A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/794/

Монголын эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байна

​Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/794/


Монголын эдийн засаг эргэн сэргэж буйг Дэлхийн банк цохон тэмдэглэв. Нүүрсний салбарын идэвхжил, хувийн хөрөнгө оруулалт, зах зээлийн орчин сайжирснаар эдийн засагт 2017 онд хүлээж байснаас хүчтэй сэргэлт гарсан. Эдийн засгийн өсөлт ийнхүү эрчээ авах зуур төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал хумигдаж, Засгийн газрын өр бага зэрэг буурсан билээ. Дэлхийн банкнаас гаргасан энэ удаагийн тайлан эдгээр үзүүлэлтийг тодотгосон юм. Тухайлбал, уул уурхайн салбар болон хувийн хэрэглээ сэргэж байгаагаас энэ оны эхний улиралд ч эдийн засгийн өсөлт сайн байсныг Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон онцлов. Эдийн засаг ирэх онд үргэлжлэн сайжрах төлөв харагдаж байна. Тус банкны зүгээс манай улсын богино болон дунд хугацааны эдийн засгийн хөгжлийг өөдрөгөөр зураглажээ. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхээс гадна оновчтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр одоогийн амжилтаа цаашид хадгалж үлдэх боломжтойг тэд бас санууллаа. Эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувь руу тэмүүлэхээр байгаа.

Хэрэв төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж чадвал эдийн засгийн өсөлт үүнийг давахаар байна. Уул уурхайн салбарт их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн орохоор хүлээгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг төр засаг хамгаалж, хууль эрх зүйн орчин тогтвортой, тодорхой, хувийн өмчид хүндэтгэлтэй ханддаг болсноор эдийн засгаа өөд нь татах нөхцөл илүү бүрдэнэ гэдгийг Дэлхийн банк бататгав. Өсөлт бий болоход уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар голлон нөлөө үзүүлэхээр байна. Дэлхийн банкны зүгээс төсвийн хөрөнгөөр хийгдэж буй улсын хөрөнгө оруулалтын хяналт, удирдлага сул байгааг шүүмжилсэн юм. Энэ нь төсвийн алдагдал нэмэгдэх ээлжит шалтгаан болж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого сүүлийн жилүүдэд алдагдаж эхэлсэн. Үүний гор эдийн засагт өр, дарамт зэрэг авчирсан юм. Үүнд Засгийн газар анхаарахгүй бол царцсан барилга, байгууламж олшрох сул талтай билээ. Энэ нь хөрөнгө оруулалт үнэгүйдэхэд хүргэдэг.

Гадаадын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт тодорхойлж байна

Манай улсын хөрөнгө оруулалтыг бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд өндөр дүнтэй гарсныг Дэлхийн банкнаас дуулгасан юм. 2017 онд гэхэд ДНБ-ий 37 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт манай улсад хийгджээ. Гэвч улсын салбарын хөрөнгө оруулалтын үр ашиг бүс нутгийн орнуудтай харьцуулахад маш доогуур байгааг Дэлхийн банк анхааруулсан юм. Энэ байдал нь улсын өрийг нэмэгдүүлж, цаг хугацаа алдахад хүргэдэг гэв. Улсын салбарын хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэр гаргалтаа эргэж харж сайжруулах шаардлагатайг Дэлхийн банкны монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану онцолсон юм. 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн таван жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэн байна. Цаашид төслийг нэн шаардлагатай, шаардлагатай гэх мэтээр сонгох, эрэмбэлэх тодорхой шалгуур үзүүлэлттэй байх нь илүү үр дүнтэйг Дэлхийн банкныхан хэлсэн юм.

Хэдийгээр эдийн засагт гэгээтэй үзүүлэлт олон байгаа боловч эмзэг байдал хэвээр байгааг сануулсан. Түүхий эдийн зах зээлээс манай улсын эдийн засаг бүхэлдээ үлэмж хамраалтай байгаа нь хямрал, хүндрэл хол биш гэдгийг Дэлхийн банк энэ удаа дахин анхааруулсан юм. Эдийн засгаа төрөлжүүлэх ач холбогдлын талаар тус банк тайлан болгондоо байнга хэлж, ярьж ирсэн. Үүнийг бодлогодоо тусгах учиртайг мөн захилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт тодорхойлж байна. Хэрэв “Тавантолгой” төсөл энэ ондоо багтан хөдөлж чадвал хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио болохоор байгаа юм. Төсвийн хувьд Сангийн яам болон Засгийн газарт хамаарах бодлогын зөвлөмжийг Дэлхийн банк өгсөн бол мөнгөний бодлого чангарч болзошгүй гэв. Учир нь, хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсөх эрсдэл байгаа нь инфляцыг цаашид алгуур өсгөх шалтгаан болохоор байна. Мөн хувийн хэрэглээ үргэлжлэн өсөхөөр байгаа тул төв банк инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо өөрчилж магадгүй нь. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Дэлхийн банкны хувьд манай улсын эдийн засгийн төсөөллийг гэгээтэй өнгөөр “будах” гол шалгуур болсон байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ бүх төрлийн онлайн мөрийтэй тоглоомыг хориглов

 0 сэтгэгдэл


Холбооны хууль бүх төрлийн интернэт мөрийг хориглосон талаар АНУ-ын Хууль Зүйн Яам мэдэгдсэн. Энэ нь 50 жилийн тэртээ баталсан, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон хуультай холбоотой байр сууриа өөрчилж буйн нотолгоо болов.

