A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/126/

Монгол агуулгыг графиктай хослуулсан “Өөрөөрөө” брэнд

Нэг бүтээгдэхүүн гарахдаа гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/126/


Сүүлийн үед хотын гудмаар монгол хээ угалз дүрсэлсэн, энгийн хэрнээ цаанаа л нэг чамин үүргэвч үүрсэн залуусыг та анзаарсан уу. Үндэсний хэв маягийг орчин үеийн загварт шингээн, шинэ үеийнхнийг онилсон загварын хувцас, хэрэглэлүүдийг дотоодын дизайнерууд олноор үйлдвэрлэх болсон. Харин “Өөрөөрөө” брэнд нь график дүрслэлийг мэргэжлийн өндөр түвшинд ашиглаж, үндэсний хээ, угалзыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлснээрээ бусдаас ялгардаг.

Энэхүү содон шийдэлтэй, шинэлэг загвар бүхий “Өөрөөрөө” брэндийг энэ удаагийн “Би үйлд­ вэрлэгч” буландаа онцолж байна. Эртний түүх соёл, өв уламж­ лалыг дээдлэн, өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болгох нь тэдний зорилго. Тиймээс монгол хээ угалзыг графиктай хослуулж, бусдаас ялгарах өвөрмөц шийд­ лийг гаргаж ирсэн байна. “Өөрөөрөө” брэнд жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч хэдийнэ олонд танигдаад амжжээ. Хамгийн анхны бүтээг­ дэхүүн нь футболк байсан бол өдгөө дөрвөлжин цүнх болон үүргэвч нь залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байна.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЖ ТУРШСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДААНД ГАРГАДАГ

Брэндийг үүсгэн байгуулагч Б.Отгонбадрахаас бүтээгдэхүү­ нийхээ санааг хэрхэн олж, эхлүүлсэн тухай асуухад “Би график дизайнер мэргэжилтэй. 2010 оноос хойш өөрийн сонирх­ лоор хувцсан дээр график зураг хийж, бүтээгдэхүүнээ цөөн тоогоор гаргаж эхэлсэн. Харин 2016 онд төрийн дуулалтай, социализмын үеийн сүлдтэй футболкнууд гаргасан нь залуусын анхаарлыг татаж чадсан. Улмаар даавуун дээр график дүрс буулгадаг хэвлэлийн машинтай болсноор цүнх үйлдвэрлэж, брэндээ үндэслэсэн. Бүтээгдэхүүний загвар хийц чухал ч график дүрслэл дээр илүү анхаарлаа хандуулдаг.

Дан ганц хээ угалз ашиглах нь хоцрогдсон гэж хэлж болно. Тиймээс монгол хэв маягийг хөгжүүлэх зорилготой график дүрслэл ашиглаж байгаа. “Өөрөөрөө” брэндийн лого нь өөр, өөр, өө гэж гурав хуваагдсан байгаа. Энэ нь олон утгатай. Өөрийнхөөрөө байх, бүх зүйл өөр, мөн Монголоороо, өөрөөрөө байх гэсэн агуулгатай” гэв. Түүний эхнэр У.Номин-Эрдэнэ хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд хувцасны өнгө, үзэмж, оёдол зэрэгт анхаарал тавьдаг байна. Тэд брэндээ үүсгэснээс хойш цүнх, футболк, цамц, майкны 3-4 төрлийн загвар гаргаж, цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа аж. Одоо хоёр оёдолчин, дэлгүүртээ нэг худалдагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Анх “Авдар” цүнхийг 40 ширхэг хийсний дараа хэрэглэгчдээс янз бүрийн санал, шүүмж иржээ. Энэ бүгдийг тусган авч “Зээбад” цүнхээ гаргасан байна. Одоо хэрэглэгчдээс ирсэн саналуудыг нэгтгэж, энэ сардаа багтааж бүх цүнхээ шинэчлэн сайжруулж, дахин гаргах юм байна.

• Загвар чухал хэдий ч хамгийн түрүүнд график дүрслэлийг нэгдүгээрт тавьдаг.

• График дүрслэлээ монгол агуулгаа онцолж хээ, угалзыг орчин үеийн болгож хөгжүүлдэг.
• Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэмдэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа.

“Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэм­ дэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа. Зарим нэг шүүмжлэл, сөрөг сэтгэгдэл ирнэ. Гэхдээ хүмүүс ихэвчлэн эергээр хүлээн авч, урам хайрлаж, зөвлөгөө өгдөг. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд шинэчлэлээ бүрэн хийсэн байхаар төлөвлөж байна” хэмээн Б.Отгонбадрах ярилаа. Бүтээгдэхүүн нь тун өвөрмөц нэртэйг та анзаарсан байх. Тэд багагүй судалгаа хийсний үндсэн дээр утга агуулгатай нэрийг бүтээгдэхүүндээ өгдөг гэнэ.

