A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5597/

Москвад робот ажилтнуудтай KFC үүдээ нээнэ

Москвад робот ажилтнуудтай KFC үүдээ нээнэ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5597/
  • Бэлэн мөнгөний хэрэглээг үнэмлэхүй бууруулах зорилгоор тус ресторанд захиалгыг биометрийн танихуй, банкны карт, Android Pay, Apple зэрэг мобайл төлбөр гэсэн гурван төрлийн “контактгүй” аргаар авах юм

Коронавирусийн цар тахлын нөхцөлд “контактгүй үйлчилгээ” чухал болж хувирсан. Үүнтэй уялдан түргэн хоолны KFC сүлжээ хүн-үйлчлэгчгүй анхны ресторанаа Москва хотноо тун удахгүй нээх гэж байна. Шинэ ресторанд захиалга авах кассын машин, хоол түгээх уламжлалт лангуу бүхий хэсгийг төлбөр тооцоо хийх, захиалга олгох автоматжуулсан систем бүхий дижитал моделиудаар орлуулжээ. Үйлчилгээний процессыг хялбар шуурхай болгох биометрийн таних системтэй тул үйлчлүүлэгч ердөө анхны удаа үйлчлүүлэхдээ өөрийн гэсэн дижитал кодтой болно. Тухайн үйлчлүүлэгч хожим үйлчлүүлэхдээ кредит карт, ухаалаг утас гаргаж төлбөр төлөх шаардлагагүй зөвхөн кодоороо дуртай хоолоо хурдан захиалж болно.

Бэлэн мөнгөний хэрэглээг үнэмлэхүй бууруулах зорилгоор тус ресторанд захиалгыг биометрийн танихуй, банкны карт, Android Pay, Apple зэрэг мобайл төлбөр гэсэн гурван төрлийн “контактгүй” аргаар авах юм. Бэлэн мөнгөөр төлбөр төлөх үйлчлүүлэгчид зориулсан тусгай терминал мөн бий. Захиалга бэлэн болсон тухай мэдээллийг ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулан илгээхэд үйлчлүүлэгч хоолоо дугаар бүхий тусгай шүүгээнээс авна. Рестораны гал тогооны үндсэн хэсэг үйлчлүүлэгчдэд ил тул захилга бүрдэж туузан дамжлагаар шилжих явцыг ажиглах бололцоотой. Бэлэн болсон захиалгыг робот гар тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулна. Нэг шүүгээнд хоол хадгалах үнэмлэхүй дээд хугацаа 10 минут. Захиалагчийн царай таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирмэгц автоматаар онгойно. ОХУ-ын нийслэл Москва хотын Бутырскийн метроны станцын ойролцоох уг рестораныг зургадугаар сарын эцсээр нээх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.