A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3375/

Монгол Улс, БНСУ-ын хэн нь худал хэлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3375/

Дахиад л Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын тухай. Хүний мууд дурласандаа өдөр бүр Д.Одбаярын мэдээг сэвээд байгаа юм биш шүү. Тэртээ тэргүй Монголоос илүү БНСУ-­ын хэвлэл мэдээлэл, ард түмэн нь энэ асуудлыг нухацтай анхаарч, ёстой л Хан мөрнөөр нэг шуугиж байна. Өчигдөр тэрбээр Индонезээс БНСУ­-д очиж, мэдүүлэг өгч эхэлсэн билээ. KAL-­ийн нис­лэгээр зорчихдоо онгоцны үйлч­лэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдоод байсан Д.Одбаярыг Сөүлд буухад нь бусдыг заналхийлж, айлган сүрдүүлсэн гэх “зүйл анги” давхар угтсан байна. Бидний Монголыг бодоход харьцангуй шударга хуультай, шүүхтэй, эвдрээгүй ёс зүйтэй солонгосчууд асуудлыг хуу­лийн дагуу, хурдан шуурхай шийдэх биз гээд тэнд болж буй процессыг энд н

уршихаа больё. Харин энэ хэрэгтэй холбоо­тойгоор хоёр улсын Гадаад харилцааны сайдуудын хэн нь худал хэлэв гэдэг асуулт урган гарлаа. Учир нь Д.Одбаярыг суллаж явуулсны дараа тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг саатуулах үед тус улс дахь Монголын ЭСЯ “Эдгээр хүмүүс дипломат паспорттой учир халдашгүй эрхтэй” гэж хэлээд суллуулж авсан. Харин дээрх хүмүүс дип­ломат паспорттой боловч НҮБ­-ын Венийн конвенцын дагуу дипломат бүрэн эрхэд хамаарах хүмүүс биш байж ” гэж дурдсан байв. Өөрөөр хэлбэл, БНСУ дахь Монголын ЭСЯ-­ны ажилтнууд худал хэлж, Д.Одбаярыг сул­лаж аваад зугтаалгасан болж таарч байгаа юм. Уг нь Венийн конвенцод тусгаснаар дипло­мат төлөөлөгч нь хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дар­хан эрхтэй бөгөөд тэр хүнд ямар нэгэн гүйцэтгэх ажил­лагааны арга хэмжээ авч үл болно гэж заасан байдаг. Бүр гэрчийн хувиар ч мэдүүлэг өгөх үүрэггүй зэрэг дархан эрхийг тус конвенцоор эдэлдэг аж. Харин энэ тохиолдолд Д.Одбаяр нь нэгдүгээрт, дипломат төлөөлөгч биш. Хоёрдугаарт, түүнийг хүлээн авагч улс нь ч БНСУ биш гэдэг асуудалтай тулгарч байгаа юм. Тэр Индонез руу явах замдаа БНСУ-­аар дамжин өнгөрсөн төдий. Харин БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны ажилтнууд яагаад худал хэлж, Д.Одбаярыг авч явсан талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Тийм юм гэж юу байхав дээ” гэж ирээд л НҮБ-ын тусгай үүрэгтний конвенцоор Д.Одбаярын албан тушаал дархан эрхтэйг “баталсан” юм. “Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Тэр нь дипломат харилцааны тухай Венийн конвенц биш эртнээс заншсан олон улсын хууль болон бусад гэрээгээр зохицуулагдаж байдаг. Тодорхой нэршлийг нь НҮБ­-ын тусгай үүрэгтний конвенц гэдэг. Тиймээс манай консулынхан очоод олон улсын конвенц, хуулийн дагуу тэр хүнийг аваад явсан” хэмээн бүр бат нот, итгэлтэйгээр ярьсан Д.Цогтбаатар сайдын үг тэгэхээр худлаа болж таарлаа. Учир нь эрхэм сайдын хэлсэн конвенц зөвхөн НҮБ-­ын үндсэн байгууллагууд болох Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөл, Олон улсын шүүх, Нарийн бичгийн дарга нарын албан тушаалтан, ажилт­нуудад хамаатай байдаг юм байна. 

Түүнд зааснаар: 1.Нэгдсэн Үндэстний Байгууллага гишүүн улс бүрийнхээ нутаг дэвсгэр дээр зорилгоо биелүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.

2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн төлөөлөгчид болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаалтнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн чиг үүргийг бие даан хэрэгжүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг нэг адил эдэлнэ.


Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан мөн боловч, манай ҮХЦ нь НҮБ-д хамаарах байгууллага биш билээ. Хашир дипломатч, хариуц­лагатай албан тушаалтны хувьд Д.Цогтбаатар сайд илт худал үг хэлж болох уу? Монголын улстөрчид найгүй худалч гэдгийг тэртэй тэргүй монголчууд мэднэ. Нүүр тулаад асуулт тавихаар аргалаад өнгөрдөг, мэлзээд гардаг та нарын арга чинь солонгосчуудад үйлчлэхгүй. Техник технологи өндөр хөгжсөн, мэдээллийн хурд, хүрээ хил хязгааргүйгээр тэлсэн өнөө үед Та тав алхаад л баригдана. Тиймээс НҮБ­ын тусгай үүрэгтэй конвенцоор Д.Одбаяр тусгай эрх, ямбатай гэж хэлсэн таны үг Д.Одбаярын “өгзөг”­ний асууд­лын дараах ичгүүр болох вий. Удахгүй таны худал хэлсэн эсэх тодорхой болно. Тэр үед тантай ёс зүйн асуудал яригдаж эхлэх вий. Энэ тохиолдолд иргэн Д.Од­баяраас илүү өөрийн тань огцрох асуудал хүчтэй босож ирнэ. Худалч улстөрчид Монголдоо дүүрчээ гэж бодоход Монгол Улсыг гадаад ертөнцөд тө­лөөлсөн Гадаад харилцааны сайд худалч байх нь хүлээн зөвшөөрөх хэв хэмжээнээс хэтийдсэн факт болох билээ.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Гудамж талбайн бэлгийн дарамтыг хуульчлах шаардлагатай

 0 сэтгэгдэл
  • Гудамж талбайн бэлгийн дарамт их байна. Жаахан хүү гүйж ирээд эмэгтэй хүний хормой сөхөөд гүйх нь хэвийн үзэгдэл болж. Энэ үйлдлээ буруу гэдгийг ухамсарлахгүй, зүггүйтэл гэж ойлгож байна. Тиймээс энэ талаарх ойлголтыг бага наснаас нь өгч, соён гэгээрүүлэх ажил зайлшгүй хийх хэрэгтэй байна


Манай сониноос уриалж буй бэл гийн дарамтын эсрэг хөдөлгөөнд спортын холбоод, тамирчид, төрийн бус байгууллагын төлөөллүүд нэгдэж буй. Энэ удаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, байр сууриа илэрхийллээ.


-Хөдөлмөрийн хууль болон эрүү, зөрчлийн тухай хуулиудыг өөрчлөхөөр парламентын түвшинд хэлэлцэж эхэллээ. Ажлын байрны бэлгийн дарамтыг эдгээр хуулийн төсөлд ямар байдлаар оруулах ёстой гэж үзэж байна? 

-Монголд бэлгийн дарамтын эсрэг хуулийн зохицуулалт байгаа ч сайжруулах шаардлагатай. 2017 онд Эрүүгийн тухай хуулиас хасагдсан ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үзэхтэй холбоотой заалтыг сэргээхээс гадна бүх төрлийн бэлгийн хүчирхийлэлд тооцох хариуцлагыг тодорхой болгож, ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Мөн бэлгийн дарамттай холбоотой асуудалд хүн хоорондын харилцаа яригдах учраас хуулийн томъёоллыг боловсронгуй болгох нь чухал. Тухайлбал, таван секундээс дээш ширтэхдээ хаашаа харсан нөхцөлд бэлгийн дарамт гэж үзэх вэ гэдгээс эхлээд нарийн зүйлчлэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн дарга бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар улстөржих хандлага ажиглагдаж байна. Энэ бол хэсэгхэн хугацаанд яригдаад өнгөрөх асуудал биш. Ажлын байр ны бэлгийн дарамт гэж яг ямар гэмт үйлдэл вэ гэдгийг ойлгохгүй хүмүүс маш их байна. Бэлгийн дарамттай холбоотой сэдвүүдийг тоглоом шоглоом болгож байгаа нь харамсалтай. Тиймээс иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийх зайлшгүй хэрэгцээ бий. 