Тухайлбал, “Зээбад” нь бат бэх, хүчирхэг байдлыг илтгэдэг аж. Чингис хааны үеэс Монголчууд далайн эзнийг Зээ Бад хэмээн нэрлэж, түүний толгойн дүрээр орд харш, сүм дуганыхаа үүдийг мануулдаг байжээ. Тэдний үйлдвэрлэж буй “Авдар”, “Зээбад”, “Хангарьд” цүнх тус бүр 88 мянган төг­ рөгийн үнэтэй. Цүнх нь хийц, материал, дүрслэл, бэлгэдлээрээ ялгаатай. Цамцнууд нь мөн дүрслэл, өгүүлэмж өөр өөр аж. Бүтээгдэхүүнүүдээ голдуу торгон даавуун материалаар урладаг байна.

“Монголчууд ихэвчлэн бараан өнгө сонирхдог нь ажиглагдсан. Тиймээс хамгийн сүүлд “Blackseries” хар сэтээ гаргасан. Хятад зэрэг бусад оронд бүтээгдэхүүнээ хэдэн мянгаар нь үйлдвэрлэдэг болохоор тэр хэрээр зардал бага гарна. Харин манайх хэдхэн ширхгээр гардаг болохоор үнийн хувьд импортын бараатай өрсөлдөх хэцүү. Тиймээс бид тоо бус, чанарыг илүүд үздэг. Загвараа гаргахын тулд нарийн судалгаа хийж, график дүрслэлээ сайжруулах гээд хийх ажил их байдаг. Тиймээс нэг бүтээгдэхүүн гаргахад гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг” хэмээн У.Номин-Эрдэнэ ярьсан юм.

МОНГОЛ АГУУЛГЫГ ЕВРОПЫН ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

Тэд он гарснаас хойш “Өөрөөрөө артист 2018” төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь ганцаараа загвараа гаргадаг байсан бол одоо мэргэжлийн хоёр график дизайнертай хамтран ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд цагаан сарын баярын өмнө нохой жилийг график дүрслэлээр цамцан дээр буулгажээ. Энэ санаа муугүй амжилт олж, эрэлт сайтай байсан гэнэ. Цаашид үүнийг улам хөгжүүлж, тухайн гарч байгаа жилийг графикаар дүрсэлж хувцсан дээрээ буулгах төлөвлөгөөтэй юм байна.

Тэдний гол зорилго монгол агуулгаа Европын түвшинд хөгжүүлэх. Тиймээс хүмүүсийн ашигладаг ч тэр бүр мэддэггүй монгол агуулгатай зүйлсийг ил гаргаж, харуулахыг зорьдог гэдгээ хэлж байлаа. Залуус бизнесээ эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтыг өөрсдөө гаргажээ. Өнгөрсөн хугацаанд бизнес нь хэр ашигтай байсныг Б.Отгонбадрахаас сонирхоход “Миний мэргэжил дизайнер. Би сонирхлынхоо дагуу л жижиг бизнес хийж байгаа хүн. Одоогоор ашиг, алдагдлаа нарийн тооцоолж гаргаагүй байна. Зөвхөн ашгийн төлөө биш, сонирхлоо дагаад явж байвал амжилтад хүрэхэд ойрхон гэж боддог” гэсэн юм.


М.Мөнхзул

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын мал бэлчээргүй болох нь, яах вэ

​Манай орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсон​

 0 сэтгэгдэл


2017 оны байдлаар манай улс 66.2 сая малтай болсон нь тооны хувьд сайн үзүүлэлт боловч бэлчээр нь ачааллаа даахаа больж, малынх нь ашиг шим, үр өгөөж буурсаар байна. Доктор, профессор А.Нямбатын судалгаагаар манай улсын нийт бэлчээрийн 90 хувь талхлагджээ, даанч харамсмаар. Европын орнууд мал аж ахуйг эрчимжүүлж, нэг малаас авах бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд байран, хагас байран маллагаанд багагүй тэжээл зарцуулан малаа өсгөж, бяруундаа 400 кг-аас дээш жин татах махны чиглэлийн үхэр, жилдээ 8-10 мянган литр саам өгдөг үнээ үржүүлдэг болохоор дэлхийн зах зээлд давамгайлах хандлагатай байна. Гэхдээ сүүлийн үед эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхийн хүн амын өндөр орлоготой давхаргад бий болжээ. Байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаа байранд хорьж тэжээсэн малынх биш, хээрийн задгай бэлчээрт зоргоороо идээшилсэн малын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй. эрс тэс уур амьсгалтай, хөрс нь эмзэг, үржил шим багатай Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага. харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшилдэг, ашиг шимийн гарц бага боловч амт, чанарын хувьд харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоороо дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм.Тодруулбал,

