A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1371/

Монголд эх оронч 300 гаруй нохой бий

Үнэрч нохойны тусламжтайгаар 325.4 сая төгрөгийн хууль бус барааг хураасан

Монголд эх оронч 300 гаруй нохой бий
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1371/


Эзнийхээ дохио зангаагаар хөдөлж, элдэв саадыг даван гүйж, нуусан зүйлийг эрж олоход бэлтгэгдсэн нохдыг хараад энэ амьтанд хийж чадахгүй зүйл ховор юм гэж бодогдлоо. Сайтар бэлтгэгдсэн эдгээр ноход цагдаа, хил гааль, онцгой байдлын албаныхны ачааг маш их хөнгөлдөг болохыг сургагчид нь бахархалтай нь аргагүй өгүүлж байв. Манай улсад албаны нохойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн 10 байгууллага бий. Эдгээр байгууллагынхан өчигдөр нэг дор цугларч, туршлага солилцохын зэрэгцээ нөхөрсөг сорил тэмцээн хийв. Мэдээж албаны нохдыг үүрэг, чиглэлээс нь хамаарч өөр өөрөөр бэлддэг. Гэхдээ эзэмшвэл зохих үндсэн ур чадварын хувьд адилхан. Эдгээр ур чадварыг шалгах нь сорил тэмцээний нэгэн зорилго. Монголын албаны нохдын ур чадварыг харж, заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар английн тусгай албадын мэргэжлийн нохой сургагчид манай улсад иржээ. Хүнд хэцүү даалгавар гүйцэтгэх нохдын дундаас салим нэртэй гаалийн үнэрч нохой бусдаас ялгарах юм. Өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж буй байдал нь үнэхээр төгс. Тийм ч болохоор энэхүү немц овчарк хууль бус бараа бүтээгдэхүүнийг удаа дараа илрүүлж, үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа гэнэ. Өнгөрсөн жил гэхэд Буянт-Ухаа дахь гааль дээр ice буюу мөс хэмээх хар тамхины төрлийн бодис хилээр оруулах гэж байсныг илрүүлсэн аж. Хамгийн сүүлд өнгөрсөн сард долоон ширхэг хориотой эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэхээр завдсан хэргийг мөн л илрүүлсэн гэж байна. Албаны нохдын байгуулсан гавьяа, илрүүлсэн хэргийн тоог энэ мэтээр дурдаад байвал чамгүй урт үргэлжлэх аж.


ГААЛИЙН ҮНЭРЧ НОХОД 632 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

ГЕГ 1993 оноос хойш үнэрч нохдыг ашиглаж ирсэн байдаг. Эхний жилүүдэд архи, спирт, арьс, түүхий эдийг олж илрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байсан бол сүүлийн үед хар тамхи, ангийн үс арьс, эм тариа, галт хэрэгсэл гээд улам олон салаалсан байна. Өдгөө Монголын 18 боомтод 29 үнэрч нохой ажилладаг гэнэ. Өмнө нь 13 боомттой байхад 35 нохойтой байсан. Гэтэл боомтын тоо нэмэгдсэн хэрнээ үнэрч нохойны тоо буурсанд нохой сургагчид дурамжхан байдгаа илэрхийлж байв.

Хар тамхи илрүүлсэн нохойн эзнийг хоёр өрөө байраар шагнажээ

Гаалийн үнэрч ноход өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 632 зөрчил илрүүлсний 50.2 хувь нь ангийн үс ноос, 20.8 хувь нь архи, тамхи, эм тариа, түүхий мах, ноолуур, 20 хувь нь сум, галт хэрэгсэл байгаа аж. Эрүүгийн шинжтэй томоохон зөрчил гэвэл 10300 ширхэг бууны сум, 42.7 грамм мөс зэргийг дурдаж болно. Энэ хугацаанд үнэрч нохойны тусламжтайгаар 325.4 сая төгрөгийн хууль бус барааг хурааж, улсын орлого болгожээ. “Уг нь бүтэц, орон тоогоороо бол 43 нохой гаальд ажиллах ёстой ч одоо 18 боомтод 29 үнэрч нохой үүрэг гүйцэтгэж байна. Манай ноход хил дээр буу зэвсэг, сум ихээр илрүүлдэг. Хоёр жилийн өмнө гэхэд Улаанбаатар хотын гааль дээрээс 45 мянган ширхэг ангийн сум илрүүлсэн. Энэ хэрээр олон мянган амьтныг хууль бус ангийн золиос болох эрсдэлээс хамгаалсан гэсэн үг. Тэд 45 мянган мод тарихын тулд ийм хэмжээний сум оруулж ирээгүй нь тодорхой шүү дээ” хэмээн ГЕГ-ын эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах ярив.

