A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4146/

Мөнгө дуудах шидийн арга

Мөнгө дуудах шидийн арга
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4146/
  • Гудамжинд хэвтэж буй зоосон мөнгөний сүлд дээш харсан байвал эд хөрөнгө дууддаг хэмээдэг

Мөнгөтэй байх нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс тэрбумтны баяжсан түүх, санхүүгийн зөвлөгөөг олон хүн шимтэн уншдаг. Түүнчлэн хүссэн бүхэндээ хүрч, хангалуун, сайхан амьдрахын тулд хүн бүр нөөц бололцоогоороо хөдөлмөрлөж, хичээдэг. Үүнээс гадна мөнгө дуудах шидийн аргад итгэдэг хүн ч цөөнгүй. Тухайлбал, хөрөнгө дуудах тарни ном уншуулах, азын мөнгөн дэвсгэрт хадгалах, анхны цалингаа хадгалах, сар, наранд мөнгө даллах зэргээр орлогоо тогтоох янз бүрийн оролдлого хийдэг. Мөн үндэстэн бүрийн мөнгө даллах зан үйл харилцан адилгүй. Тухайлбал, оросууд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан болон мөнгөн сав суулганд ус хийж мөнгө дууддаг бол монголчууд арслантай модон авдарт эд хадгалахаар дэвждэг гэж үздэг. Харин Хятадын ард түмэн гал тогооны өрөө цэвэрхэн айлд мөнгө хурдаг хэмээдэг. Шашин номлол ч мөн хөрөнгө, бэлтэй болох аргыг өөр, өөрөөр тайлбарладаг. Ийнхүү хүн бүр өөрсдийн итгэл үнэмшил, бодол төсөөллөөрөө мөнгө санхүүгээ удирддаг. Итгэл үнэмшил бол сэтгэхүй, үйлдэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй учир “зэвсэг” учир үйлддэг зан үйл, итгэл бишрэл, сүсэг зэрэг нь хэтэвчид нөлөөлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс мөнгө дуудах домын аргуудаас хүргэж байна.

Уулзвар дээрээс олсон мөнгийг авах хэрэггүй 

Гудамжинд хэвтэж буй зоосон мөнгөний сүлд дээш харсан байвал эд хөрөнгө дууддаг хэмээдэг тул авч хадгалаарай. Харин эсрэгээрээ байвал мөнгөний урсгал хаадаг гэдэг тул байсан газар нь орхих хэрэгтэй. Мөн уулзвар дээрээс олсон мөнгийг авах нь эрүүл мэнддээ их мөнгө зарцуулахад хүрнэ гэж нэрлэдэг. Харин гудамжинд хаягдсан мөнгөн дэвсгэртийг авч хадгалах хэрэгтэй аж.

Хямд түрийвч бүү ав

Мөнгө зөв түрийвчинд үржиж, өсдөг байна. Тиймээс мөнгө байршуулах “сууц”-ыг зөв сонгох хамгийн чухал аж. Хямд үнээр худалдаж авсан түрийвчид эд тогтдоггүй гэдэг тул том, бага дэвсгэртүүдээр мөнгөө ялгаж хийх халаастай, боломжийн үнэтэй түрийвч сонгохыг ихэнх шашин, энерги судлаачид зөвлөдөг байна. Мөн хоосон түрийвч ядуу амьдрал дууддаг гэдэг учир түрийвчээ заавал мөнгөтэй байлгаарай. Үүнээс гадна түрийвчинд байх хамгийн чухал зүйлийг нэг бол азын мөнгө аж. Анхны цалин, чухал хүний өгсөн мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн ашиг зэргийнхээ дээшээс авч хадгалаарай. Хэрэв шинэ түрийвч худалдаж авахаар төлөвлөж буй бол бүхэл мөнгө өгч, хариултыг нь хадгалах хэрэгтэй гэнэ. Мөнгө мөнгөө татдаг учир мөнгөтэй ирсэн түрийвч хоосордоггүй гэдэг байна. Харин түрийвч тань урагдаж, цоорсон бол яаралтай шинэчлэх хэрэгтэй.

Хятадууд зоосоор мөнгө дууддаг

Хятадууд түрийвчийн жижиг тасалгаандаа улаан утсаар холбосон гурван зоос хийдэг аж. Түүнчлэн дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой гэж үздэг. Ингэхдээ урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгадаг байна.

