A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5316/

Мөнгөтэй бол Америкт мах байж л байна

Мөнгөтэй бол Америкт мах байж л байна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5316/
  • Олонх нь түргэн дуудах ч боломжгүй хүмүүс байдаг тул мах олж идэх хүндрэлтэй юм
  • Өвсөөр тэжээсэн үхрийн махны үнэ бүр талийж, гамбургерт зориулсан мах фунт нь 9-12 ам.долларт хүрчээ

Америкийн энгийн дэлгүүрүүдэд мах алга болж буй хэдий ч төлбөрийн чадвартай хүмүүст үйлчилдэг тусгай хүнс үйлдвэрлэгчдийн хувьд нийлүүлэлт хангалттай хэвээр байгаа. Tyson Foods, Cargill Inc гэх мэт томоохон нийлүүлэгчдийн үйлдвэрт коронавирусийн халдвар дэгдсэний улмаас АНУ-ын тахиа, үхрийн мах үйлдвэрлэлийн чадамж сүүлийн хэдхэн долоо хоногт 40 хувиар буурсан юм. Гэвч тансаг зэрэглэлийн тусгай махны үйлдвэрлэл өргөжиж байна. Kroger, Costco мэтийн бөөний худалдаачид махны борлуулалтаа хязгаарласан тул бага орлоготой хэрэглэгчид мах олоход бэрхшээлтэй байгаа бол баян америкчуудын хувьд сонголт өргөжсөн ч үнэ нь хоёр дахин нэмэгдэв. Энэ бол цар тахал Америкийн нийгмийн ялгарлыг харуулж буй тод жишээ бөгөөд бага орлоготой давхаргад хүндээр тусаж байна. McGuireWoods зөвлөх фирмийн шинжээч Райан Бернштейн “Завсрын зах зээлүүд хүрээгээ тэлэх боломж гарч ирсэн. Гэвч доогуур орлоготой өрхүүдэд давхар хүндрэл учирлаа. Энэ нь хүртээмж ба үнийн асуудал юм. Та бага орлоготой бол үнийн өөрчлөлтөд мэдрэг байх нь мэдээж" гэжээ. 

Үүний сацуу АНУ дахь махны хомсдол нийгмийн ялгарлын янз бүрийн илрэлийг тодруулж буй. Үйлдвэрийн ажилчид эрүүл мэндийн хямрал ба эдийн засгийн уналтад хамгийн их өртсөн хүн амын давхаргад багтдаг. Тэд голдуу бага орлоготой гэр бүлээс гаралтай ба олонх нь түргэн дуудах ч боломжгүй хүмүүс байдаг тул мах олж идэх хүндрэлтэй юм. Тэдний 44 хувь нь испани хэлтнүүд бол, 25 хувь нь хар арьстнууд бөгөөд ийм ялгарал санхүү болон биет хохирол учруулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, ажилгүйдэл нэмэгдэж, орлогоо алдсан хүмүүс маханд илүү үнэ төлөх хүнд сонголттой тулгарч байна. Америкт энгийн махны үнэ дөрөвдүгээр сараас өсөж эхэлсэн. АНУ-ын засаг захиргааны энэ сарын 4-ний өгөгдлөөс харвал органик, ясгүй тахианы цээж фунт (453 гр) нь 7.10 ам.доллар байгаа нь энгийн тахианы махнаас 164 хувиар илүү үнэтэй байна. Түүнчлэн өвсөөр тэжээсэн үхрийн махны үнэ бүр талийж, гамбургерт зориулсан мах фунт нь 9-12 ам.долларт хүрчээ. Тусгай махны үйлдвэрлэлд цар тахал бага нөлөөлсөн нь бүтээгдэхүүний үнэ өндрөөс шалтгаалдаг аж. Ийм үйлдвэрт цөөн хүн нийгмийн зайгаа барин ажилладаг бол бөөний мах бэлтгэдэг том үйлдвэрт ажилчид тохой нийлүүлэн бөөгнөрч ажилладаг учир халдвар түргэн тархсан аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.