A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2435/

Монголын реппер эмэгтэйг Хятадын хэвлэлд онцолжээ

Түүнийг Б.Тамир гэдэг бөгөөд жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь урлагийн хүрээнд мэддэг.

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2435/


Монголын эмэгтэй реппэрүүдийн дундаас өөрийн өвөрмөц төрх, шинэлэг уран бүтээлээрээ ялгардаг хатагтай M-ийн /Mrs.M/ талаар “Өмнөд хятадын өглөөний шуудан”-д онцолжээ. Түүний жинхэнэ нэрийг Тамир гэдэг бөгөөд жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь мэдэх нэгэн ч бий. Дуунууд нь гадаад сонсогчдын сонорыг мялааж байгаа тухай www.scmp.com-д дэлгэрэнгүй бичжээ. Бидний сайн мэдэх Soundcloud-аар Европ хип хоп дуунууд хандалт өндөртэй байдаг. Харин Азийн хип хоп дууг хоцрогдсон хэв маягтай гэж шүүмжилдэг. Тэгвэл Монголын залуу уран бүтээлчид энэ хандлагыг эрс өөрчилж буй нь урд хөршийн өдөр тутмын төв хэвлэлд монгол дуучны талаар онцолсноос харагдаж байна. Монголд төдийгүй хятад болон барууны орнуудад хатагтай М өөрийн сонсогчтой болоод байгаа аж.

Түүний тухай хэрхэн өгүүлснийг хамтдаа сонирхоцгооё. “Монголын залуу үеийнхний сонирхон сонсдог хип хоп урлагт түүний хоолой яах аргагүй чамин шигтгээ болдог. Улс орны үймээн самуун, амьдралд болж байгаа бүхий л асуудлыг үнэн үгээр нуулгүй хэлдэг урлаг бол яах аргагүй хип хоп. Ялангуяа оросууд үнэнийг шүлгээрээ нуулгүй хэлдэг улс. Монгол хэдийгээр нүүдэлчин соёлтой ард түмэн ч нийслэл Улаанбаатар хотод гурван сая хүний дийлэнх нь ажиллаж амьдарч байна. Хатагтай М хэлэхдээ, “Хип хоп нь монголчуудын уламжлалт соёлоос тэс өөр. Гэсэн ч урлагт зайлшгүй байх ёстой урсгал. Улаанбаатар хотын хэмжээнд 1.5 сая хүн ажиллаж, амьдардаг. Бид дэлхийн хандлагыг дагаад даяаршиж байна. Хүмүүс Америк, Солонгос, Герман зэрэг орнуудад аялж, ажиллаж байна. Бид цөөхүүлээ ч гэсэн дэлхий даяар хүрч чаддаг" гэжээ.

Тэрбээр 2015 онд Lil Thug-Eтэй хамтарсан “Цор ганц” нэртэй дуугаараа хамгийн анх олны өмнө гарч байв. Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ. 2016 онд дебют цомог Gentleman-г гаргасан ба удахгүй шинэ EP-г гаргахаар ажиллаж байна.

Түүний дуу сэтгэлийн хөдөлгөөнтэй, зальтай, нарийн төвөгтэй өнгө аястай. Түүнчлэн поп R&B-тэй хослуулсан зарим уран бүтээл нь зөөлөн, хайр татам, сэтгэлийн хөдөлгөөнөөр монгол хэлийг улам баяжуулсан мэт сонсогддог.

Хатагтай М олон улсад нэр хүндтэй болж, анхны дуугаа тавдугаар сарын 17-нд Tasty дээр тавиулах гэж байна. Уг дууны клипийн зураг авалтыг Хонгконгод хийж, Улаанбаатарт танилцуулсан. Гүйцэтгэсэн уран бүтээлчид нь дэлхийн хэмжээний алдартнууд. Тухайлбал, Хонгконг-ын Silverstrike продакшн хийсэн уг уран бүтээлд Pro Era-ээс Nastee, Нью-Йоркийн хип хоп хамтлаг Joey Bada болон Капитал STEEZ нар оролцсон байна. Энэ дуу нь удахгүй Vibe Presents дээр байрлах ба Urban Urban Vol. 2 цомогт багтах юм.

"Энэ бол миний анхны англи дуу бөгөөд өөр улсад дүрсжүүлсэн" хэмээн реппэр М хэлсэн байна. "Би Silverstrike болон Nastee нартай ажиллахад маш их баяртай байсан. Энэ бол Joey Bada-д хийсэн хамгийн сайхан уран бүтээл юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

• Тэрбээр 2015 онд Lil Thug-E-тэй хамтарсан “Цор ганц” нэртэй дуугаараа хамгийн анх олны өмнө гарч байв. 

• Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ. 

• 2016 онд дебют цомог Gentleman-г гаргасан ба удахгүй шинэ EP-г гаргахаар ажиллаж байна.

Тэрбээр англи хэл дээр илүү олон уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд зарим дуугаа мандарин хэлээр бичиж магадгүй хэмээн хэлжээ. Хип хоп нь ерөнхийдөө өөрийнхөө амьдрал, соёлыг илэрхийлэхэд хэлийг ашиглагддаг. Тиймээс хүргэхийг хүссэн мэдрэмжээ тухайн хэл дээр туурвихыг зорьж байна” хэмээн Mrs.M ярилцлагын үеэрээ дурджээ. Мөн тэрбээр цаашдаа монгол хэл дээр уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвина гэжээ.

Англи дууны клипээ Хонгконг дахь Мюррей зочид буудалд байхдаа хийсэн юм. "Хамгийн сайхан хэсэг нь хотын төвд дээвэр дээр тоглосон нь. Гудамжны гэрэл хүртэл маш гоё зохицсон" гэж тэр хэлэв. "Хүмүүс намайг маш их сонирхдог ч төдийлэн сайн ойлгохгүй байна" гэсэн нь түүний өвөрмөц шинжийг илтгэнэ.

Сонирхуулахад түүний клипэд содон загварын хувцас, чамин нарны шилнүүдийг онцгойлон харуулдаг. "Би эдгээрийг өмсөж байхад илүү тайван, итгэлтэй байдаг. Миний нүдээр хэн ч харахгүй шүү дээ" гэж Mrs.M сэтгэлээ нээсэн. Түүний өвөрмөц хэв маягийг хүмүүс хүлээн зөвшөөрч чадвал өөрийгөө ойлгуулсанд тооцох аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэр ярьж чаддагийг мэдэх үү

 0 сэтгэгдэл


U stage театрын дараагийн уран бүтээл "Дэрний сэтгэл" гэр бүлээрээ үзэх хүүхдийн жүжиг ирэх баасан гарагаас хүүхэд багачуудын хүртээл болоход бэлэн болжээ. Жүжигчин Г.Ундармаагийн театрын зүгээс бүх насныханд, тэр тусмаа бяцхан үзэгчдэд зориулсан нэгэн өвөрмөц уран бүтээлийг амилуулсан нь тус жүжиг юм. Зохиолч Олжас Жанайдаров  "Маленькая Премьера-2012" олон улсын наадмын орчин үеийн хүүхдийн жүжгийн зохиол төрөлд “Дэрний сэтгэл” жүжгээрээ тэргүүн байр эзэлж байжээ.

Дэр гэдэг зүйл хүний амьдралын бүхий л хором мөчид бидэнтэй хамт байж, биднийг харж, сонсдог ч ярьж чаддаггүй. Хэрэв ярьдаг байсан бол ямар олон зүйлийг хүүрнэх байсан бол. Ярьдаг дэрний санаанд багтамгүй түүхийг өгүүлэх “Дэрний сэтгэл” жүжиг тавдугаар сарын 24, 25, 26, 29-ний өдрүүдэд АСЕМ гэр театрт 14:00 цагаас тоглох юм байна. Тасалбарыг www.ufilm.mn сайтаар орж захиалах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын өвлөөр дөлгөөн Дон урсана