Давс, талх бусдад зээлүүлэх нь зарлагын үүд нээдэг 

Айлд олон хогийн шүүр байх нь эд хөрөнгө хөөдөг хэмээдэг тул гэртээ нэгээс илүү шүүр бүү байлгаарай. Түүнчлэн хэрэв гэрийн тань шүршүүр, усны цорго цоорсон бол янзлуулаарай. Учир нь усны цоорхой цоргоор мөнгө урсаж байдаг аж. Шууд утгаараа ч тэр шүү дээ. Зарим улс оронд аалзыг эд хөрөнгө дууддаг гэдэг. Тиймээс гэрт аалз их харагдахаар мөнгөтэй болдог гэж үздэг тул алахыг цээрлэдэг байна. Талх, давс бусдад зээ лүүлэх нь зарлагын үүд нээдэг аж.

Хэрэггүй зүйлээ хая 

Ихэнх хүн хуучин хувцас, бэлэг дурсгалын зүйл, таваг, шаазан зэрэг хэрэгцээгүй болсон эд хэрэгслээ хадгалсаар л байдаг. Хэзээ ч хэрэглэхгүй хэрнээ хаяхад хайран зүйл танд ч бий байх. Тэгвэл эдгээр зүйл сөрөг энерги дууддаг гэж буддын шашныхан үздэг байна. Түүнчлэн хэрэггүй эд ихээр цуглах нь хэрэгцээт хөрөнгийг хаадаг гэдэг тул өөрт буй хуучин хэрэгслээ хаяж, энергиэ цэвэрлээрэй.

Хоолны ширээ эд баялгийн бэлэг тэмдэг

Монголчууд ширээн дээр суухаар өрөнд орно гэдэг. Учир нь ихэнх улс оронд хоолны ширээг эд баялгийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Тиймээс ширээн дээр гарах, суух, гутал хувцас тавихад эд хөрөнгө тойрч гардаг гэдэг. Мөн хоолны ширээний бүтээлэг доор зоос хийх нь эд арвижуулдаг аж. Үүнээс гадна ширээн дээр түрийвч, түлхүүр хонуулж болдоггүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

 0 сэтгэгдэл
  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя. 

Хямдхан цаг таны имижийг гутаадаг 

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой. 

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй. 

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг 

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. 

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг. 

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой 

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна. 

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй 

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог. 

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл 

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш

 0 сэтгэгдэл
  • Бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй

Заримдаа сэтгэл хямарсан, гунигтай үед хэн нэгэнтэй асуудлаа хуваалцахаас илүү ганцаараа байж, өөрийгөө ойлгох нь зохимжтой байдаг. Хүнгүй орчинд цурхиртлаа уйлж, сэтгэлээ онгойтол хашхирмаар санагдах үе ч цөөнгүй гардаг. Гэвч ажлын хамт олон, найз нөхдийнхөө дэргэд дээрх үйлдлийг гаргах нь зохимжгүй тул сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадалгүй хоцрох нь олонтаа. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй байж, аз жаргалаар “цэнэглэгдэх” учиртай орчин бол өөрийн гэр юм. Гэвч ихэнх хүн гэртээ ч хувийн орон зайгаар дутагдаж байдаг аж. Магадгүй танд ч гэсэн хэсэг хугацаанд ганцаараа байх хүсэл төрдөг байх. Гэр ахуйн эдлэлийн IKEA брэнд 35 орны 33 мянга гаруй хүн хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь гэртээ өөрийн гэсэн хувийн орон зайтай байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд дөрөвний нэг нь тус эрхээ эдэлж чаддаггүйгээ илэрхийлжээ. Судалгаанд дурдагдсанаар хүмүүс бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй аж. Түүнчлэн гэртээ өөрийн гэсэн орон зай бий болгосноор ажлын бүтээмж нэмэгддэг байна. 

Өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал 

IKEA брэндийн судлаачид хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш болохыг онцолсон байна. Харин тухайн хүний мэдэрч буй тав тух, сэтгэл ханамж хамгийн гол хэмжүүр болдог аж. Тухайлбал, шүршүүрт орох, буйдан дээр суугаад кино үзэх, гэрийнхээ аль нэг хэсэгт бичгийн ширээ байршуулж, түүнийгээ өөрийн хүслээр тохижуулах мөн ханын тавиурынхаа аль нэг тасалгааг өөрийн хоббигоор чимэх зэрэг нь тухайн хүнд таашаал өгдөг байна. Хамгийн гол нь хүн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал хэмээн судлаачид онцолжээ. 

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай хэрэгтэй

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай үгүйлэгддэг. Тиймээс бие, биеэ харилцан хүндэтгэж өөрөө, өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаанд нь бүү оролцоорой. Мөн хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох нь зохисгүй бөгөөд ирээдүйд бусдын амьдралыг үл хүндэтгэгч болгон төлөвшүүлдэг аж. Мөн тэднийг бусадтай харьцуулах нь ч орон зайд нь халдаж буй хэрэг юм. 

