууль болон өөр бусад зүйлээс шалтгаалахгүй” хэмээн тэрбээр онцлов. Гарын үсэг зурах хэлэлцээрийн 86 хуудас баримт бичигт тариф бууруулах төлөвлөгөө тусгаагүйг албаны хүмүүс урьд нь ч хэлж байв. “Хэлэлцээрийн бүрдэл болж буй нийтэд зориулаагүй, итгэмжилсэн нэмэлт хэсэгт худалдан авах бараа бүтээгдэхүүний тодорхой хэмжээ заасан нь угаас урьд өмнө тогтчихсон зүйл” хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Мнучин нар мягмар гарагт хамтарсан цахим захидалдаа тайлбарласан юм. АНУ, БНХАУ-д энэ асуудлаар амаар болон бичгээр байгуулсан өөр хэлэлцээр байхгүй. Мөн тариф цаашид бууруулах тухай тусдаа хэлэлцээр гэж байхгүй” аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нааш тариф буурахгүй нь тодорхой болмогц АНУ-ын үнэт цаасны үнэ, голлох бенчмаркууд эргээд буурав.