-Монголд ажлын байрны бэлгийн дарамтаас гадна гудамж талбайн хүчирхийлэл ч газар авсан. Энэ төрлийн гэмт үйлдлүүд ихсэхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Эмэгтэй хүн хажуугаар нь өнгөрөхөд энгэрээс нь татах, өгзгөнд нь хүрэх, ус цацах, элдвээр хэлэх гэх мэтээр гудамж талбайн бэлгийн дарамт их байна. Цахим орчинд ч энэ төрлийн дарамт их ажиглагддаг. Жаахан хүү гүйж ирээд эмэгтэй хүний хормой сөхөөд гүйх нь хэвийн үзэгдэл болж. Энэ үйлдлээ буруу гэдгийг ухамсарлахгүй, зүггүйтэл гэж ойлгож байна. Тиймээс энэ талаарх ойлголтыг бага наснаас нь өгч, соён гэгээрүүлэх ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Цаашилбал, гудамж талбайн бэлгийн дарамтыг хуульчлах ёстой. 

-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бэлгийн дарамт, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ямар үйл ажиллагаанууд явуулж байна? 

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Манай байгууллага бүхий л үйл ажиллагаагаа энэ чиглэлд төвлөрүүлж байна. 21 аймагт 15 мянга орчим хүнд соён гэгээрүүлэх сургалт хийж, таван удаагийн чуулган зохион байгуулсан. Мөн “Хамтдаа хамгаалъя” үндэсний аяны хүрээнд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой тоо баримтыг бүжин туулайн хамт эрх баригчдад илгээж, хуульд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ

 0 сэтгэгдэл
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, хөгжлийн шинэ шан татсан он жилүүд байв 