Айлд урилгагүй зочлох нь зохисгүй үйлдэл 

Айлд урилгагүй, урьдчилж хэлэхгүй зочлох нь зохисгүй бөгөөд очиж буй айлынхаа тав тухыг алдагдуулдаг. Энэ нь орон зайд нь халдаж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс айлд очихдоо зайлшгүй хэлж хэвшээрэй. Мөн “хэрэв манайд ирэх бол зайлшгүй мэдэгдээрэй” гэж ойр, дотнын хүмүүстээ дуулгаарай. 

Нэгнийхээ гар утсыг шалгах нь хувийн орон зайг нь үгүйсгэж буй хэрэг 

Хосууд бие биеийнхээ гар утас, цахим хуудсыг үргэлж шалгаж, хаашаа яваад, хэзээ ирэхийг нь хүртэл шалгаадаг. Энэ нь тухайн хүний хувийн орон зайд халдаж буй хэрэг бөгөөд хэсэг хугацааны дараа дээрх үйлдэл нь дарамт мэт санагдаж, харилцаанд нь сэв суудаг байна. Тиймээс хайртай хүндээ итгэж, ярилцаж, ойлголцох хамгийн чухал юм. 

Өөртөө цаг гарга

Хэрэв та хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаггүй бол тогтсон цаг, тодорхой орчин бий болго. Өглөө эрт эсвэл үдэш оройн аль нь ч байсан болно. Харин яг тэр цагаа өөртэйгөө өнгөрөөж хэвшээрэй. Юун түрүүнд өөрийн сонирхлыг олж илрүүлээрэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валентины баярыг хэрхэн тэмдэглэх вэ

 0 сэтгэгдэл

Өнөөдөр бол Гэгээн Валентины өдөр. Вирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон учраас хосууд энэ өдрийг гэртээ тэмдэглэх шаардлагатай болсон. Валентины баярыг гэрээс гарахгүйгээр хэрхэн романтик тэмдэглэж болох тухай сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. Ганц бие хүмүүсийг ч мартаагүй шүү.

Гэртээ романтик оройн зоог барих нь санхүүд хэмнэлттэй 

Энэ өдөр ресторануудын ширээ захиалга дүүрч, хосын өрөөний үнэ тэнгэрт хаддаг. Гэхдээ гэртээ сайхан ширээ засаж, хайртынхаа дуртай хоолыг өөрийн гараар хийж өгөх нь санхүүд хэмнэлттэйгээс гадна хосын харилцаанд эергээр нөлөөлөх болно. Дуртай хоолыг нь бэлтгэхээс гадна ширээгээ гоёмсог бүтээлгээр бүтээгээрэй. Эцэст нь чихэрлэг улаан дарс сонгож, лаа асаахаа мартуузай. 

Хайрыг харж чадахгүй ч киноноос мэдэрч болно

Бүх цаг үеийн хамгийн сонгодог сонголтод кино үзэх хувилбар заавал багтдаг. Энэ өдөр гэртээ гэрлэн чимэглэл асааж, дуртай амттанаа бэлтгээд хайрттайгаа хамт романтик кино үзээрэй. "Би түүнийгээ үргэлж санадаг. Хайр яг л салхи шиг, би харж чадахгүй ч мэдэрч чадна" гэж Walk to remember кинонд өгүүлдэг. 

Халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлаарай

Хамтдаа сарнайн дэлбээгээр дүүргэсэн халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлах нь баярын уур амьсгалыг мэдрүүлэх болно. Мөн лаа асааж илүү романтик орчин бүрдүүлээрэй.

Мөрөөдлийн жагсаалтаа шинэчил

Хосуудын харилцаанд ярилцах хамгийн чухал гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Хайрттайгаа хамт хийж үзэх шинэ содон зүйлс, романтик аяллын төлөвлөгөөгөө боловсруулахад энэ өдөр хамгийн тохиромжтой. Баярт зарцуулах байсан төсвөө аяллын хуримтлалдаа нэмэрлэ. Үүний дараа бол зож байсан үеийнхээ захидал, цахим зурвасуудаа уншиж дурсамжаа сэргээгээрэй.

Ганц бие ч гэсэн гандан буурахгүй

Ганц бие байгаадаа гансарч, уйтгарлаж сууна уу. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй ээ. Таныг илүү олон учрал, гайхалтай дурлал хүлээж байгаа шүү.

Хэрхэн ганц бие байх вэ

Гал цогтой ганц бие уншигчдадаа How to be single киног санал болгоё. Таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Найзуудын үдэшлэг хийцгээе

Энэ өдрийг зөвхөн хостойгоо өнгөрүүлэх ёстой гэж үү. Удаан уулзаагүй найзуудтайгаа хамт бяцхан үдэшлэг хийвэл ямар вэ. Хамтдаа сонирхолтой тоглоом тоглож, амттай хоол идэж хөгжилдөх хэрэгтэй. Хоорондоо бэлэг солилцсон ч болно. Финландад хоёрдугаар сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгон тэмдэглэдэг аж.

