A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/215/

Монголд 74 цахилгаан машин байдаг

“Prius” машинтай ойролцоо буюу 15-16 сая төгрөгөөр зарагдаж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/215/



Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автомашинруу хошуурч буй дэлхий нийтийн чиг хандлагаас Монгол Улс ч хоцрохыг хүсээгүй. Тиймээс цахилгаан машин­тай болохыг хүссэн иргэдэд янз бүрийн хөнгөлөлт, давуу тал олгож байгаа. Тухайлбал, замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй, эгнээ байр харгалзахгүй оролцож болохоор зохицуулсан. Мөн авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гараад байгаа юм. Харин цэнэглэх станцуудын хүрэлцээ муу байдаг нь нийс­лэлчүүдийн хэрэглээнд бүрэн нэвтэрч чадахгүй байгаагийн нэг шалтгаан болжээ. Гэхдээ эко машиныг улс нэгэнт бодлогоор дэмжиж байгаа учраас ойрын үед станцуудын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. “Цэнэглэх станцуудыг нийс­лэлийн бүх цэгт байршуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлыг хувийн хэвшлийн оролцоотой хийж гүйцэтгэнэ.


Харин стан­цын аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох асуудлыг төрийн захир­гааны байгууллагууд хамтран энэ ондоо багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ. 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг “Эко кар центр” компани анх Монголд оруулж ирсэн. Энэхүү машин Монгол орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой эсэхийг судалсны үндсэн дээр зах зээлд гаргасан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн оны намар оруулж ирсэн машиныг өвлийн турш хотын хөдөлгөөнд оролцуулахад тэсгим хүйтнийг ажралгүй давжээ. Хэдийгээр улс цахилгаан автомашины хэрэглээг дэм­жиж байгаа ч борлуулалт тийм ч сайн биш байна. Одоогоор Улаанбаатарын хэмжээнд цахилгаанаар ажилладаг 74 машин байгаа аж.


Гэхдээ цэнэг­лэх станцуудыг байгуулчихвал худалдан авалт нэмэгдэнэ гэж найдаж буйгаа “Эко кар центр” компанийн төлөөлөл хэлсэн юм. Үнийн хувьд монголчуудын хамгийн их унадаг “Prius” машинтай ойролцоо буюу 15-16 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Хэрэв гааль, НӨАТ болон онцгой татвараас чөлөөлчихвөл үнэ нь хоёр сая гаруй төгрөгөөр хямдрах боломжтой аж. Гэхдээ энэ бол 2010 оны орчимд үйлдвэрлэсэн машины үнэ. Он залуужих тусам үнэ нэмэгдсээр 20 орчим сая болох юм байна. Цахилгаан тэжээлт машиныг 220 вольтод цэнэглэх боломж­ той. Гэрийн нөхцөлд 3-4 цаг цэнэглэж, 110 км зам туулдаг байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол өдөр цэнэглэхэд 100 км замд 2400 төгрөг, шөнө цэнэг­ лэхэд 1600 орчим төгрөгийн цахилгаан зарцуулах юм. Машинаа ихэвчлэн хотын нөхцөлд унадаг, хүүхдээ сур­ гууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх ажилтай хүмүүст цахилгаан машин илүү тохиромжтой. Мөн такси үйлчилгээнд өргөнөөр нэвтрүүлбэл зардал мөнгө хэмнэнэ гээд давуу тал их байна. 2400 төгрөгөөр нэг удаа цэнэглээд бүтэн өдрийн турш дугаарын хязгаарлалтгүй явна гэж бодохоор ашигтай байх нь мэдээж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахилгаан машины борлуулалт нэг саяд хүрнэ