1. Экологийн бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх

2. Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах

3. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах

Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн байх ёстой. Харин бэлчээр талхлагдаж, доройтохын хэрээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Товчхондоо бол эрүүл бэлчээрэýс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ. Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 1450 цэгт хийсэн мониторингийн үнэлгээгээр манай орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэхээ больж, цөлжсөн бэлчээр долоон хувийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг аймгийн нутагтай дүйж байгаа нь ирээдүйд малын бэлчээргүй болохын ноцтой сэрэмжлүүлэг юм. Бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож, талхлахаас гадна байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж, эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх малгүй болж, 26.7 мянган өрх мал аж ахуйг орхиж байв. 2009-2010 оны зуднаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зуднаар бүр ч илүү хохирч байгаад асуудлын гол нь байна.

Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин найман кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц найман хувиар бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байна. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал буруугүй. Харин тоог биш чанарыг тэтгэх сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах. Ган, зудын үед бэлчээрлэх нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх ёстой. Малын тоо, ашиглаж байгаа улирлын болон отрын бэлчээрийн байршлыг үндэслэн хил заагаа малчид өөрсдөө тогтоон, түүнийгээ шууд хил залгаа малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянаж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа маргаан, зөрчил гарахгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь баян, ядуу хэн ч бай дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм.

Малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая, улсын хэмжээнд 400 тэрбум төгрөг болж байна

Малчин өрхийн жилийн дундаж мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд таван жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй, бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж өсөх тооцоо бий. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн тэжээлийн хомсдол юм. Бэлчээрийн даац 50 хувь хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг. Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам. үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь утгагүй. Бэлчээрийн унаган төрхийг хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар ХХААХҮЯ санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжинэ гэдэгт л найдахаас. Цаашид бэлчээрээ татвар, төлбөртэй ашиглуулж, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа байгууллага, иргэдэд боломж олгоод газрыг нь 5-10 жилээр эзэмшүүлэх нь зүйтэй болов уу.

Түүнчлэн мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах ажил ченжээр дамждагийг бүрэн зогсоож, сум бүрт малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанараар нь ялгавартай үнэлэн авдаг нэгж (хоршоо маягийн мэргэжлийн байгууллага) байгуулбал үр дүнд хүрэх нь эргэлзээгүй. 2015 оны Парис хотноо байгуулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцид Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хийн шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт авснаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын бэлчээрийн даац, нөөцийг үндэслэн тооцвол бодит тоогоор 40-45 сая буюу одоогийнхоос 15-20 саяар бууруулах шаардлагатай. Манай улс 110 сая га бэлчээртэй. Жилдээ нэг хонинд хоёр га бэлчээр шаардагддаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан судалгаагаар бэлчээр доройтсоноос болж сүүлийн таван жилийн дунджаар бэлчээрийн ургац 2,4 ц/га болжээ. Энэ нь бэлчээрийг зүй зохистой ашиглахгүй бол Монголын мал сүйрлийн ирмэгт ирж, малын ашиг шим, чанар эрс муудах нөхцөл үүсчихээд байна гэсэн үг. Монгол мал бэлчээр, усгүй бол яаж ашиг шимээ өгөх вэ? Цаашид малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээгээр бууруулж, хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жинг ингэнд 35-40, гүүнд 40, бог малыг 50-55 хувьд хүргэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг эргэлтэд оруулах, сүргийн бүтэц, чанарыг эрс сайжруулахад төр засаг, малчид, мэргэжилтнүүд одоогийнхоос огт өөр менежментээр ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

1.Бэлчээрийн хуулийг яаралтай баталж, бэлчээр ашигласны төлбөр, хураамж авах. Уг хураамжаараа сан бүрдүүлээд бэлчээр сайжруулах, уст цэг гаргахад ашиглавал үр дүн гарна. 2.Бэлчээрийн даац, ачаалалд тохирох малын тоо, төрлийг сум бүрээр нарийвчлан тогтоох. 3.Бэлчээрийн даацаас хэтрүүлсэн малтай хүмүүст хариуцлага тооцдог болох. 4.ашиглахгүй байгаа бэлчээр, нутгийг ашиглаж эзэмшсэн хүмүүст урамшуулал олгох зэрэг асуудлыг энэ хуультай хамтатган шийдвэрлэх нь зүйтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүний гараар бүтээсэн диваажин

Ховор эмийн ургамлыг тарималжуулах нь салбарын чиг хандлага болжээ

 0 сэтгэгдэл

Биокомбинатаас Сонгинын амралт тийш явахад замын хоёр талд хайрга, дайрга, цемент гээд барилгын голдуу үйлдвэрүүд бий. Хавь ойрд нь онцгойрч харагдах амьд амьтан гэвэл цөөн тооны мал л байна. Хааяа нэгхэн таарах чацарганын талбай, хүлэмжүүдийг эс тооцвол ургаа мод, өвс ургамал бараг л үгүй. Салхи багахан ширүүсэхэд хуурайшсан газар, элс хайргын карьеруудаас эх захгүй их тоос нийслэлрүү туугддаг. Харин Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн замын яг эсрэг талд “эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн хаягтай бяцхан диваажин бий. Энд говь, тал хээр, ой, хангайн бүсийн эмийн ховор ургамал, бут сөөг нэг дор, нар өөд уралдан тэмүүлдэг. Нэг ёсондоо энд хүмүүс диваажинг бүтээж байна. Н.Орхон 12 жилийн өмнө их сургуулиа төгсөөд эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэнд ажиллахаар ирэхэд чацаргана, монгол хунчир, чихэр өвс, алтангагнуур гэсэн гарын арван хуруунд багтах цөөхөн ургамал тариалдаг байжээ. Харин одоо үрийн сан, талбайдаа 100 гаруй төрлийн эмийн нэн ховор болон ховор ургамалтай болж. Үндэсний эмийг хамгийн том үйлдвэрлэгчийн түүхий эдийн гол цэг болсон тус цэцэрлэгийн төмөр сараалжин хашаагаар ороход цэгцтэй гэгч заагласан дөрвөлжин талбайд “тухласан” балт болон навчит, бутлаг гээд олон төрлийн ургамал хараа булаав. Баруун тийш чацаргана, хойд талдаа нохойн хошууны төгөлтэй. төглийн захаар үхрийн нүд, дундуур нь “халгай” шампунийн гол түүхий эд халгай болон сүүдэр барааддаг бусад ургамал тариалжээ. Мөн ургамлын үр, хатаамлын үзэсгэлэн, түүхий эдээ хадгалдаг зоорь, усжуулалтын систем, модлог ургамал үржүүлдэг хоёр ч хүлэмж бий.

Бид энэ бүхнийг сурвалжлах гэж зорьж очлоо. Биднийг угтаж авсан Н.Орхон бол тус хүрээлэнг “Монос групп”-ийн үүсгэн байгуулагч Д.Хүрэлбаатартай хамжилцан анх эх суурийг нь тавьж байсан чадварлаг агрономичидын шинэ үеийн залгамжлагч. Монголын хамгийн том эмийн үйлдвэрийн түүхий эдийн гол баазыг удирдаж бас “улаан ном”-д орсон эмийн ургамлуудын генефондыг амьдаар нь хадгалах хариуцлагатай үүрэг одоо түүнд шилжсэн. Дунд зэргийн нуруутай, намбалаг энэ эмэгтэйгээр ахлуулсан тус хүрээлэнгийнхэн энэ жилээс “Монос”-ын салимон, нефромон зэрэг брэнд эмүүдийн гол түүхий эд болсон алтангагнуур, монгол хунчир хоёрыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж эхэлжээ. Өдий дайнд хүрэхэд 15-16 жил “ноцолдсон” гэдгээ “Монос групп”-ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар тайлбарласан юм. Энэ талбай бол тус группийн харьяанд байдаг эм судлалын хүрээлэнгийн туршилтын бааз. Энд туршилтаар тариалснаа химийн, фармакалогийн болон технологийн лабораторид шалгаж, үйлдвэрлэлийн шаардлага хангасан эсэхийг нь тогтоодог. Энэ шат дамжлагыг амжилттай туулбал үйлдвэрлэлийн талбайд шилжүүлдэг. Бас жил бүр тариалалтааас дээж авч шинжилнэ. Үүнээс гадна бүтээгдэхүүн болгох цогц үйл явц бий. Энэ бүхний дараа л брэнд эм зах зээлд гардаг. Хамгийн багадаа 7-8, дунджаар 10 гаруй жил зарцуулдаг байна. Бүр 18 жил, олон тэрбум төгрөг зарцуулж судалсан атлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй төсөл ч байгаа аж. “эм, био бэлдмэл маш чухал бүтээгдэхүүн. Олон шатны баталгаажуулалт шаардагддаг тул бид судалгаа хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Бид туршилтын болон үйлдвэрлэлийн талбайдаа инновацийн нийт зардлын 40 орчим хувийг зарцуулдаг” гэж эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Баянмөнх ярилаа.


Гол дайсан нь болжмор, туулай

Улиас, шар хуайс, монос гээд навчит модоор хашаагаа тойруулан бараг гурван давхар хамгаалалтын зурвас хийжээ. Тус зурвас хэдхэн алхмын цаана замаар явж байгаа хүнд даацын тэрэгнүүдийн чимээг ч хангалттай шингээх бөгөөд ургамлын цэцэрлэгт хүрээлэнд зөгийн дүнгэнээ, шувуудын жиргээ илүү тод сонсогдоно. Хүний гараар бүтээж буй уг диваажинд хоёр төрлийн дайсан байдгийн хамгийн хорлонтой нь болжмор. Жимс гарах үеэр шүүсийг нь сорчихдог аж. Бас туулай цэцэг, жимс боловсрох үеэр эсвэл шөнө орой тус талбайн гол зочид болдог гэнэ. Эм судлалын хүрээлэнгийн захирал, академич Л.Лхагва “Чацарганын мод маань хөгширч, ургац нь багассан тул бид дахин тарималжуулахаар ажиллаж байгаа юм. Гэтэл тэдний маань ишийг туулайнууд тас татах юм, айхтар шүдтэй золигнууд” гэв. Гэхдээ жимсний болц, гарцанд хамгийн их нөлөөлдөг нь цаг уурын өөрчлөлт. Өнгөрсөн жил маш их хуурайшилттай байсан тул маш бага чацаргана авчээ. Хувь хүн, өөр тариаланчдаас чацаргана худалдаж авч байж зөрүүг нь нөхсөн байна. Уг нь ургац сайтай жил нэг модноос 20 кг-ыг ч авдаг гэдгээ Н.Орхон ярьсан.

• Зэрлэг ургамлыг 100 хувь амжилттай тарималжуулна гэж байдаггүй.

• Инновацийн зардлын 40 хувийг эмийн ургамлын тариалалтад зарцуулдаг.

• Брэнд эмийг зах зээлд гаргах дундаж хугацаа 10 жил.

Тэрбээр “энэ жил үхрийн нүд, долоогоно, ягаан цээнэ, монос зэрэг цэцэгт ургамлуудын цэцэглэх үеэр буюу тавдугаар сарын 20-доор цочир хүйтэрч, дөнгөж гараад байсан цэцэг нь хөлдчихсөн. Би энд 13 жил ажиллахдаа ягаан цээнэ үрлэхгүй байхыг энэ жил л анх удаа харж байна. Үр нь ч боловсрохгүй, цэцэг нь хөлдсөн нь харамсалтай. Сүүлд гарсан цэцэгнүүд харин азтай. Ургамал ургах тохиромжтой байгаль цаг уурын нөхцөл улам л бүрдэхээ болилоо” гэв. Нээрээ ч зарим хэсэг нь хатаж хорчийсон мод, бут олон харагдаж байлаа.

Монгол хунчирыг ховор ангилалд оруулах санал гаргав

Энэ сарын эхээр Монголын генетик нөөцийн тухай эрдэм шинжилгээний хурлаар ургамлын салбарын эрдэмтэд монгол хунчирыг ховор ургамлын тоонд оруулах санал гаргасан юм. Хэдийгээр өргөн тархацтай боловч хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, зохисгүй хэрэглээнээс болж ховордсон байна. Хумсын толио шиг навчтай, цайвар шар өнгийн цэцэгтэй монгол хунчирыг уламжлалт анагаахын 198 жоронд оруулдаг бөгөөд жоронд орох давтамжаараа 14 дүгээрт бичигддэг аж. Харин моносчууд тус ургамлын генефондыг авч үлдэхээс гадна үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулж, ойрын ирээдүйд бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буйгаа сонирхууллаа. Төлөвлөгөөт тариалалтынх нь гол ургамал болох монгол хунчирын үндсийг нэг га талбайд тариалдаг бөгөөд 3-4 жилийн өмнөөс үндсийг нь хурааж эхэлсэн байна. Хүрээлэнгийн захирал Л.Лхагвын хэлж буйгаар одоо тэд үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа түлхүү хийхээр төлөвлөж буй аж. Тиймээс ч Сонгино дахь 10 гаруй га талбайгаас гадна орон нутагт томоохон бааз бэхжүүлж буй юм билээ. Л.Лхагва “шинээр судалж, тариалах ургамлын тоо харьцангуй цөөрч байна. Бид гол ноён нуруугаа босгосон. Одоо үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэв. Одоо тариалалтынхаа туршилтын шатанд ид явж буй бас нэг ховор ургамал бол дэрэвгэр жирэвгэрүү. Туршилтын амжилт 20-30 хувьтай байгаа юм байна. Мөн эгэл годил буюу шудгийг усанд, сибирь хотойг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж байгаа бол гадаадын цөөн тооны ургамлыг мөн туршилтын журмаар тариалаад эхэлжээ.