Өөртөө бэлэг худалдан ав

Та өөрийгөө санхүүгийн ямар их хэмнэлттэй амьдардаг гэдгээ мэдэх үү. Хэрвээ хостой байсан бол хэн нэгэнд зориулах байсан тэр мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй. Массажинд орж, шинэ загварын хувцас, сонирхолтой ном гээд хүссэнээ худалдан ав. Сургалтад бүртгүүлсэн ч болох юм. 

Хүссэн зүйлээ хий 

Эцэст нь хэлэхэд энэ нийтлэлийг заавал хийх ёстой зүйлийн жагсаалт болгож битгий уншаарай. Таныг өөрөөс чинь илүү мэдэх нэгэн гэж үгүй. Тиймээс танд аз жаргал, сэтгэл ханамж бэлэглэдэг юу ч хийсэн болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хайртай нэгэндээ дуртай цэцгийг нь бэлэглээрэй

 0 сэтгэгдэл

Төрсөн өдөр, төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт үйл явдлын үеэр хүмүүс бие биедээ цэцэг бэлэглэдэг. Шинэхэн үрээ өлгийдсөн ээж, шагнал гардсан эрхмүүдийг цэцгийн баглаагаар угтах нь ч бий. Ийнхүү цэцэг бэлэглэх нь соёл болтлоо хөгжсөн бөгөөд цэцгийг зөвхөн ургамал бус сэтгэлийн илэрхийлж гэж хардаг болжээ. Цэцэг бэлэглэх соёл нь эртний Грекээс үүдэлтэй бөгөөд олон нийт XIX зууны дунд үеэс үүнийг ёс заншил, соёл гэж хүлээж авсан байна. Тухайн үед нийгэм төдийлэн нээлттэй биш, олон хүний хажууд хайраа илчлэх нь ичгүүртэй хэрэг гэж үздэг байсан тул дурлалт хосууд цэцэг бэлэглэж хайраа илчилдэг байв. Сарнай, лиш, яргуй гээд цэцэг бүхэн өөрийн гэсэн утга, илэрхийлэмжтэй байдаг учир өөрийн сэтгэлийг цэцгээр дамжуулан илэрхийлэх боломжтой аж. Хэрэв та гэгээн хайрын баярын өдөр хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа бол цэцгээр сэтгэлийн чавхдасыг нь хөндөх боломжтой. Түүнчлэн утга учир, хэлэмжийг нь судалж, тухайн хүнд тохирсон цэцэг бэлэглээрэй.

Сараана буюу Лили цэцэг

Лили цэцгийг цэвэр ариун, ихэмсэг байдлын бэлэг тэмдэг хэмээдэг. Энэ нь сараантан овгийн цэцэг бөгөөд цэвэр ариун байдлыг бэлгэддэг учир гэр бүлийн баяр, шинэ хүн мэндлэхэд болон гэрийн эзэгтэйд бэлэглэвэл тохиромжтой аж. Түүнчлэн анхилам үнэртэй учир сэтгэл санааны өөдрөг болгох шидтэй аж.

Лисантус цэцэг

Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээдэг лисантусыг гэрлэж амжаагүй бүсгүйг ханьтай болгодог хэмээн бэлгэддэг бөгөөд энэ цэцэг ургаж буй айлд үл ойлголцол, маргаан бага гардаг гэх нь бий. Тиймээс ганц бие бүсгүйд болон хуримд бэлэглэхэд тохиромжтой

Удвал цэцэг

Тус цэцгийг хар цагаан хэл ам, муу энергиэс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй хүн олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм.

Цэцгийг шинээр нь хэрхэн удаан хадгалах вэ

Дотнын хүнээсээ дуртай цэцгээ бэлгэнд авах сайхан ч гандаж буй цэцгээ хараад сэтгэл гундах нь бий. Тэгвэл цэцгийг хэрхэн удаан хадгалах зөвлөгөөг хүргэж байна.

1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.

2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлдэг

3. Белизна буюу хувцас цайруулагчийг литр усанд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавжнаас сэргийлж, бактери устгадаг учир цэцэг удаан амьд байх нөхцөл бүрдүүлнэ.

4. Цэцгийн усыг өдөрт нэг удаа солиорой.

5. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга, эсвэл хайчаар ташуу зүсвэл илүү удаан амьдарна.

6. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.

7. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад нь тусална.

8. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваараа цэвэрхэн байлгаарай.