ХОШУУЧ ЦОЛТОЙ НОХОЙ ХҮРТЭЛ БАЙДАГ

ЦЕГ-ын нохой сургалтын төвийн хашаанд руслан нэртэй нохойн хөшөө бий. Энэ нохой хэрэгтнийг хөөж явахдаа 12 удаа хутгалуулсан ч шархаа үл тоон дайрсаар гэмт этгээдийг барьж чадсан гэдгээрээ алдартай. Үүнээс гадна олон хэргийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Мөн Пума нэртэй нохой ховдод уригдан очоод илрэлгүй удаад байсан хүн амины хэргийг илрүүлсэн гээд үнэрч нохдын баатарлаг жишээ олон. Өдгөө эдгээр нохдын үйл хэргийг үргэлжлүүлэх ажилд 200 гаруй нохой дайчлагдан цагдаагийн албанд хүчин зүтгэж байна. “Оны эхний 10 сарын байдлаар 260 гаруй хэргийг албаны нохой ашиглаж илрүүлсэн. Хамгийн сүүлд цагдаагийн албан хаагчийн аминд хүрч, санзайн аманд бүгсэн хэрэгтнүүдийг илрүүлж барихад үнэрч нохой ашигласан. Гэмт хэрэг илрүүлж, үүргээ сайн биелүүлсэн нохойн эзнийг шагнаж урамшуулах тохиолдол бий. Өмнө нь олон га талбайд тарих хэмжээний каннабисын үрийг цайны халуун саванд нуун оруулах гэж оролдсон тохиолдол гарсан. Үүнийг илрүүлсэн үнэрч нохойны эзнийг хоёр өрөө байраар шагнаж байлаа. 1990 оноос өмнө гавьяа байгуулсан нохойнд медаль, шагнал урамшуулал олгодог байсан. Цагдаагийн хошууч цолтой нохой хүртэл байлаа” хэмээн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн дарга, хурандаа Р.Баторгил сонирхууллаа.

ЭРЭЛЧ НОХОЙ ХҮН ХҮЧ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭДЭГ

Бусад албатай харьцуулахад ОБЕГ хамгийн сүүлд нохойн албатай болжээ. Тус газар 2017 онд нохойн алба байгуулж, 10 нохойг зургаан сарын турш тусгайлан сургасны эцэст энэ жилээс албандаа ашиглах болсон байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашигласны ач тус эхнээсээ гарч байгаа аж. Тухайлбал, аврах 105-р ангид хуваарилагдан очсон Ченжи нэртэй нохой голын усанд хүн живсэн хоёр дуудлагад явж, хоёуланг нь олжээ. Живсэн хүний цогцос зарим тохиолдолд усны доторх модны үндсэнд тээглэн үлдэх тохиолдол бий. Ийм үед хүмүүс хэчнээн хайгаад ч олдоход бэрх. Харин нохдын хувьд живсэн хүний цогцосноос ялгарах үнэрээр олж чаддаг байна. “Эрэл хайгуулын үед нохой хүн хүч, техник хэрэгсэл, цаг хугацаа их хэмнэдэг. Нэг нохой гэхэд 500 метрийн радиустай газрыг 15 минутын дотор бүгдийг шалгадаг. Харин хүмүүс ийм талбайг бүрэн шалгахад багагүй хугацаа зарцуулна” хэмээн ОБЕГ-ын харьяа үндэсний аврах бригадын нохойн албаны дарга Ш.Отгонжаргал ярьсан юм. Тусгай албанд дайчлагдах нохдыг бэлдэхэд багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна. Тухайлбал, нэг нохойг хамгийн багадаа жилийн хугацаанд бэлдсэний эцэст үүрэгт ажилд томилдог аж. Ерөнхийдөө 5-6 сартай нохойг сургахад хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Тусгай албанд дайчлагдах нохойг маш өндөр шалгуураар сонгон авдаг. 10 гөлөг ирлээ гэхэд 1-2 нь л тэнцдэг болохыг нохой сургагчид хэлж байв. Гэхдээ нэг бэлдээд авсан нохой үр ашгаа хэд нугалж өгнө. Тиймдээ ч дэлхий нийтэд тусгай бэлтгэгдсэн нохдыг албанд дайчлах явдал нэмэгдсээр байгаа аж. Харин манай улсын тухайд мэргэжлийн нохой бэлдэх ажил хангалтгүй байгааг албаны хүмүүс хэлснийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn