A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2464/

Мөнгө үржүүлдэг салбар Монголд “унтаж” байна

Өндөр технологиос Монгол Улсад хөгжүүлэх хамгийн боломжтой салбар нь биотехнологи

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2464/


Азийн арслан, бар болох Сингапурын нийт экспортын 45, Малайзын 43, БНСУ-ын 26 хувийг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Тэгвэл Монголын нийт экспортын 90 хувийг зөвхөн ашигт малтмал, дөнгөж тав хүрэхтэй үгүйтэй хувийг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн эзэлж буй. Бид шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө дэлхий дахинд төдийгүй бүс нутагтаа хол хоцорч хаягдлаа.

Уг нь Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг өндөр түвшинд хөгжүүлэх боломж байхгүй биш байгааг салбарынхан учирладаг. Ялангуяа, өндөр технологийн чиглэлүүдээс Монгол Улсад хөгжүүлэх хамгийн боломжтой салбар нь биотехнологи аж. Учир нь энэ салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц болон боловсон хүчний бааз суурь манайд бий. Энэ сарын эхээр Монгол, БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны форум болж, хоёр улсын шинжлэх ухааны салбарынхан чуулав. Энэ үеэр Монгол Улсад биотехнологийн салбарыг хөгжүүлэх боломжтойг оролцогчид онцолсон юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам хоёр улсын хооронд дэвшилтэт технологид суурилсан үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй. Монгол мэргэжилтнүүд ухаалаг, аливааг суралцахдаа хурдан зэрэг олон давуу талтайг онцолсон юм. Харин Монголын шинжлэх ухааны салбарын гол компаниудын нэг “Монос” группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар “Монгол Улсад өндөр технологи хөгжүүлэх хамгийн боломжит салбар нь биотехнологи. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрийн төдийгүй төрийн бус байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй. Монгол мэргэжилтнүүд ур чадвараар гологдохгүй. Хамгийн гол нь туршлага, лаборатори, техник хангамж дутагдаж байна” хэмээн өгүүлсэн юм.

Туршилт судалгаагаар хөрс хийж, хөгжин дэвждэг энэ салбарын эрдэмтэд орчин үеийн жишигт нийцсэн лаборатори, техник хангамжгүйн улмаас гар мухардах нь цөөнгүй. Тухайлбал, үүдэл эсийн чиглэлээр судалгаа хийдэг ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн доктор, биохимич Н.Ариун “Монголд судалгааны сайн лаборатори байхгүй учраас чанартай нийтлэл бичиж чадахгүй л байна. Олон улсын сэтгүүлүүдэд нийтлэгдэх чанартай нийтлэл гаргахын тулд туршилтад хэрэглэх багаж олон улсын стандартад нийцсэн байх ёстой” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлж байна. Мөн тэрбээр микробиологийн лаборатори Монголд байгуулах гэж хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэн билээ.

Биотехнологи нь генетик, микробиологи, молекул биологи, биохими зэрэг солонго адил олон салбарт хуваагддаг. Улмаар хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт ид шид, үр өгөөжөө үзүүлж, эдгээр салбарын хөгжлийн нэг түлхүүр болдог аж.

Эдүгээ биетехнологийг өндөр хөгжүүлсэн орнууд эсийн аргаар морь, нохой гээд амьтдыг хувилж байхад энэ чиглэлээр хоцорч яваа монголчууд мал сүргээ эрүүлжүүлээгүй, хөдөө аж ахуйн экспортоо хүссэнээрээ өсгөж чадахгүй л сууна. Орчин үеийн биотехнологийн эрдэмтэд ямар нэгэн амьд организмын генийн мэдээллээр дамжуулан шинэ зүйл нэмж, эсвэл түүнээсээ өөр өвөрмөц төрөл үүсгэж, сайн үүлдрийн мал, шинэ сортын ургамал бүтээж байна.

Түүнчлэн биотехнологи нь байгаа баялгийг ухаж олборлоод дуусгачихдаг бус өсгөн үржүүлж, оргүйгээс баялаг бүтээдэг талбар. Өөрөөр хэлбэл, мөнгө үржүүлдэг зах зээл гэж ойлгож болно. Өнгөрсөн зуунд энэ салбарын өнгийг барууны өндөр хөгжилтэй орнууд тодорхойлж, үр шим, хөрөнгө оруулалтыг хувааж хүртдэг байсан бол сүүлийн жилүүдэд БНХАУ, Израиль зэрэг орон хүч түрж байна. Мөн хөрөнгө оруулагчид ч технологиос гадна биотехнологи руу хошуурсаар байна. Тухайлбал, германы биотехнологийн салбарын хөрөнгө оруулалт 2017 онд 674 сая еврод хүрч, түүхэн дээд цэгт хүрчээ. Харин жилд 7.4 хувиар тэлж буй дэлхийн биотехнологийн зах зээлийн хэмжээ 2025 онд 727 тэрбум ам.доллартай тэнцэх төлөвтэйг Grand View Research тооцоолжээ.

