A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3570/

Монголоос 12 жүдоч Токиогийн олимпод зодоглох боломжтой

Монголоос 12 жүдоч Токиогийн олимпод зодоглох боломжтой
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3570/
  • Эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд эрхээ авахаар байна
  • МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч Иран залууд боломж илүү өндөр байгаа юм
  • 2020 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл манай жүдочдын оролцож, чансааны оноогоо ахиулах боломжтой есөн тэмцээн байна

Японы нийслэл Токио хотноо зуны спортын XXXIII наадам эхлэхэд 231 хоног үлдээд байна. Арлын оронд болох олимпын наадамд манайхан жүдочдоосоо өндөр амжилт хүлээж буй. Тэр ч утгаараа Монголоос хэчнээн тамирчин Токиог зорих боломжтой байгааг урьдчилсан байдлаар хүргэе. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох журам хамгийн оновчтой, хамгийн шударга зарчимтай гэхэд болно. Олимпын эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог. Олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. ОУЖБХ-ны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар эрэгтэй жин тус бүрийн эхний 24, эмэгтэй 18-д багтсан тамирчид олимпын эрхээ шууд өвөртөлнө. Үүнээс гадна эрх аваагүй жиндээ квот авна. Манайхаас эмэгтэй дөрөв, эрэгтэй долоо, мөн квотоор нэг, нийт 12 жүдочоо Токио руу илгээх боломжтой. Мөн холимог багийн төрөлд оролцохоор байна. 2019 оны тэмцээн Мастерсаар отголох бол 2020 оны цуврал тэмцээн Тель-Авивын гранпригаар эхлэх учиртай.

60 кг: Энэ жинд Монголоос хамгийн өндөр чансаатай байгаа нь гавьяат тамирчин Д.Амартүвшин. Тэрбээр чансааны 11 дүгээрт эрэмбэтэй яваа. Харин түүний араас гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Л.Өнөболд нар жагссан. Ер нь дээр дурдсан гурван бөхийн нэг нь Токиог зорино. Яг өнөөдрийн хувьд Д.Амартүвшин гавьяатад боломж арай илүү байгаа юм.

66 кг:Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Б.Эрхэмбаяр гэсэн таван жүдоч дотооддоо өрсөлдөж буй. Гэхдээ магадлал өндөртэй нь Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх нар. Дээрх таван бөхөөс Г.Хэрлэн бусдыгаа олон улсын чансаагаар тэргүүлж байгаа бөгөөд Г.Хэрлэн, Ё.Басхүү нарын нэгийг сонгож Токио руу илгээх болов уу.

73 кг: Өнгөрсөн олимпод 60 кг-д ах нараа гэрт нь үлдээсэн Ц.Цогт-Очир Риогоос хойш огцом жин өгсөж, 73 кг-д зодоглох болсон. Тэгвэл түүнийг Токиог зорих уу, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Мэдээж энэ жингийн лидер нь дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Одбаяр. Дээрх хоёр тамирчнаас сонголт хийж таарна. Гэхдээ нэг нь олимпын
ганцаарчилсан төрөлд, нөгөөх нь холимог багийн тэмцээнд оролцоно.

81 кг: Уг нь энэ жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын нэг нь эх орноо төлөөлж Токиод барилдах магадлалтай байсан. Магадгүй О.Ууганбаатарт илүү боломж байсан биз. Байсан гэж бичсэний шалтгаан нь Ираны бөх Саеид Моллаей Монголын иргэншилтэй болсноор дээрх хоёр тамирчны боломж бараг хаагдлаа. Хэдийгээр МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч иран залууд боломж илүү өндөр байгаа юм. Тэр чансааны гурав-дугаарт эрэмбэтэй, бас дэлхийн аваргаас алт, хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпоос медаль шүүрэх гол таван тамирчны нэг. 

90 кг: Тавдугаар сарын 25-ныг хүртэл Г.Алтанбагана чансаагаа хадгалж чадвал олимпод оролцох нь тодорхой. Мастерс, Их дуулга, гранпригаас медаль авахгүй байсан ч бага хэмжээгээр чансааны оноо халааслаад байвал тэр бусад жүдочтойгоо Токиог зорино. Энэ жинд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Г.Алтан-багана олимпод оролцох биз.

-100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар дотооддоо ямар ч өрсөлдөгчгүйгээр олимпод оролцоно. Тавдугаар сар хүртэл түүний чансаа буурлаа гэхэд 15-аас доош буухгүй болов уу.

+100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр олимп, дэлхийн медальтан болохын төлөө Токиог зорих уу, эсвэл зодог тайлах болоогүй гэдгээ нотолсоор яваа Н.Түвшинбаяр уу гэсэн сонголт байна. Гэхдээ магадлал Ө.Дүүрэнбаярт илүү бий. Н.Түвшинбаяр аваргын хувьд олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд залуу тамирчдад боломж олгох биз. Нөгөөтэйгүүр тэрбээр ирэх оны гуравдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас үүнд гол анхаарлаа хандуулах байх.Мастерс болон 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ түүний оролцох хамгийн сүүлчийн тэмцээн ч байж мэднэ.Эрэгтэйчүүдийн хувьд ийм байна. 90, -100 кг-ын жинг эс тооцвол бусад жинд олимпод оролцох жүдочийг үзүүлэлтээр шалгаруулах биз. Харин одоо эмэг тэйчүүдийг сонирхоё.

48 кг: Гавьяат тамирчин М.Уранцэцэгт ямар ч өрсөлдөгч байхгүй. Хэдийгээр Г.Наранцэцэгийг нэрлэж болох ч олимпод Урнаа гавьяатыг сонгох нь тодорхой. Түүний хувьд бүх анхаарлаа Токио руу хандуулсан учраас боломжоо алдахгүй биз.

52 кг: Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн хоёр тамирчин бий. Гэхдээ үзүүлсэн амжилт, барилдааны арга барилыг нь харвал Л.Сосорбарам илүү боломжтой. Токиод дээгүүр амжилт ч үзүүлж мэднэ.

57 кг: Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа-гийн дотоод дахь гол өрсөлдөгч нь Л.Энхрийлэн. Гэхдээ Д.Сумъяа олимпын аварга гэж дуудуулахыг хүсч байгаа учраас боломжийг алдахгүйг хичээнэ. Токиод оролцох боломж Д.Сумъяад 90 хувь байна.

63 кг: Энэ жинд Б.Ганхайч, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг нар бий. Аль нь ч олимпод оролцохыг үгүйсгэхгүй. Боломж хоёуланд нь 50 хувь. ОУЖБХ-ноос гаргасан чансаагаар Б.Ганхайч 19, Б.Мөнгөнчимэг 33 дугаарт эрэмбэтэй байна. Тэгвэл 70, -78, +78 кг-ын жинд манай эмэгтэйчүүд олимпын чансаанаас хол байгаа бөгөөд нэг тамирчин ОУЖБХ-ны квотоор оролцох боломжтой. Дашрамд сонирхуулахад, ОУЖБХ-ноос зохион байгуулдаг гранпри тэмцээнд түрүүлсэн бөх чансааны 700, Их дуулгад 1000, Мастерст 1800, ДАШТ-д 2000 оноо олгодог билээ.












A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмөр хатагтай Солонго

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Оюунболд цагаан сараар барилдахаар зодог, шуудагтай гарч ирвэл яах вэ

 0 сэтгэгдэл
  • Шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд болон начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрч, өмнө нь байгаагүй дуулиан дэгдсэн. Учир нь, наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол анхных байлаа. Гэвч Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, шүүхэд хандсан. Хэсэг хугацааны дараа шүүхээс өргөдлөө буцаан, допингийн шинжилгээ авдаг багийг шалгуулахаар АТГ-т хандав. Тэрбээр “Намайг хэлмэгдүүлж байна. Би энэ хүмүүстэй хатуу тэмцэнэ. Намайг дарамталж, сүрдүүлсэн. Би цагаан сараар барилдана” гэж яриад бөхийн хүрээнийхэн дунд хэрүүлийн алим шидсэн нь өндрөө авчээ. Энэ талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонсох гэсэн боловч тэд татгалзав. “Бидний зүгээс ярих зүйл байхгүй. Түрүүлж дуугарах нь ч ёс зүйд нийцэхгүй. МҮБХ-ны байр суурийг сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийн бодлоо илэрхийлж болно” гэсэн ижил утгатай хариулт өгч байв. Харин наадмын өмнөх сорилго барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш нарыг зодоглох гэхэд бойкот хийж, бөхчүүдийг уриалж байсан улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн өнөөдрийг хүртэл таг чиг. Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд оролцохоор зодог шуудгаа өмсөөд бөхийн торгон ногоон дэвжээнээ гарч ирвэл яах вэ. Бөхчүүд ямар үйлдэл үзүүлэх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. “Допингтой бөхтэй барилдахгүй” хэмээн бойкот хийх үү, эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд барилдах уу гэдэг эргэлзээ бий. Допингийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтнийг бөх сонирхогчид хамгийн түрүүнд харж байгаа. Өнөөдөр 109 бөх болон Спортын анагаах ухааны төвийн эмч, мэргэжилтнүүдийг АТГ шалгаж байхад тэд яагаад таг чиг байна вэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэдсэн бол начин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь А сорьцоо баталсан дүнг үзүүлжээ. Ингэснээр бөхийн салбар хорооноос хоёр бөхийн барилдах эрхийг тус бүр хоёр жилээр хасах, цол чимэг бууруулах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох хүсэлтийг Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлсэн байна. В сорьцын хариугаа авсан начин Б.Цэрэнтогтох ч шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандаад байгаа. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэх хугацаа сунжирч байна гэсэн үг” гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнөөдөр Улаанбаатарт -11 хэмийн хүйтэн байна

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Улаанбаатар хотод -11 хэмийн хүйтэн, салхины хурд 6 м/с, үүл багасна. Хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амьдралд амт нэмсэн “Содон фүүдс”

 0 сэтгэгдэл
  • Хагас автомат үйлдвэр нь хоногт витаминтай 7000 ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна
  • Монгол­чуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг 
  • “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ
  • Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна

Манай улс Бразил, Вьетнам , Ирланд, Этиоп зэрэг 10 гаруй улсаас кофе импортолж буй талаар Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. Гэхдээ сүүлийн 3-4 жилд хуураагүй, түүхий кофе импортлон дотооддоо боловсруулж, амт, чанар, сайхан үнэрийг нь алдагдуулалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм. Кофе бол усны дараа жагсдаг шингэн хүнс. Монголчууд кофе хэрэглэдэг болж, энэ бүтээгдэхүүний соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Амт, үнэрийг нь мэдрэх тусам улам дурладаг тийм нэгэн өвөрмөц сэргээш болох кофег Монголдоо үйлдвэрлэж буй “Содон фүүдс” компанийг энэ удаагийнхаа “Би үйлдвэрлэгч” буланд урилаа. Эднийх хар болон сүүтэй, классик зөөлөн амттай гээд гурван төрлийн Instant coffee үйлдвэрлэж байна. Мөн анар, нэрс, чацаргана, зөгийн балтай зургаан төрлийн жимсний цай, тоник ундаа үйлдвэрлэж, зах зээлд өөрийн гэсэн өнгө, амтыг мэдрүүлж буй юм. 2017 онд үүдээ нээсэн “Содон фүүдс” компани зах зээлд өөрийн орон зайгаа эзлээд гурав дахь жилтэйгээ золгожээ. Хүнсний салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй “Содон фүүдс” компанийг зорилоо. Үйлдвэрлэлийн явцтай танилцахаар шингэн боловсруулах цех рүү ороход арааны шүлс асгаруулам жимсний исгэлэн үнэр хамар цоргив. Хагас автомат уг үйлдвэр хоногт витаминтай 7000 ширхэг ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр “Би уул уурхайн компанид ажилладаг байсан. Уул уурхай бол маш тоосжилттой орчин. Үргэлж нарийн ширхэгт тоосонцор дунд байдаг байлаа. Ийм орчинд ажилладаг хүмүүст жимсний цай хамгийн сайн эмчилгээ болдог юм. Мэргэжлээсээ болоод би жимстэй цайны хэрэглэгч болсон. Жимс амьсгалын замыг цэвэрлээд зогсохгүй, хүний биед хэрэгтэй амин дэмийг хангаж, ашигггүй бактерийг устгадаг. Тиймээс жимсний цайг тасралтгүй уух нь хүний биед маш хэрэгтэй юм билээ. Тэгээд нэг удаа жимсний цай ууж байхдаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж хэмээн бодож байлаа. Уг нь аль эрт үйлдвэрлэл эрхлэх бодол төрсөн ч зүрхэлж хийхгүй явсаар цаг алдсан тал бий. Харин үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээс хойш илүү өргөн зах зээл бидэнд байгааг харж, урам зориг орсон. Мэдээж, зарим түүхий эдээ бид гаднаас авдаг л даа. Зуун настыг бид Вьетнамаас авчирдаг. Харин эх орныхоо хөрсөнд ургасан жимсийг хэрэглэдэг. Одоогоор зургаан төрлийн жимсний цай үйлдвэрлэж байна. Нэг удаагийн савлагаатай учраас хэрэглэхэд хялбар байдаг. Цаашдаа жимстэй цайныхаа төрлийг нэмэхээр бэлтгэл хийж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна. Хятадын зах зээлд БНСУ-ын нэг удаагийн хэрэглээгээр савласан Мaxim кофе их эрэлттэй байдаг. Тэгэхээр бидэнд том боломж олдож байна гэсэн үг. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн Мaxim кофеноос чанараар илүү шүү дээ. Учир нь сайн чанарын араб сортын бүхэллэгтэй болон нунтагласан кофены агууламж ихтэй, Солонгосын CJ брэндийн элсэн чихрийн орцтой. Нэг удаа найруулж уухад зориулан савласан бөгөөд 250 грамм усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан” хэмээн ярилаа. 

БНСУ-ын бүтээгдэхүүнээс дутахааргүй витаминжуулсан ундаа үйдвэрлэж байна

Хүч тамир сэлбэдэг учраас хүмүүс витамины найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байдаг аж. Иймээс зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр витаминтай ундаа үйлдвэрлэж эхэлжээ. Улаан, ягаан, улбар шар, ногоон, бор гэх мэт солонгын өнгийг санагдуулам савлагаатай бүтээгдэхүүнүүд цэвэрхэн, авсаархан, бас өнгөлөг харагдана билээ. Дэндүү том савлагаатай бүтээгдэхүүн ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа учир дутагдалтай байдаг. Тагийг нь нээгээд удаан хугацаагаар байлгавал зарим хүнс муудах эрсдэлтэй. Тиймээс хүмүүсийн хэрэглэх хэмжээгээр савлаж зах зээлд гаргах нь бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй байх давуу талтай. Мөн нэг удаагийн савлагаатай учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж Г.Ганбаяр тайлбарласан юм. “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ. Энэхүү шийдэл нь содон агаад өвөрмөц харагдаж байв.

"Содон" кофены амт, үнэрийг Өвөрмонголчууд таашаажээ

Тэрбээр “Монголын зах зээлд жилд хоёр сая орчим ам.долларын кофе, кофены төрлийн бүтээгдэхүүн борлуулагддаг. Солонгосчууд өөрсдөө кофе ургуулдаггүй ч өөрийн нэрийн кофег Хятад, Монголын зах зээлд нийлүүлдэг. Тэгэхээр бид ч гэсэн ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж зах зээлд өрсөлдөх том боломж харагдсан. Тиймээс бид урд хөрш рүү кофегоо нийлүүлдэг. Тэдэнд бидний бүтээгдэхүүний амт, үнэр таалагдсан учраас эрэлт ихтэй байдаг. Хүмүүс кофены сүүнд төдийлэн ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Гэхдээ л сүү хамгийн чухал орцны нэг шүү дээ. Тиймээс бид зөвхөн кофенд төгс зохицох ургамлын гаралтай сүүг орцондоо багтаадаг. Түүнчлэн монголчуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг” гэлээ. Тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд хямд үнээр нийлүүлдэг аж. Дунджаас доогуур орлоготой хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэн үнээ тогтоосноо сонирхуулсан юм. Эднийд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, урд хөршийн зах зээлд хөл тавихын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул ЖДҮС-гийн зээл хөөцөлдөж, 300 сая төгрөгийн дэмжлэг авах хүсэлт гаргасан ч хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцээгүй байна. Үүнд жаахан сэтгэл дундуур үлдсэн гэдгээ нуусангүй. Тэрбээр “Манай үйлдвэрийн бүх зүйл стандарт болоод тавьсан шаардлагад нь нийцсэн. Гэтэл зээл олдоогүй. Ямар хүмүүст зориулсан, ямар зээл болох нь үнэхээр ойлгомжгүй санагдсан” гэж байв. Үйлдвэрлэл хөгжинө гэдэг бол улс орон хөгжихийн үндэс. Бид зах зээлээ тэлж “Made in Mongolia” гэсэн нэрийн хуудсыг урд хөршид таниулж чадвал улс орны нэр хүндэд ч гэсэн хэрэгтэй байх хэмээн Г.Ганбаяр өгүүлсэн юм. Гадаадын зах зээлд гаргахын тулд савлагаанд ихээхэн анхаарч тод өнгийн шийдлийг сонгосон тухайгаа ч мөн сонирхууллаа. Олон улсын зах зээлд гаргахад сав, баглаа, боодол, өнгөний зохицол тун чухал учраас “Содон фүүдс”-ийнхэн тод өнгийг чухалчилдаг аж. 

Стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй савлагаатай

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болжээ. Тиймээс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Энэ шалгуурт “Содон фүүдс”-ийн витаминжуулсан ундаа хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн юм. БНСУ-ын хүнсний үйлдвэрүүд өргөн хэрэглэдэг зузаан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тетрапак уутанд витаминжуулсан ундаа буюу тоникоо савладаг аж. Үүнийг тус улсаас нэлээд өндөр өртөгтэй оруулж ирдэг гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байхаас гадна амт, чанарыг нь алдагдуулахгүй байх нь чухал. Энэ шаардлагад эдний сав баглаа боодол яв цав нийцдэг. Цаашдаа шилтэй болгохоор зорьж буйгаа ч дуулгаж байв. Шил бол хамгийн хялбар ариутгагддаг сав учраас бакус шиг ундаанд шилэн савлагаа хамгийн тохиромжтой юм байна. Гэхдээ сав баглаа боодлоо сайжруулахад үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх учраас судалгаан дээр тулгуурлаж шинэчлэл хийнэ гэдгээ хэлж байлаа. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдэж буйг бид мэдэхгүй. Харин манай бүтээгдэхүүн 99 хувийн хяналт дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор эрүүл мэндэд нийцсэн аюулгүй гэдгийг амлаж чадна хэмээн үйлдвэрлэгч маань ярилаа. Энэ оны гуравдугаар сард чанарын шинэ стандарт нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа ч мөн дуулгасан юм.

Зуун наст, нимбэгний тоник хамгийн эрэлттэй болжээ

Цагаан сараар “Содон фүүдс”-ийн бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Г.Ганбаяр “Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас шалтгаалаад дотооддынхоо хэрэгцээг хангаад гадагшаа илүүчилж чаддаггүй юм. Энэ жил Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлэхээр зорьж байна. Манай бүтээгдэхүүн гарын бэлгэнд өгөхөд тохирсон савлагаатай л даа. Витаминжуулсан ундаанууд хайрцагтаа зургаан ширхэгтэй байдаг. Манай витаминжуулсан ундаа өвөрмонголчуудад их таалагдаж байгаа. Цагаан сар дөхөхөөр захиалга их ирдэг” гэв. Дэлхий нийтэд нимбэг жимсний орцтой бүтээгдэхүүн ихээхэн эрэлттэй байдаг. Эдний нимбэгтэй тоник ч мөн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болж чаджээ. С витаминаар баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг, эрч хүч сэргээдэг гээд нимбэг жимс эрүүл мэндэд ач тустай эд. Энэ чанараар нь нимбэгний тоник хэрэглэх нь олширчээ. Монголын үйлдвэрлэгчид ганц нэгээрээ дэлхийн зах зээлд гарах гэж шоргоолж шиг мацах хэрэггүй. Бүгдээрээ хамтраад бие биенийхээ дэмэнд явбал олон улсын зах зээл бидэнд нээлттэй байна. Түүнчлэн урлаг соёлоороо дамжуулан Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилбал Made in Mongolia олон улсад хурдан танигдана хэмээн ярьж байлаа.