A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/704/

Монголд цэнэглэгч станц байгуулах бүрэн боломжтой

​Нисэх-Долоон буудал чиглэлд цахилгаан автобус цэнэглэх станц байгуулах санал гаргажээ​

Монголд цэнэглэгч станц байгуулах бүрэн боломжтой
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/704/


Ухаалаг автомашин хүйтэнд тэсэх, үгүйг Pruis харуулсан гэж хэлж болно. Учир нь хосолмол хөдөлгүүрт машины асах функц нь цахилгаан автомашиныхтай адил цахилгаанаар ажилладаг. Цахилгаан автомашины зах зээлд хамгийн эрэлттэй Nissan Leaf гэхэд үнийн хувьд дунджаар 15 сая төгрөг буюу Pruis-тэй бараг л ижил байгаа. Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй уг автомашин Монголд олон нийтийн хэрэглээ болоход шаардлагатай зүйл нь цэнэглэгч станцын дэд бүтэц юм. Цахилгаан автомашины зах зээлийн талаарх өмнөх цувралаар бид цахилгаан үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч ABB компанийг дурдсан. “Эх үүсвэрээс залгуур хүртэл” гэсэн уриан дор ажилладаг тус компани анх 1932 онд Дулааны нэгдүгээр цахилгаан станцад турбин нийлүүлж байсан бол 2009 оноос хойш ухаа худаг цахилгаан станц, МАК-ын цагаан суварга зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллаж, техник төхөөрөмж нийлүүлж байжээ. Энэхүү компани нь Оюутолгойн цахилгаанжуулалтын гэрээтэй холбоотойгоор 2013 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн аж. Цахилгааны салбарын анхдагчдын нэг болох ABB нь цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалтаар олон улсад тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт хэрэглээний 58 хувийг дангаараа нийлүүлдэг байна.

Цэнэглэгч станцын хүчин чадал

Bloomberg-ийн судалгаанаас харахад 2017 оны эцсийн байдлаар дэлхийд нийт 582 мянган цэнэглэгч станц ажиллаж буйгаас 321 мянга нь БНХАУ-д байдаг. Шинжээчдийн мэдээлснээр ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд цэнэглэгч станцын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжих хүлээлттэй байгаа бөгөөд 2018 онд цэнэглэгч станцын хүрэлцээ 30 хувиар нэмэгдэж 755 мянга болох таамаг байгаа юм. Одоогоор зах зээлд хоёр төрлийн цэнэглэгч станц борлуулагддаг нь 1-2 минут цэнэглэх чадалтай түргэн станц болон авто зогсоолд байрлуулах боломжтой жижиг оврын станцууд. ABB компанийн үйлдвэрлэдэг жижиг оврын цэнэглэгч нь дунджаар хоёр сая төгрөгийн үнэтэй бол түргэн цэнэглэгч нь шатахуун түгээгүүрийн үнэтэй бараг дүйцэж буй. ABB-ийн цэнэглэх станцын хамгийн том давуу тал нь банкны үйлчилгээтэй холбогдох чадвартай төдийгүй бүх төрлийн цахилгаан автомашины стандартад таардаг аж.


Цэнэглэгч станцын хөрөнгө оруулалтад шатахуун түгээгчид тэргүүлж байна

Цэнэглэгч станцын дэд бүтэц байгуулахын тулд санхүүжилтийн талаар ярих хэрэгтэй болно. Дэлхийн жишгээс харахад цэнэглэгч станцын хөрөнгө оруулалтын дийлэнх нь цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч, автомашины болон шатахуун түгээгч компаниуд байдаг. Түүнчлэн Монгол улсын хувьд агаарын бохирдолтой холбоотойгоор ногоон төслүүд, эсвэл цэнэглэгч талаасаа ABB компани санхүүжилт гаргах боломжтой талаар тус компани мэдээлж байна.

