A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1561/

Монголбанк топ аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1561/




Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө болон төсвийн бодлогод тусгахын тулд Монголбанк өнөөдөр томоохон 200 аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор “МонТоп-200” сэдэвт уулзалтыг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн "төрийн бодлогын бодит үр дүнг гаргахын тулд амьдралаас урган гарсан хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн тулд баялаг бүтээгч хоорондын харилцан уялдаа холбоо маш чухал байгааг онцолсон. Энэхүү уулзалтаа жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьснаа ч дуулгав. 

Цаашид “МонТоп-200” уулзалт, хэлэлцүүлгийг тогтмолжуулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд  суурь нөхцөлийг бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлт, байр суурийг Засгийн газар, Монголбанк нь макро эдийн засгийн бодлогод илүүтэй тусгаснаар бодлогын чанар, үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий

Монголбанк экспортын төсөөллийг үнэ болон тоо хэмжээний хувьд доошлуулсан

 0 сэтгэгдэл

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалсан нь макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын тогтворжилтонд эерэгээр нөлөөлнө гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан гэв. 

-Монголбанк бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шалтгаан нь юу байв? 

-Энэ удаагийн шийдвэрийг гурван үндсэн шалгааны улмаас гаргасан гэж хэлж болно. Тодруулбал, инфляцын төлөв байдал, гадаад орчны өөрчлөлт болон макро эдийн засгийн дунд хугацааны сорилт дээр ямар өөрчлөлт гарав гэдгийг харгалзаж үзээд бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр үлдээлээ. Инфляцад нөлөөлж байгаа эрэлтийн гаралтай хүчин зүйлийг харвал хэрэглээний өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай буурсан. Харин уул уурхайн бус өсөлт бидний төсөөлж байснаас доогуур гарлаа. Махны үнийн өсөлтөөс бусад, тухайлбал шатахууны үнэ бидний төсөөлж байснаас бага гарсан тул инфляцын төлөв талаасаа бодлогын хүү нэмэгдүүлэх шаардлага бага байна гэж харагдаж байгаа юм. Гадаад талаас харах юм бол өнгөрсөн хугацаанд хоёр гүрний худалдааны зөрчил сүүлийн саруудад эрчимжсэн. Энэ нь түүхий эдийн үнийн бууралтыг ойрын хугацаанд авчирч болзошгүй. Манай экспорт тал дээр сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар бодлогын хүүгээ хэвээр хадгалсан нь макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын тогтворжилтондэергээр нөлөөлнө гэж үзээд энэ шийдвэрийг санал нэгтэй гаргасан. 

-Азийн хөгжлийн банк энэ онд Монгол Улсын инфляц 8.5 хувьд хүрнэ гэж таамагласан. Өсөлтийн гол шалтгаан төсвийн зардал, махны үнийн өсөлт зэргийг нэрлэж байна. Ямар нэгэн эрсдэл харагдаж байна уу? 

-Эрэлтийн талаас харвал төсвийн хөрөнгө оруулалт энэ жил нэлээд өндөр байна. Эхний таван сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50.5 хувьтай байна. Гэтэл орлого нь 100 хувь давсан. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна гэдэг эдийн засагт гарч байгаа мөнгө бидний хүлээлтээс бага байна гэсэн үг. Тийм учраас эрэлт тал дээр төсөөлж байсан дарамт харьцангуй сул байна. Эрэлт болон нийлүүлэлт талаасаа харахад инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий. 

-Уул уурхайн салбарын өсөлт эхний улирлын байдлаар сайн байсан. Гэхдээ энэ байдал хоёрдугаар хагаст хэвээр үргэлжилж чадах эсэхэд салбарынхан эргэлзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Манай эдийн засагчдын хийсэн судалгаагаар экспортын өсөлт энэ оны түвшинд бидний төсөөлж байснаас бага зэрэг доогуур хэдий ч боломжийн үзүүлэлттэй гарсан. Нүүрс л гэхэд төсөөлж байсан түвшинд байна. Монголбанкны судалгаагаар экспортын төсөөллийг гурван сард авч үзсэнээсээ үнэ болон тоо хэмжээний хувьд доошлуулсан. Гэхдээ төлбөрийн тэнцлийн төсөөлөл энэ оны хувьд боломжийн түвшинд байна гэж харж байгаа. 

-Төлбөрийн тэнцэл талаасаа ямар хүлээлттэй байна вэ? 

-Дотоодын эрэлт төсвийн тэлэлтээр дамжаад, хувийн хэвшлийн зээл сэргэж байгаатай холбоотой нэмэгдэж, импортын хэмжээ өсөж байна. Гэхдээ экспортын тоо хэмжээ болон үнийн төсөөлөл нь өмнөх үетэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа учраас худалдааны дансны алдагдал боломжийн байгаа юм. Өмнөх төсөөллөөс илүү алдагдал нэмэгдэж байгаа хэсэг нь үйлчилгээний салбар. Гадаад зээлийн өрийн болон тээврийн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний дансны алдагдал төсөөллөөс харьцангуй нэмэгдсэн тал бий. Оюутолгойн хөрөнгө оруулалт энэ хэвээрээ үргэлжилж, тогтвортой байдлаа хадгалж чадах юм бол төлбөрийнтэнцлийн ерөнхий төлөв төсөөлж байгаа түвшинд байна гэсэн үг. 

-Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Woody’s” агентлаг 2020 онд УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэсэн. Энэ нь эргээд ОУВСгийн хөтөлбөрт эрсдэлтэй гэсэн таамгыг дэвшүүлсэн. Монголбанкны хувьд хэр том эрсдэл гэж тооцдог вэ? 

-Энэ удаагийн шийдвэрт макро эдийн засгийн төлөв байдлыг харгалзаж үзсэн. Үүнд хоёр зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт ирэх онд сонгууль болно. “Сонгуулийн жилийн төсөв” гэсэн нэр томъёо хүртэл бий болсон. Улс төрийн агуулгаараа ч биелүүлээгүй амлалтуудаа гүйцээх зорилгоор хөрөнгө оруулалт зардлаа нэмэх явдал байдаг. Хоёрт, 2020-2024 онд гадаад өр төлбөр 14.4 тэрбум байгаа. Ирэх таван жилийн хугацааг харж одоогийн шийдвэрийг гаргаад байна. -Гадаад зах зээлд худалдааны дайн олон улсад нэлээд тодорхойгүй байдал бий болгож байна. Манай улсын хувьд шууд үзүүлэх нөлөөлөл нь юу вэ? -Нийт экспортын 90-95 хувь нь уул уурхайн салбар. Тэр дундаа БНХАУ руу экспортолдог агуулгаараа шууд нөлөөтэй. Гэхдээ одоогийн байдлаар тодорхой биш байна. Ер нь БНХАУ эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж тооцож байгаа нь манай улсын экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Тоо хэмжээ болон үнийн суваг, аль алинаар нь орж ирэх боломжтой. 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй бодлого өнөөдрийн байдлаар Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэрт ч юм уу, цаашдын төлөвт хэрхэн тусгагдаж байна вэ? 

-ОУВС-гийн хөтөлбөр нэг л зорилготой. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн. Энэ бодлогын арга хэмжээг макро болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд өсөлтөө дунд хугацаанд тогтооход анхаарч байна. Ингэснээр эдийн засаг эрсдэл даах боломжтой болно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

 0 сэтгэгдэл


“Хар саарал” жагсаалтад орох эрсдлээс зайлсхийх хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 11-ний өдрөөс валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилж эхэлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэдийн валют солилцоонд тавих хяналтыг чангатгасан нь энэ. Уг хуулийн 5.4-т "Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй" гэж заасан.
Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. 

Манай улс FATF-аас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр “Хар саарал” жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс  APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валютын ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөлөө

 0 сэтгэгдэл


Хоёр сарын өмнө Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 хувь болгон бууруулж байсан. Гэвч арванхоёрдугаар сард зарлагдсан ээлжит хурлаа наашлуулж, өнөөдөр яаравчлан гаргасан шийдвэр нь бодлогын хүүг эргээд нэг нэгж хувиар өсгөсөн байна. Ингэж бодлогын хүүг нэг хувиар нэмэхэд аж ахуйн нэгжид олгодог зээлийн хүү 0,3 хувиар өсдөг.

Өнөөдөр ам.долларын ханш 2612 төгрөгт хүрч чангарсан нь мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүйд хүргэжээ.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляц 2018 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6,3 хувь, Улаанбаатар хотод 6,8 хувьтай байна. Хэдийгээр эдийн засаг 6,7 хувиар өссөн боловч гадаад орчинд тодорхой бус байдал байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлээ хязгаарласан зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, төгрөгийн ханшид дарамт учруулж байгаа зэрэг гадаад нөхцлийг дурджээ.

Ингээд Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.