A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/186/

Монгол ба Ардчилсан Солонгос-1

Хөгжлийнхөө дээд түвшинд хүрчихсэн хоёр талын харилцаа гэвэл Монгол ба БНСУ-ын харилцааг нэрлэх хэрэгтэй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/186/

Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн БНАСАУ, БНСУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой гээд Солонгосын хойг руу нүд бэлчээх шалтаг шалтгаан мундахгүй тохиож байна. Тухайн үеийн БНМАУ, БНАСАУ хоёр харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон, харилцан Элчин сайд нараа томилж, ЭСЯ- даа харилцан нээсэн зэрэг түүх энд дэлгэхгүй. Харин нэн адармаатай, бас сонин түүх дэлгэж үндсэн нийтлэлдээ оръё. 1940-1990-ээд оныг хамарсан маш нууц мэдээллүүдээ АНУ-ын Тагнуулын Төв газар анх удаа ил гаргасан дотор Солонгосын дайнд цэрэг илгээж байлдуулах гэж байсан БНМАУ- ын тухай мэдээлэл палхийтэл ил болох нь тэр. Солонгосын дайны фронтоос америкийн тагнуулчид төвдөө илгээсэн, эсвэл Москва- Бээжингийн хоорондын нууц шифрийг Америк замаас нь олзлон авсны алин нь ч байж болно. Солонгосын дайнд Монголын цэрэг дайчдыг оролцуулах саналыг Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен тавьж байжээ. Тэгэхдээ Улаанбаатар хандсан бус Москвад их багш Сталинд хандан, ази царайтай, царай зүсээр огтын ялгарахгүй Монгол, Казах, Кыргыз, Төв


Азийнхнаас хэд хэдэн дивиз бүрдүүлэн ирүүлэхийг хүссэн бололтой юм. Үүнийгээ зөвшөөрүүлэхээр Зөвлөлт, Хятад, улмаар Монголын талтай нууц уулзалт хийсэн ба Хойд Солонгосын нэг удирдагч Хе Ги И (Алексей Иванович Хегай буюу Зөвлөлтөд төрж өссөн зөвлөлтийн оросжсон солонгос) 1952 оны арванхоёрдугаар сард Монголд айлчлаад дараа нь Зөвлөлтөд очихдоо 5-6 дивиз цэрэг Монгол, Зөвлөлтөөс Солонгосын дайнд оролцуулах, үүнд Зөвлөлтийн Дундад Азиас ази гаралтай иргэдээс гурван механикжсан дивиз бүрдүүлж очуулахыг хүссэн гэсэн мэдээлэл ТТГ-ын баримтын санд байх аж. Тиймдээ ч Монголын ардын армийн зарим ангийг Дорнод аймаг руу татан төвлөрүүлж, хэрэгтэй цаг үед нь газраар БНХАУ-ын хил давуулж, тэндээсээ Зүүн хойд Азид хүргэж, улмаар Солонгосын хил давуулахаар ярилцсан тухай мэдээ мэр сэр олж сонссон юм байна. Хэрэв энэ асуудал бүтэхгүй өнгөрөх аваас суртал нэвтрүүлгийн зорилгоор ядаж цөөн тоотой цэрэг очуулахыг Ким Ир Сен шалж шавдуулж байсан гэнэ. ТТГ-ын ил болгосон мэдээлэлд бичсэнээр, тэр үеийнхээр шавхаад шавхаад Монголын зэвсэгт хүчний 85 хувь нь 5-6 дивиз арай чүй бүрдэх тул тэгж цэрэг илгээх магадлал бага, харин үзэл суртлын зорилгоор 10 мянган цэрэг, офицер илгээчих бололцоо байсан гэсэн байна. Суртал нэвтрүүлгийн зорилгоор Зөвлөлт, Монголын цэрэг очуулна гэсэн Ким Ир Сений санааг ойлгож болно.


Учир нь Солонгосын дайн дэгдсэний дараахан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвлөлтгүйгээр хуралдаад НҮБ-ын мандаттай олон үндэстний хүчнийг Солонгосын хойгт илгээх шийдвэр гаргачихсан. Дор wikipedia. org лавлах сайтад тавигдсан харьцуулсан жагсаалтад БНМАУ гэсэн бичгийг харж байгаа байх. Нэг талд нь ийм олон улс орон эвсэл болоод БНАСАУ-ыг бөөрөлхөж байхад нөгөө талд нь ганцаардсан Ким Ир Сен эвсэл бүрдүүлэхийг хүсэх нь тухайн цагтаа коммунист ертөнцөд зөвтгөгдөхөөр үйлс байсан биз ээ. Тэртээх 60 гаруй жилийн түүх тэгсгээд өндөрлөсөн. Солонгосын хойг нь “Хүйтэн дайн”-ы цайз бэхлэлтээрээ үлдсэн. Одоо ч тийм байгаа. Солонгосын дайныг 1953 онд дуусгаад гал зогсоосноос өөрөөр энх амгаланг тогтоосон хоёр талын ба олон талын гэрээ байгуулагдаагүй учраас эдүгээг хүртэл дайн түр зогссон нутаг гэдгээр тодорхойлогдоно. 1954 онд Женевт олон улсын бага хурлаар СССР, БНХАУ, Их Британи, АНУ, Францын Гадаад хэргийн сайд нар чуулаад Солонгосын ба Энэтхэг-Хятадын хойгийн асуудал хэлэлцэхэд Солонгосыг эргэж нийлүүлэх асуудал няцаагдаад замхраад алга болсноос хойш олон улсын ямар нэг том санаачилга гаралгүй явсаар өнөө хүрчээ. Эдүгээ хоёр Солонгосын дээд хэмжээний уузлалт, мөн АНУ ба БНАСАУ-ын уулзалтыг дэлхий нийт чих тавин итгэл алдран хүлээж буй. Учир нь өмнөх түүхээс цухас дурдлаа. Хойдуулын аман заналхийлэл, пуужинт- цөмийн зэвсгийн хийрхэл зэргээс дэлхий дахин цочирдсон, залхсан тул тэр хоёр уулзалт мөс хагалсан, салхи хагалсан лут үйлс болох учиртай санж. Солонгосын хойг нь даян дэлхийн даяаршил, эдийн засаг, нийгэм-соёлын харилцан хамаарлын гадна сугарч үлдэх аргагүй болсноо хүлээн зөвшөөрч, тэгж уулзахыг зөвшөөрсөн байх хэмээн сэтгэлээ хуурах нь нэг хэсэгтээ зөв. Тийм харилцан хамаарал улам өсөн нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах уламжлалт бус нийтлэг зорилтууд тулгамдсан асуудал болж байгаа энэ цаг үед энэ чухал үйлсээс Монгол маань яахин сугарч үлдэх, хоцорч хөдлөх вий гэхгүйн тулд Улаанбаатарт Трамп ба Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулахыг санаачилсан болов уу.


Олон талт зөвлөлдөх механизмын үйл явцыг Улаанбаатарт эхлүүлэх хэрэгтэй


Гэхдээ улс төр, стратегийн хувьд нэр бүхий гурван этгээдийн (БНАСАУ-АНУ-БНСУ) итгэлцлийн түвшин маш доогуур, зөрчил маргаан, өдөөн хатгалга, тогтворгүй байдал үргэлжилсээр ирсэн, заримдаа даамжрах шинжтэй байсан зэргийг харгалзвал зарласан хоёр уулзалт хойшлох буюу бүр цуцлагдчихад гайхах зүйлгүй. Ингүүлэхгүйн тулд хоёр Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай, бүр ах дүүсийг болсон улсын хувьд Монгол нь эсрэг тэсрэг хандлагыг зөөллөх, сорилтыг гэтлэн давахад нь Монгол- БНСУ, Монгол-БНАСАУ хамтран тус дөхөм үзүүлж болох боломжуудыг судлан үзэх шаардлагатай мэт. Тийм шаардлагыг нөхцөлдүүлэх алхмуудыг манай улс нэгэнтээ хэд хэдэн удаа хийчихсэн. Тухайлбал, бүс нутгийн аюулгүй байдлын олон талт зөвлөлдөх механизм бүрдүүлэх санал 1991, 2000 онд дэвшүүлсэн. 2013 онд Улаанбаатарт хуралдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хуралдааны үеэр өмнөх Ерөнхийлөгчөөс бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар холбогдогч улс орнуудын яриа хэлэлцээг Улаанбаатарт зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдсэн. Манай саналуудыг угтуулсан мэт Өмнөд Солонгос ч санал дэвшүүлж, “Нарны элч” гэх мэт зөөлөн хүчний бодлого явуулж байсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хен Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, хамтын хөгжил, түүнд гүйцэтгэх БНСУ- ын үүргийн талаар маш тодорхой багц бодлого явуулж байсан. Ерөнхийлөгч Пак Гын Хэ Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагаа болон Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх тухай шинэ санал дэвшүүлж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зөөлөн хүчний бодлогоороо өвлийн олимпийг аюул осолгүй зохион байгуулаад, одоо хойдуултай найрсах бодлогоо явуулж байна.


Тэгэхдээ энэ бүх алхмыг хэрэгжүүлэх арга зам ялгаатай, тийм ялгаа бол саналуудын агуулгын дэргэд сонин биш, зарчмын хувьд Монгол, Өмнөд Солонгосын байр суурь ижил төстэй байгаа нь энэ чиглэлд хамтарч ажиллах боломжийг нээж өгч байна. Ер нь 1991 онд хоёр улс хоёр биендээ үүд хаалгаа нээж, дипломат харилцаа тогтоосноос хойш саадгүй хөгжсөөр, хөгжлийнхөө дээд түвшинд хүрчихсэн хоёр талын харилцаа гэвэл Монгол ба БНСУ-ын харилцааг нэрлэх хэрэгтэй. Энэ харилцаанд Хойд Солонгосын тал гоморхуу хандаж ирсэн, зарим үед хардаж сүйд болдог, итгэл сэтгэлээ татаж авч байгаа аятай (Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаах гэх мэт) аашилдаг боловч тэглээ гээд манай улс туйлшраагүй өдий хүрсэн нь том ололт юм. Энх тайвны чиглэлд “Улаанбаатар- Сөүлийн үйл явц” хэрэг дээрээ төлөвшиж байгаа буюу бараг төлөвшчихсөн. Энэ нь “1:5 track” гэх зөвшилцлийн хэлбэрээр цаашаа өрнөж, тэр эргүүлэгтээ хойдуулыг татаад оруулчихвал их том амжилт болж түүхнээ үлдэнэ хэмээн би үздэг. Иймд санаачилга, хамтын ажиллагааг цаашид ажил болгож өргөжүүлэх арга замыг байнга эрэлхийлэх нь чухал юм. Ингэхэд хойд, өмнөд солонгосчуудыг татан оруулаад гурвуулаа, мөн Орос, Хятад, Япон, болж өгвөл Америкийн албан бус төлөөлөгчдийг оролцуулаад (ТББ, эрдэмтэд, сэтгүүлчид, сайн дурынхан гэх мэт) ярих асуудал мундахгүй олон ундран гарч ирэхээр байна. Эхний шатанд хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүн мал, амьтны гоц халдварт өвчин, эрчим хүч, хүнс, цэвэр усны хомсдол зэрэг бүс нутгийн орнуудын уламжлалт бус аюулын асуудлаар энэхүү олон талт зөвлөлдөх механизмын үйл явцыг Улаанбаатарт эхлүүлэх хэрэгтэй. Улмаар түүнээсээ бусад салбар руу хүрээг нь тэлэх. Гэхдээ Хойд Солонгосын хамгийн эмзэг сэдвийг тойрч гарч болно. Үүнд дэглэм ба хүний эрх, эдийн засгийн уналт, цөмийн пуужингийн зэвсэглэл, цэрэг арми, их удирдагчийнх нь байр суурь руу нэг хэсэгтээ өнгийж ярилцаж болохгүй болов уу. Ямар ч гэсэн Монгол болон бүс нутгийн бусад сонирхогч оронд нээлттэй болгох олон асуудлыг судалж ярилцах, санал солилцох, ил болгох, тэгснээрээ олон улсын анхааралд хүргэх, тэр тухайгаа Монголын гадаад сурталчилгаа мэдээллээр өргөн цацаж сурталчилбал Монгол маань дэлхийд ахин дахин танигдахад нэмэртэй юм. (Үргэлжлэл бий)



A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдан авалт, хөрөнгө оруулалтын гэрээг ил гаргах ёстой

Төрийн өмчит компаниудын тайланг тогтмолжуулах шаардлагатай

 0 сэтгэгдэл


Байгалийн баялгийн засаглалын индексээр Монгол Улс 2017 оны байдлаар 81 орноос 65 дугаарт жагсаж байна. Уг индексийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гурван жил тутамд шинэчлэн танилцуулдаг. Тус байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч Н.Дорждарьтай баялгийн засаглалын талаар ярилцлаа.


Монгол улс өнгөрсөн онд байгалийн баялгийн засаглалын индекст 100-гаас 64 оноо авсан байна. Энэ индекст ямар үзүүлэлтүүд багтдаг юм бэ?

-Байгалийн баялгийн засаглал нь газар доорх баялгаа олж илрүүлэхээс эхлээд маш олон шат дараалал, ойлголтыг хамардаг. Эрдэс баялгаа олж илрүүлсэн бол түүнийг ямар нөхцөлөөр хэрхэн ашиглах, үүнээс олсон орлогоо улс орон хэрхэн удирдах тухай багц асуудал багтдаг. Манай байгууллага 81 оронд судалгаа хийхдээ газрын тос, уул уурхайн салбаруудыг хамарсан үнэлгээ өгсөн. Монгол улсын хувьд өнгөрсөн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарлаа. Татвар, уул уурхайн зөвшөөрөлтэй холбоотой хууль, тогтоомжууд нэлээн сайжирсан. Гэхдээ хэрэгжилт нь хангалтгүй байна гэсэн үндсэн дүгнэлтэд хүргэсэн.


Хөрөнгө оруулагчид газрын зөвшөөрлийг хамгийн их сонирхдог. Үүнтэй холбоотой манай улсын хууль, дүрмүүдийг хэрхэн үнэлсэн бэ?

-Уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензийг 61 оноогоор дүгнэсэн. Энэ оноос уул уурхайн тусгай зөвшөөрөл олгодог системд том өөрчлөлт гарлаа. Удахгүй шинэ системээр зөвшөөрөл олгож эхлэх учраас бид анхааралтай ажиглаж байна. Энэ систем зөв үү, буруу юу гэхээс илүү талууд хоорондоо зөвшилцөж чадаж байна уу, мэдээлэл нь олон нийтэд ил тод байна уу гэдэгт түлхүү анхаарч байгаа. Ер нь зөвшөөрөл олгохдоо хамгийн сайн ком­ паниудад өгч, зөв хуваарилж чадаж байна уу. Бодлого шийдвэр гаргахдаа талууд зөвшилцөж байгаа эсэх, бодлого гарлаа ч түүнийг зохистой хэрэгжүүлэх дүрэм, журам байгаа эсэхийг онцолж харах хэрэгтэй. Мөн маргаан үүссэн тохиолдолд хэр­ хэн шийдвэрлэж байгаа зэргээр засаглалыг нь хэмжиж, дүгнэдэг.


Компаниудын жинхэнэ эздийг бүртгэх тогтолцооруу чиглэж эхэлсэн


-Уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудын засаглал ямар хэмжээнд байна вэ?

-Зөвхөн уул уурхай ч гэлт­гүй олон салбарт төрийн өмчит компаниуд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн онд анх удаа ил тодоор тайлангаа гаргасан. Охин компаниудаа оролцуулсан нэгдсэн тайлан гаргасан нь ахиц дэвшил. Гэхдээ “Эрдэнэс Монгол” хувьцаагаа гаднын хөрөнгийн бирж дээр зардаг компаниудын нэгэн адил мэдээллээ олон нийтэд тогтмол хүргэж байх ёстой. Нэг удаа тайлан тавих нь хангалтгүй. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сайн, муу байх нь засаглалтай нягт хол­боотой гэдгийг судлаачид тогтоосон. Ялангуяа, төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөллийг яаж хязгаарлаж байгаа нь чухал. Бразилын газрын тосны Petrobras компанийг төрийн өмчит компанийн сайн жишээгээр олон жил нэрлэж ирсэн. Гэтэл хөшигний цаана олон тэрбум ам.долларын авли­гын сүлжээ үүссэн байсан нь илэрсэн. Тиймээс ил, тод байдал хамгийн чухал нь.


-Төрийн өмчийн компаниуд засаглалаа сайжруулъя гэвэл ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Компаниуд өдөр тутмын үйл ажиллагааны тайлангаа ил, тод болгох хэрэгтэй. Уул уурхайн салбарт ханган нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг ил тод болгох шаардлагатай нь харагддаг. “Таван толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргааны ихэнх нь ханган нийлүүлэх гэрээ, сонгон шалгаруулалттай холбоотой байна. Борлуулалтын компанийг хэрхэн сонгож байгаа нь компанийн үр ашигт нөлөөлөхүйц эрсдэл дагуулж байгаа. Тиймээс шударга өрсөлдөөнийг хангаж, түүнийгээ олон нийтэд мэдээлж байх ёстой. Мөн манай улс уул уурхайн ихэнх бүтээгдэхүүнээ экспор­ толдог. Тиймээс экспортын худалдан авалтын гэрээнүүдээ ч бас ил болгох ёстой. Гэтэл манайд маш хаалттай байна. Монгол улс ил тод байдлын санаачилгад нэгдээд 10 орчим жил боллоо. Үүний үр дүнд компаниудын татварын мэдээллийг харж чаддаг болсон. Одоо худалдан авалт болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг ил гаргах ёстой. өнөөдрийн байдлаар “оюу­ толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнээс бусад нь далд байгаа шүү дээ.