Хүчин чадал, загварын хувьд бензин хөдөлгүүрт машинаас ч илүү болтлоо хөгжжээ

 0 сэтгэгдэл



2008 оноос эрчээ авч эхэлсэн цахилгаан машин уламжлалт бензин хөдөлгүүрт автомашиныг хэрэглээнээс гаргах дөхөөд байна. Хэрэглээний зардал болон агаарт үзүүлэх хорт утааны нөлөө бага гэдэг утгаараа эрэлт нь жил ирэх тусам нэмэгдэж, одоогоор Европын болон Хятадын зах зээлд түлхүү нэвтрээд байна. Дэлхий даяар 2016 онд 750 мянган цахилгаан машин зарагдсан ба нийт зах зээлийн үнэлэмж 103 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн хугацааны дээд амжилт тогтоож байв. Тэгвэл 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 700 мянга гаруй цахилгаан машин хэдийнэ борлогдсан бөгөөд Bloombergийн урьдчилсан таамгаар нэг саяд хүрэх төлөвтэй. Саяхныг хүртэл хүчтэй хөдөлгүүр, чанга дуутай автомашинд дурлагсдын шүүмжлэлд өртөөд байсан цахилгаан машин өдгөө хүчин чадал, загварын хувьд бензин хөдөлгүүрт машинаас ч илүү болтлоо хөгжөөд буй. Үүний нэг жишээ нь Aston Martin Lagonda компанийн цоо шинэ Lagonda бөгөөд тус компанийн өвлөгдөн ирсэн цувралын цахилгаан тэжээлт седан загвар юм.


Уг бүрэн цахилгаан машин Женевт нээлтээ хийхэд шинжээчид “сураггүй болсон тус брэнд зах зээлд хэрхэн эргэж ирэхээ харууллаа” хэмээн онцолж байлаа. “Энэ машины хүчин чадал маргахын аргагүй өндөр. Чинээлэг худалдан авагчдад гаднах үзэмжээсээ авахуулаад үнэ цэнэтэй харагдахуйц” хэмээн дэлхийн баячуудын хандлагыг судалдаг Luxury Institute-ийн үүсгэн байгуулагч Милтон Педраза хэлжээ. Гэсэн хэдий ч зарим нэр хүндтэй брэндүүд цахилгаан тэжээлээс хойш суусан хэвээр байна. “Бодит байдал дээр үнэхээр нүүрстөрөгчийн хэмжээг багасгая гэвэл зүгээр л хямд, жижигхэн цахилгаан машин худалдаж авах эсвэл мотоцикл, унадаг дугуй унахад хангалттай. Гэхдээ залуу үеийнхэн илүү байгальд ээлтэй машин сонгох болсон нь бусад ямар ч насны бүлгээс өндөр үзүүлэлттэй байна. Тансаг зэрэглэлийн зах зээлийг харвал ийм төрлийн худалдан авагчид гараждаа дор хаяж нэг цахилгаан машинтай байх нь тэдэнд маш чухал болоод байна” гэж IHS Markit-ийн ахлах шинжээч Стеффани Брилье үзэж байгаа аж.


ХАЯГДАЛ УХААЛАГ УТАС ГОЛ НАЙДВАР


Шинжээчдийн үзэж буйгаар 2040 он гэхэд 60 сая цахилгаан машин үйлдвэрлэгдэж, нийт машин үйлдвэрлэлийн 33 хувь, борлуулалтын 54 хувийг эзлэх төлөвтэй байна. Цахилгаан машины салбарт цахиур хагалсан Tesla компани 2020 он гэхэд жилд нэг сая машин борлуулахаар тооцож байгаа бол Mercedes Benz АНУ-д нэг тэрбум ам.доллараар цахилгаан машины үйлдвэр барина гэдгээ мэдэгдсэн. Энэ нь цахилгаан батарейг бүтээгч лити, коба льт, никел, хөнгөн цагаан, зэс зэрэг түүхий эдийн эрэлтийг огцом нэмэгдүүлнэ гэдгийг са лбары н ха н он цол дог. Кобальтын үнэ түүхэн дээд амжилт тогтоож, нэг тонн нь 80 мянган ам.доллар давлаа. Энэ нь батарей үйлдвэрлэгч компаниудын хувьд литиион батарейн кобальтын агуулгын хэмжээг бууруулах томоохон дохио болоод байгаа юм. Тухайлбал, Солонгосын технологийн гигант болох Samsung компани хуучин ухаалаг утаснаасаа кобальтыг дахин гаргаж авахаа мэдэгдээд байна. Цахилгаан машины батарейн катод үйлдвэрлэгч томоохон компанийн нэг болох Umicore-ийн гүйцэтгэх захирал Марк Гринберг “Жилд 1.6 сая хаягдал ухаалаг утасны батарейг дахин боловсруулахад л сая сая цахилгаан машиныг кобальтаар хангах бүрэн боломжтой” хэмээн Financial Times-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Дэлхийн кобальтын эрэлтийн 10 хувь нь ухаалаг утас байдаг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 оны технологийн чиг хандлага

Автомашин худалдаж ава ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАРАА

 0 сэтгэгдэл


АВТОМАШИН – ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАРАА

Сарын төлбөр төлөөд автомашиныг хүссэнээрээ унадаг болох цаг айсуй. Төлбөрт нь даатгал, засвар үйлчилгээний зардал багтаж байгаа. Уг шинэ үйлчилгээ нь хэрэглэгч худалдан авмагц элэгдэл хорогдол нь эхэлж, үнэ унадаг автомашиныг хожим зарах, түрээсийн урт түвэгтэй гэрээ байгуулах ажлаас ангижруулж өгнө. Автомашин эзэмших шинэ загварт нийцүүлэн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, стартапууд захиалгын үйлчилгээ нэвтрүүлж, такси дуудах Uber, Lyft-тэй өрсөлдөх болов. Ийм старт-ап компанийн нэг нь 2017 оны есдүгээр сард байгуулагдсан Fair. Тус компани BMW-гийн хөрөнгө оруулалтын салбар – Penske Automotive Group, Sherpa Capital зэрэг хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө татаад байна. Fair-ын үйлчлүүлэгч захиалсан машинаа байсхийгээд солиулах, зуны амралтаар унах өөр унаа сонгох эрхтэй. Хэрэглэгч машин сольж хэрэглэх ийм үйлчилгээ харьцангуй хялбар, түвэг багатай. Автомашин үйлдвэрлэгч том компаниуд ч захиалгат үйлчилгээг анхаарах боллоо. ЛосАнжелесийн 2017 оны автошоуны үеэр Volvo, Lincoln компани захиалгын үйлчилгээ эхлүүлж буйгаа зарлав. Porsche ч өгөөмөр даатгал, замын хажуугийн засвар, бүрэн угаалга, дээр нь цэвэрлэгээ хариуцсан тусгай үйлчлэгч бүхий захиалгат үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ихэнх хүнд автомашин эзэмших бус, хэрэглэх нь чухал байгаа нь шинэ төрлийн үйлчилгээ үүсэх нөхцөл болж өгчээ.

AI ЧИП ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСНЭ


Царай таних технологиос эхлээд эмнэлэгт онош тогтоох хүртэлх олон зүйлд хиймэл оюуны (AI – Artificial Intelligence) хэрэглээ асар хурдтай ихсэж байна. Хиймэл оюунд чухам ямар чип ашиглаад байна? БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй старт-ап компаниуд, АНУ-ын технологийн аваргууд, чип үйлдвэрлэгч нар эдүгээ AI тооцооллын зах зээлд ноёрхож буй NVIDIA компанийн замаар замнаж байна. Хятад улс хиймэл оюун хөгжүүлэх салбарт 2020 он гэхэд АНУ-тай зэрэгцэж, 2030 оноос дэлхийд тэргүүлэх зорилго тавьж буйгаа 2017 оны долдугаар сард зарласан. Тус улс NVIDIA компанийн график процессороос бүтээмж, цахилгаан зарцуулалтаараа 20 дахин илүү чип бүтээх төслийг Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Cambricorn компани гүн суралцахуйд (deep learning) зориулсан чип хөгжүүлж, ирэх гурван жилд нэг тэрбум процессор үйлдвэрлэхээ мэдэгдлээ. АНУ-ын Калифорнид төвтэй NVIDIA компанийг зориуд дурдах шаардлагатай.