Хуучин хуулийг халах саналыг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа, хууль бус мөрийтэй тоглоомтой тэмцэх салбар гаргасан юм. АНУ-д 1961 онд баталсан Wire Act нэртэй хуулиар спортын тэмцээний мөрийг хориглосон явдлыг ташаа ойлгож ирсэн тухай 23 хуудас тайлбарыг тус яамны Хуулийн зөвлөх оффисоос долоон жилийн өмнө гаргасныг даваа гарагт нийтэд ил болгожээ. Wire Act нь интернэт мөрийг бус, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон утгатай хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яам тайлбарласан юм. Шинэ тайлбар нь хуулийн үйлчлэх хүрээтэй холбоотой засгийн газрын байр суурийг шүүгч нар хэрхэн авч үзэхтэй холбоотой шалгуур болно хэмээн тус яам үзэж байна. Долоон жилийн өмнө буюу 2011 онд гарсан тайлбараас хойш сугалааны тасалбарыг онлайн борлуулж, казино эрхлэгчид онлайнаар мөрий тавьдаг болсон нь ч шинэ тайлбартай уялдан өөрчлөгдөж болзошгүй.

Хууль Зүйн Яам 2011 онд гаргасан шийдвэрээ эргэн харж үзэх лоббиг казино эрхлэгч тэрбумтан Шелдон Аделсон тэргүүтэй эвсэл 2017 оноос өрнүүлж эхэлсэн юм. Тус яамнаас гаргасан шийдвэр нь АНу-ын муж улсууд онлайн мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх нөхцөл бүрдүүлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн хувьцаанд дарамт хэвээр

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томуугийн дэгдэлт инфляц өсөхөд нөлөөлжээ

Эм, тариа улирлын шинжтэй үнийн өсөлтөд жин дарж байна

 0 сэтгэгдэл


Утааны улиралтай зэрэгцэн дэгддэг томуу, томуу төст өвчний тархалт эмч, эмнэлгүүдийн ачааллыг нэмэхээс гадна иргэдийн санхүүд ч дарамт болж байгаа нь статистикийн мэдээллээс харагдаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр иргэдийн хэтэвчинд мах, нүүрсний үнийн өсөлтөөс дутуугүй дарамт болжээ.

Эдгээр төрлийн бараа, үйлчилгээний үнийн өсөлт 12 дугаар сард инфляц 8.1 хувьтай гарахад жин дарсан аж. ҮСХ-ны мэдээлснээр инфляцад орон сууц, ус, цахилгаан түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, харин эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний төлбөр 11.4 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Үүнээс гадна шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбоотойгоор согтууруулах ундаа, тамхи, хүнсний бараа, ундаа хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлсөн. Уг нь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ иргэдийн хэрэглээний сагсанд 3.6 хувийг буюу маш бага жин дардаг.

Гэхдээ улирлын шинжтэй инфляцад мах, хүнсний ногоо, нүүрсний үнээс гадна эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ хүйтний эрч чангарч, томуугийн вирус дархлаа дарангуйлдаг үетэй зэрэгцэн өрхийн санхүүгийн дархлааг ч бууруулж байна. Харин өнгөрсөн сард өргөн хэрэглээний шатахууны үнийг литр тутамд нь 150 төгрөгөөр бууруулсан нь тээврийн бүлгийн үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас 0.6 нэгжээр буурахад нөлөөлжээ. Гэхдээ өнгөрсөн оны турш шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдсэнээр нь тээврийн бүлгийн үнэ 2018 оны эхнээс 9.7 хувиар өссөн байгаа юм.

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨСӨЛТ ИЛТ СААРЧЭЭ

Эдийн засгийн 12 дугаар сарын үзүүлэлтүүдийг харахад 2018 онд эдийн засгийн өсөлт мөн оны гуравдугаар улирлын түвшинд хадгалагдах болов уу хэмээн албаныхан таамаглаж байна. ҮСХ-ны мэргэжилтнүүдийн онцолж буйгаар эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн нөхцөл байдал тогтвортой байгаа ч хөдөө аж ахуйн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй аж. Өнгөрсөн жил нийт малын тоо толгой 240.3 мянга буюу 0.4 хувиар нэмэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг 10 дахин бага өсөлт болж байна. 2018 оны эхний дөрвөн сард өвөлжилт, хаваржилт хүндэрсэн, бэлчээрийн доройтол, халдварт өвчний дэгдэлт өндөр байсан зэрэг шалтгаанаар малын зүй бус хорогдол 2.6 сая буюу дөрвөн хувьтай байсан байна. Үүнээс гадна төллөх насны мал олноороо хээл хаясан нь цөөхөн төл авахад нөлөөлжээ.

• Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр иргэдийн хэтэвчид мах, нүүрсний үнийн өсөлтөөс дутуугүй дарамт болжээ. 

• Малын тоо толгойн өсөлт дундаж өсөлтөөс 10 дахин бага, зүй бус хорогдол ихсэв. 

• Төсвийн урсгал зардал 304.8 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага тэлэхэд хүргэжээ.

Хээл авсан нийт малын 90 орчим хувь нь төллөдөг байсан ч өнгөрсөн онд 60-70 хувь нь төллөсөн гэдгийг албаныхан хэллээ. Харин газар тариалангийн салбарт хэдийгээр тариалалтын талбайн хэмжээ багассан ч нэгж талбайгаас авах ургацын хэмжээ харьцангуй өндөр байсан байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ 39 ХУВИАР БУУРАВ

12 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 27.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 53.9 сая ам.доллар буюу 66.2 хувиар өссөн. Харин жилийн дүнгээр нь авч үзвэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2017 оныхоос 726.5 сая ам.доллар буюу 39 хувиар буурсан үзүүлэлт. Үүнд импорт 35.5 хувиар, экспорт 13.1 хувиар тус тус өсчээ. Экспортод гарч байгаа эрдэс бүтээгдэхүүн 1.1 тэрбум, нэхмэл бүтээгдэхүүн 74.3 сая ам.доллараар голлон өссөн бол импортын өсөлтөд дизелийн түлш, машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдан авалт жин дарсан байна. Өнгөрсөн онд экспортод гарсан нүүрсний дундаж үнэ тонн нь 60 ам.доллар байсан бол зэсийн баяжмал биет хэмжээгээр 0.5 сая тонноор буурсан ч үнэ нь тонн тутамдаа 40 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь экспортын орлого өсөхөд гол нөлөө үзүүлжээ.

Харин 2018 оны төсөв урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ч нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өмнөх оныхоос 205.6 тэрбум  төгрөг буюу 2.3 хувиар өссөн байна. Хэдийгээр хүүгийн болон хөрөнгийн зардал, татаас, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл тус бүр буурсан ч урсгал зардал 304.8 тэрбум төгрөгөөр өссөн нь төсвийн зарлага тэлэхэд хүргэжээ.

ЗГМ: Тодруулга

Инфляцын 30 хувь импортоос хамаарч байна

Улирлын шинжтэй инфляцын өсөлтөд юу нөлөөлсөн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн хэлтсийн статистикч Д.Баасангаас тодрууллаа

-Шатахууны үнийг бууруулсан ч өргөн хэрэглээний барааны үнэ эргээд буурдаггүй. Энэ нь албан ёсны тоон мэдээлэлд хэрхэн тусаж байна вэ?

-Инфляцын 8.1 хувийн өсөлтийн 30 орчим хувь импортын бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна. Үүнд валютын ханш болон шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн гэсэн үг. Шатахууны үнэ гэхэд 2011 оноос хойш 21 удаа нэмэгдэж, 15 удаа буурсан. Өөрөөр хэлбэл, зургаан удаагийн өсөлт хадгалагдаж байгаагаас үнэ нь өссөн хэмжээгээрээ эргэж буурдаггүй гэсэн дүгнэлт хийж болно. Үүнээс гадна, манай улсын төлбөрийн чадвар муудаж байгаа нь төгрөгийн ханшийг сулруулж байна.

-Махны үнэд жилийн турш ямар өөрчлөлт ажиглагдав?

-Өнгөрсөн жил нэгдүгээр сараас хойш махны төрөл тус бүр кг тутамдаа 200-700 төгрөгрөөр нэмэгдэж, 7-8 дугаар сард эргээд буурсан байна. Харин өмнөх жилүүдийн хувьд 1-3 дугаар сард махны үнэ нэмэгддэг, 5-6 дугаар сард буурдаг зүй тогтол байсан бол 2018 онд үнэ буурах үе нэг сараар хойшилсон. Энэ нь малын тарга тэвээрэг сайтай байсан. Орон нутагт малын нядалгааны цэгтэй болж, худалдаачид махаа зөвхөн Улаанбаатарт бус зам дагуух худалдааны төвүүдэд өгдөг болсон гээд тээвэр ложистикийн өөрчлөлттэй холбоотой. Малчны хотноос шууд авсан малын махыг яг нийслэлд авчирч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Яагаад гэвэл хомсдол бий болж байна шүү дээ. Махны үнэ өнгөрсөн оны 10-11 дүгээр сард буюу хүмүүсийн идшээ бэлтгэдэг үеэр эргээд өссөн. Үүнээс гадна иргэдийн хэрэглээний сагсанд өөрчлөлт орж байна. Тухайлбал, далайн байцайны болон лаазалж, нөөшилсөн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, иргэдийн хүнсний уламжлалт хэрэглээ өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хэрэглээний үнийн сагсан дахь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын банкууд гибрид зах зээлд $22 тэрбумыг гаргана

 0 сэтгэгдэл