Ер нь зэрлэг ургамлыг 100 хувь амжилттай тарималжуулна гэж байдаггүй аж. “Туршлагаас үзэхэд байгалийн зэрлэг ургамлыг тариалахад 45- 50 хувьтай ургахад амжилттай гэж үздэг. Мэдээж 100 хувийн ургалттай нь ч бий. Соёолсон боловч ургадаггүй, дасан зохицож чадахгүй үхдэг ургамлууд бий. Нэлээд олон ургамлыг ингэж үхүүлсэн” хэмээн Н.Орхон тайлбарлалаа. Тус хүрээлэнгийн салбар секторууд нефромон, салимон зэрэг уусмал хэлбэртэй эмүүдээ шахмал, тариа, сироп болгох туршилт дээрээ ажиллаж байгаа гэнэ. Л.Лхагва “технологи өөрчлөх гэж нэрлэдэг энэ судалгааг сүүлийн 2-3 жил хийж байна. Нарийн, цаг их шаардсан ажил л даа. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн сангийн төслөөр шуа-ийн химийн хүрээлэнтэй хамтарч хийсэн судалгаа шувтрах шатандаа орж байна. Элэгний архаг үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй элефос нэртэй эм гаргаж авсан. Үхрийн элэгнээс гол найрлагыг нь гаргаж авсан, амьтан, ургамлын гаралтай эм. Зах зээлд гарахад бараг бэлэн болж байна. Энэ бол цоо шинэ эм. импортыг орлох байтугай экспортод гаргах зорилготой бүтээсэн. Үүнээс гадна олон төрлийн судалгаа эхлүүлээд явж байна. Бусад нь нууц” хэмээлээ. “Монос групп”-ийн брэнд бүтээгдэхүүний эмийн бараг 60-70 хувь нь уламжлалт анагаах ухаанд тулгуурласан байдаг бөгөөд цаашдаа ч энэ чиг шугамаа барьж ажиллана гэдгээ үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. Монголчууд Ази, Европын алинд ч харьяалагдахгүй зан төрх, сэтгэхүйтэй. тийм учраас орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг зуузай холбуулж, торгон уулзвараас нь шинэ онол, эм бүтээх боломж их аж. Гэхдээ энэ бүхэн ховор эмийн ургамлын генефонд, тариалалтгүйгээр биеллээ олох ямар ч боломжгүй юм. Манай улсын хамгийн том эм үйлдвэрлэгч үүнд л зорьж, өөрсдийн гараар диваажин босгож байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

World Cup-ын эргэн тойронд

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Жавзан: Мянганыхан ажлыг зальтай аргаар хийдэг

​Хэн нь хэн бэ гэдгийг олж харах шаардлага ажил олгогчдод тулгарч байна​

 0 сэтгэгдэл


Оксфордын их сургуулийн магистр, психометрикч Б.Жавзантай шинэ үеийнхний сэтгэл зүйн онцлог болон тэдэнтэй харилцахад эцэг эх, багш, ажил олгогчдод тулгарч буй бэрхшээлийн тухай ярилцлаа.

-Нэн шинэ гэж болохоор

үеийнхэн гараад ирлээ. Заримыг нь гоц ухаантай гэж

андуурахаар. Томчууд бид энэ

үеийнхнээ хэр зэрэг ойлгодог

юм бэ?

-Сүүлийн үед хүүхэдтэйгээ учраа олохгүй байна гэсэн эцэг эх, шинээр орж ирсэн залуучуудтай учраа олж ажиллахад хүнд, багахан шаардлага тавихад л уйлаад гараад явчихдаг тухай ярьдаг ажил олгогчид олшрох боллоо. Бас өсвөр насны сурагчидтайгаа муудалцаж, өөдөөс хэрэлддэг, учраа олохгүй байна гэх багш нар сэтгэлзүйчдэд их хандаж байна л даа. Үнэн хэрэгтээ шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжсөн өнөө үед ямар үеийнхэн өсөж, хэнтэй харьцаж буйгаа бид ойлгохгүй яваад байгаа учраас ийм их зөрчил гарч байгаа юм. Тиймээс олон нийтэд Generations буюу үе үеийнхний онцлогийн тухай зөв ойлголт өгөх нь чухал. Бид хүүхэд, өсвөр нас, хүмүүжил гэж л ярихаас бус нийгэм, эдийн засаг, сэтгэлгээний өөрчлөлт, техник технологийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалж шинэ үеийнхэн эрс өөрчлөгдөж байгааг олж харахгүй байна. Орчин үед хүний төрөлх чадварыг сэтгэл зүйн тестийн тусламжтай тогтоож, тэр чадварыг нь л хөгжүүлж байна. Түүнээс биш одоогийнх шиг чи тэд алдсан учраас 100 онооноос тэдэн хувь авлаа гэж алдаагаар нь хүүхдийг дүгнэж болохгүй.

-Тэгэхээр доод үеийнхнээ ойлгохгүй байгаа учраас зөв харилцаж чадахгүй байх нь, тийм үү?

-Нийгэм, эдийн засгийн нөлөө шинэ үеийнхний сэтгэлгээнд маш их нөлөөлж, ялгаа үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд шинэ үеийнхэнтэй өөрсдийн үеийнхээ арга барилаар буюу хатуу, захиргаадалт, шаардлагаар хандаад байна. Бидний үед ингээд хүмүүжиж болдог байсан гэж эцэг эхчүүд хүүхдэдээ ханддаг, багш нар мөн өөрсдийн үеийн арга барилаар одоогийн сурагчдад зааж сургах гэж оролдож байна. Өмнөх үеэс авсан мэдлэг, хандлагаараа дараа үетэй харьцах гэж оролдсоноос зөрчил үүсэж байгаа хэрэг. Тиймээс л нийгэмд үе үеийнхний онцлогийн тухай ойлголт өгөхийг зорьж байна.

-Generation гэдэг нь баруунд үүссэн ойлголт учраас монголчууд өөрсдөдөө төдий л хамаатуулдаггүй шүү дээ?

-Тийм ээ. Гэхдээ баруунд судлагдсан байлаа гээд Монголын хөрсөн дээр буухгүй гэсэн үг биш. Монголын хөрсөн дээр энэ асуудал өөрөө ургаад гараад ирсэн. Бид л олж харахгүй байна. Тэгсэн атлаа өсвөр үеийнхэн сэтгэл зүйн дарамтад орж, хямраад амиа хорлоод байна гэж ярьдаг. Тийм биш шүү дээ. Бид буруу аргаар хүүхдүүдтэйгээ харьцсанаас, заах арга зүйгээ олохгүй байгаа учраас тэд маань дарамтад ороод байгаа юм. Би энэ сарын 28-нд хүний нөөц, эцэг эх, багш нарт зориулж шинэ үеийн хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй хэрхэн ажиллах талаар нэг удаагийн сургалт хийхээр төлөвлөсөн.

• Энтрепрёнер үеийнхэн албан боловсролоор бус онлайнаар асар их мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай.

• Шинэ үеийнхэнд ажлын шаардлага тавихдаа ч магтсан өнгө аясаар харьцах хэрэгтэй.

• Суурин иргэншилтэй иргэд нэг хүнд буруу сэтгэгдэл төрүүлчихвэл өөртөө стресс нэмдэг гэдгийг ойлгодог.

-“Y” үеийнхэн буюу мянганыхны сэтгэл зүйн онцлог юу юм бол. Тэд ажилдаа яагаад сэтгэл хангалуун бус байна вэ?

-Тэд ажлын байрны өндөр хүлээлттэй байдаг. орчин үеийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэй, тансаг оффист ажиллахыг хүсдэг. гэтэл бидний үед албан тушаалаас өөр зүйл байсангүй. Ширээ, сандал, эд хогшлоо энд тэндээс нийлүүлээд л ажилладаг байсан. Мянганыхан сургууль төгсөнгүүтээ өндөр албан тушаалд очихыг хүсдэг. үүнийг өдөөгч нэг хүчин зүйл нь энтрепрёнерүүд. Тэд чадварлаг ажилтнуудаа тогтоон барьж, тогтвортой ажиллуулах зорилгоор ажлын байрыг тансаг, гэр шиг тохь тухтай байлгах бодлого баримталдаг. Тиймээс мянганыхныг ажилд авахын тулд ажлын байр нь тансаг байх ёстой гэсэн үг. Өмнөх үеүдээс ялгаатай нь мянганыхан аливаад махруу биш, зальтай, ажлыг амархан аргаар хийдэг. Бидний үед мэдлэг, мэдээлэл элбэг биш байсан учраас өөрсдөө араас нь махарч хайж олдог, ном уншдаг байсан. Харин одоо энэ их мэдээллийг яаж ашиглах тухай арга заль, ухаан л хүмүүст их хэрэгтэй. Мянганыхан бас арга залиа ашиглан өмнөх үеэ ажлын байрнаас түлхэж эхэлсэн. Тэд хүний аргыг маш хурдан олдог, сайн ярьдаг, заль ихтэй учраас хэн бэ гэдгийг нь зөв олж харах шаардлага ажил олгогчдод тулгарч байна. Үүнээс гадна харилцаа магтсан, онцгойлсон уур амьсгалд өрнөх хэрэгтэй боллоо.

-Яагаад?

-Тэдэнд шаардлага тавихад хүлээж авахгүй, ажлаа орхиод гарахад бэлэн байдаг. Тиймээс шаардлага тавихдаа ч магтсан өнгө аясаар харьцах хэрэгтэй. Тухайлбал, “Чи биднийг бодвол орчин үеийн техник технологийг арай илүү мэддэг, хэрэглэж чаддаг шүү дээ. Нөгөө мэдээллээ олсон биз дээ. Харьцуулж харсан уу” гэх мэт зөөлнөөр магтах маягаар харилцааны хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд өөрсдөө шинэ үеийнхэнд бүх зүйлийг нь бэлдэж, эрх ямба бий болгосон учраас хуучин аргаараа харьцах ямар ч аргагүй болж байгаа юм. Тиймээс өөрийгөө өөрчлөх үү, эсвэл хуучин арга барилаараа хүүхэд, ажилчидтайгаа харилцаж зөрчилдөөн үүсгэх үү гэдэг салаа замын уулзварт багш, эцэг, эх, хүний нөөц, байгууллагын удирдлага зогсож байна. Энэ тохиолдолд бид арга барилаа, өөрсдийгөө өөрчлөхөөс аргагүй. Миний хамгийн шүүмжлэлтэй ханддаг зүйл бол шинэ үеийнхний ном, сурах бичгийг огцом төрөлт, завсрын үеийнхэн боловсруулаад байна. Өөрсдийн хүмүүжсэн арга, хандлага нь шинэ үеийнхний сурах бичиг, арга зүйд нэвт шингэчихсэн. гэтэл хүүхдүүдийн сэтгэлгээ хэд хэдэн үеэрээ өөрчлөгдчихөөд байна шүү дээ.

-Тэгвэл энэ шинэ үеийнхэнд хэн эерэгээр нөлөөлж чадах вэ?

-Тэд дуу хөгжим, энтертайнмент контентод автаад байна гэдэг нь таныг бус үеийнхнээ сонсдог гэсэн үг. Ялангуяа, “би төвт үзэл” нь хурц, хүчтэй илэрдэг өсвөр насныханд үеийнхнээр нь дамжуулж нөлөөлөх үр дүнтэй. Сургалтын арга ч мөн сүүлийн үед ярьж буй blended learning буюу технологитой хосолсон арга барил нэвтрүүлэх шаардлагатай болчихоод байна. Мянганыхны сүүлийг мушгисан Z үеийнхэн бол олон ажлыг зэрэг хийх чадвартай болж байна. Зурагт үзэнгээ iPad дээр бичиж, гар утсаараа чаталж байна шүү дээ. Тиймээс ч тэднийг хар ажлын бус энтрепрёнер үеийнхэн бөгөөд албан боловсролоор бус онлайнаар асар их мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай болсон гэж үзээд байна л даа. Бид эдгээр үеийнхнээ судалж, онцлогийг нь ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Энэ өөрчлөлтийг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, ажил олгогчидтой ажиллах замаар өөрчлөх үү, эсвэл бүр бодлогын хэмжээнд харах ёстой юу. уг нь энэ бүхэн улсын хүн ам зүйн бодлогын нэг том хэсэг болох ёстой байх?

-Бодлогоор явуулж болно л доо. Гэхдээ би судлаач хүний хувьд улсын бодлогод итгэхээ больсон. Хүрээ нь хэтэрхий явцуурч хүн амын, боловсролын бодлого биш болсон учраас энэ асуудлыг тусгасан ч хэрэгжихгүй. Системтэй өөрчлөхөд дэндүү их цаг хугацаа шаардлагатай. Тиймээс эцэг, эх, бизнесийнхэн өөрөө өөрсдийгөө л өөрчлөхгүй бол бид асар их шинэ юмнаас хоцорч, нийгмийн өөрчлөлт юунаас гарч байгааг ойлгож чадахгүй байна.

-Та бид хоёр энэ сэдвээр ингээд ярилцаад сууж байгаа нь техник технологийн хөгжил яалт ч үгүй дэлхий нийтийг адилтгаж, үндэстнүүдийн онцлогийг бүдгэрүүлж буйн нэг илрэл байх. Бид энэ өөрчлөлтөд хэр зэрэг хурдан дасан зохицож байгаа бол?

-Бидэнд, шинэ үеийнхэнд маань мэдээж соёлын онцлог байлгүй яах вэ. Бид уламжлалаараа хотжоогүй ард түмэн учраас харилцаа муутай. Дөнгөж харилцаж эхэлж, суурин иргэншлийн сэтгэлгээ маань дөнгөж бүрэлдэж байна. Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд өдөржин нэг асуултад хариулсан хүмүүс ярдаглах нь аргагүй. Үүний шалтгаан нь харилцааны бэлэн байдал төлөвших болоогүй байгаа юм. Нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс гэв гэнэт олон хүний дунд орж, хүмүүс нэг асуултыг олон удаа асуухаар түүртэж, бухимдаж байгаа юм. Гэтэл суурин иргэншилтэй ард түмнүүд харилцаа маш сайтай, нэг хүнд буруу сэтгэгдэл төрүүлчихвэл өөртөө стресс нэмдэг гэдгийг тэд олон зуун жилийн туршлагаараа ойлгосон.