-Уул уурхайн салбарын засаглалыг сайжруулахын тулд Баялгийн сантай болох санал УУХҮЯ-наас гаргасан?

-Өмнө нь УИХ-аас ирээдүйн өв сангийн тухай хууль баталсан. Үүнтэй шинэ сан хэрхэн уял­дах нь чухал. Мөн манайд тогтворжуулалтын сан бий. Гол нь баялгаас олсон орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулж удирдах нь чухал.


-Хувь компаниудын засаглалын чанарыг хэрхэн дүгнэдэг юм бэ?

-Монгол улс олборлох үйлд­вэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд нэгдсэн. Энэ бол компаниуд, иргэний нийгэм, төр гурав нийлж хэрэгжүүлдэг гурван талт харилцаа. Нэг тал нь л нэгдсэн бол бусад нь заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар уг санаачилгад нэгдсэн учраас бусад нь ч бас үүргээ биелүүлэх ёстой. Байгалийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс уул уурхайн баялгийг ашиглаж байгаа хэн боловч ил тод байх ёстой гэсэн чиглэлрүү олон улс орон явж байна. Манайд компанийн эздийн мэдээллийг ил болгох асуудал орхигдсон байсан. Харин татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын эцсийн эзэмшигчийг бүртгэх тогтолцоо руу чиглэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ л ил, тод байдал нь хангалтгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тариаланчид үр тээсэн галт тэрэг хүлээсээр

Буудайн үрээс үүдсэн хүндрэл тасрахгүй байна

 0 сэтгэгдэл


Үрээс үүдсэн үймээн энэ хавар өрнөж байна. Хаврын тариалалт хэзээ мөдгүй эхлэх гэж буй энэ үед импортын үр хүлээсэн тариаланчид Сэлэнгийн Хөтөлд хэд хонож буй аж. Энэ оны тариалалтад 60 мянга орчим тонн улаанбуудайн үр шаардлагатай. Үүний дунджаар 50 мянга гаруй тонн нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариаланчдын өөрсдийнх нь нөөцөлсөн үр. Үлдсэн 6000 орчим тонн үрийг ОХУ- аас импортлохоор болсон юм. Гэвч хаврын тариалалтын хугацаа тулчихаад байхад хойд хөршөөс ирэх импортын үр оройтож, тариалан эрхлэгчдэд чирэгдэл учруулаад байгаа аж. Импортын үр авч, үржүүлнэ гэж горьдсон цөөнгүй тариаланч үр тээсэн галт тэрэг хүлээн олон өдрийг барж байгаа нь энэ. Гантай жилийн дараах хавар буудайн үрээс үүдсэн энэ мэт хүндрэл уламжлал мэт болов. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө, хаврын тариалалт дөхчихөөд байхад тариаланчид үрээ голж, үймээн дэгдээж байв. Оросоос импортолсон үрийн буудай чанаргүй, бүр хортой гэх шуугиан дэгдэж, хаврын тариалалтыг хойш татсан бараан түүх бий. Ер нь бид ган тохиож, ургацаа алдмагц, хойд хөршөөс үр тариа гуйдаг.

Гуйж авчирсан үр тариа нь гологдож, хэл ам, хэрүүл, маргааны халуун сэдэв хэсэгтээ болдог жишиг энэ хавар ч давтагдаж байна. Үрийн нийлүүлэлт удаж буйг салбарын яамнаас тодруултал, шалтгааныг “Импортын үрийн дийлэнхийг тариаланчдад хуваарилсан. Үлдсэн хэсгийг нь тээвэрлэн, авчирч байгаа гэж Оросын талаас мэдээлсэн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна. Уг нь импортын үрийг цаг тулгаж, тариаланчдад хүндрэл учруулахгүйгээр шийдчих боломж байсан хэмээн тариаланчид учирлах аж. Үрийн буудай дутах нь өнгөрсөн оны найм, есдүгээр сард тодорхой болсон. Үүнээс хойших долоо, найман сард импорт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, эртнээс бэлдэх ёстой байсан хэмээн тариаланчид шүүмжилж байна. Уг нь улаанбуудайгаар улсынхаа хэрэгцээг баталгаатай хангачихдаггүй юмаа гэхэд үүний хэдхэн хувьтай тэнцэх үрийн буудайг бусдаас царайчлалгүй, дотоодоосоо нийлүүлчихдэг байхсан. Гэтэл ургац алдсан жил үрээ бэлдээгүйн улмаас дээр, дооргүй сандран, бусдын гарыг хараад суухаас өөр сонголтгүйд хүрээд байгаа юм. Одоо бүр голж шилэх нь бүү хэл олдсоныг нь л авдаг болсон. Заримдаа бүр үр олдоогүйгээс төлөвлөсөн тариалалтаа багасгаж байсан хэмээн энэ сарын эхээр Төрийн ордонд болсон Тариаланчдын улсын зөвлөлгөөний үеэр хэд хэдэн тариалан эрхлэгч хэлээд амжсан. Энэ нь үрийн бодлогоо үндсээр нь үгүй хийсний үр дагавар гэж туршлагатай тариаланчид үзэж байна. Монгол Улс буудайн үрийг нэгдсэн бодлогоор үржүүлж байсан түүх бий. Үр тойрсон эрдэм шинжилгээ, туршилтын станцуудтай, бүр үрийн аж ахуй, талбайтай байв.


Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчилнэ


“Ер нь тариалан эрхлэлтэд төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид нэг баг болж, эрдэмтэд удирдлаганд нь ажилладаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж ярилаа. Гэтэл одоо энэ тогтолцоо үлгэн салган болжээ. Угтаа үр үржүүлэх нь гинжин хэлхээ бүхий нарийн ажиллагаа. Шинэ сортын үр үүсгэх, өсгөх, турших, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд нарийн агаад үе шаттай үйл явц. Гэтэл энэ нарийн хэлхээ холбоо, хэсэг бүтцүүд тарж бутран, салж хөндийрчээ. Тухайлбал, салбарын тулгуур шинжлэх ухааны байгууллага болох Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд өдгөө БСШУ СЯ-ны харьяанд, Улсын үрийн нөөцийн газар нь Онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд байна. Үр тойрсон бүтэц, хэсгүүдийн малгай байгууллагууд ондоошихын хэрээр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хөндийрөөд байгааг ч салбарынхан байнга анхааруулдаг. Ийн хэдэн хэсэг салсан бүтэцтэй энэ системээс үүдэн манай үрийн бодлого хөсөр хаягдаад байгаа аж.


Одоогоос олон жилийн өмнө Монголын үрийн аж ахуйн гол голомт нь Дарханы Хонгор сум байв. Гэтэл монголчуудын хүнс, тэжээлийн бааз суурь гэгдэж байсан энэ сумын багагүй хэсэг өдгөө талхлагдан доройтоод буй. Үрийн бодлого алдагдсаны нэг баталгаа энэ. Тэрчлэн одоо бид тариалалт эхлэхийн өмнө үрийн буудай импортолж байна. Гэтэл өмнө нь гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүдийг олон жил туршиж байж тариалалтад ашигладаг байжээ. Цаашлаад тухайн үрийг баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургахыг хүртэл шинжилж судалдаг байсныг ахмад тариаланчид хуучилж байна. Ер нь газар тариалангийн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага цөөрсөн. Үүнээс үүдэн үр үржүүлэх үйл явц нь үлбийж сулбайсан нь бодит үнэн юм. Энэ салбарын гол шинжлэх ухааны байгууллага болох Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 500 тонн үр үрслүүлэх хүчин чадалтай аж.


Гэтэл бидэнд дор хаяж 3000 тонныг үржүүлэх шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний үрийн нөөц бэлтгэх хүчин чадалтай болж байж гурилын буудайнхаа үрийг бусдаас гуйхгүй болох нь. Ийнхүү Монгол Улс газар тариалангийн эх үндэс болсон үрийн асуудлаа шийдэж чадаагүй байтал биднээс үл хамаарсан сорилтууд хэдийнэ тулгарч эхэлсэн. Тариалалт эхлэхэд төдийлэн таатай биш манай орны цаг уур улам хувьсан өөрчлөгдсөөр. Үүнтэй зэрэгцээд хөрсний үржил шим буурч, байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртдөг, эмзэг болсныг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярсүх хэлсэн. Өөрөөр хэлбэл, эх орныхоо эрүүл хөрсөнд ургамал, газар тариалан эрхлэх улам амаргүй болж, биднээс илүү их арчилгаа шаардах боллоо. Тэгвэл үүний эх үндэс болсон үрийн бодлогоо цэгцлэхгүйгээр хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах талаар бодоод ч хэрэггүй болж байна. Учир нь улаанбуудайн үр нь зөвхөн хэдэн тариаланчдын сэтгэлийг чилээсэн зүйл төдий ч биш. Монгол Улс, тэр дундаа гурван сая гаруй иргэний гурилын хэрэгцээтэй холбоотой асуудал. ХХААХҮЯ-ны хийсэн судалгаагаар айл өрхийн хэрэгцээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээ махны дараа бичигддэг. Иймд үр нь хүн амын эрүүл мэндээр зогсохгүй цаашлаад үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж мэдэхээр сэдэв. Тиймээс салбарыг цэгцтэй, оновчтой, нэгдсэн бодлогоор хангах шаардлага тулгараад байна. Салбарын яам ч үүнд анхаарч эхэлсэн бөгөөд Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Тус хуулийн шинэчилсэн төслийг 2018-2019 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа аж.


Байр суурь

Үр үржүүлэх 10 тусгай зөвшөөрөл олгосон

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Ц.Болорчулуун

Энэ хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийг бүрэн бэлдээд байна. Энэ онд сортын бус элит үр худалдан авч, үрслүүлж байгаа. Үрийн буудайг тонн тутмыг нь 570-660 мянган төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн энэ чиглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд үрийн 10 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон. Хэдхэн хоногийн өмнө тэдэнтэй уулзлаа. Ажил нь амжилттай урагшилж байгаа. Энэ эрчээрээ бол хэрэгцээт үрийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд хөгжүүлж чадна. Мөн 22 мянган тонн шатахуун, есөн тонн ариутгалын бодис, 3700 тонн бордоо шаардлагатай учраас нөөц бүрдүүлэхэд зориулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урьдчилгаа төлбөртэй зээл олгохоор болсон. Тариалангийн салбарт хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнээс дурдвал, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тонн үрийн агуулах бүхий 15 мянган тонн багтаамжтай элеватор, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байна.


Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа

УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч

Ж.Энхбаяр

Төрийн нэгдсэн бодлого, эрхзүйн зохицуулалт, судалгаа, төлөвлөлт, хяналт үгүйлэгдэж байна. Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа. Шинжлэх ухааны байгууллагууд, хөдөө аж ахуйн хүрээлэнгийн байгууллагууд үйлдвэрлэлээсээ бүрэн хөндийрсөн. Шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбар хоёр хоорондоо хамтарч ажиллаж чадахгүй байна. Хөрсний үржил шим тасралтгүй багасаж байна. Хүнсээ хангасан төр засаг тогтвортой, тайван байдаг. Атрын IV аяныг эхлүүлэх цаг болжээ. Хөдөө аж ахуй , шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн их сургууль, мэргэжил сургалтын төвүүд, хяналтын байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах хойшлуулшгүй шаардлага байна. Өнөөдөр салбарын оролцогчид тус тусдаа яамны харьяанд, нэгдсэн зохицуулалтгүй явж байна.


Байхгүйн зовлон ийм хэцүү

Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч

Ш.Рэнцэндорж

Буудайн үр хангалттай олдвол 2.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Гэсэн ч өнөө хэр үрээ нөөцөлж амжаагүй. Импортоор ирэх үрийг хүлээж байна. Уг нь Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс байлтай. Ургацаа алдахаар бадар бариад улаанбуудайн үр гуйдгаа болих хэрэгтэй. Бид ч үрийн хүрэлцээ муугийн улмаас импортын үр хүлээсээр. Байхгүйн зовлон ийм хэцүү. Хэрэв хангалттай үр байсансан бол өдийд хаврын тариалалтдаа бэлтгэж байгаа шүү дээ. Гэтэл хугацаа тулчихаад байхад хэдэн га талбайд тариалалт хийхээ ч мэдэхгүй л явж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинжлэх ухааны төсвийг тав дахин нэмэх амлалт хэрэгжихгүй байна

 0 сэтгэгдэл



Өмнийн говийн элсэн цөлөөс олсон үлэг гүрвэлийн шинэ төрөл дэлхийн шинжлэх ухааны үнэт өвийн тоог нэгээр нэмлээ. Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаачид өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь төгрөгийн ширээгээс илрүүлсэн орнитомид гэдэг шинэ төрлийн үлэг гүрвэлийн тухай өгүүлэл дэлхийн хэмжээний Science reports сэтгүүлд нийтлэгдсэн нь манай эрдэмтдийн чансааг харуулж буй. Өндөр чанартай сэтгүүлүүдийг бүртгэдэг, судлаачдын чансааг тогтоодог Scopus цахим хуудаст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол улс азид эхний 20-д багтаж байна. Монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо сүүлийн 10 жилд 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувьтай байна. Гэвч шинжлэх ухааны салбарт ногдож буй төсөв, санхүүжилт үүнийг дагаад өссөнгүй.


Гэтэл Монгол улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ядаж ДНБ-ий 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын төсвийг тав дахин нэмнэ гэж тусгасан. Гэвч өнгөрсөн хугацаанд дөнгөж нэр төдий нэмснээс цаашгүй байгаа юм. 2016 онд тус салбарт 31.4 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ДНБ-ий 0.16 хувийг эзэлсэн. харин 2017 онд 32.7 тэрбум төгрөг, 2018 онд 34.6 тэрбум төгрөгөөр баталж, санхүүжилтийг нь жилд хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр нэмж буй нь тун хангалтгүй үзүүлэлт. Энэ хэмжээ нь ази тивийн дунджаас 10, америк тивийнхээс 12 дахин доогуур байгаа тул манай улс хөгжинө гэдэг зүүд зэрэглээ мэт санагдана. Засгийн газрын дээрх мөрийн хөтөлбөр хэрэгжиж, өнөөгийн төсвийг нь тав дахин нэмсэн гэж өөдрөгөөр төсөөллөө ч ДНБ (2017 оны түвшнээр тооцвол)- ий дөнгөж 0.9 хувьд дөхөж очих тооцоог шинжлэх ухааны академиас гаргажээ. Төсвийг нь тав дахин нэмлээ ч манай улсын шинжлэх ухааны салбар үзэгдэл төдий байдлаасаа гарч чадахгүй тийм дорой байдалд хэдийнэ оржээ.


Эдийн засгийн өсөлтөөрөө хоёрт жагсаж буй БНХАУ шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсвийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт орж байна. Тус улс 2016 онд ДНБ-ий 1.98 хувийг уг салбарт зарцуулжээ. Харин Финланд ДНБ-ий 3.53, швед 3.41, Япон 3.3, тайван 2.3 хувийг шинжлэх ухааны хөгжилдөө зориулдаг аж. Улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 1520 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна. Үүний 60 гаруй хувь нь буюу 887 нь шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдэд ажиллаж буй. Тус байгууллагын төсөврүү өнгийвөл 2013 онд улсаас 12.8 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ нь дөнгөж хоёр орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Энэ онд ч гэсэн тус байгууллагад ердөө 14 тэрбум төгрөг баталжээ. Гэхдээ энэ мөнгөний 80 хувийг ажилтнуудын цалинд, үлдсэнийг нь бусад үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулдаг учраас эрдэм шинжилгээний ажлаа хийхийн тулд судлаачид санхүүгийн өөр эх үүсвэрийн эрэлд гардаг байдал олон жил үргэлжилж буйг салбарынхан учирлаж байна.


• Улсын шинжлэх ухаанд зарцуулж буй төсвийн хэмжээ нь ДНБ-ий 0.4 хувиас бага бол нийгэм, эдийн засгийн үзэгдэл төдий байна гэж үздэг. Гэтэл манай төсөв 0.1 хувьд ч хүрдэггүй.

• Судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш.

• Хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ.


Салбарынхан учирлаж байна. Улсын төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй учраас судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш. Уг нь тэд менежерийн ажил биш, судалгаа, шинжилгээ хийж, ухаанаа уралдуулах ёстой хүмүүс. Ийнхүү эрдэм шинжилгээний ажилд зориулсан төсөв нь хэт багаас том хэмжээний судалгаануудыг ихэнхдээ гаднын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.


Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн судлаачид гадаадын төсөл, хөтөлбөр, гэрээт болон захиалгат ажлын хүрээнд 3.8 тэрбум төгрөгийн орлого олж, судалгааны ажлаа хийжээ. уг нь улсын төсвөөс эрдэм шинжилгээний зардалд жилдээ 9.0 тэрбум төгрөг баталдаг байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн эрдэмтэд дээрх есөн тэрбум төгрөгийн санхүүжилтээс 1.2 тэрбумыг нь л авчээ. БСШУСЯ-ны дэргэдэх салбар комиссын төслийн шалгаруулалтад тэнцлээ ч нэг төсөлд ногдох төсвийн хэмжээ нь тун бага байдгийг судлаачид хэлдэг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд амин сүнс нь болдог онолын суурь судалгааны нэг төсөлд л ердөө 3-8 сая төгрөг баталж байгаа нь тун хангалтгүй хэмжээ юм.


Энэ мэтээр төрд шоовдорлогдсон шинжлэх ухааны салбарт хөрөнгө, мөнгөнд баригдсан олон бэрхшээл байна. Улсын хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ. Засгийн газар шинжлэх ухааны салбарыг өөд татна гээд хоёр жил өнгөрсөн ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Эрх мэдэлтнүүд мэдлэгт тулгуурласан эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлнэ гэж ярьдаг. Инновацид суурилсан бүтээгдэхүүнээр импортыг орлоно гэх зэрэг өөдрөг зорилт дэвшүүлдэг. Гэвч үүний суурь болсон шинжлэх ухааны сал- бараасаа гар татаж, хөгжлийг нь тушсаар байх уу.


Тодруулга: Залуу судлаачдыг татах хөшүүрэг алга


Шинжлэх ухааны академийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд ихэнхдээ хуучирч муудсан барилгуудад байрладаг. Сүүлийн жилүүдэд засвар, тохижилтод хэр их хөрөнгө зарцуулсан бэ?

-Манай хүрээлэнгүүдийн барилгуудын ихэнх нь 1970- 1980 онд баригдсан. тухайн үед төрөөс шинжлэх ухааны салбарт багагүй анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг байсан. Харин үүнээс хойш дорвитой засвар хийгдээгүй. Сүүлийн 10 жилийн мэдээллийг харвал жилд дунджаар 300 орчим сая төгрөгийн их засвар хийсэн байна. Харин тоног төхөөрөмжүүд нь 50, 60 жилийн настай, 70 орчим хувь нь ердийн ашиглалтын шаардлага хангахааргүй болсон. лабораторийн багаж, тоног төхөөрөмж бол их үнэтэй. Зөвхөн өдөр тутам хэрэглэх нэг жижиг багаж л 30-40 мянган ам.долларын үнэтэй байдаг. Бидэнд олон улсын стандартад нийцсэн нэг лаборатори байгуулахад багадаа л нэг сая ам.доллар шаардлагатай байдаг.


-Хаана нэн яаралтай санхүүжилт шаардлагатай байна вэ?

-2012 онд улсын төсөвт шинээр хоёр лабораторийн барилга барихаар тусгагдсан. Нэг нь шинжлэх ухааны академийн Биологийн идэвхтэй бэлдмэл, туршилтын цехийн барилга, нөгөө нь шинжлэх ухааны судалгааны лаборатори. Энхийх нь өнгөрсөн онд ашиглалтад орсон, нөгөө нь энэ онд барилгын ажил нь дуусна. Эдгээр лабораторид тоног төхөөрөмж авах, тохижуулах нэн шаардлагатай байгаа. Ер нь төсөв баталдаг хүмүүс дунд шинжлэх ухаан ойлгодог нь бага болжээ. Шинжлэх ухаан хэзээ ч улстөрждөггүй салбар учраас орхигдоод байх шиг.


-Судлаачдын цалин бага байгаагаас залуучууд эрдэм шинжилгээний ажлаар дагнахгүй байна гэх шүүмжлэл байдаг?

-Эрдэмтэд бол оюуны хөдөлмөр хийдэг, оюуны чадамж өндөртэй хүмүүс. хэдийгээр хуучин, тохь тухгүй байшинд ажиллаж байгаа ч тэд дэлхийн түвшний судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна. Ер нь хүмүүс муусайн хөгшчүүд гэж их ярьдаг болсон. Би үүнтэй санал нийлдэггүй. Эрдэмтэн хүний үг, тэр дундаа настай эрдэмтний үг маш үнэ цэнтэй байдаг. Социализмын үед шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр Монгол улсын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, академич Б.Ширэндэв гуай ажиллаж байхдаа Монгол улсад хамгийн өндөр цалин авч байсан юм билээ. Харин одоо бол эрдэмтдийн цалин, хангамж үнэхээр муу болсон. Бид залуучуудыг сургаж, бэлдчихээд цалин, хангамжийн асуудлаас болоод компаниудад алдчихаад байна. Ялангуяа, уул уурхайн салбар руу олон чадвартай, залуу судлаачаа явуулсан. Зарим нь ч судлаачдыг өндөр үнэлдэг орнууд руу явж байна. Өнөөдөр нэг судлаачид өдрийн хоол, унааны зардалд дөнгөж 1400 төгрөг олгодог нь дэндүү бага хэмжээ. Эрдэм шинжилгээний ажилтны цалин их, дээд сургуулийн багш нараас хоёр дахин бага.


-Залуучуудыг энэ салбарт татах ямар хөшүүрэг байна вэ?

-Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлээс өөр хөшүүрэг үнэндээ алга. Манай хүрээлэнгүүд голчлон онолын суурь судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний байгууллагад суурь санхүүжилт олгох асуудал их чухал байна. Эхний ээлжинд нэг эрдэм шинжилгээний ажилтанд багадаа жилд нэг сая төгрөгийн суурь санхүүжилт олговол, жилд 700-800 сая төгрөг шаардагдана. Энэ бол улсын төсөвт өндөр зардал биш шүү дээ.