Анх 1999 онд анхныхаа график процессорыг бүтээж байсан тус компани үндсэндээ компьютер тоглоомын салбарт төвлөрч байлаа. Гэтэл AI аппликэйшний хэрэглээ ихсэх хэрээр NVIDIA-гийн чип гүн суралцахуйн алгоритм тооцоолоход ирээдүйтэйгээ харуулсан юм. Эдүгээ NVIDIA график процес­ сор хиймэл оюуны старт-апуудаас эхлээд Baidu, Google зэрэг аварга корпорацийн тооцоололд ноёлж байна. Процессор нь өөр салбарт давамгайлдаг Intel компани хиймэл оюуны салбарт өрсөл­ дөгчөө гүйцэж түрүүлэх шаардлагатай боллоо. Тус компани хиймэл оюуны тооцоолол хурдасгах үүрэгтэй, программ­ чилдаг процессор хөгжүүлэгч Altera-г 16.7 тэрбум ам.доллараар худалдаж авав. Intel нь хиймэл оюуны салбарт ажилладаг Saffron, Nervana, Movidius, Mobileye зэрэг компанийг өөртөө нэгтгээд байна. Технологийн бусад аваргууд ч график процессор бүтээх өрсөлдөөнд хамрагдав. Google өөрийн TensorFlow нээлттэй эх код бүхий Тensor процессороо (TPU) хоёр үе сайжруулж, шинэчиллээ. Тус компани стратегийн алхам болгон Intel-ийн Skylake юм уу NVIDIAгийн Volta шиг процессорт суурилсан программыг Googleын TPU-д шилжүүлэх нөхцөлийг хөгжүүлэгчдэд бүрдүүлж өгөв. Apple саяхан iPhone-ийн шинэ үеийн загваруудад нэмэлт бодит байдал (AR – Augmented Reality), царай таних технологи ажиллуулах чадвар бүхий өөрийн график цөмтэй A11 Bionic чипээ гаргасан. Уг чип нь машин суралцахуйн зориулалттай Apple-ийн анхны процессор болж байна.

МАСС, ЗЭРЭГЦЭЭ, ОНЛАЙН СОШИАЛ НИЙГЭМ (MSOC) БЭХЖИНЭ

Шууд дамжуулдаг видео хэдийнэ нийтлэг болсон ч Facebook-ийн эможиг тооцохгүй л бол хараахан интерактив бус хэвээр. Харин HQ Trivia тоглоомын саяхны нүсэр амжилт энэ байдлыг өөрчилж болзошгүй. Шууд стриминг дамжуулалтай видео тоглоомыг өдөрт хоёр удаа буюу өглөө, үдээс хойш Android, iOS-той төхөөрөмжөөр тоглож, шагналын мөнгөний төлөө асуулт хариултын тэмцээнд зэрэг өрсөлдөж болно. 2017 оны наймдугаар сард гарсан эхний долоо хоногтоо уг тоглоом 200 мянга гаруй үзэгч татсан. Энэ тоо тухайн үед зөвхөн АНУ-д 214 сая хэрэглэгчтэй байсан Facebook зэрэг сошиал сүлжээтэй харьцуулбал өчүүхэн санагдаж болох. Гэхдээ бүгд нэг зэрэг оролцох боломж нь HQ Triviaг бусдаас өвөрмөц болгодог. Бие биеэ үл таних сая сая хүн өглөөний цай, өдрийн хоолоо идэх, нийтийн тээврээр зорчих үедээ программыг ажиллуулж кибер орчинд нэгэн зэрэг мэдээлэл хуваалцаж байна. Үл таних хүмүүсийг тус тусдаа видео чатлах боломж олгосон Omegle, Chatroulette зэрэг үнэгүй видео стриминг сайтууд 2010-аад оны эхээр нийтийг хамарсан. Удалгүй байдал хувирч групп видео чатны House Party программ хөгжүүлэгч Air компани Meerkat хэмээх мобайл аппликэйшний тусламжтайгаар хувь хүмүүсийн видеог стриминг хэлбэрээр нийтийн хүртээл болгож эхлэв.

Хожим хэрэглээнээс гарсан энэхүү Meerkat программ хэрэг дээрээ Twitter Periscope, Facebook Live-ийн өвөг байлаа. Одоо бол Facebook-ийн Bonfire хэмээх House Party дуурайлгасан программ хувь хэрэглэгчийг анд нөхдийнх нь аварга бүлэгтэй видео чатаар холбож байна. HQ Trivia эдүгээ өрсөлдөгчтэй болсон. Stream хэмээх видео стриминг аппликэйшнийг бүтээгчид The Q программыг 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан нь зах зээлд шуугиан дэгдээв. Уг программ мөн л HQ Trivia шигээр хэрэглэгчдийн дунд мөнгөн шагнал бүхий асуулт хариултын тэмцээн зохиодог. Энэтхэгт Showtime хэмээх ийм төхөөрөмжийг унадаг дугуйд суурилуулсан. Энэ нь Pelotonыг стриминг шууд дамжуулалт гэсэн технологийн бас нэг чиг хандлага тодорхойлогч болгов. Эдүгээ тус компанийн жишээг хэд хэдэн старт-ап дагаж байна. Фитнессийн ирээдүй тусгай төхөөрөмжилсөн заал нэгэнт биш болов. Видео харангаа фитнессээр хичээллэх түвэгтэй гэсэн санаанд тулгуурлан Aaptiv компани мобайл аппликэйшндээ дасгал сургуулилтын аудио бичлэг байршуулж байна. Аялал, фитнесс хоёр ойртон нийлж байгаа нь бас нэг чиг хандлага юм. Аялж явахдаа ч зөв бие бялдартай байх арга болгон АНУ-ын фитнессийн Equinox компани фитнесс зочид буудал нээлээ. Equinox нь заалны унадаг дугуйн SoulCycle зэрэг фитнессийн хэд хэдэн брэндтэй хамтарч ажилладаг. Нөгөө талаар зочид буудлууд ч үйлчилгээндээ улам бүр фитнесс “шингээдэг” болж байна. Westin Hotels & Resorts сүлжээ үйлчлүүлэгч нартаа тавхан доллараар New Balanceийн бэлтгэлийн бүрэн хувцас хэрэгсэл, олгож байгаа.

Г.Очирбат



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадуудад зориулсан Номхон далайн хаяа

“Их Холливуд”-ыг эзлэх эхний шат нь “Legendary”-ыг худалдаж авах байв

 0 сэтгэгдэл

Pacific Rim Uprising хэмээх зөгнөлт блокбастер дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Уг бүтээлийг аварга роботууд болон зүүдэнд ч оромгүй харь гарагийн аймшигт амьтдын тулааны тухай 2013 онд бүтээсэн Холливудын Legendary студийн энэ кино хэрэг дээрээ хятадуудад зориулсан бүтээл билээ. Учир нь Legendary студийг 2016 онд Хятадын Wanda Group худалдаж авсан. АНУ-ын кино зах зээлд идэвхтэй нэвтэрч буй хятадууд цаашид өрнөдийн студи, Холливудыг бүхэлд нь эзэмших зорилготой гэмээр. Холливудын кино 1980-аад онд ямар байсан бэ? Америкийн эдийн засгийг Японы компаниуд эзлэх тухай шууд болон битүү сануулсан утга олон кинонд шингэсэн байдаг. АНУ-д ихээхэн хөрөнгө оруулсан япончууд Холливудыг ч сонирхож байсан нь үнэн. Sony концерн 1989 онд Columbia Pictures-ыг салбараа болгоход бусад студид ч ижил тавилан тохиолдох нь хэмээж байв.

Гэвч цаг үе өөрчлөгдөж, санхүүгийн ертөнцөд ноёрхох япончуудын эрмэлзэл сарнив. Орыг нь бүр их мөнгө, санаархал, хүн ам бүхий Хятад эзэллээ. Холливудын төслүүдэд мөнгө цутгаж, кино студи худалдан авч буй хятад компаниуд 1980-аад оны Японы хөрөнгө оруулалтай харьцуулахад америкчуудын соёлын тусгаар тогтнолд илүү ноцтой санагдах болов. Саяхан болтол үнэхээр түгших үндэслэл байсан. Legendary-ыг 3.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан нь “Их Холливуд”-ыг эзлэх үйлсийн эхний шат хэмээн Хятадын тэргүүн баячуудын нэг, Wanda концерны захирал Ван Жяньлин мэдэгдсэн удаатай. Тэрбээр Холливудын толгой компанийн нэгийг эзэмших хүсэлтэйгээ илэн далангүй өгүүлсэн юм. Амлалтаа ажил хэрэг болгохоор Ван Жяньлин Paramount-ыг худалдаж авах санал тавьсан. Гэвч студийн удирдлага Wanda Group-ийн өрсөлдөгч Shanghai Media & Entertainment Group хэмээн Шанхайн концернтэй гэрээ байгуулахыг илүүд үзлээ.

Гэтэл сүүлийн хэдэн сараас байдал хувирч Wanda Group Хятадын дотоодын энтертайнмэнтэд төвлөрөхөөр шийдлээ. Legendary нь АНУ төдийгүй дэлхийд томд тооцогдог AMC Theatres кинотеатрын сүлжээ болон бусад хөрөнгийн хамт Wanda-гийн хяналтад үлдэж, худалдан авалтын тухай цуу замхарсан. Ван Жяньлиний “түрэмгийлэл”- ийг америкчууд биш, Хятадын коммунист нам зогсоолоо. Өрнөдийн “эрсдэлтэй” активт хөрөнгө оруулж буй дотоодын хувийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ төрийн банкуудад хориглов. Хоригоос үүдэн Paramount- ыг худалдан авах хятадуудын наймаа төрийн бодлого хувирахыг хүлээхээс аргагүй болсон. Уг нь эрх баригчдын хориг утгагүй мэт. Тэр бүр зөвдөөд байдаггүй Хятадын удирдлагын бодлого хэзээд логик утга учиртай байдаг. Legendary-ыг авсан нь эрсдэлтэй наймаа гэдгийг зөвшөөрөхгүй байх аргагүй. Бэтмэний тухай Кристофер Ноланы гурвалсан бүтээл, Godzilla, “300” зэрэг олон бүтээлээрээ Legendary алдартай.

Гэвч бүтээлийн эрхийг бусад компани, үндсэндээ Warner эзэмшдэг учраас Legendary-д тогтмол орлого байхгүй. Legendary-г худалдаж авснаараа Ван Жяньлин саалийн үнээ бус, хоосон брэнд эзэмшсэн юм. АНУ-ын зах зээлд амжилт олж чадаагүй Pacific Rim БНХАУ-д гайгүй зарагдсаныхаа хүчинд л Uprising хэмээх үргэлжлэлтэй болов. Legendary 2016 онд бүтээсэн Warcraft ч өрнөдийн зах зээлээс орлого олж гавиагүй. Томорсоор байгаа Wanda Group-ын бизнес нэг өдөр буруутвал Хятадын төр засаг хүндийг нь үүрнэ. Өрнөдөд ийм бизнесийг “Дампуурна гэхэд даан ч дэндүү” хэмээн тодорхойлдог. Учир нь төр засаг нийгэм, санхүүгийн хямрал дэгдээхгүйн төлөө томчуудыг аль болох унагахгүйг хичээхээс аргагүй. Бизнесээ жолоогүй өсгөснөөс зээлээ дийлэхээ байсан захирлууд компаниа аврахаар төрийн банкнаас царай алдаасай гэсэн хүсэл Хятадын удирдлагад төрдөггүй нь мэдээж. Хятадын компаниуд Холливудын студи худалдаж авах мөнгийг үндсэндээ дотоодын эдийн засгаасаа олж байгаа. Legendary-ыг худалдаж авсны хариуд Хятадад юу орж ирэх вэ. Legendary Хятадад ажлын байр бараг үүсгээгүй, технологийн дэвшил авчраагүй, хотын амьдралыг сайжруулаагүй. Өрнөдийн үзэгчид Мао даргын эшлэлтэй киног хүлээн авахгүй учраас Legendary хятад марксизм сурталчилсан кино бүтээхгүй. Гэхдээ Legendary бүтээлдээ хятад дүрийг гэгээлэг харуулах үүрэгтэй. Нарийн хяналт бүхий Хятадын киноны аварга зах зээл яах аргагүй хэрэгтэй учраас Холливудын бусад компани ч энэхүү “бичээгүй журам”-ыг дагадаг. Тэгэхээр хөрөнгө оруулсан, оруулаагүй америкчуудын өөрсдөө хийж өгөөд байгаа зүйлд дэмий мөнгө үрэх хэрэг алга. Тиймээс Холливудыг эзлэх хятад дуршил саарч байна. Гэхдээ энэ нь БНХАУ-д улсын корпорациуд хүчээ авч буйтай холбоотой байж болзошгүй. Магадгүй Ван Жяньлиний наймаанд саад хийснээрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Холливудыг Хятадын төрийн компаниудад үлдээж буй хэрэг болов уу.