A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2499/

Монгол ухааныг Энэтхэгийн боловсролоор усална

Мэдээллийн технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц боловсролыг эх орондоо эзэмшинэ

Монгол ухааныг Энэтхэгийн боловсролоор усална
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2499/


Монгол Улсын төрийн байгууллагууд цахим шилжилт хийж, дэлхийн мэдээллийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхээр эрмэлзэж буй энэ үед Энэтхэгийн технологийн томоохон сургуулиудын бакалаврын зэргийн сургалтыг эх орондоо эзэмшиж болох таатай мэдээлэл дуулдлаа. Тодруулбал, Bangalore Institute of Technology болон SRM шинжлэх ухаан, технологийн институттэй хамтран ажиллах гэрээгээ өнгөрсөн онд үзэглэж, энэ хичээлийн жилээс элсэлтээ авахаар зэхэж буй индра сургуулийн талаар зарим мэдээллийг цуглуулснаа хүргэе.

Энэхтэгийн мэдээллийн технологийн салбар дэлхийд гайхагддаг. Түүнчлэн монгол хүний оюуны чадамж олон улсын эрдэмтдийн судлагдахуун болтлоо шагшигдаж байна. Энэ хоёрыг нийлүүлж эрдэнийн шигтгээтэй бөгж хийнэ гэдэг шиг Энэтхэгийн IT салбарын боловсролын программыг монголчуудад заах хүсэл SRM-ийнханд эртнээс төржээ. Ингээд цахим ертөнцөд судалгаа хийж, EQ чадвар өндөртэй монголчуудтай холбоо тогтоох оролдлого нь “Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижирийн онлайн боловсрол хөгжүүлэлтээр гадныхантай хамтрах хүсэлтэй огтлолцсон гэлтэй.

Ж.Шижир Мэдээллийн технологийн академидаа түшиглэн Энэтхэгийн технологийн хоёр том сургуультай хамтарч, “Индра” их сургуулиа байгуулсан аж. БНЭУ-ын боловсролын системээр дөрвөн жилийн хугацаатай программ хангамж, график дизайн, маркетинг, менежментийн бакалаврын сургалтыг Монголдоо эзэмших боломж олгосон уг сургуульд ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчид элсэн орох боломжтой. Англи хэл дээр бичсэн эсээ элсэлтийн гол шалгалт бөгөөд энэтхэг багш нар IT-д сонирхолтой, ур чадвартай хүүхдүүдийг сонгож авах аж. Төлбөрийн хувьд жилийн гурван мянган ам.доллар. Энэ нь Энэтхэг дэх сургуулийн төлбөрөөс хямд ажээ. Мөн тэднийх тэтгэлэгт хөтөлбөртэй.

SRM шинжлэх ухаан, технологийн институт зөвхөн бакалавр, магистр, докторын зэргийн боловсрол олгох биш, дэлхий даяар “инженерийн хэлээр” ярьдаг сонирхогчдыг хөгжүүлэхэд төсөл, хөтөлбөрөө чиглүүлдэг онцлогтой. Бусад орнуудын мэдээллийн технологи болон анагаах ухаан, барилга архитектур, уул уурхай гээд салбар бүрийн инженерийн мэдлэгт нэмэр болох зорилготой бүлгүүдийг санаачлан байгуулдаг. 2018 оны хичээлийн жилд олон улсын оюутны бүлгүүдийн гуравны нэг нь буюу 353 оюутан сурагчдын бүлэг үйл ажиллагаагаа явуулжээ. Тус сургуулийн оюутны хороонд ирүүлсэн илтгэлүүд мэргэжлийн өндөр ур чадвартай хэмээн АНУ-д үнэлэгдэж, 2019 онд Америкийн иргэний инженерийн нийгэмлэгийн /ASCE/ шагналыг хүртсэн байна. Тэрхүү бүлгэмүүдийн үйл ажиллагааны хүрээнд Монголд IT инженерийн бакалавр олгох хамтарсан сургалтын агуулга хамрагдана.

Энэтхэгийн Amjora компани Монголын “том амжилт” ХХКтай хамтран ажиллахаар 2018 оноос яриа хэлцэл эхлүүлсэн аж. Нэгдүгээр курсэд монгол багш нар хичээл орж, хоёр, гуравдугаар курсээс эхэлж гадаад багш нар англи хэлийг, энэтхэг багш нар мэргэжлийн хичээлийг орохоор тохирсон байна.