Цахилгаан автобусны хандлага

Зорчигч тээврийн хэрэгслүүд цахилгаан автомашины цор ганц сегмент биш. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хөгжүүлэлттэй холбоотойгоор цахилгаан автобусны цаг үе ирсэн гэж хэлж болно. Хятад мөн л энэ салбарт тэргүүлж буй бөгөөд 2020 он гэхэд томоохон хотуудынхаа нийтийн тээврийн унааг бүхэлд нь цахилгаан болгохоор зорьжээ. Bloomberg-ийн New Energy Finance судалгаанаас харахад одоогоор дэлхийд нийт 386 мянган цахилгаан автобус байгаа аж. ABB-ийн хувьд 15 секундэд цахилгаан автобус цэнэглэх чадалтай станцыг зохион бүтээн зах зээлд нэвтрүүлжээ. Тус компани нь Монголын томоохон шатахуун түгээгүүрүүд болон хотын тээврийн газарт Нисэх-Долоон буудал чиглэлд цахилгаан автобус цэнэглэх станц байгуулах төсөл санал болгоод байгаа аж. Хэдийгээр энэхүү шийдэл нь хуучин дизель автобусыг шинээр тавьснаас өндөр зардалтай ч, урт хугацаанд тун их хэмнэлттэй шийдэл юм. Нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгоход урт хугацаа зарцуулагдах мэт санагдах ч, манай өмнөд хөрш нэг хотынхоо нийтийн тээврийн хэрэгслийг ердөө найман жилд 100 хувь цахилгаан болгосон жишээ байна. үүнийг хэрэгжүүлэхэд нэг автобусанд дунджаар 150 мянган ам.доллар төсөвлөжээ. түүнчлэн батарейн үнэ буурч байгаатай холбоотойгоор цахилгаан автобусны үнэ ч хямдрах хандлага ажиглагдаад байгаа билээ. Бид батарейн үнэ болон түүхийн эдийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар дараагийн цувралаар хүргэх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их Британид интернэт хурдны хязгаарлалтыг түр цуцлав

 0 сэтгэгдэл

Их Британийн интернэт үйлчилгээ эрхлэгч гол компаниуд COVID-19 цар тахлын онцгой цаг үед нийцүүлэн өргөн зурвасын холболтоор өгөгдөл дамжуулахад тогтоодог хязгаарлалтаа түр авч хаяхаар боллоо. Уг шийдвэр нь нэгдсэн вант улсын засгийн газар, харилцаа холбооны компаниудтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх багц арга хэмжээний бүрдэлд багтаж байгаа. Интернэт үйлчилгээний төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа үйлчлүүлэгчдийг хамгаалж, дэмжих үүрэг багц арга хэмжээнд багтсан. Провайдерууд мөн үйлчлэгчдэдээ мобайл болон утсан холболттой интернэт үйлчилгээний “өгөөмөр” багц нийлүүлэхээр тохиролцлоо. BT (Openrach, EE), Virgin Media, Sky, TalkTalk, Vodafone, 02 зэрэг нэгдсэн вант улсын тэргүүлэх арав гаруй интер нэт провайдерыг хамарсан санал санаачилга нь урьд өмнө компаниуд тус тусдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үргэлжлэл болж байна. Энэ удаа иргэдийн эмзэг хэсэгт зориулсан хямд үнэтэй багц үйлчилгээнээс бусад өргөн зурвасын бүх интернэт үйлчилгээний багц ямарваа хязгаарлалтгүй болно. Цар тахлаас өмнө сурталчилдаг байсан “хязгаарлалтгүй” багц үйлчилгээнүүд хэрэг дээрээ провайдерууд жижиг үсгээр бичсэн нэмэлт тайлбар бүхий далд хязгаарлалттай явж иржээ. Харин тус улсад саяхнаас хүчин төгөлдөр болсон шинэ зохицуулалтаар ийм тайлбартай үйлчилгээг “хязгаарлалтгүй” гэж сурталчлахыг хориглосон юм. Цар тахалтай тэмцэх улс орны хүчин чармайлтад хувь нэмэр оруулахын тулд интернэт провайдерууд нэгдэж байгааг харах “сайхан байна” хэмээн нэгдсэн вант улсын дижитал технологи хариуцсан сайд Оливер Дауден үнэллээ. Багц арга хэмжээ нь өндөр настнуудыг оролцуулаад үйлчлүүлэгчдийн эмзэг хэсгийг дэмжихэд чиглэж байгааг засгийн газар, зохицуулах агентлаг, компаниудын хамтарсан мэдэгдлийн үеэр тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Короновирусийн шинжилгээг роботоор хийлгэнэ