-Гаднын орнуудаас санхүүжилт татах боломж хэр байдаг юм бэ?

-Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний бусад байгууллагаас ялгарах нэг давуу тал нь олон улсын түвшинд ажилладаг туршлага, оюуны зохих нөөц бүрдсэн байдаг. Бид 30 гаруй орны 100 гаруй байгууллагатай 60 гаруй хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Томоохон судалгаа, шинжилгээний ажлаа гаднын төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. Шинжлэх ухааны академи жилдээ улсын төсвөөс гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахад 100 гаруй сая төгрөгийг зарцуулж ирсэн. Гэвч 2015 оноос энэ зардлыг бүр тэглэсэн. гадаадын эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хийгддэг эрдэмтэн солилцох хөтөлбөр үндсэндээ бүрэн зогсоход хүрээд байна

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Хүрэлбаатар: Нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгох хэлэлцээр амаргүй байсан

 0 сэтгэгдэл


Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгох Засгийн газрын тогтоолын төсөл, 100 хувьд нь өгдөг болох Ерөнхийлөгчийн хуулийн төслийг төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Нэг асуудлаар хоёр өөр субьектийн өргөн барьсан төслүүдийн хамрах хүрээ нь ялимгүй өөрийг эс тооцвол яг адилхан зохицуулалттай. Гэвч Засгийн газрын өргөн барьсан төсөл дэмжлэг авч, Ерөнхийлөгчийнх бүдрэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар ОУВС-тай тохирсны дагуу хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох ёстой. ОУВС-гаас гадна донор орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай давхар тохирсон байсан. Донор орнуудаас Японы Засгийн газар, олон улсын байгууллагуудаас азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гэж ярилцсан.

Энэ нь нийт хүүхдийн 60 хувийг хамарна гэсэн үг. Эдийн засгийн хямралаас гарч магадгүй болоод ирэхээрээ хүнд үед тусалж дэмжиж байсан хүмүүсээ түлхэж болохгүй. Яагаад гэвэл, ОУВС-г дагаад дэлхийн банк, азийн хөгжлийн банк, ЖайКа зэрэг байгууллагууд санхүүжилт олгохоос гадна АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнуудын дэмжлэг ирж байгаа. Эдгээр улсуудын дэмжлэгийг авахын тулд ОУВС-тай тохиролцсон заалтаа хатуу баримтлахаас аргагүй. Харин одоо нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай хэлцэл гурав, дөрвөн сарын турш үргэлжилсэн. Амар байгаагүй” гэсэн юм. Сангийн сайдын хэлснээр хүүхдийн мөнгийг 2017 оноос өмнө дандаа зээлээр олгожээ. Зөвхөн хүүхдийн мөнгөний зээлийн үлдэгдэл гэхэд л одоо 845 тэрбум төгрөг байгаа аж. Эдийн засаг дөнгөж тогтворжиж байгаа, өрийн хэмжээ их үед амьдралын боломжтой өрхүүд хүүхдийн мөнгө авахаар зүтгэхгүй гэж Засгийн газар тооцож байна.

Манай улсын нийт өрхийн 72.3 хувь нь нэг сая төгрөгөөс доош орлоготой аж. Харин тэдгээр өрхөд нийт өрхийн 80 хувь хамаарна гэж Сангийн яам үзжээ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож байх үед 13-17 хувь нь энэ мөнгийг огт авдаггүй байсан гэнэ. Энэ үлдэгдэл мөнгийг тухайн үеийн салбарын яам зориулалтын бусаар зарцуулах, угаах байдлаар ашиглаж байсан гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Тиймээс орлого багатай, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй айлд өгөх нь зөв гэсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн “Монгол улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг Монголын бүх хүүхдэд ялгаваргүй олгох нь үндсэн хуулийн үзэл санаатай нийцэж байна гэж үзсэн. Нийгмийн гарал үүслээр нь Монгол улсын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бүхэн “зарим баян айл хүүхдийн мөнгө авдаггүй, бүр мэддэггүй” гэж яриад байх юм. Тэр хүмүүс хүүхдийн хадгаламжийг бий болгож байгаа. Хүүхдээ багаас нь хадгаламжтай болгож, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байгаа хэрэг.


Гэтэл хүүхдийн хадгаламжид нь байгаа мөнгийг төр нь харчихаад мөнгөө хэрэглэхгүй байна гэж хэлж болохгүй. Хадгаламж гэдэг бол шинэ соёл. Баялаг бүтээх шинэ соёлд хүүхдүүдийг сургаж байна. Үүнийг “Мөнгөтэй айлын хүүхдүүд мөнгөө хэрэглэхгүй байна. Хүүхдийн мөнгө өгөхгүй” гэдэг хөнгөн тайлбараар асуудалд хандаж болохгүй” гэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг нэмж олгох санхүүжилтийг хаанаас олохийг тодрууллаа. 2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Харин хүүхдийн мөнгө олгохын тулд хүнсний талон олгохоос татгалзаж байгаа юу гэдгийг тэрбээр тодруулсан юм.


Гэхдээ 2018 онд татварын орлого давж биелхээр байгаа тул тодотгол хийхгүйгээр, хүнсний талоноос татгалзах шаардлагагүйгээр хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой аж. Түүнээс гадна төсвийн тухай хуулийн 6.2.5-д зааснаар орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тусгадаг байх гэсэн заалт бий. Гэвч хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох төсөл батлагдвал энэ сарын сүүлчээр эхлэн олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Гэвч Засгийн газар ингэж хууль зөрчиж болохгүйг төсвийн байнгын хорооны дарга мөн хэлсэн юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “тэр хуулийг би ганцаараа батлахгүй. УИХ баталсан байх гэж би бодож байна” хэмээсэн нь нэг талаараа кабинетаа хамгаалсан, нөгөө талаар хууль зөрчиж буйгаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болов.