Хамтрагч өөр нэг сургууль болох Бангалорын технологийн институт нь 1979 онд байгуулагдсан. Механик, цахилгаан электроник, харилцаа холбоо, компьютерийн шинжлэх ухаан, архитектурын технологи зэрэг салбараар дагнасан технологийн анхны их сургууль юм. Дэлхийн “цахим тархи” гэж хүлээн зөвшөөрөгддөг Энэхтэг дэх Electronic City болон Silicon Valley-н зүрх нь гэж уг сургуулийг өргөмжилдөг ажээ. Сүүлийн жилүүдэд тив алгасан, онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Ази, Европт өөрийн сургуулийн бакалаврын зэрэг олгох салбаруудаа байгуулж ирсэн байна. “Индра” их сургуульд тус институтээс мэргэжлийн багш нар ирж хичээл заах юм.

Элсэлтийн гол шалгалт нь эсээ ба энэтхэг багш нар сонгож авах аж

Монголын хүүхэд залууст ийм боломж нээсэн “Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижир нь “Мора” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киног бүтээсэн, вэбсайт, видео реклам, IOS болон Android апп, Мэдээлэл технологийн академи, онлайн худалдаа хөгжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн салбарт амжилттай яваа нэгэн бизнесмэн. Түүний “Амжилт” платформыг хувийн болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хэрэглэдэг. Энэ нь сурагчийн дүн, сургалтын программ, хичээлийн явц, ирц, цаашлаад сургуулийн захиргаанаас явуулж буй ажлууд, эцэг эхчүүдийн санал гээд сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим хэлбэрт байршуулж, оролцогчид хянаад явах боломжтой систем аж. Тэрбээр энэхүү платформоо боловсролын системийн шинэчлэл гэж хүлээн зөвшөөрөгдтөл нь хөгжүүлэхээр “Амжилт” бага сургуулиа нээжээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Ж.Шижир: Мэдээлэл технологи бол цаг үргэлж шинэчлэгддэг салбар

“Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижирээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэтхэгийн боловсролыг оруулж ирэх гэсэн зорилго юу вэ?

-Өнөөдөр IT салбарт Энэтхэгийн боловсрол толгой цохидог. Харин Монголд программ хангамж, мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр хэт хуучинсаг хэвээр байна. Хичээлийн жилийн гуравны нэгд нь түүх, нийгэм гэх мэт суурь хичээлүүд ордог. Маш уйтгартай. Гэтэл мэдээллийн технологийн хурд хором хормоор хэмжигдэж байна. Энэ ялгааг арилгахад бага ч гэсэн нэмэр болгох үүднээс дэлхийн №1 сургалтыг эх орондоо оруулж ирэхээр судалсан л даа. Цахим платформд суурилсан аливаа бизнес, үйл ажиллагаа тээврийн зардал “тэг”-тэй тэнцүү байдаг. Дэлхийн хаана ч бүтээсэн бай, нэг программ түлхэхэд онгоц, галт тэрэг гэх мэт зардал өндөр тээврээр зөөвөрлөх шаардлагагүй шүү дээ. Эдийн засгийн хувьд ийм боломжтой, оюунд суурилсан том салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд чанартай боловсрол эзэмших нь эхний алхам юм.

-Индра энэтхэг сургуулийн онцлогийг тодорхойл бол?

-Хичээлийн хөтөлбөр хуваарийн дагуу 80 хувь нь практикт тулгуурлана. Манай сургалтын арга барил оюутны цагийг үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс элдэв лекц орж, хуулан бичлэг хийлгэхгүй. Мэдээлэл технологийн салбар нь өөрөө цаг үргэлж шинэчлэгддэг салбар. Онол, практикийн мэдлэгээс гадна багаар ажиллах, шинийг санаачлах, ачаалал даах чадвар, цаг төлөвлөлт зэрэг чадваруудыг хичээлийн явцад эзэмшүүлнэ.

-Анхны кибер бага сургууль байгуулсан гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургуульд элсэн орсон хүүхдүүдэд бага сургуулийн мэдлэг эзэмшүүлэхээс гадна программ хангамж, компьютер, IT чиглэлийн мэдлэгийг багаас нь зааж сургадгаараа бусад бага сургуулиудаас онцлог. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд их сургуульд эзэмших технологийн мэдлэгийг одооноос буюу бүр багаасаа тусгай хөтөлбөр, арга барилаар маш эртнээс, гүнзгий эзэмшинэ гэсэн үг.

-Дижитал иргэд төрсөн цагаасаа л утас, таблеттай харьцаж ирсэн болохоор ухаалаг утас хориглохын оронд мэдээллийн технологийн салбарын хичээл ордог байхыг уриалдаг хэсэг бий. Танайх ийм зорилготой юу?