 0 сэтгэгдэл

Испани улс коронавирусийн шуурхай шинжилгээ авах процессыг автоматжуулахын тулд робот парктай болохоор төлөвлөж байна. Цар тахлын халдварыг хязгаарлан тогтоох тэмцэлд шуурхай шинжилгээ чухал үүрэгтэй ч эмнэлгийн ажилтнууд вирусээр халдварлах эрсдэл өндөр. Тус улсад халдварын улмаас эмч, эмнэлгийн ажилтны хомсдол хэдийн нүүрлэж эхэллээ. Испанид коронавирусийн халдвартай гэж оношлогдсон 35,000 хүнээс 12 орчим хувь нь эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байгаа юм. Шинжилгээ авах ажлыг роботод даатгаснаар вирус халдах эрсдэл эрс буурна. Мөн Испанид нэг өдөрт авах шинжилгээний тоо одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэж 15,000-20,000 орчим болно. Вирусийн шинжилгээг автоматжуулах төлөвлөгөө хэдийн бэлэн болсныг Мадрид дахь Карлос III-ийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Рейчел Йотти бямба гарагт болсон эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Тус улс өдөртөө 80,000 хүртэл шинжилгээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх дөрвөн ширхэг роботыг тун ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ

 0 сэтгэгдэл

Коронавирус тархсаны улмаас Японы Йокохамагийн боомтод хориотой зогсож буй Diamond Princess круиз онгоцон доторх зорчигч болон хөлгийн багийнханд шаардлагатай шуурхай холбоо үүсгэх үүднээс iPhone ухаалаг утас тараасныг Macotakara сайт мэдээлэв. Круиз онгоцны зорчигчийн тасалгаа, багийнхны өрөөний тоогоор тооцож, Японы үүрэн холбооны Softbank компанийн холболттой 2000 ширхэг iPhone ухаалаг утсыг хуваарилжээ. Шаардлагатай үед яаралтай холбоо барихад тус болох үүднээс тус утсанд нь эмчтэй шууд холбогдох мобайл аппликэйшн суулгажээ. “Эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийн талаар чатаар лавлах, хүсэлт гаргах, эмчээс зөвлөгөө авах гэвэл Японы Эрүүлийг Хамгаалах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай программ ашиглана уу” гэсэн тайлбарыг уг программын ашиглалтын зааварт бичжээ. Уг хөлөг дээр байгаа иргэдээ АНУ ням гарагт шилжүүлж авахаар болсныг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европ тив мобайл төхөөрөмж цэнэглэх нэг төрлийн залгуур ашиглана

 0 сэтгэгдэл

Европын зах зээлд борлуулах цахим төхөөрөмжийн цэнэглэх залгуур ердөө ганц стандарттай байх шийдвэрийг Европын парламент дэмжлээ. Зах зээл дээр төрөл бүрийн цахим төхөөрөмж цэнэглэх олон янзын коннектор ашиглаж байгаа нь хэд хэдэн бэрхшээл учруулдаг. Тус тивийн хэрэглэгч ухаалаг утас, таблетын зориулалттай олон арван тонн хэрэгцээгүй холбогч кабель хаядаг нь байгаль орчин, эдийн засагт асар их хохиролтой. Асуудлыг шийдвэрлэх үүднээс цаашид Европ тивд борлуулах бүх ухаалаг утас, таблет төхөөрөмжийг USB Type-C тэгш хэмт порттой байхаар зааж өглөө. Зөвхөн нэг төрлийн порт ашигласнаар худалдаанд гаргаж буй цахим төхөөрөмжид заавал холбогч кабель дагалдуулах шаардлага арилж, хэрэглэгч хуучнаа ашигладаг болох юм. Нэгдсэн стандарт ашиглах саналыг Европын парламентын 582 гишүүн дэмжиж, 40 гишүүн эсэргүүцсэн байна. Уг саналын дагуу Европын комисс долдугаар сард шинэ зохицуулалт боловсруулах ёстой. Европ тивийн санаачилгыг бүх цахим төхөөрөмж нь Lightning залгууртай Apple компани ширүүн шүүмжиллээ. Уг санаачилга нь инновацид саадтай төдийгүй хэрэглэгчдийг хохироосон арга хэмжээ хэмээн “Алиман” эзэнт гүрэн үзэж байна.