Гэтэл мөнгө үржүүлдэг энэ салбар манай улсад харьцангуй хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө санхүүгийн гачигдал дор унтаж байна. Гуравдагч орнуудын шинжлэх ухааны холбоо, байгууллагын судалгаагаар Монгол Улс шинжлэх ухааны хөгжлөөр “чив чимээгүй” орнуудын ангилалд багтжээ.

Дэлхийн биотехнологийн зах зээл 2025 онд $727 тэрбумтай тэнцэх төлөвтэй

Гэтэл Индонез, Малайз биднийг хол орхиж, үүдэл эс зэрэг олон чиглэлийн лабораторийг хэдийн байгуулсан бол израиль улс нэг хүнд ногдох биотехнологийн гарааны компаниараа дэлхийд тэргүүлж байна. Бидэнтэй адил хөгжиж буй эдгээр орон биотехнологи, нано технологиор салбараа хөгжүүлээд үр шимээ хүртэж, мөнгө олох боломжтойд нь амтшаад эхэлжээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан Монголын онцлогт тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй ургамал хүнсийг тарих болон өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага тулгарсаар. Ингэхийн тулд дэлхийтэй хөл нийлүүлж, ахисан түвшний судалгаа хийх шаардлагатай юм. Гэхдээ мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад хөрөнгө мөнгөний гачигдал тулгарах нь ойлгомжтой.

Гэхдээ шинжлэх ухаан, технологийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт эдийн засагт хэдэн арав дахин нугарсан ашиг болж шингэдэг. Тиймээс ч БНСУ энэ салбартаа ДНБ-ийхээ 4.4, Израиль З.9, Финланд 3.5 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулдгаараа дэлхийд тэргүүлжээ. Энэ үзүүлэлт ДНБ-ий 0.2 хувиас бага байвал тухайн улсад шинжлэх ухаан “үзэгдэл төдий” байна гэж эрдэмтэд дүгнэдэг. Бусад улс орон ДНБ-ийхээ 4-5 хувийг инновацын хөгжилд зарцуулдаг  байхад манайх шинжлэх ухаандаа ДНБ-ийхээ дөнгөж 0.12 хувийг зарцуулж байх жишээний. Үүнийг нэг хувьд хүргэчихэд л улс орондоо төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах мэдлэг үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Гэтэл орчин цагт улс орнуудын хөгжил дэвшлийг байгалийн баялаг бус инновац, технологи нь тодорхойлох болсон.

Биднийг энд алт ухаж, илүү их нүүрс экспортлохоор муйхарлах хооронд бусад улс илүү их мэдлэгийг баялаг болгохын төлөө зүтгэж байна. Тиймээс мэдлэгийн салбар буюу боловсрол, шинжлэх ухаандаа онцгой анхаарах цаг болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung дэлгэцийн гажигтай нугалдаг утсаа засаж дуусгалаа

 0 сэтгэгдэл


Samsung Electronics Co дэлгэцний гэмтлээс болж худалдаанд гарах товыг нь хойшлуулсан Galaxy Fold загварынхаа хийцийг бүтэн хоёр сар шинэчилж дуусгасныг эх сурвалж мэдээллээ. Хийц сайжруулалт дуусмагц Өмнөд Солонгосын аварга үйлдвэрлэгч ач холбогдолтой ухаалаг утсаа зах зээлд гаргах боломтой боллоо.

Дэлхийн ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч Galaxy Fold-ын худалдааны хувилбарыг ү йлдвэрлэх сүүлчийн шатанд орсон ч борлуулах тов нь хараахан тодорхойгүйг компанийн дотоод мэдээллийг задруулж буй нэрээ дурдахыг зөвшөөрөөгүй эх сурвалж тайлбарлав.  Туршилтын хувилбарын дэлгэцнээ наалттай хамгаалалтын хальсыг хуулмагц дэлгэц доголдож байгааг Bloomberg News зэрэг мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл мэдэгдсэний дараа Samsung ухаалаг төхөөрөмжөө зах зээлд гаргахаа хойшлуулсан юм.