-Бид утас ухуулаад суулгахгүй л дээ. Харин мэдээллийн урсгалын зөв бурууг ялгах, хэдий хугацаагаар цахим орчинд байж болохыг заахаас гадна сургалтын программд орсон хичээлийн зарим хэсгийг сэтгэхүй хөгжүүлэх апп ашиглан явуулна. Одоогийн хүүхдүүдийг технологийн мэдлэг сайтайг гайхаад өнгөрөх биш, тэдний сонирхолд тулгуурлаж мэдлэг олгох нь илүү үр дүнтэй. Үүний зэрэгцээ гадаад хэл, шатар, төгөлдөр хуур, оюуны спорт зэрэг нэмэлт сургалттай. Бид мэдээллийн технологид арав гаруй жил ажилласан туршлагаа хуваалцахад бэлэн. Тиймээс бакалаврын болон бага сургуулиа байгуулж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эхнэрээ дураар нь байлгах нь буруу гэж үү

 0 сэтгэгдэл

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэлзүйч Б.Батцэцэг уншигчдын асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Найз залуу маань намайг дахин хуурах болов уу

 -Би найз залуутайгаа үерхээд зургаан жил болж байна. Гэнэт л “Би чамд хэрэггүй. Чи надаас өөр хүнтэй илүү сайхан амьдарна” гээд надаас салсан. Тэр үед өөр охинтой харьцдаг байсан юм байна лээ. Сарын дараа би чамгүйгээр байж чадахгүй нь гээд эргээд ирлээ. Намайг дахин хуурах болов уу?

-Найз охин болон залуугаасаа өөр хэн нэгнийг сонирхох, түүнд татагдах үе хүн бүрт байдаг. Тухайн үед сонирхогч хүний байр сууринаас хандаад түүндээ бат итгэсэн бололтой. Таныг сэтгэл санаагаар унагааж, хүнд байдалд оруулахгүйн тулд тэгж хэлсэн байх. Хэсэг хугацаанд өөр хүнтэй харьцаад үзсэн боловч тан шиг түүнийг хайрлахгүй, мөн танд илүү их хайртайгаа мэдэрсэн учраас буцаад ирсэн. Тиймээс найз залуугаа дахин алдаа гаргахгүй гэдэгт итгэж, өөрт нь итгэх итгэл найдварыг сайн өгч хайрлавал ийм асуудал дахин гарахгүй.

Эхнэрээ дураар нь байлгалаа гэж ээж, аав уурладаг

-Эхнэрээ хэтэрхий их дураар нь байлгалаа гээд ээж, аав уурлаад байх юм. Би айлын ганц эрх охиныг авч суусан нь үнэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам гэрийн ажил хийж сурна гэж боддог. Намайг хоол хийж, гэрээ цэвэрлэж байхыг ээж харчихаад уурлаж, “сал” гэсэн. ингэж сүржигнэх нь буруу биз дээ?

-Гэр бүлийн ийм маргаантай асуудлыг шийдвэрлэх гарц бол бие биедээ итгэх илтгэл, хайр халамж юм. Тиймээс үүнийг асуудал мэт хүлээн авалгүй, эхнэртэйгээ хамт гэрийн ажлаа хийж, урам өгөн сургаж сайн ярилцах үед амархан намждаг. Яагаад гэвэл таны эхнэрээ хайрлах чин сэтгэл үнэхээр гайхалтай учраас ямар ч эмэгтэй хүн үүнийг ойлгож өөрөө өөртөө анхаарал тавьж алдаагаа засах алхам хийдэг. Аав, ээжийн үг хэдий үнэн ч үүнийг зөвөөр ойлгуулахын тулд та хоёр хичээж, асуудлаа шийдвэрлэх гарцыг ярилцаад хэрэгжүүлээрэй.

Аав маань ирээд дүүг маань аваад явна гэвэл яах вэ

-Эцэг өөртэй ч би дүүгээ маш их хайрладаг. Гэтэл том болох тусам үгэнд орохгүй юм. Аав нь бидэнтэй хамт байдаггүй. хоёр настай байхад нь хамт байсан боловч таван жил нэг ч удаа холбоо бариагүй аавыгаа байнга ярина. Аав нь ирээд дүүг минь аваад явна гэвэл яах вэ?

-Эцгийн хайр үгүйлэгдэж, аавыгаа санаад байгаа болохоор дүү тань үгэнд орохгүй байгаа юм. Тиймээс дүүгээ аавтай нь хааяа нэг уулзахыг зөвшөөрөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү байдал даамжрах магадлалтай учир даруй арга хэмжээ авахыг зөвлөж байна. Дүү чинь таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр хүнд охинтойгоо уулзахгүй байх шалтгаан байгаа гэдгийг ойлгож, чи ч гэсэн аавд нь сайн хандах хэрэгтэй. Хүн хүнээ хайрлаж байж, хайрлагддаг учраас дүүдээ маш их хайртай гэдгийг аавд нь сайн ойлгуулан, ярилцахыг зөвлөе. 