Өдгөөгөөс яг таван жилийн өмнө манай сонин анхны дугаар, эхний нүүртээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа эмхлэн байгуулсан мэдээлэл нийтэлсэн нь улс төрийн үйл явдлыг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх зорилгын эхлэл байв. Түүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, улстөрчдийн зөрчилдөөний талаар олон нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга хүргэж, түүхийн шарласан хуудсыг бүтээжээ.Таван жилээр тоймловол, Монголын улс төрд хэдэн аравнаар хэмжигдэх үйл явдлууд тохиож, эерэг, сөрөг үр дагавартай олон тохиол шилээ даран өрнөсөн сонирхолтой зураглал хөврөн үлджээ. Хэдийгээр манай сонины таван жилийн мөчлөгийн төгсгөлд тохиосон ч Үндсэн хуульд өөрчлөлтийн “салхи оруулж” чадсан улс төрийн амжилтыг эхэнд нь эрэмбэлэх нь зүйн хэрэг. Олон парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй жил улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүлж, улс орны дэвшилд чөдөр болсон заалтууд, шинэ зууны хурдыг гүйцэхгүй хий эргэж байсан гацааг гаргасанд олон нийт ам сайтай байгаа. Хэдийгээр шинэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжих ч салбар бүрийн үсрэнгүй дэвшлийн шан татсан үйлдэл мөн билээ. Үүний дараа Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь бас л түүхэнд тэмдэглэдэг зүйл. Валютын ханш огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт бууран, бизнесийн орчин хумигдаж эхэлсэн үед МАН гаднаас дэмжлэг авах гарцыг ОУВС гэж харсан нь эерэг болон сөрөг олон үр дагавар авчирсан. Тэр дундаа, донор орнуудын төсөл хөтөлбөр ОУВС-гийн “хаялга” байсан гэлтэй. Харин цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хязгаарласан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг улс төрийн тэмцэлд дуудах шалтгаан байв. Түүнчлэн ОУВС-гийн шаардлагаар НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн хуулийн заалт Засгийн газарт гай тарих магадлалтайг сүүлийн үеийн эсэргүүцлүүд харуулж байна. Үүнээс гадна Монгол Улс хоёр ч удаа эдийн засгийн саарал жагсаалтад багтсан нь анти үзүүлэлт. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр солигдсоноос эхлээд АН гурвантаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг “өлгийдсөн” зэрэг сонгуулийн дуулиан дагуулсан олон зураглал бий. Ялангуяа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалтаар ялагч тодорсон гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэхүйц онцгой юм. Сонгогч цагаан хуудсаар сонголтоо илэрхийлж болдгийг олон нийтэд ойлгуулсан улс төрийн “хичээл” байлаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор ил болгосон “60 тэрбум”-ын хэрэг өндөр авч, түүнийг дагасан дуулиан МАН-ын үнэмлэхүй олонхыг талцалд хүргэж, парламентын удирдлагаас М.Энхболдыг огцруулахад ташуур болсон юм. Энэ хэрэг Ц.Сандуй нарт ял оноосноор шувтарсан. Үр дүнд нь МАН-ын шинэ удир дагчаар У.Хүрэлсүх тодорч, Г.Занданшатар парламентын удирдлагыг гартаа авсан бол сонгуульд ялагдсан АН-ынхан С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм.С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн дуулиан 21 жил үргэлжилж, зарим улстөрчдийн “зууш” болсоор байгааг энд дурдах бас нэгэн өрнөл. Э.Бат-Үүлийг сэжигтнээр тооцож, Б.Булганыг яллагдагчаар татсан ч аль алиныг нь шүүх хуралд оруулаагүй нь шүүхийн практикт орох содон үйлдэл байлаа. Парламентын түүхэнд энэ удаагийн эрх баригчид нэр хүндээ хамгийн их алдаж, бараан толбо олныг үлдээжээ. УИХ-ын гишүүд нь хүчин, садар самууны хэрэгт нэр холбогдож, нэг нь бүрэн эрхээ хасуулсан, олон гишүүн жижиг бизнесийн бага хүүтэй зээлийг булааж мөнгө хүүлсэн, концесс, тендерт нэр холбогдсон гээд дурдаад байвал далай мэт. Бас зодолдсон талцсан, харилцан шүүхэд хандсан гээд олон хар толбо энэ парламентын түүхэнд хир халдааж сонин, хэвлэлийн тэргүүн нүүрнээс салаагүй л байна. Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан уршигтай. Улс төрд өрнөсөн бараан үйл явдлаас гялтайх хэдэн зүйл өнгөрсөн хугацаанд тохиосны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, олон орны төр засгийн тэргүүнийг Төв Азид урьж дэлхий нийтийн анхаарлыг татсан.Ирэх таван жилд сонины нүүрэнд магтуулах улстөрч, улсын хөгжлийг мандуулах манлайлагч сонгуулиар олноороо төрнө хэмээн найдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх өдрийг хүлээе.









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой”-н санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монголын эрх ашиг, хуульд нийцүүлэхийг даалгав

 0 сэтгэгдэл


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Б.Баттөмөр гишүүний ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан уг дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Тогтоолын төсөлд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах юм. Үүнд:

● Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

● Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

● Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр орлуулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

● Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

● Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох

● УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах

● Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэрэг болно. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгож байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий

 0 сэтгэгдэл


Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ерөнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдэн сар сунжруулан хэлэлцсээр УИХ 100 хувийн саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа. Гэвч уг хуулийн агуулга нь мэргэжлийн хувьд дэндүү сул дорой, чанаргүй, гишүүдийн санал бодлыг түүвэрлэн нааж хавчуулсан... Ерөнхийдөө улс төрийн намын тѳлѳвлѳгѳѳ шиг юм болсон. Сүүлдээ ч бүр элдвийн шахалт дарамтад орж, эргэж буцсаар алийгаа алдан чулууч ны нөхөөстэй тэрлэг мэт боллоо. Гэхдээ энэ удаа агуулгыг нь орхиод, харин уг хуулийг мѳрдсѳнѳѳр цаашид учирч мэдэх хүндрэл, эрсдэл, ялангуяа араасаа хор уршиг дагуулж ч болох алдаа гарсныг тэмдэглэе. Гарц ч хайя. Улс орнууд Үндсэн хуулиа ѳѳрчлѳхдѳѳ хуульчдаас аль болох зай барьдаг. Харин нийгэм зүйчид судлаачдын хүчтэй багт даатгадаг уламжлалтай аж. Энэ нь аргагүй. Судлаачид энэ практикийг эрх баригчдад янз бүрээр сануулаад барсангүй. Үзэгдэл учир шалтгааны холбоосыг хуучин хоцрогдсон диаликтик аргыг хэрэглэн гаргаж ѳнгѳрсѳн догматик зогсонги баримтлалуудаар чихэн дүүр гэлээ. Ѳнгѳрсѳн алдаагаа гишүүн бүр сайрхан ярьж, түүнийг засна гэсэн хийрхлээр хандлаа. Гэтэл учир шалтгааны холбоосыг ѳнгѳрснѳѳс биш ѳнѳѳдрѳѳс судлан шинжилж гаргаж ирээд ирээдүй рүү харж байгаад оновчтой шийдэл гаргадаг каузель (causal) хэмээх аргыг дэлхий дахинаа хэрэглэх болсныг хэлээд нэмэр болсонгүй. Яг ѳнѳѳгийн Монгол орны нөхцөл байдал дээр санаа дэвшүүлж хэлээд ч тоосонгүй, ойлгосонгүй. Нүдүүрийн капитализм (turbo-capitalism) гэгч нь манайд бодитой бий болчихоод байна шүү дээ гэж ухуулаад ч нэмэр болсонгүй. Уг нь яг бий болсон өнөөгийн бодит байдлыг анзаарсан бол тун хэрэгтэй байлаа. Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу. Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. Үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм. Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ түвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. Одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа хаагдана. Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ. Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай. Одоо бол нийгэм эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй. Уг дүгнэлтээр хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөн.

ҮХНѲ-ИЙГ НЭГЭНТ БАТАЛЛАА, ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ


Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмнээр хэлэлцүүлээгүй. Хэлэлцүүлсэн гэдэг ч тэр нь худлаа. Нийт ард түмний санал асуулга ч явуулаагүй. Уг нь засаглалын тогтолцоог асуучих хэрэгтэй байсан. Одоо ард түмэн хүлээгээд авчихна гэдэг юу л бол. Ер нь бол 49 хулгайчтай, ёс суртахууны байж болох л хамгийн доор түвшинд унасан ийм муу парламентаар Үндсэн хуулиа оролдуулахгүй гэсэн бодолтой байсан нь үнэмлэхүй олонх шүү дээ. Үндсэн хууль бол угтаа хууль биш конституц буюу Зѳвшилцлийн гэрээ. Манайхан буруу орчуулсан байдаг юм. Гэхдээ ордны хуйвалдаан маягийн зѳвшилцѳл огт биш. Харин ард түмэнтэй хийх зѳвшилцѳл. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Үндсэн хуулийг ард түмэн шүтэн дагаж мѳрдѳх учиртай болохоор буруу хийгдсэн хуулийг даган мѳрдүүлэхэд тун хэцүү. Алхам тутамд хүндрэл гарах байх, дахин ѳѳрчлѳх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.Гарах гарц юу вэ, гэхээр Засгийн газрыг бүрэн бүрэл дэхүүнээр нь Ерѳнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм. Канцлерийн засаглал руу жаахан ойртсон суурь ѳѳрчлѳлт гэж хэлж болох ганц гялтайх зүйл нь энэ болно. Ѳѳрѳѳр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий.