A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/13/

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх татваруудыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих хүн амын орлогын албан татвар, Нийгмийн Даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмсэн заалтуудыг эсэргүүцэж байна.

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх татваруудыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/13/

УИХ Энхболд

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа "Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, дэмжигчид бид 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих хүн амын орлогын албан татвар, Нийгмийн Даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмсэн заалтуудыг эсэргүүцэж байна.

Энэ хууль хэрэгжсэнээр:

  1. Ард түмний аж амьдрал хүнд, орлогын эх үүсвэргүй ажлын байр цөөхөн, дийлэнх олны авдаг цалин бага байгаа одоо үед цаашид өсөн дэвжих амьдрал ахуйгаа сайжруулах боломж хаагдах болно.
  2. Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувь болж байгаа нь өнөөгийн зах зээлд өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрнэ.
  3. Цаашид аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдах болно.
  4. Өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь аж ахуйн нэгжүүдийн 60-аад хувь нь хаалгаа барих нөхцөл бүрдэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын хөрөнгийн зах зээлийг COVID-19 чичиргэж эхэллээ

  • ТОП-20 индекс сүүлийн найман өдөр дараалан буурч, 2017 оны есөн сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна
  • Зах зээлийн тэргүүлэх индекс пүрэв гарагт мөн л үргэлжлэн уналаа. ТОП-20 энэ өдөр 1.12 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөг боллоо

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд “хар өдрүүд” өнгөрч байна. Эдийн засагт сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй хүндхэн цохилт авчирсан COVID-19 вирусийн нөлөө улс орнуудыг тэвдүүлсээр. Улаанаараа эргэсэн Америкийн зах зээл дөнгөж сэхэл авч байна. Хэдий тийм боловч уналт үргэлжилсээр. Хөрөнгийн зах зээл хамгийн мэдрэмтгий байдаг. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын үйл хөдлөл уг зах зээлийг доргиож, хувь цааны үнэ огцом хэлбэлзэж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дэх өөрчлөлт хямрал, боломжийг хөрөнгө оруулагчдад зэрэг санал болголоо. Манай улсын дотоодын хөрөнгийн зах зээл мөн адил сүүлийн хоёр өдөр хүчтэй савлалаа. Тухайлбал, лхагва гарагт ТОП-20 индекс 2.35 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг болов. Тус индекс сүүлийн найман өдөр дараалан буурч, 2017 оны есөн сараас хойших хамгийн доод түвшинд байна. COVID-19 вирусийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй хувь нь ажилтнаа цомхотгож, зардлаа бууруулахаа мэдэгдсэн. МҮХАҮТ-ын судалгаагаар 260 гаруй мянган ажлын байр эдийн засгийн хүндрэлээс үүдэн эрсдэлд ороод буй. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ч эрсдэлийн гадна үлдэхгүй нь. Нийт 198 компани дотоодын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байгаагаас 2019 онд 78 нь ашигтай ажилласан бол 48 нь алдагдал хүлээсэн. Тэгвэл энэ оны хувьд үйл ажиллагаа явуулаагүй болон алдагдалтай ажиллах компанийн тоо эрс нэмэгдэж болзошгүй байна. Тодруулбал, аялал жуулчлал, тээвэр, худалдаа, үйлчилгээ гээд бүхий л салбарт хямралын шинж хэдийн ажиглагдаж эхэлсэн билээ. Энэ онд 29 компани ногдол ашиг тараахаа мэдээлсэн. Харин ирэх онд ногдол ашиг тараах компанийн тоо болон нэгж хувьцаанд ногдох үнэлгээ хумигдах магадлал улам нэмэгдсээр.

Сайн үзүүлэлт гэвэл дотоодын хөрөнгийн зах зээлд онлайнаар арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй өсөж байна. Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын 32.5 хувь нь онлайнаар арилжаанд оролцож байсан. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт хөрөнгө оруулагчдын 49.2 хувь нь онлайнаар арилжаанд оролцжээ. COVID-19 вирустэй холбогдуулан хөл хорио тогтоосноор иргэд биеэр бус онлайнаар арилжаанд оролцох хандлага цаашид өсөх шинжтэй. ОУВС-гийн удирдлага “Дэлхийн эдийн засаг ойрын саруудад багаар бодоход дэлхийн санхүүгийн хямралын үе буюу түүнээс ч их хэмжээгээр унах болно” гэж анхааруулсан. Хувьцааны зах зээлд яарч сандарсан арилжаа олширч, MSCI дэлхийн индекс энэ он гарсаар 32 хувиар доошилжээ. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад манай дотоодын хөрөнгийн зах зээл “хөлдүү”. Хэдий тийм боловч эдийн засгийн уналт “хөлдүү” зах зээлийг хөдөлгөөнд оруулж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компаниудыг үнэлгээгээрээ тэргүүлэх “АПУ” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр өдрийн өмнө 86 тэрбум төгрөгөөр буурч, 500 тэрбум төгрөгт хүрсэн бол “Говь” компанийн хувьцааны ханш 200 төгрөгөөр мөн уруудсан. “Говь” компани 2018 онд нэгж хувьцаагаа 100 хувааснаас хойш хамгийн доод ханшийн унасан үзүүлэлт энэ болов. Дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар хямралтай нүүр тулж, жуулчдад түшиглэсэн худалдаа эрс хумигдаж байна. “Говь” компанийн хувьд гаднын жуулчдаас олох орлогоо энэ онд алдах эрсдэл улам нэмэгдэж болзошгүй. Зах зээлийн тэргүүлэх индекс пүрэв гарагт мөн л үргэлжлэн уналаа. ТОП-20 энэ өдөр 1.12 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөг боллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө

  • Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө
  • Саарал жагсаалтд орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж төв банк мэдэгдлээ
  • Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэв
  • Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр дүн
  • Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болов
  • ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол ч түгээмэл байна 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад Монгол Улс орсон талаар манай сонин анх мэдээлж байсан. Тэгвэл уг жагсаалтад албан ёсоор орсныг баасан гарагт FATF мэдэгдэж, албажууллаа. Ингэснээр Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн байгууллагын хяналтад байна. Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж, 2014 онд гарч байсан эмгэнэлт түүхтэй. Монгол Улс хяналтад орсноор улс хооронд хийх мөнгө гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад илүү зардал гарах эрсдэл үүсэж байна. Саарал жагсаалтад манай улсаас гадна Исланд, Зимбабве улс шинээр орсон. Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ын зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлаа арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэнэ” гэжээ. Хэдий тийм боловч саарал жагсаалтаас энэ удаад мултарч чадсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар захидал илгээж, төрийн зүгээс уг асуудалд онцгой анхаарч ажиллахаа хүртэл уламжилсан ч нааштай үр дүнд хүрсэнгүй.Арилжааны банкнаас болж дээрх жагсаалтад орсон мэтээр зарим хүн ярьж, хэлж буй. Гэтэл олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын мэдэгдэл үүнийг үгүйсгэж, төрийн байгууллагын уялдаа холбоо сул, хуулийн хэрэгжилт шат шатанд хангалтгүй байгааг цохон тэмдэглэжээ. Шууд хэлэхэд, саарал жагсаалт руу ороход Засгийн газрын яам, агентлаг, тэдний идэвх санаачилга тааруу байсан нь нөлөөлжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.Тэрбээр “Банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмсэн. Гэтэл тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сангаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Энэ нь манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажил. Түүнээс FATF болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй” хэмээн нэмж тайлбарласан юм. ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол түгээмэл байгаа нь эндээс харагдана. Тэр тусмаа уг мэдээллийг ашиглан олны танил болох, сонгуульд нэр дэвших үүднээс нийгмийн дэмжлэг олох, өөрсдийн гаргасан алдаа дутагдлыг өрөөл нэгэнд тохох гэсэн хандлага гаарах боллоо. Мөн саарал жагсаалтаар дамжуулан валютын ханшийн зөрүүнээс богино хугацаанд ашиг олох, бараа, бүтээгдэхүүний үнээ далимдуулан өсгөх, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох үзэгдэл ч энэ өдрүүдэд эрчимжлээ. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2679 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт 20 гаруй төгрөгөөр суларч, дээрх түвшинд хүрэв. Валютын захад гарсан ханшийн хөдөлгөөнийг сааруулах үүднээс төв банк дуудлага худалдаа зохион байгуулж, 70 гаруй сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. Үндэсний статистикийн хорооны ээлжит  тайлангаар, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, ашигтай гарч эхэлсэн нь валютын ханшид өмнө нь ирдэг байсан дарамтыг чөлөөлж буй. Мөн төсвийн орлого давж, өнгөрсөн сард гэхэд 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Саарал жагсаалтад орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж Монголбанкны зүгээс мэдээлсэн. Анхааруулга ирснээс хойш гүйцэтгэл дутуу 20 зөвлөмжөөс 16-г нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь манай улс богино хугацаанд ахиулсан байна. Гэсэн хэдий ч дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой хэвээр буй. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэрэг шийдэгдээгүй, банк бусын салбарт хяналт шалгалтын хүч дутмаг, нягтлан бодогчдын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, Хойд Солонгос буюу үй олноор хөнөөх зэвсэгтэй улстай хөдөлмөрийн харилцаатай байгаа, зэвсэг техник наймаалц-сан нь манай улсыг хойш татахад хүргэсэн нь албан ёсоор ил боллоо. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэргүүд дотор төрийн албанд нүүрлэсэн авлигын гэмт хэрэг голлож байгаа юм. Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, манай улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризм той тэмцэх тухай хуулийг манай улс баталсан. Гэвч авлигын хэргүүд шийдэгдэхгүй, хуулийн хариуцлага хүлээхгүй удааш рах, замхрах нь саарал жагсаалт руу улсаараа орох үндсэн шалтгаан болжээ. Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах мөрдөн шалгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гарахаар ажиллахыг FATF зөвлөсөн байна.














 



    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь оффшор, зэвсгийн наймаа байжээ

    • Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хоригт орлоо
    • Улс орнуудтай санхүүгийн "хэл"-ээр шууд харьцахад хүндрэл үүслээ 
    • ФАТФ дүгнэлтээ өнөөдөр албан ёсоор зарлана

    Монгол улс саарал жаг­саалта­д орсон талаарх мэдээл­лийг албан бус эх сурвалжаас хүлээн авлаа. Францын нийслэл Парис хотноо болж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ/­ын ээлжит хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Маргааш буюу баасан гарагт албан ёсоор хурлын шийдвэрээ танилцуулах бөгөөд манай улстай холбоотой асуудал аль хэдийн тодорхой болжээ. ингэснээр Монгол улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртөж байна. Өмнө нь буюу 2013 онд саарал жагсаалтад орж, үүнээс нэг жилийн дараа буюу 2014 онд зарим хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар мултарч байсан удаатай. тэгвэл энэ удаа дахин хоригийн хаалга татлаа. учир шалтгааныг тодруулбал, хар жагсаалтад орсон Сойд Солонгос буюу БНАСАУ-­тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил­ лагааг дэмжсэн, Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данснууд саарал жагсаалт руу улсаараа гулсан орох гол шалтгаан болсон гэв. Үүнээс гадна Монгол улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилчид хар тамхины шил шилээ дарсан гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж саарал жагсаалтад Монгол улс данслагдсан аж. 

    Мөн Эдийн засгийн ил тодын хуулиар илэрсэн 35 их наяд төгрөг зэрэг нь дэлхийн улс орнуудтай санхүүгийн “хэл”-­ээр бид шууд харьцахад ихээхэн хүндрэл дагуулах нь. УИХ-­ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд Монгол улс саарал жагсаалта­д орсон тухай хэвлэлийн хурал хийж, олон нийтэд лхагва гарагт мэдэгдсэн. тэгвэл түүний мэдэгдлийг Монголбанк үгүйсгэж, уг жагсаалтад орохооргүй байгаа төдийгүй зөвлөмжийн дийлэнх хэсгийг хангасан гэдгээ хариу хэвлэлийн хурлаар зарласан юм. Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагын шийдвэр Монгол улсын эсрэг нэгэнт гарчээ. 

    Эрх баригчид уг мэдээллийг нуун дарагдуулж байсан шүүмжлэл өчигдөр мөн цахим орчинд гарсан юм. Саарал жагсаалта­д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд багагүй саад бэрхшээл гарахаар байна. Саарал жагсаалта­д орсон улсын зээлжих зэрэглэл хөндөгдөхөөс гадна олон улсын зах зээлд гаргасан бондын үнэлгээ хүртэл яригддаг. тэрчлэн хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих боломж тэр хэрээр хумигддаг байна. Манай улс 2021 оноос томоохон дүнтэй бондын өр төлбөр барагдуулахаар байгаа. ФАТФ нь 1989 онд үүсгэн байгуулагдсан билээ. Харин тер­роризмыг санхүүжүүлэх тухай ойлголт 2000 оны эхээр нэмэгд­жээ. тус байгууллагыг Засгийн газар хоорондын байг уул лага гэж үздэг бөгөөд 40 зөвлөмжийг улс орнуудад мөрдүүлж ирсэн. Монгол улс 2004 онд тус байгууллагын гишүүн улс болсноор дээр дурд­ сан зөвлөмжийг өнөө хангалтг үй биелүүлсэн орны тоонд эрэмбэ­лэгдэж буй. Саарал жагсаалт­аас үүдэн олон улсын төсөл хөтөлбөр саатах эрсдэл үүсэж болзош­ гүй байна. ФАТФ­-ын гишүүн орнуудад дээрх хориг үйлчилдэг юм.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Өрхийн орлого тэлсэн ч талыг нь инфляц залгиж байна

    Инфляцын 9 хувийн өсөлтийн өмнө эдийн засгийн 7 хувийн өсөлт хүчин мөхөстөж байна

    Эдийн засгийн өсөлтийг инфляц хөөс болгож байна. Энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд инфляц өнгөрсөн дөрвөн жил үзэгдээгүйгээр өсөж, хоёр орон тоог шүргэлээ. Монголын хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотод энэ үзүүлэлт хэдийн хос оронтой тоог давж, 10.5 хувьд хүрснийг статистикийн байгууллага мэдээлж байна.

    Монголын эдийн засаг өнгөрсөн хэдэн жилийн дээд цэгт хүрч өслөө хэмээн эрх баригчид сайрхах зуур үнийн өсөлт ч ойрын жилүүдэд харагдаагүй огцом дээшилж, дарга нарын ярих дуртай ДНБ-ий өсөлтийг дуулгаваргүй инфляц  дураараа баллуурдсаар. ДНБ дунджаар 6-7 хувиар өссөн ч инфляц үүнээс давж, есөн хувиар дээшилчихээр эдийн засгийн өсөлт улсын хөгжилд наалдаж, иргэдийн амьдралд мэдрэгдэх үү. Сүүлийн жилүүдэд арайхийн өндийж буй өрхийн орлогыг үнийн өсөлт үгүй болгож байна. Дундаж өрхийг Доржоор төлөөлүүлье л дээ. Энэ оны хоёрдугаар улиралд улсын жишиг орлого өмнөх оны мөн үеэс 18 хувь буюу 194 мянган төгрөгөөр өсжээ. Гэтэл инфляц уралдан урагшилснаар Доржийнх гэдэг айлын орлогын өсөлтийн тэн хагас буюу 97 мянган төгрөгийг үнийн өсөлт чимээгүй залгисан байна.

    Эдийн засаг 6-7 хувиар өсөхөд инфляц 9  хувь  өсөв

    Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж буй ч үнэ мөчөөгөө өгөлгүй өссөнөөр өрхийн төсөвт хуримтлагдаж байгаа нь  багахан болж таарч байна. Өнгөрсөн хавраас хойш иргэдийн нуруун дээр давхар ачаа болж, орлогын өсөлтийг нь оргүй хоосон болгосон гол буруутан нь малын махны ханш хэмээн статистикийн байгууллага тодорхойлж байна. Өнгөрсөн сард л гэхэд инфляцын есөн хувийн өсөлтийн гурван нэгжийг махны үнийн өөрчлөлт бүрдүүлсэн байна. Үүний араас үнийн өсөлтийг өдөөгчдөөр шатахуун түлш, ус, дулааны үнэ бичигдлээ. “Урд хөршийн махны эрэлт нэмэгдэж, олон улсын зах зээлд газрын тосны ханш өссөн нь инфляцад нөлөөлсөн” хэмээн улиг болсон шалтгаануудыг албаныхан уламжлал болгон тоочиж байна. Монголд махны үнэ галзуурч, инфляц иргэдэд ачаа болсон нь урд хөрш, олон улсын зах зээл буруутай гэсэн утга агуулсан тайлбарууд ч албаныхны амнаас гарч буй. Буруугаа бусдаас хайж, өөрсдөө уснаас хуурай гарч, цэвэрхэн үлдэх гэж хичээдэг уламжлалт оролдлогыг төр, түмэн олон,төгрөгийн өмнө үүрэг хүлээсэн
    байгууллагууд удаа дараа хийсээр. Гэтэл мах, шатахуун түлш, ус, дулаан гээд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэдээ тогтвортой хангах нь хэний үүрэг вэ. Сүүлийн хэдэн сар зогсолтгүй өсөж буй  инфляц бол төрийн бодлого, зохицуулалтын толь.

    Хэрэглээний үнийн индекс өссөнд төр мах, шатахууны үнийг буруутгав

    Төрийн бодлого зохицуулалт шаарддаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хийж чадахгүй байгаагаас инфляц ийн өсчихөөд байгаа. Тиймээс үүнийг нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц хэмээн эдийн засагчид оношилж буй. Нөгөө талд, инфляцын өсөлт түр зуурынх гэж Монголбанк хэдэн сарынтурш тайвшрууллаа. Гэтэл түр зуурын инфляц бүтэн жилийн турш Монголын эдийн засагт үргэлжилж, иргэдийн халаасыг сэгсрэх нь. Ялангуяа, идээ будаа, ногоо цагаа элбэгшдэг намрын цагт инфляцын түвшин энэ жилийн дээд цэгт хүрлээ. Иргэдээ стратегийн бүтээгдэхүүнээр
    хангах үүрэгтэй Засгийн газар, төгрөгийн өмнө үүрэг хүлээсэн төв банк хэн хэн рүүгээ буруу чихэж байх зуур инфляц дураараа дургиж, иргэдийн нуруун дээр мордчихсон явна. Үнэндээ, инфляц бол үүрэг хүлээсэн байгууллагуудад тавьж
    буй зах зээлийн дүн. Хэдийгээр инфляц эдийн засгийн өсөлтийн тусгал болдог ч энэ дүнгийн гашууныг иргэд амсаж, ачааны хүндийг үүрдэг.

    Инфляц өсөхийн хэрээр иргэдийн орлого үнэгүйдэж, амьдралын түвшин урууддаг. Мөн хурааж хуримтлуулсан  хадгаламжийн бодит үнэ цэн буурч, бүтээмж, үйлдвэрлэл саардаг. Монголбанк хэрэглээний үнийн индексээр  илэрхийлсэн инфляцыг 2019-2020 онд найм, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулахаар зорьж байгаа.
    “Дотоодын махны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй гэж үзвэл 2020 оны сүүлийн хагасаас хүнсний инфляц буурч, оны эцэст инфляц зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна” хэмээн төв банкны Инфляцын тайланд дурджээ. Гэтэл ингэж бууруулах боломж улам хумигдсаар байна. Ирэх жил биднийг сонгууль угтсан, талийтал тэлсэн төсөв хүлээж буй. 2020 онд урд өмнө хийгдэж байгаагүй буюу 14 их наяд орчим төгрөгийн мөнгөний нийлүүлэлт Монголын эдийн засагт нэвчихээр хүлээгдэж байна.

    Сонгуулийн жилд төсвийн зарлага тэлэхээр байгаа нь инфляцыг улам өдөөх эрсдэлтэй

    Ийм их хэмжээгээр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ цэн буурч, инфляцын өсөлтийг өдөөнө. Нөгөөтэйгүүр, үнэ ханшийг үргэлж хөдөлгөдөг шатахуун түлшний үнэ ирэх саруудад тогтворжих баталгаа улам бүдгэрсээр байна. Өдгөө үе үе гал авалцаж буй Ойрх Дорнодын байдал хүндэрч, их гүрнүүд болонбусад олборлогчийн өрсөлдөөн ширүүсвэл
    газрын тосны ханш цойлно. Дээрээс нь дэлхийн эдийн засаг саарч, таваарын ханш савлаж байгаа нь төгрөгийн ханшийг холгож, шатахуун түлш зэрэг импортын барааны үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
    Мөн Монголд махны үнэ өсөхөд хүргэсэн гахайн мялзан өвчин Азид тархсаар байна. БНХАУ- аас гадна БНСУ зэрэг оронд уг өвчний тохиолдол улам нэмэгдсээр байгаа нь ирэх саруудад бидэнд шууд биш ч дам байдлаар дарамт болж мэдэх нь.Энэ онтой харьцуулахад илүү олон эрсдэл инфляцыг хүлээж байна. Харин энэ оных шиг хариуцах ёстой, үүрэг  хүлээсэн байгууллагууд нь хэн хэн рүүгээ чихсэн, бодлого зохицуулалтгүй байвал үнийн өсөлтөд улсаараа дарамтлуулсан хэвээр байх нь.