Өвөөгөөс болж гэрт хэрүүл үүсээд байна

-Өвөө маань одоо 70 настай. Бидэнтэй хамт амьдардаг нь дүү бид хоёрт их яршигтай санагддаг. Яг л жаахан хүүхэд шиг аашилж, биднийг байнга загнана. Өвөөгөөс болж үргэлж гэрт хэрүүл үүсдэг. Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

-70 нас гэдэг бол хүний амьдралын хамгийн эмзэг бөгөөд өнгөрүүлсэн амьдарлаа дүгнэж, бие махбод сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөж яг л хүүхэд шиг аашилж хандах үе болохоор ийм нөхцөл байдлыг сайнаар хүлээн зөвшөөрч тэвчих хэрэгтэй байдаг. Мөн энэ байдал хэцүү санагдаад байвал түр зуурын хугацаанд тусдаа амьдарч нөхцөл байдлын ялгааг сэтгэл зүйн үүднээс ойлговол ийм байдал хүнд хэцүү санагддаггүй болчихдог. Тиймээс гэрийнхэнтэй ярилцаж байгаад аль болох шийдвэрлэх гарцыг сонгоорой. Эргээд та нар ч гэсэн адилхан хөгширч энэ үеийг туулах учраас хэцүү сөрөг байдлаар бүү хүлээн аваарай.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй өсвөр насныхтай адил байдаг

-Би зургаан сартай жирэмсэн. Сүүлийн үед сэтгэл санаа тайван бус байх боллоо. Ямар ч шалтгаангүй эргэн тойронд байгаа хүмүүст уурладаг. Үүнийгээ мэддэг хэрнэ өөрийн эрхгүй аашлаад байх юм. Би яах вэ?­

-Ийм нөхцөл байдал жирэмсэн эмэгтэй бүрт тохиолддог учраас та үүнийг хүндээр бүү хүлээн аваарай. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд асуудал тань амархан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн тогтворгүй үетэй жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог яг адилхан байдаг. Энэхүү нөхцөл байдлаа арилгахын тулд аль болох өөртөө түвэггүй дуртай зүйлээ хийж, уурлах зүйл гарсан ч түүнийг түр хугацаанд тэвчиж, өөрийгөө завгүй байлгаарай. Мөн өөдрөг зүйлсийг бодож агаар салхинд гарч, эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй. 

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь орлогтой

АНУ­-ын Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудад эхнэрээ үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна. Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авсан байна. Үр дүнг нэгтгэн харахад хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна. Тэдний хэлснээр энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг аж. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлс

 0 сэтгэгдэл
  • Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай
  • Тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий

Орчин үед хүмүүс гэрээсээ гаралгүй худалдаа хийх сонирхолтой болжээ. Үүнийг дагаад онлайн худалдааны зах зээл өргөжиж байна. Иймд онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй байгууллага хэр баталгаатай эсэхийг эхлээд шалга. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал гарахад эргэж хандах эзэнтэй, гомдлыг хүлээн авах чадвартай, баталгаат байдлыг маш сайн харгалзах хэрэгтэй. Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь эрсдэл дагуулах сөрөг талтай. 

Зураг ба бодит байдал

Цахим сурталчилгааны зургийг ихэвчлэн студийн хэмжээнд тусгайлан авдаг. Гэрлийн тусгал, орчныг бэлдсэн тусгай зураг ашигладаг учраас таны анх бодож захиалсан болон бодит байдал хоорондоо зөрөх явдал багагүй тохиолддог. Иймээс та худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг маш сайн анхаараарай. 

Төлбөр нь уян хатан эсэхийг нягтлаарай

Хүмүүсийн хамгийн их эргэлзээг төрүүлдэг зүйл бол төлбөрийн нөхцөл байдаг. Зарим онлайн худалдаанд захиалсан бүтээгдэхүүн нь гар дээр ирэх хугацаа нь богино боловч төлбөрийн нөхцөл уян хатан биш байдаг. Иймээс сонголт хийхээсээ өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй. 

Бараа бүтээгдэхүүний талаарх зөв мэдээлэл бол хэрэглэгчийн сэтгэгдэл

Зах зээлд маш их өрсөлдөөн байдаг тул худалдаа эрхлэгчид, байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн сайн гэж сурталчилдаг. Харин танд үнэнийг хэлж чадах зүйл бол хэрэглэгчийн сэтгэгдэл байх болно. Мөн хүмүүс их асууж, анхаараад байгаа зүйлийг хамгийн сайн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ чанар муутай байх нь бий. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүнээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх арга ашиглах нь бий.