 0 сэтгэгдэл


Хөрш Орос гүрний драмын урлагт Москвагийн уран сайхны эрдмийн театр (МХАТ), Ленинградын драмын их театр (БДТ) үеийн үед манлайлдаг юм. М.Шолоховын “Дөлгөөн Дон” романыг найруулагч Г.А.Товстоногов жүжиг болгон найруулж нэр хүнд нь тэнгэрт гарсан юм. Энэ бол 1970-аад оны сүүлч. Харин энэ жил, өнөө өвөл ОХУ-ын Кемеровогийн СУИС-ийг төгссөн хэдэн жүжигчин Михаил Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг эх хэлээр нь Монголдоо авчирч үзэгчийн зүрх сэтгэл, тархи мэдрэхүй дундуур урсгаж байна.

Урсгалын эх ундарга дээр нь Ундармаа жүжигчин зогсоно. Учир нь М.Төгөлдөр, Б.Ариунхишиг, Д.Цолмон нарын жүжигчид “Дөлгөөн Дон”-ы гол дүрүүдийг амилуулан унаган орос хэлээр нь хүргэж буй. Ухаантай жүжигчин Ундармаа ээлтэй, ивээлтэй жүжигчин юм. Эх нутагтаа ирээд “өнчирсөн ”, орос хэлтэй монгол жүжигчдийг алган дээрээ тосч аваад элэг зүрхэндээ эвийлэн бөөцийлж, уран бүтээл хийх орон байр, хөрөнгө төсвийг гаргаж өгчээ. Саяхны амралтын өдөр хүүхдүүд намайг жүжгээ үзэж зөвлөгөө өгөхийг урилаа. Туул голынхоо эрэгт мөртөө Дөлгөөн Доны дөлгөөн урсгал илэх шиг, бас илбэдэх шиг боллоо. Жүжигчдийн ур чадвар үнэнхүү өндөр байлаа. Орос хэлээр түүртэж зовох байтугай унаган хэл нь мэт мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байв. Сэтгэлийн ачаалал тэмүүлэл, догдлол, гуниг гутрал, баяр бахдал жүжигчдийн тоглолтоор “чихцэлдэн” гарч жүжгийн уур амьсгал, нөхцөл, орчин дунд яалтгүй татан оруулна. “Дөлгөөн Дон”-ы үйл явдал дүрийн зөрчлийг Григорий (Төгөлдөр), аксиния (ариунхишиг) хоёрт төвлөрүүлжээ. Зөрчил гэдэг гаднаа “оволзох”-ын нэр бус сэтгэл дотроо “тэмцэлдэх”-ийн үлгэр гэдгийг хоёр жүжигчин даанч тодорхой харуулж байна. “Дөлгөөн Дон” романаараа уншигчдад танил болохоос жүжгийн хэлбэрээр танил бус юм. Алтан үеийн аварга жүжигчин, алдарт найруулагч С.Гэндэн 1963 онд М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг Улсын драмын театрт тавьж, жүжигчин Я.Чимэд-Очир тоглосон дүрээрээ “Шукарь” хэмээн алдаршсан түүхтэй. Тэрнээс хойш Михаил Шолохов Монголд залраагүй юм. Өнөө өвлийн орсон буурын шүд тачигнасан хүйтнээр өвгөн Шолохов ирж “Дөлгөөн Дон”-оо монгол үзэгчдийн сэтгэл зүрхэн дундуур урсгалаа. Энд тоглож буй жүжигчид нь хар алтны орон Кузбасс нутгийн нэрт жүжигчин В.В.Мирошниченкогийн гараар мэргэжил, ур чадвар эзэмшсэн хүмүүс. Жүжигчдийн тоглолт мэргэжлийн өндөр түвшинд гарчээ. Дүрүүдийн боловсруулалт сайн болжээ.

Г.Товстоногов октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулж “Дөлгөөн Дон”-ыг тавихаар шийдээд М.Шолоховын охинд хандаж л дээ. Ленинградад амьдарч байсан тэрбээр “Та нар Дөлгөөн Дон”-ыг сонгосондоо айхгүй байна уу гэж асуужээ. Хариуд нь Г.Товстоногов “Айж байна шүү. Айсандаа сонгосон байхгүй юу” гэсэн гэдэг. Монгол жүжигчнээс би “Дөлгөөн Дон”-ыг яагаад сонгов, орос хэлээр яагаад тоглох болов? гэж би асуулаа. “Орост жүжигчний сургууль төгссөн болохоор” гэлээ. Энэ бол зориудын хариулт байх. Харин Ундармаа тосч хариулахдаа “Орос хүний сэтгэлийг, орос хэлний яруу тансгийг үзэгчдэдээ хүргэх гэсэн юм” гэж байна. Тийм биз дээ. Григорий Мелехов бол хүний дээд жинхэнэ “эрийн хугархай”. Боловсрол мэдлэг муутай боловч ухаалаг, уран яргай аргатай, үнэн мөний төлөө өөрийгөө золиосолсон эр хүн. Ээдрээт эмгэнэлт хувь заяа Григорийг тойрон эргэлдэж байна. Донын казак боловч Гамлетийн хувилбар дүр юм. Жүжигчинд тоглох “мөлжүүртэй” дүр юм. Төгөлдөр бахдам сайхан тоглож байна, цаашдаа туршлага сууна. Ур чадвар жигдэрнэ, өснө, төлөвшинө. Ирээдүй сайхан байна. Ариунхишиг Кемеровогиийн СУИС-ийн бахархалт оюутан байсан. Театрын олон наадмуудаас шилдэг дүрийн шагналыг удаа дараа хүртсэн. Аксиньягийн дүр уншихад нүдэнд харагдаад биежиж амилаад байдаг дүр шүү дээ. Ариунхишиг Аксиньяг бүр амилуулж байна. Сэтгэлийн далд ачаалал, тэмүүлэл, тэсрэлт, догдлол, хувьсал өөрчлөлт гээд. Тэр нарийн үйлдлүүдийг ариунхишиг тун чадварлаг гаргаж байна. Аливаа нэгэн албадлага, зориудын хүчлэлгүй, дотор сэтгэлээс ундран гарч буй үйлдэл дунд тэр амьдарч байлаа. Өнгөрсөн түүх бус өнөө цагийн амьдрал сэтгэл дундуур урсана. Театр бол гэгээрэл сэхээрэл юм. “Дөлгөөн Дон” үзэгч таныг зорин дөлгөөхөн урсаж буй. Улаанбаатарын утаа униар дундуур уянгалан урсаж, гунигт муу бүхнийг үлдэн хөөж буй “Дөлгөөн Дон”-оо гэж ...

"Ю Фильм" Уран Бүтээлийн Нэгдэл "U Stage" театрын Хаврын уран бүтээлүүдийн нэг болох "Тихий дон" эмгэнэлт жүжиг 5 сарын 10 нд 19 цагаас АСЕМ гэр театрт ганцхан удаа ОРОС хэл дээр тоглогдох гэж байна. Тасалбарыг Ufilm.mn захиалж 88078161 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн хэмжээний кино зураг авалтыг Монголд хийнэ

Монголд анх удаа Холливудын “А” зэрэглэлийн уран бүтээлчид ирлээ

 0 сэтгэгдэл


“Game of Thrones”, “Галзуу баян Азиуд”, “Apocalypto” “Мулан”, “X-Men” ... зэрэг дэлхийг байлдан дагуулсан дэлгэцийн бүтээлүүдийг бүтээгчид Монголд ирлээ. Холливудыг Монголд ойртуулсан олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивальд тэд оролцохоор ирсэн нь энэ. “Холливудын нэрт жүжигчдийн хувийн дасгалжуулагч Ивана Чаббакийн “Дүр бүтээх увдис” номыг авч уншихдаа хэзээ нэгэн цагт энэ номыг Монголынхоо уран бүтээлчдэд хүргэж орчуулах юмсан гэсэн сэдэл төрж байж билээ. Олон жил мөрөөдсөний эцэст зохиогчийн албан ёсны цахим хуудас руу орчуулгын зөвшөөрөл хүссэн юм. Харин огтоос танихгүй тэрхүү зохиолчоос ирүүлсэн хариу нь “... Монгол бол үнэхээр гайхалтай орон. Хэрэв миний номыг монгол хэлнээ хөрвүүлж, хэвлүүлэх юм бол номынхоо нээлтэнд өөрийн биеэр оролцож, үнэ төлбөргүй сургалт ч хийж болно...” гэсэн байлаа. Ийм сэтгэл хөдөлгөсөн хариу ирснээр дараа дараагийн уран бүтээлчдэд санал тавьж үзэх, зөвшөөрвөл Монголдоо урьж, киноны уран бүтээлчдэдээ туршлага солилцох боломж бүрдүүлэх талаар найз нартайгаа ярилцаж байсан гэгээхэн мөрөөдөл минь ийнхүү биелж байгаад баяртай байна” хэмээн “Холливуд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг фестивалийг нээхдээ хэлэв.

Фестивалийг цаашид хоёр жил тутамд зохион байгуулна

Фестивалийн нээлттэй давхцаад “дүр бүтээх увдис” номын нээлт болсон юм. Тус номын зохиолч Ивана Чаббак “Ерөнхий найруулагч болон дэлгэцийн зохиолыг бичсэн уран бүтээлчдийн гаргаж ирэх гэж байгаа өвчин, зовлон, сэтгэлийн шаналал, баяр жаргал бүхнийг дэлгэцээр дамжуулан үзэгчдэд хүргэхэд хамгийн чухал хувь нэмэр оруулдаг хүмүүс бол жүжигчид юм. Тиймээс кино урлагийн салбарт зүрх сэтгэлээ шингээж байгаа уран бүтээлч бүхний хамтын бүтээл” хэмээн онцлов. Тэрбээр холливудын “А” зэрэглэлийн 100 гаруй найруулагч, зохиолч, жүжигчидтэй ганцаарчлан ажилладаг аж.

Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшил гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. 

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль нь долоо хоног үргэлжлэх юм. Энэ хугацаанд гаднын туршлагатай уран бүтээлчдээс сургалт авахын зэрэгцээ тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой аж.

Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, дууны найруулга, өнгө хувиргалт зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд форум зохион байгуулсан юм. Мөн “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх аж.

Энэ үеэр “Холливуд Монголд” төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Холливуд монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын онцлог нь юу вэ?

-Холливудын өндөр түвшний уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад анх удаа ирж байгаагаараа онцлог. Мөн кино жүжигчид гэхээсээ илүү уран бүтээлчдийн фестиваль гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн дотоодын кино уран бүтээлчдийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, дараагийн үе шатанд гарч хөгжих тал дээр холливудын чадварлаг, мэргэжлийн өндөр зэрэглэлийн түвшинд бэлтгэгдсэн хүмүүс манай улсад ирж, туршлага солилцож байгаа нь томоохон дэмжлэг болж байна.

-Энэхүү фестивалийг дахин зохион байгуулах уу?

-Цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Кино гэхээр ганц жүжигчин хүний хийх ажил биш. Маш өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг болохоор тэдгээр хүнийг заавал оролцуулах ёстой. Энэ утгаараа дараа дараагийнхаа зочдыг товлоод, холбоо тогтоон урилгаа өгч, баталгаажуулаад эхэлсэн. Дэлхийн хэмжээний одууд их байх болов уу. Цаашид “алтан бөмбөрцөг” наадам шиг олон улсын статустай томоохон наадам болгоно гэсэн зорилготой ажиллаж байна.

-Манай улсын кино урлагийг дэлхийн хэмжээнд авч үзвэл ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын кино урлаг 84 жилийн түүхтэй. Цаг хугацааны хувьд америкт кино үүссэн үетэй ойролцоо байгаа юм. Гэвч бидэнд ажиллах шаардлагатай техник технологиос эхлээд олон зүйл бий. Цаашид олон улсын тавцанд гарч өрсөлдөхийн тулд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна.