A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3045/

Мартагдсан уурхайгаас их баялаг олборлож байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3045/

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахыг Бээжин дэмжихээр болов

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цэнэг дуусдаггүй машин бүтээх хайгуул

 0 сэтгэгдэл


Мөнгөөр худалдаад авч болох хамгийн сайн нарны панель, супер үр ашигтай ажилладаг зай хураагуур, зуу гаруй жилийн түүхт авто үйлдвэрлэлийн ноухауг нэгтгэж орхивол онолын хувьд машин мөнх давхиад байж чадна.

Тээврийн салбарт хувьсгалт эргэлт авчирч болзошгүй Prius-ыг туршиж буй Toyota Motor Corp, Sharp Corp, NEDO (New Energy and Industrial Technology Development Organization) буюу Шинэ Эрчим хүч, үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх байгууллагын хамтын төслийн хөдөлгөгч хүч нь чухамдаа энэхүү зоригтой санаа юм.

Prius-ийн туршилтын загвар цэнэггүйгээр 56 километр туулж чадлаа

“Урт зай туулж чаддахгүй ч цэнэглэх төхөөрөмжөөс хамааралгүй нь нарны машины гол давуу тал” хэмээн Toyota-гийн төслийн менежер Кожи Макино тайлбарлав.

Бүрэн цахилгаан хөдөлгүүрт машин борлуулалтаар бензин хөдөлгүүрт машиныг гүйцлээ ч аанай л цэнэглэх төхөөрөмжид залгах шаардлагатай учраас дэлхий даяар цэнэглэх станцын сүлжээ байгуулахаас аргагүй. Тэгвэл дэлхий даяар үнэ төлбөргүй гэрэлтдэг нарны эрчим хүчийг их чадлын зай хураагууртай хослуулчихвал шөнөдөө автомашинаа цэнэглээд байж болно. Ийм нарны машин бүтээж чадах аваас plug-in гибрид, устөрөгчийн шатахууны элементийн автомашин зэрэг өнөөгийн шинэ эрчим хүчний бүх технологийг ардаа орхих юм.

Нарны автомашиныг ийм түвшинд хөгжүүлэх гэвэл хийх ажил их. “Ирэх арван жилээс хаа сайгүй хэрэглээ болох технологи лав биш. Их хугацаа орно” хэмээн консалтингийн Carnorama фирмийн автын аналист Такеши Мияо үзэж байна.

Toyota Motor Corp, Hyundai Motor Co дээвэртээ нарны панель бүхий автомашин аль хэдийн худалдаанд гаргасан. Гэхдээ чадал нь дэндүү бага, бүхээгийн дуу хөгжим тоглуулагч системийг ажиллуулж дөнгөх төдий.

Prius-ын plug-in хувилбарт нарны панелийн нэмэлт сонголт байдаг ч зөвхөн машин зогсоотой үед л зай хураагуураа цэнэглэдэг. Нарны үүсгүүрээс үүссэн цэнэгээр ердөө зургаан километр туулах бололцоотойг NEDO-гийн нарны эрчим хүчний системийн хэлтсийн захирал Мицүхироямазаки тайлбарлав.

Нарны эрчим хүчээр ажиллах учиртай шинэ Prius-ийг долдугаар сараас хойш туршиж буй Toyota компани өөрөө ч цэнэглэх төхөөрөмжид залгадаггүй машин бүтээтэл хол байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тойота хотод төвтэй тус компани судалгаа хөгжүүлэлтийн ажил өөр бусад хэлбэрээр үр шимээ өгнө хэмээн үзэж байгаа юм.

Үр дүн захаасаа гарч эхэлсэн нь Sharp-тай холбоотой. Өнөөгийн зах зээл дэх панелиуд нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргах ашигт үйлийн коэффициент (АҮК) дөнгөж 20 орчим хувьтай. Харин Sharp компанийн туршилтын шатандаа яваа нарны панелийнх 34 хувь.

Toyota, Sharp, NEDO-гийн нарны тэжээлийн элемент ердөө 0.03 миллиметрийн зузаантай тул машины дээвэр, урд хамар, арын хаалга гээд хүнхэр, гүдгэр гадаргад хүртэл суурилуулж болно. Цахилгаан тэжээлийн систем нь машиныг давхиж явах үед ч цэнэглэнэ.

Машин долоо хоногтоо дөрвөн өдөр гадуур явдаг, өдөртөө 50 километрээс илүүгүй зай туулдаг тохиолдолд цахилгаан түгээх системд залгаж цэнэглэх шаардлагагүй хэмээн NEDO-гийн ямазаки тайлбарлав.

Toyota-гийн нарны зай хураагууртай машин нь японы тэргүүлэх авто үйлдвэрлэгчээс ирээдүйн тээврийн хэрэгсэл бүтээж хөгжүүлэх олон ажлын ердөө нэг нь. Технологи, бизнесийн шинэ загвар 2.23 их наяд ам.долларын авто үйлдвэрлэлийн ирээдүйг бүрхэг болгосоор байгаатай уялдан Volkswagen AG зэрэг тэргүүлэх үйлдвэрлэгчид цахилгаан болон ус төрөгчийн элементээр ажилладаг машин бүтээх ажилд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулцгааж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Mongolia signs financing agreement of USD 100 million

 0 сэтгэгдэл


Minister of Finance Khurelbaatar Chimed and World Bank’s Country Manager for Mongolia Andrei Mikhnev on Friday signed a financing agreement of USD 100 million for the second Economic Management Support Operation.

The funding is being granted within the Extended Fund Facility (EFF) Program running by the Government of Mongolia in partnership with the International Monetary Fund (IMF). The first funding of the program or USD 120 million was granted in December 2017. Accordingly, the World Bank’s International Development Association and the International Bank for Reconstruction and Development are jointly providing USD 100 million for the second phase.

The funding will be spent on reducing expense of public investment projects, increasing their efficiencies, increasing housing access in a way of improving apartment mortgage program, strengthening social protection system, upgrading business environment and ensuring implementation of the law on Animal Health.

“Mongolia’s economic growth was at 7.2 percent in 2018 and 7.3 percent as of the second quarter of  2019. Mongolia’s credit rating has been upgrading. The World Bank Group Board of Directors convened two months ago, where they resolved to grant funding of USD 100 million to Mongolia. The Parliament ratified draft law on the issuance of funding on September 12. This financing will aim to support budget, not to implement projects and programs,” said the Minister of Finance Khurelbaatar Chimed.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гадаад өрийн зөрүүтэй мэдээлэл эргэлзээ үүсгэж байна

Засгийн газрын гадаад өр 7.6 хувиар өсөж, 22.7 тэрбум ам.долларт хүрэв

 0 сэтгэгдэл


Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эх орноо өрнөөс салгана...” гэсэн цагаан цаасан дээр тод улаанаар бичсэн амлалт дурайна. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөгт хүрч, улсын нийт өр 22 тэрбум ам.доллар гэж өнөөдрийн засаг төрийг эмхлэх улс төрийн ууган хүчин гурван жилийн өмнө тооцоолжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт томилолтоор ажилласан НҮБ-ын шинжээчийн хэлснээр Монголд гурван иргэн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Өрийн хэмжээ харин өөрчлөгдсөн зүйлгүй. Дээр дурдсан нэг хүнд ногдох өр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2.3 сая төгрөгөөр нэмэгдэж, 17.3 сая төгрөг болсон байна. Өрнөөс салгана гэсэн улстөрчид хэлсэн ярьснаа харин мартсан бололтой.

“Өрийн гүн ангал руу орлоо” гэж ярьж суусан МАН 2016 оноос хойш өр нимгэлж ер дийлсэнгүй. Харин ч дэлхийн банкны судалгаагаар бизнесийн орчин муудаж, 12 байр ухарсан бол авлига нэмэгджээ. Авлигын индексээр Монгол Улс 175 орноос хойш шийдэгдэж, 103-т нь эрэмбэлэгдэв.

Бизнесийн орчин доройтсон, авлига гаарсан оронд өрийн хэмжээ дорвитой буурдаггүй аж. Үүнийг Латин Америк, Венесуэл, Зимбабве тэргүүтэй орны бодит жишээнээс харж болох юм. Монгол ч үүний тод жишээ болж байна. Өрийн ангалаас бид хараахан гараагүй болохыг 2021 оноос залгах бондын их өрүүд сануулна.

Манай улсын нийт өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Үүнээс гадаад өрөө салгаж харвал, ДНБ-ий 58.9 хувьд хүрчээ. Гадаад өрийн хэмжээ өнгөрсөн хугацаанд буурч гавьсангүй. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2670 төгрөгтэй тэнцэж, сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөв. ам.долларын нэрлэсэн ханш төгрөгийн эсрэг чангарах хэрээр манай улсын гадаад өрийн хэмжээ тэлсээр. Сангийн сайдын мэдээлснээр, Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувийг 2016 оны төгсгөлд эзэлж байсан бол энэ хэмжээ өнгөрсөн оны төгсгөлд ялимгүй буурч, дээрх түвшинтэй ойролцоо ирсэн билээ.

Гэвч Засгийн газар, НҮБ, дэлхийн банк, ОУВС, төв банкны гадаад өрийн статистик хоорондоо үргэлж зөрж байна. Хэнд нь итгэх вэ гэсэн эргэлзээ үүсэхэд хүрээд байна. Ирэх 2021 оноос манай улс томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 оноос Чингис бондын нэг тэрбум ам.доллар гээд 2024 он хүртэл тулсан эргэн төлөлтүүд шил шилээ дарна. Нийт 2.9 тэрбум ам.долларын өр биднийг хүлээж байна.

Гадаад валютын албан нөөц сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй нэмэгдэж 3.5 тэрбум ам.долларыг давсан. Хэдий тийм боловч алт тушаалт энэ оноос буурснаар валютын нөөц тогтвортой нэмэгдэх баталгаа үгүй болчихлоо. Энэ оны эхний найман сарын байдлаар алт тушаалт 9.6 тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурчээ.
Хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайг ялгаж, салгаж ойлгохын оронд нийтээр нь төр маань ниргэх болсноор энэ оны хоёрдугаар хагаст алтны хэд хэдэн томоохон уурхай хаагдаж, алт тушаалт огцом буурах хүлээлттэй байна. Валютын нөөц энэ байдлаар цаашид багассаар байвал бондуудын эргэн төлөлтийн явцад эдийн засагт хямралын шинжтэй хүндрэл үүсэж болзошгүйг зарим эдийн засагч анхааруулсаар. Гадаад өрийн дарамт өндөр байгаа нөхцөлд 2020 оны улсын төсвийг зөвхөн сонгуульд зориулж бус ихээхэн ухаалаг төлөвлөх цаг үе ирлээ. Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх оны төсвийн төслөө боловсруулж хэдийн эхэлсэн. Мөнгөний бодлогын төсөл ч төсөвтэй зэрэгцэн УИХ-д орж ирнэ. Эдгээр бодлогын баримт бичигт өрийн эргэн төлөлттэй холбоотой чухал заалтууд багтах биз ээ.

• Гадаад өрийн дарамт өндөр байгаа нөхцөлд 2020 оны улсын төсвийг зөвхөн сонгуульд зориулж бус ихээхэн ухаалаг төлөвлөх шаардлага үүслээ. 

• Улсын өрийн шинэ статистикт анхаарал татаж байна. Улсын гадаад өр оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 29.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

• Гадаад өрийн энэхүү зөрүүтэй байдлын  талаар Сангийн яамнаас тодруулсан боловч “Сайдаас өөр хүн энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй” гээд гэдийчихлээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээ харьцангуй таатай байснаар оны эхний найман сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 549.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсжээ. Ашиг, өсөлт аль аль нь эдийн засагт сайн үзүүлэлт. Үүнтэй хамт нэгэн тааруу мэдээг давхар дуулгая.

Улсын өрийн шинэ статистикт анхаарал татаж байна. Улсын гадаад өр оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 29.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөж, 22.7 их наяд ам.долларт хүрэв. НҮБ-ын шинжээч сэтгүүлч нартай уулзсаны дараахан үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тайлан гарч, өрийн хэмжээ албан ёсоор тодорхой болжээ. Засгийн газрын зүгээс гадаад өрийн хэмжээ буурч байна гэх боловч төрийн статистик боловсруулах мэргэжлийн байгууллагын мэдээллээр, гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрч, нэмэгдчихээд байна.

Азийн хөгжлийн банк, ОУВС манай улсын гадаад өрийн эрсдэлд ихээхэн санаа зовниж, нөхцөл  байдлыг анхааруулж буй. Гэтэл Засгийн газар гадаад өр буурч байна, өрийн дарамт холдож байна гэж сурталчлах нь хэтэрсээр. Ядаж үндэсний статистикийн хорооны мэдээллээ авч харах цаг болжээ. Гадаад өрийн энэхүү зөрүүтэй байдлын талаар Сангийн яамнаас тодруулсан боловч “Сайдаас өөр хүн энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй гээд гэдийчихлээ. Өр зээл тавихдаа манай албаныхан туйлын найрсаг загнах авч эргээд төлөх цаг дор өрийн тооцоо дээрх байдлаараа алдаж мэдэхээр байна.