Захиалсан бараа талаалагдахгүй бол буцаах боломжтой эсэхийг судал

Монголд бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хамгийн хэцүү зүйл бол “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг тулган шаардалт. Нэг талаас худалдаа эрхлэгчдийн хувьд барааг буцаана гэдэг хүндрэлтэй хэдий ч хэрэглэгч мөн адил өөрийн хүлээлтэд хүрэхгүй, сэтгэлд нийцээгүй зүйл худалдан авна гэдэг хэцүү. Иймээс аль аль талдаа гомдолгүй байх худалдан авалтын уян хатан нөхцөлтэй эсэхэд анхаараарай. Бүтээгдэхүүний чанартаа эргэлздэггүй газруудад үргэлж ийм нөхцөл байдаг.

Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл

Бизнес эрхлэгчид урамшуулал эсвэл хөнгөлөлтийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хийж байдаг. Хэрвээ худалдан авалт хийхийн өмнө үүний талаар асуух эсвэл судлахгүй бол илүү ашигтай байж болох байсан боломжоо алдаж магадгүй. 

Гэр бүлийнхнийхээ размерийг мэдэж байх нь чухал

Ялангуяа онлайнаар хувцас худалдан авахдаа таарсан хэмжээ, размераа мэдэж байх нь чухал. Зарим хүмүүс онлайн худалдан авалтын дараа сонгосон хувцас нь багадаж, таагүй сэтгэгдэлтэй хоцорсон тохиолдол бий. Энэ нь тухайн худалдан авч буй зүйлийнхээ хэмжээг нарийн судлаагүйтэй холбоотой. Жишээлбэл, ази М размер нь европ S размерт тохирдог. Учир нь ази хүний биеийн онцлог, европ хүний биеийн харьцаа маш их зөрүүтэй байдаг. Заримдаа брэнд хүртэл өөрийн размертай байдгийг санаарай.

Дэлхийн шилдэг онлайн худалдааны сайтууд

Дэлхийн хамгийн алдартай мөн хамгийн том онлайн худалдааны сайт бол Amazon. 1994 онд Жефф Безос байгуулсан бөгөөд АНУ-ын Вашингтонд төв оффис нь байрладаг. Анх онлайн номын худалдаагаар гараагаа эхэлж маш хурдацтай шинэчлэл, төрөлжүүлэлт хийснээр хүний хэрэгцээтэй бүх зүйлийг борлуулах болсон юм. Төлбөрийн хялбар нөхцөл, хямдрал, шуурхай хүргэлт гэх мэт олон боломжийг хэрэглэгчид санал болгодог.

Гоо сайхан, хувцас загварын хамгийн том онлайн сайт бол мэдээж Английн Asos. Бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн эд зүйлээ борлуулахаас гадна хэрэглэгчдэд хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагын мэдээлэл авах боломжийг олгодог. 

Электрон бараа, видео тоглоом, гэрийн тавилга, хувцас, чимэглэл, хүүхдийн тоглоом, спортын хэрэгсэл гээд хүний хэрэглээнд нийцэх бүх зүйлийг агуулсан сайт. Та эндээс өөрийн хэрэгцээ шаардлага болон төсөвтөө нийцсэн бүхий л зүйлийг олох боломжтой.

Интернетэд суурилсан, цахим худалдааны чиглэлээр мэргэшсэн, жижиг бизнесийнхэнд зориулсан дэлхийн хамгийн том B2B /business-to-business/ платформ юм. 1999 онд анх үүсгэн байгуулагдсан, одоо Хятадын Ханжоуд төв оффис нь байрладаг. Уг сайт нь Хятад болон Азийн орнуудад илүү өргөн ашиглагддаг бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ харьцуулж үзэх боломж, нууцлал бүхий төлбөрийн систем, шуурхай хүргэлтийг санал болгодог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямд боловч сайн MBA

 0 сэтгэгдэл
  • Иллинойсийн их сургуулийн бизнесийн магистрийн хөтөлбөр нь шилдэг 50-д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай юм
  • Онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ
  • Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магистрийн диплом өртгөө нөхөж чадах болов уу гэдэг асуулт гарч ирнэ

Өлзийбаярын Ганзориг зөвлөж байна

MBA буюу бизнесийн магистрийн зэрэг авснаар карьераа хур­дацтай ахиулж болохыг бид мэддэг. Бизнесийн магистрийн хөтөлбөр нь залуусыг менежер, стратегич, удирдагч болгож бэлдэх үндсэн зорилготой. Энэ утгаараа хөтөлбөр нь корпорацийн карьерист, энтрепренер, улстөрч, старт­ап эрхлэгч, нийгмийн салбарын зүтгэлтэн гээд бүх салбарынханд хэрэг болно. Мөн энэ хөтөлбөрт ямар ч мэргэжилтэй хүн хамрагдаж болдгоороо онцлог. Тухайлбал, эмнэлэгийн дарга болох амбицтай эмч залуу бизнесийн магистрийн хөтөлбөрийг дүүргэснээр удирдахуйн арга барилд суралцана гэсэн үг. Миний хувьд 20 гаруй настай байхдаа барууны нэр хүндтэй бизнесийн магистрийн хөтөлбөрт суралцахыг мөрөөдөж, идэвхтэй судалдаг байлаа. Барууны топ хөтөлбөрүүдийг та бидний мэдэх Харвард, Стэнфорд, Вартон, Беркелей, Оксфорд зэрэг алдартай их сургуулиудын бизнес сургуулиуд санал болгодог. Эдгээр сургуулийн бизнесийн магистрийн зэргийг авч чадвал зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд гарч өрсөлдөх боломж нээгдэх нь ойлгомжтой. Гэхдээ нэг талаас эдгээр сургуулийн шалгуурыг давж, тэнцэж орно гэдэг нь туйлын бэрхшээлтэй бол нөгөө талаас нийт хөтөлбөрийн зардал 200,000 ам.доллар өлхөн давдаг. Энэ нь хэн хүний барж идэх хоол биш юм. Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магист­рийн диплом өртгөө нөхөж чадах болов уу гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь манайхтай ижил хөгжиж буй орнуудад зориулж Австрали, Англи зэрэг орны засгийн газраас тэтгэлэгт магистрийн хөтөлбөрүүд зарладаг ч үүнд нь бизнесийн магистрийн хөтөлбөр ихэвчлэн хамрагддаггүй нь харамсалтай. Ингээд би хэд хоногийн өмнө залуустаа зориулж “Хамгийн Хямдхан бөгөөд Хамгийн Сайн” гэсэн хоёр эсрэг тэсрэг шалгуураар дэлхийн бизнесийн магистрийн хөтөлбөрүүдийг шүүж үзлээ. “Ялагч”-­аар Иллинойсын Их Сургуулийн (Uni­versity of Illinois) Gies бизнесийн сургуулийн онлайн MBA хөтөлбөр тодорлоо. Иллинойсийн их сургуулийн бизнесийн магист­рийн хөтөлбөр нь шилдэг 50-­д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай, сайн хөтөлбөр мөн юм. Нөгөө талаас Харвардын бизнесийн магистрийг дүүргэхэд 200 гаруй мянган ам.доллар хэрэгтэй бол Gies онлайн MBA хөтөлбөр нь ердөө 22 мянган ам.долларын өртөгтэй. Онлайн хөтөлбөр учраас Америк руу зорчих шаардлагагүй, ажлынхаа хажуугаар дүүргэх боломжтой гээд давуу тал олонтой. Иллинойсийн Их Сургууль дэлхийд тэргүүлэгч бусад их сургуулиас анх удаа ийнхүү бүрэн онлайн бизнесийн магистрийн хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд хэдэн жилийн дараа танхимын хөтөлбөрөө бүр мөсөн хаахаа зарласан билээ. Түүнчлэн ийм төвшний хөтөлбөрийн хувьд үнэ ханш нь үнэхээр боломжийн санагдаж байгааг нуух юун. Хүмүүс онлайн хөтөлбөр ба танхимын сургалтыг харьцуулж бодохдоо онлайн хөтөлбөр нь чанар муутай байдаг болов уу гэж төсөөлдөг. Миний хувьд ч бас ийм төсөөлөл байсан. Ингээд би 2019 онд Беркелейн их сургуульд сэтгэл зүйн хичээлүүд авахдаа заримыг нь онлайнаар, үлдсэнийг нь танхимын сургалтаар авсан юм. Үүнээс онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ вирусийн хөлд боловсрол үрэгдэхгүй

 0 сэтгэгдэл
  • Оюутан, сурагчид цахим сургалтаа хэрхэн авах талаар нэгдсэн мэдээлэл хүргэж байна
  • Багш гэрийн даалгавар өгөөд системээр явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцох аж. Их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн яваад эхлэхээр  даалгавраа хийсэн байдлыг нь шалгах долоо хоног гэж гаргана

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургууль, МСҮТ болон их, дээд сургуулийн сургалтыг өмчийн хэлбэр үл харгалзан ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Тэгвэл их, дээд болон улсын, хувийн хэвшлийн сургуулиуд энэ хугацаанд хичээлээ хэрхэн цахимаар заах талаар тодрууллаа. 

ХААИС-ийн багш нар зайн сургалтыг удирдан явуулна

ХААИС нь IV улирлын эхний гурван долоо хоногийн хичээлийг зайн хэлбэрээр явуулах аж. Мөн нэмэлт буюу гуравдугаар улиралд батлагдсан хуваарийн дагуу орж байгаа хичээлүүдийг зайн сургалтаар үргэлжлүүлэн явуулж, хичээлийн дүнг ирэх сарын 7-ны өдөрт багтаан багшийн программ (ULMS)-д оруулахаар төлөвлөжээ. Энэ улиралд хичээл орох профессор, багш нар оюутнууддаа лекц, семинар, бие даалтын материалуудыг онлайнаар хүргэх бэлтгэл ажлыг энэ сарын 28-наас ирэх сарын 7-ны өдрийг хүртэл хийх аж. Тус сургууль онлайн сургалтдаа google classroom-ийг ашиглах аж. Тиймээс профессор багш нар нь зайн хэлбэрээр явуулах сургалтын ажлын төлөвлөгөө гарган хөтөлбөрийг эрхлэгчээр баталгаажуулж, ажиллах ёстой. Мөн багш нар нь оюутнууддаа заавар зөвлөгөө өгч, зайн сургалтыг удирдан явуулах юм.

АШУҮИС хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэнэ 

АШУҮИС-иас танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоохдоо лекц, семинарын хичээлийг багш нар цахим хэлбэрээр явуулж, холбогдох онлайн эх сурвалжийг суралцагчдад хүргэн, хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэх шийдвэр гаргажээ. АШУҮИС-д сурч байгаа оюутнуудын хэлж байгаагаар хичээл хэзээ орох нь тодорхойгүй байгаа бөгөөд дээрх мэдэгдлээс өөр ямар ч мэдээлэлгүй байгаа аж. Оюутнууд хичээл сонголтоо хийдэггүй болохоор сургуулиас гаргасан хуваарийн дагуу хичээллэдэг. Сургалтын төлбөр нэг кредит нь 85-99 мянган төгрөг байна. АШУҮИС-ийн оюутнууд ашигладаг mnums.xcloud.edu.mn системээрээ дамжуулан хичээлээ үзэж, даалгавраа шалгуулах аж. 

Сиси систем хорионы үеийн багш

МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоох болсонтой холбоотойгоор ирэх сарын 3-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зайн сургалтын хэлбэрээр явуулахаар болсон. Зайн сургалтыг СиСи систем ашиглан явуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хүргүүлж байгаа аж. Энэ хугацаанд сонгосон хичээлийнхээ төлбөрийг цахимаар хийх боломжтой. Энэхүү систем нь дахин нэг долоо хоног нээлттэй байдаг учраас сонгосон хичээл нь юм уу, багш нь таалагдаагүй тохиолдолд сольж болно.

Лекц, семинар, бие даалтын даалгаврыг онлайнаар өгнө 

ШУТИС-ийн профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчид ирэх долоо хоногоос эхлэн онлайн сургалтад шилжинэ. Энэ хугацаанд багш нар нь тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч, зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно. Тус сургууль цахим хичээлдээ cloudmis-ийг ашиглах юм. Энэ сарын 7-ноос өмнө хичээл сонголтоо хийх учир курсээсээ хамааран нэг кредитийн төлбөр 83-96 мөнгөн төгрөг төлөх аж.

СУИС төгсөлтийн ёслолоо цуцалж, дипломыг сургалтын албанаас олгоно

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан СУИС-ийн Танхимын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, оюутны хичээл сонголтыг энэ сарын 27-31-ний өдрийн 18:00 цаг хүртэл (ажлын тав хоног) сунгаж, ажиллуулж байгаа. Хичээл сонголт нь баталгаажсан оюутнууд харьяалах сургалтын албаны заавар, зөвлөмжийн дагуу цахим программд нэвтрэн, сургалтад хамрагдаж, дүгнүүлэх боломжтой. Өчигдрөөс багш нар нь оюутнууддаа moodle системд ашиглах заавар цахим шуудангаар илгээж, хуваарийн дагуу хичээлүүд онлайнаар явахаар болж байна. Бакалаврын болон ахисан түвшний төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг цуцалж, энэ сарын 31-нээс ирэх сарын 5-ны өдрүүдэд харьяалах сургалтын албанаас төгсөгчдөд дипломыг олгоно. Харин ахисан түвшний сургалтад элсэгчдийн шалгалтыг хойшлуулж, шинэчлэгдсэн товыг ирэх хоёрдугаар сарын 02-ны өдөр мэдээлэхээр төлөвлөсөн. Тиймээс оюутнууддаа цахим хаяг, гар утсаа байнга нээлттэй байлгаж, мэдээллийг тухай бүр солилцох ёстой гэдгийг анхааруулсан. 

