A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3567/

Манжуураас нутагшуулмаар хөгжлийн орц

Манжуураас нутагшуулмаар хөгжлийн орц
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3567/
  • Эх нутгийнхнаа аялал жуулчлалын хот руу замчилсан “Монгол аялал”-ынхан 15 мянган хүнд тус хотын соёлыг тольдуулжээ
  • Манжуурын хот тохижилт төлөвлөлтөөс үлгэр жишээ авмаар. Зам талбайгаа тохижуулсан материал нь хүний эрүүл мэндэд үнэхэээр нийцжээ
  • Хоол нь ямар байх бол гэж эмээх шаард­лага гарсангүй. Эднийх эрүүл мэндийн шинжилгээтэй, стандартад нийцсэн хүнс, хоолтой газрыг сонгон үйлчлүүл д­гээрээ бусад аяллын компаниас ялгардаг

Шөнийн гэрлээрээ гайхуулах Манжуур хотод манай сонины хамт олон дөрвөн шөнө, таван өдрийг өнгөрүүллээ. Ингэж тааваараа аялах боломжийг бидэнд олгосон Ц.Пүрэвдорж захиралтай “Монгол аялал” компанийн хамт олонд гүнээ талархаж байгаагаа уламжилъя. Бид тус компанийг сонгон үйлчлүүлсэн маань учиртай. “Монгол аялал” компанийн жуулчдаа байрлуулдаг зочид буудал нь хотын төвдөө байдаг. Худалдаа, үйлчилгээндээ ойрхон гэдгээрээ давуу талтай. Бас хоол нь хамгийн найдвартай юм билээ. Эднийх эрүүл мэндийн шинжилгээтэй, стандартад нийцсэн хүнс, хоолтой газрыг сонгон үйлчлүүлдгээрээ бусад аяллын компаниас ялгардаг аж. Урьдчилан уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч аялагчдыг чиглүүлж, замчилдаг нь бидэнд таалагдаж байлаа. Эдний компанийн хөтөч нар тун эелдэг санагдсан. Манжуурт газардмагцаа тухалсан автобусанд хөтөч Г.Цэндзэстэй танилцлаа. Тэрбээр бидэнд худалдаа арилжаа хийхдээ барааг нь үзчихээд авахгүй өнгөрвөл маш их уурладаг тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн найрсаг зөвлөгөө өгсөн юм. Бусад аяллын компани голдуу өвөрмонгол хөтөч хөлсөлдөг бол “Монгол аялал”-ынхан тийм биш. Аяллын туршид монгол хөтчөөрөө замчлуулдаг юм билээ.Тус компанийнхан 2013 оноос эхлэн Алтан Манжуур хот руу долоо хоног бүр тасралтгүй аялал зохион байгуулж, арвин туршлага хуримтлуулжээ. Эднийх зөвхөн Манжуур хотын чиглэлд ойролцоогоор 15000 жуулчин аялуулснаа сонирхуулна билээ. Бидэнтэй хамт аялсан жуулчид ч тус компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. “Монгол аялал”-ынхан Манжуур хотын аяллын компанитай хамтран ажилладаг учраас аялагчдынхаа аюулгүй байдлыг давхар хамгаалдаг аж. Энэ нь сэтгэл амар аялах итгэл төрүүлж явлаа. Түүнчлэн үнэт эдлэл худалдаж авахад хулхи, чанар муутай бараа бүтээгдэхүүнд дэмий мөнгө үрэхээс болгоомжлуулж, их дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг учраас жуулчид нь баталгаатай бараа бүтээгдэхүүнээс сонголт хийдэг онцлогтой. Ер нь Манжуурын худалдаачид барааг нь үзсэн бол авах ёстой гэсэн хандлагатай байдаг юм байна. Энэ нь ч дэлгүүр, захаар ороход анзаарагдаж байв. Хятадууд элэг нэгтнээ маш их хамгаалдаг ард түмэн гэдгийг монголчууд мэдэх байх. Энэ үзэл нь Манжуурт ч харагддаг. Худалдаачинтай жаахан маргалдахад хажуу лангууных нь хүмүүс өмөөрдөг талаар манай нэг жуулчин ярьсан юм. Гэтэл монголчууд дэндүү амиа боддог аж. Хүний нутагт адилхан аялж явахдаа нэгнээ өмөөрөх нь бүү хэл хажуугаар нь мэдээгүй царайлан өнгөрдөг муухай зан бидэнд шингэжээ. Олон улсын дээд зэрэглэлийн жуулчлалын газар болохоор зорьж буй Манжуураас Монголд нутагшуулах зүйл их байна. Хотын чимэглэл тун хөгжсөн газар юм. Гудамж бүрт ямар нэгэн зүйлийг илэрхийлсэн хөшөө баримал харагдах нь олонтаа. Тухайлбал, Оросын худалдаачдад зориулсан хүрэл цутгамал хөшөө, Монгол онцлогийг харуулсан ачаатай тэмээ бүхий хүрэл цутгамал жуулчдын нүдийг эрхгүй баясгана. Иймэрхүү хотын чимэглэл манай Улаанбаатарт дутагдаад байна. Жуулчдын гудамж хэмээн нэрлээд буй Гандангийн гудамжуудад гаднынхны нүдийг хужирлах жижиг чимэглэл тавибал бас л цэвэрхэн, тохилог харагдана даа. Мөн гудамжууддаа манайх шиг хөсрий царайтай ТҮЦ тавьчихдаггүй юм байна. Бидний буусан буудлын замын эсрэг талд байрлах валют солих цэг л гэхэд мөөг хэлбэртэй жижиг ТҮЦ байх жишээтэй. Манжуурын хот тохижилт, төлөвлөлтөөс үлгэр жишээ авмаар. Зам талбайгаа тохижуулсан материал нь хүний эрүүл мэндэд үнэхээр нийцжээ. Ядаж л зам, талбайгаа тохижуулсан плита нь хүн халтирч унах вий гэсэн айдас лав төрүүлэхгүй юм билээ. Манайхны нугас тасалчих шахсан гялтгар плитанаас огт өөр, барзгар гадаргуутай хэрнээ үзэмжтэй плитагаар олон нийтийн талбайгаа нэлэнхүйд нь тохижуулжээ. Гэтэл манайхан гөлийсөн гялтгар плита тавьчихаад халтиргаа үүсвэл оцон шувуу шиг явахыг зөвлөж байгаа нь тун хөөрхийлөлтэй, бас эмгэнэлтэй юм. Нөгөөтэйгүүр, Монгол бол малаар баян улс. Тиймээс Хөлөн буйр шиг махаа үнэд оруулж болох боломж байна. Хятадууд урин дулаан цагт сайн мах идэх гэж Манжуурыг зорьдог тухай өвөрмонгол хөтөч Баяраа бидэнд сонирхуулж байсан. Тэгэхээр бид менеж менттэй ажиллаж, малынхаа махаар урд хөршийн жуулчдыг татах боломж бийг анзаарах хэрэгтэй. Ер нь аялал жуулчлалын бүс боомт хот ямар байх ёстойг Манжуураас тольдож болно. Монголын хувьд Сэлэнгэ аймгийг Манжуур лугаа тохижуулах боломж бас харагдлаа. Хойд хөршийн хилийн боомт Сэлэнгэ аймаг зөв менежмент хийж чадвал Манжуур шиг олон улсын жуулчдыг татах бололцоо бий гэдгийг сануулахад илүүдэхгүй. Бид цөөхүүлээ хэдий ч бусад үндэстнээс суралцаж хөгжих боломж байна. Жуулчлалыг татах сурталчилгаагаа зөв хийж чадвал ядаж сая жуулчин хүлээж авах мөрөөдлөө биелүүлэх цаг ойрхон байна. Бидэнд эх газрын аялал жуулчлалын хотыг танилцуулсан хөтөч компанийнхан маань ч Манжуураас Монголд нутагшуулах туршлага бий гэдгийг хэлж байлаа. Модыг яаж тарьж, хэрхэн ургуулж тал газрын салхитай хотыг ногооруулж буйг манай байгаль орчны мэргэжилтнүүд нүдээр үзэж, туршлага судлах хэрэгтэй юм билээ. Ресторан хоол ны газрууд л гэхэд аялагчдад амт чанартай хоолоор үйлчлэхээс гадна урлагийн тоглолт зохион байгуулж, аливаа юманд маш их сэтгэл гарган ажилладаг, зохион байгуулалт сайтай гэдгээ харуулсан. Энэ мэтээр Манжуураас суралцах зүйл их байна даа, бидэнд.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмөр хатагтай Солонго

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Оюунболд цагаан сараар барилдахаар зодог, шуудагтай гарч ирвэл яах вэ

 0 сэтгэгдэл
  • Шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд болон начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрч, өмнө нь байгаагүй дуулиан дэгдсэн. Учир нь, наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол анхных байлаа. Гэвч Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, шүүхэд хандсан. Хэсэг хугацааны дараа шүүхээс өргөдлөө буцаан, допингийн шинжилгээ авдаг багийг шалгуулахаар АТГ-т хандав. Тэрбээр “Намайг хэлмэгдүүлж байна. Би энэ хүмүүстэй хатуу тэмцэнэ. Намайг дарамталж, сүрдүүлсэн. Би цагаан сараар барилдана” гэж яриад бөхийн хүрээнийхэн дунд хэрүүлийн алим шидсэн нь өндрөө авчээ. Энэ талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонсох гэсэн боловч тэд татгалзав. “Бидний зүгээс ярих зүйл байхгүй. Түрүүлж дуугарах нь ч ёс зүйд нийцэхгүй. МҮБХ-ны байр суурийг сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийн бодлоо илэрхийлж болно” гэсэн ижил утгатай хариулт өгч байв. Харин наадмын өмнөх сорилго барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш нарыг зодоглох гэхэд бойкот хийж, бөхчүүдийг уриалж байсан улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн өнөөдрийг хүртэл таг чиг. Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд оролцохоор зодог шуудгаа өмсөөд бөхийн торгон ногоон дэвжээнээ гарч ирвэл яах вэ. Бөхчүүд ямар үйлдэл үзүүлэх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. “Допингтой бөхтэй барилдахгүй” хэмээн бойкот хийх үү, эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд барилдах уу гэдэг эргэлзээ бий. Допингийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтнийг бөх сонирхогчид хамгийн түрүүнд харж байгаа. Өнөөдөр 109 бөх болон Спортын анагаах ухааны төвийн эмч, мэргэжилтнүүдийг АТГ шалгаж байхад тэд яагаад таг чиг байна вэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэдсэн бол начин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь А сорьцоо баталсан дүнг үзүүлжээ. Ингэснээр бөхийн салбар хорооноос хоёр бөхийн барилдах эрхийг тус бүр хоёр жилээр хасах, цол чимэг бууруулах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох хүсэлтийг Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлсэн байна. В сорьцын хариугаа авсан начин Б.Цэрэнтогтох ч шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандаад байгаа. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэх хугацаа сунжирч байна гэсэн үг” гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнөөдөр Улаанбаатарт -11 хэмийн хүйтэн байна

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Улаанбаатар хотод -11 хэмийн хүйтэн, салхины хурд 6 м/с, үүл багасна. Хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амьдралд амт нэмсэн “Содон фүүдс”

 0 сэтгэгдэл
  • Хагас автомат үйлдвэр нь хоногт витаминтай 7000 ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна
  • Монгол­чуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг 
  • “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ
  • Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна

Манай улс Бразил, Вьетнам , Ирланд, Этиоп зэрэг 10 гаруй улсаас кофе импортолж буй талаар Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. Гэхдээ сүүлийн 3-4 жилд хуураагүй, түүхий кофе импортлон дотооддоо боловсруулж, амт, чанар, сайхан үнэрийг нь алдагдуулалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм. Кофе бол усны дараа жагсдаг шингэн хүнс. Монголчууд кофе хэрэглэдэг болж, энэ бүтээгдэхүүний соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Амт, үнэрийг нь мэдрэх тусам улам дурладаг тийм нэгэн өвөрмөц сэргээш болох кофег Монголдоо үйлдвэрлэж буй “Содон фүүдс” компанийг энэ удаагийнхаа “Би үйлдвэрлэгч” буланд урилаа. Эднийх хар болон сүүтэй, классик зөөлөн амттай гээд гурван төрлийн Instant coffee үйлдвэрлэж байна. Мөн анар, нэрс, чацаргана, зөгийн балтай зургаан төрлийн жимсний цай, тоник ундаа үйлдвэрлэж, зах зээлд өөрийн гэсэн өнгө, амтыг мэдрүүлж буй юм. 2017 онд үүдээ нээсэн “Содон фүүдс” компани зах зээлд өөрийн орон зайгаа эзлээд гурав дахь жилтэйгээ золгожээ. Хүнсний салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй “Содон фүүдс” компанийг зорилоо. Үйлдвэрлэлийн явцтай танилцахаар шингэн боловсруулах цех рүү ороход арааны шүлс асгаруулам жимсний исгэлэн үнэр хамар цоргив. Хагас автомат уг үйлдвэр хоногт витаминтай 7000 ширхэг ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр “Би уул уурхайн компанид ажилладаг байсан. Уул уурхай бол маш тоосжилттой орчин. Үргэлж нарийн ширхэгт тоосонцор дунд байдаг байлаа. Ийм орчинд ажилладаг хүмүүст жимсний цай хамгийн сайн эмчилгээ болдог юм. Мэргэжлээсээ болоод би жимстэй цайны хэрэглэгч болсон. Жимс амьсгалын замыг цэвэрлээд зогсохгүй, хүний биед хэрэгтэй амин дэмийг хангаж, ашигггүй бактерийг устгадаг. Тиймээс жимсний цайг тасралтгүй уух нь хүний биед маш хэрэгтэй юм билээ. Тэгээд нэг удаа жимсний цай ууж байхдаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж хэмээн бодож байлаа. Уг нь аль эрт үйлдвэрлэл эрхлэх бодол төрсөн ч зүрхэлж хийхгүй явсаар цаг алдсан тал бий. Харин үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээс хойш илүү өргөн зах зээл бидэнд байгааг харж, урам зориг орсон. Мэдээж, зарим түүхий эдээ бид гаднаас авдаг л даа. Зуун настыг бид Вьетнамаас авчирдаг. Харин эх орныхоо хөрсөнд ургасан жимсийг хэрэглэдэг. Одоогоор зургаан төрлийн жимсний цай үйлдвэрлэж байна. Нэг удаагийн савлагаатай учраас хэрэглэхэд хялбар байдаг. Цаашдаа жимстэй цайныхаа төрлийг нэмэхээр бэлтгэл хийж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна. Хятадын зах зээлд БНСУ-ын нэг удаагийн хэрэглээгээр савласан Мaxim кофе их эрэлттэй байдаг. Тэгэхээр бидэнд том боломж олдож байна гэсэн үг. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн Мaxim кофеноос чанараар илүү шүү дээ. Учир нь сайн чанарын араб сортын бүхэллэгтэй болон нунтагласан кофены агууламж ихтэй, Солонгосын CJ брэндийн элсэн чихрийн орцтой. Нэг удаа найруулж уухад зориулан савласан бөгөөд 250 грамм усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан” хэмээн ярилаа. 

БНСУ-ын бүтээгдэхүүнээс дутахааргүй витаминжуулсан ундаа үйдвэрлэж байна

Хүч тамир сэлбэдэг учраас хүмүүс витамины найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байдаг аж. Иймээс зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр витаминтай ундаа үйлдвэрлэж эхэлжээ. Улаан, ягаан, улбар шар, ногоон, бор гэх мэт солонгын өнгийг санагдуулам савлагаатай бүтээгдэхүүнүүд цэвэрхэн, авсаархан, бас өнгөлөг харагдана билээ. Дэндүү том савлагаатай бүтээгдэхүүн ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа учир дутагдалтай байдаг. Тагийг нь нээгээд удаан хугацаагаар байлгавал зарим хүнс муудах эрсдэлтэй. Тиймээс хүмүүсийн хэрэглэх хэмжээгээр савлаж зах зээлд гаргах нь бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй байх давуу талтай. Мөн нэг удаагийн савлагаатай учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж Г.Ганбаяр тайлбарласан юм. “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ. Энэхүү шийдэл нь содон агаад өвөрмөц харагдаж байв.

"Содон" кофены амт, үнэрийг Өвөрмонголчууд таашаажээ

Тэрбээр “Монголын зах зээлд жилд хоёр сая орчим ам.долларын кофе, кофены төрлийн бүтээгдэхүүн борлуулагддаг. Солонгосчууд өөрсдөө кофе ургуулдаггүй ч өөрийн нэрийн кофег Хятад, Монголын зах зээлд нийлүүлдэг. Тэгэхээр бид ч гэсэн ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж зах зээлд өрсөлдөх том боломж харагдсан. Тиймээс бид урд хөрш рүү кофегоо нийлүүлдэг. Тэдэнд бидний бүтээгдэхүүний амт, үнэр таалагдсан учраас эрэлт ихтэй байдаг. Хүмүүс кофены сүүнд төдийлэн ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Гэхдээ л сүү хамгийн чухал орцны нэг шүү дээ. Тиймээс бид зөвхөн кофенд төгс зохицох ургамлын гаралтай сүүг орцондоо багтаадаг. Түүнчлэн монголчуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг” гэлээ. Тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд хямд үнээр нийлүүлдэг аж. Дунджаас доогуур орлоготой хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэн үнээ тогтоосноо сонирхуулсан юм. Эднийд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, урд хөршийн зах зээлд хөл тавихын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул ЖДҮС-гийн зээл хөөцөлдөж, 300 сая төгрөгийн дэмжлэг авах хүсэлт гаргасан ч хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцээгүй байна. Үүнд жаахан сэтгэл дундуур үлдсэн гэдгээ нуусангүй. Тэрбээр “Манай үйлдвэрийн бүх зүйл стандарт болоод тавьсан шаардлагад нь нийцсэн. Гэтэл зээл олдоогүй. Ямар хүмүүст зориулсан, ямар зээл болох нь үнэхээр ойлгомжгүй санагдсан” гэж байв. Үйлдвэрлэл хөгжинө гэдэг бол улс орон хөгжихийн үндэс. Бид зах зээлээ тэлж “Made in Mongolia” гэсэн нэрийн хуудсыг урд хөршид таниулж чадвал улс орны нэр хүндэд ч гэсэн хэрэгтэй байх хэмээн Г.Ганбаяр өгүүлсэн юм. Гадаадын зах зээлд гаргахын тулд савлагаанд ихээхэн анхаарч тод өнгийн шийдлийг сонгосон тухайгаа ч мөн сонирхууллаа. Олон улсын зах зээлд гаргахад сав, баглаа, боодол, өнгөний зохицол тун чухал учраас “Содон фүүдс”-ийнхэн тод өнгийг чухалчилдаг аж. 

Стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй савлагаатай

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болжээ. Тиймээс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Энэ шалгуурт “Содон фүүдс”-ийн витаминжуулсан ундаа хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн юм. БНСУ-ын хүнсний үйлдвэрүүд өргөн хэрэглэдэг зузаан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тетрапак уутанд витаминжуулсан ундаа буюу тоникоо савладаг аж. Үүнийг тус улсаас нэлээд өндөр өртөгтэй оруулж ирдэг гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байхаас гадна амт, чанарыг нь алдагдуулахгүй байх нь чухал. Энэ шаардлагад эдний сав баглаа боодол яв цав нийцдэг. Цаашдаа шилтэй болгохоор зорьж буйгаа ч дуулгаж байв. Шил бол хамгийн хялбар ариутгагддаг сав учраас бакус шиг ундаанд шилэн савлагаа хамгийн тохиромжтой юм байна. Гэхдээ сав баглаа боодлоо сайжруулахад үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх учраас судалгаан дээр тулгуурлаж шинэчлэл хийнэ гэдгээ хэлж байлаа. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдэж буйг бид мэдэхгүй. Харин манай бүтээгдэхүүн 99 хувийн хяналт дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор эрүүл мэндэд нийцсэн аюулгүй гэдгийг амлаж чадна хэмээн үйлдвэрлэгч маань ярилаа. Энэ оны гуравдугаар сард чанарын шинэ стандарт нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа ч мөн дуулгасан юм.

Зуун наст, нимбэгний тоник хамгийн эрэлттэй болжээ

Цагаан сараар “Содон фүүдс”-ийн бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Г.Ганбаяр “Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас шалтгаалаад дотооддынхоо хэрэгцээг хангаад гадагшаа илүүчилж чаддаггүй юм. Энэ жил Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлэхээр зорьж байна. Манай бүтээгдэхүүн гарын бэлгэнд өгөхөд тохирсон савлагаатай л даа. Витаминжуулсан ундаанууд хайрцагтаа зургаан ширхэгтэй байдаг. Манай витаминжуулсан ундаа өвөрмонголчуудад их таалагдаж байгаа. Цагаан сар дөхөхөөр захиалга их ирдэг” гэв. Дэлхий нийтэд нимбэг жимсний орцтой бүтээгдэхүүн ихээхэн эрэлттэй байдаг. Эдний нимбэгтэй тоник ч мөн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болж чаджээ. С витаминаар баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг, эрч хүч сэргээдэг гээд нимбэг жимс эрүүл мэндэд ач тустай эд. Энэ чанараар нь нимбэгний тоник хэрэглэх нь олширчээ. Монголын үйлдвэрлэгчид ганц нэгээрээ дэлхийн зах зээлд гарах гэж шоргоолж шиг мацах хэрэггүй. Бүгдээрээ хамтраад бие биенийхээ дэмэнд явбал олон улсын зах зээл бидэнд нээлттэй байна. Түүнчлэн урлаг соёлоороо дамжуулан Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилбал Made in Mongolia олон улсад хурдан танигдана хэмээн ярьж байлаа.