"Хүмүүнлэг"-ийнхэн оюутны и-мэйлээрээ хичээлээ судалж, дүнгээ тавиулна


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захиргаа сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр тасралтгүй явуулах шийдвэр гаргасан. Тиймээс нийт түвшний суралцагчид өөрийн оюутны studentcode@student.hu-manities.mn и-мэйл ашиглан сургалтын үйл ажиллагаанд оролцох бөгөөд сонголт хийсэн багштайгаа тог мол холбогдож лекц, сургалтын материалаа хүлээн авах боломжтой. Мөн бие даалт, семинар, бусад хэлбэрийн даалгавраа цахим хэлбэрээр тогтмол шалгуулж, үнэлүүлэх шаардлагатайг оюутнууддаа мэдэгдсэн байна.

Гэрийн даалгавар явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцно

МУБИС нь сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан сургалтын төлбөр болон хичээл сонголтоо хийдэг. Энэхүү системээр дамжуулан бүх төрлийн хичээл заах боломжтой. Гуравдугаар сар хүртэл орох хичээлээ тухайн багш тус систем рүүгээ оруулснаар оюутнуудад нээлттэй харагдана. МУБИС-ийн хичээл 14 хоногийн өмнөөс эхэлсэн байна. Цахимаар хичээл заах үед ирцийг хянах боломж бага ч асуудал үүсгэхгүй байх боломжтой. Багш гэрийн даалгавар өгөөд системээр явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцох аж. Их, дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн яваад эхлэхээр даалгавраа хийсэн байдлыг нь шалгах долоо хоног гэж гаргана. МУБИС нь их, дээд сургууль амраах шийдвэр гаргахаас өмнө оюутнуудын хичээл орсон учраас цахимаар хичээл яаж орох талаар хангалттай мэдээлэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна


“Орчлон” сургууль өчигдрөөс цахим сургалт эхлүүлж сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. “Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн сурагчдын зүй зохистой цахим хэрэглээнд хяналт тавьж, цахим сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэж байна” гэв. Харин Улаанбаатар дахь British school Улсын онцгой комиссын шийдвэр гарсан өдрөөс хойш эцэг, эхчүүдэд нь и-мэйлээр хүүхдийнх нь даалгаварыг явуулж эхэлжээ. Тиймээс хүүхдийнхээ хийсэн хичээлийг өдөр бүр багш руу нь онлайнаар явуулах ёстой гэдгийг сануулж байлаа.

Орон даяар цахим хичээл ирэх сарын 3-наас эхэлнэ 

Харин улсын гэх тодотголтой ерөнхий боловсролын сургуулиуд хэзээ цахимаар хичээлээ зааж эхлэх нь тодорхой бус байсан. Тэгвэл өчигдөр оройноос цахим сургалтыг орон даяар эхлүүлэхээр БСШУСЯ-наас хөтөлбөр боловсруулж, хуваарь гаргаад байна. Хуваарийн дагуу ирэх сарын 3-ны өдрөөс MNB, ETV, Боловсрол сувгаар телевизийн хичээл гарч эхлэх аж. Тодруулбал, бага ангид долоон төрлийн 1540 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт хоёр хичээл) ногдоно. Харин дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл) ногдох аж. Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаа гийн хичээл, өдөрт 10-11 хи чээл, анги тус бүрт 3-4 хичээл) ногдохоор болжээ. Тиймээс анги удирдсан багш болон хичээл заадаг багш нартайгаа цахим сүлжээгээр холбогдон хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бие даалт авч, даалгаврыг тогтмол хийх шаардлага тавьжээ. Үүнээс гадна, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулах аж. 

Цахим хичээлийн үр дүн шууд гарах боломжгүй 

Өмнө нь 2015 онд ЕБС-уудад цахим хичээл орж байсан. Тухайн үед үр дүн хэр байсан талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Цахим хичээлийн үр дүн шууд гарах боломжгүй. Өмнө нь теле хичээл заалаа гээд анги дэвших шалгалт өгсөн сурагчдын дүн өмнөх үеийнхээс огцом буурсан зүйл байхгүй. Хамгийн гол нь багш нар нь хүүхдүүдтэйгээ эргэх холбоо хэр байснаас шалтгаалж байгаа. Тиймээс одоо эргэх холбоо сайтай ажиллах зөвлөмж өгсөн” гэв. Харин тухайн үед нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Г. Дулам-сүрэн “Цахим хичээл 2014-2015 оны хичээлийн жилд орж байсан. Тэр үед сурагчид маань хичээлээ их дуртай хүлээж авч байлаа. Цахим хичээл орсны дараа багш нар нь бататгаад явдаг байв. Тухайн үед монгол бичиг, технологи, монгол хэл, дуу хөгжим зэрэг бүх л хичээл орсон санагдаж байна. Багш нарт DVD-гээр цуврал хичээл ирж байсан. Харин эцэг, эхчүүд хэвлэмэл байдлаар нь хүүхдүүддээ өгдөг байсан юм” хэмээн ярилаа.