Өмнөд Солонгосын тэргүүлэх компани ээлжит бүтээгдэхүүнээ бүтэлгүйтэхээс сэргийлэн эрчимтэй ажиллав. Энэ удаа дэлгэцийг бүрсэн хамгаалалтын хальсыг гадна ирмэгийн дотор тал руу оруулсан тул гараар хуулж авах аргагүй болсныг сайжруулсан хувилбартай нь танилцсан хүмүүс өгүүлж байна. Мөн нугасны хийцийг сайжруулж дэлгэцтэй нэг түвшинд үл ялиг өргөж өгсөн тул ухаалаг утсы г дэлгэхэд өмнөхөөсөө эвтэйхэн болжээ.

Шинэ шийдэлд илүү хатууруулж өгсөн хамгаалалтын хальс урьдынх шиг хуулж авдаг тусдаа эд бус, утасныхаа цогц бүрдэл болж чадлаа. Энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй үл ялиг товойлгосон нь хэрэглээний явцад дэлгэцийн гол хэсэгт нугалаас үүсэхээс сэргийлсэн хэрэг хэмээн зарим нь тайлбарлаж байна.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Galaxy Fold-ыг угсрах үндсэн үйлдвэр байрлаж буй Вьетнам руу үндсэн бүрдлүүдийг удахгүй тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй Samsu ng компани бүтээгдэхү үнээ зах зээлд нийлүүлэх товоо хараахан тогтоогүй байгааг эх сурвалж өгүүлсэн юм. Юутай ч Нью-Йорк хотноо наймдугаар сарын 7-нд танилцуулах шинэ шилдэг загвар Note 10-тай зэрэгцүүлэхгүй хэмээн зарим нь таамаглаж байна. Таамагтай холбогдуулан тайлбар өгөхөөс Samsung-ийн төлөөлөгчийн газар татгалзлаа.

Хойшлогдсон Fold нь Samsung компани инновацаар зах зээлд тэргүүлж, өсөлт нь саарсан ухаалаг утасны зах зээлд шинэ түлхэц өгөхөд тус болно. Өмнөд Солонгосын Сувонд төвтэй тус компани урьд нь 2016 онд зай хураагуурын гологдлоос болж шатах эрсдэлтэй Note 7 загвараа зах зээлээс эргүүлэн татаж байв. Мөн өрсөлдөгч Huawei компани нугалдаг дэлгэцтэй загвараа зах зээлд нийлүүлэх товыг хойшлуулсан нь Samsung-ыг яарах шалтгаангүй болгосон хэмээн зарим эх сурвалж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япон, Өмнөд Солонгосын маргаан улам хурцадлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн дулаарал жуулчдыг монгол руу чиглүүлнэ

Бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж байна

 0 сэтгэгдэл


Алтан нар, шаргал элсээр алдартай Калифорнийн зун. Жил бүрийн долдугаар сард дал модны зурагтай цамцаар гоёж, далайн эрэг дээр биеэ наранд шарж хэвтдэг зарим америк хүн энэ зуныг Хойд Америкийн цанын баазуудад цана, чаргаар гулгасан шиг өнгөрөөж байна. Урин дулаантай уралдан үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоодог Америкийн цанын баазууд  энэ зун амрах завгүй, ачаалалтай ажиллах болжээ. 8.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх, Хойд Америкийн цанын баазын бизнест уур амьсгалын өөрчлөлт эергээр нөлөөлж, идэвхтэй ажиллах өдрийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээр ахиу орлого олох боломжийг нээсэн нь энэ.

Туйлын цаг уурын өөрчлөлт энэ бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, агаарын хэмийг буулгасан байна. Мөн энэ жил агаарын хэм олон жилийн дунджаас сэрүүн байснаар цаг наашилсан ч цас хайлсангүй өдий хүрээд буй юм. Өвлийн хэдхэн сараар үйл ажиллагаа нь хэмжигддэг байсан цанын баазуудын ажиллах хугацаа сунаснаар Vail амралтын баазын гулгагчдын тоо 20 хувиар өсөж, 13.7 саяд хүрсэн бол орлого нь 20 хувиар дээшилж, 1.8 тэрбум ам.доллартай тэнцжээ. Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг. Энэ аюул хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нурааж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрлийн бараан мэдээ дэлхий дахинд тасралтгүй хөвөрсөөр байна.

Гэхдээ хар бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт дэлхийн зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж буй нь ажиглагдаж эхэллээ. Зөвхөн Америк гэлтгүй Альпийн нуруу орчмын аялал жуулчлалыг ч дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт хөгжүүлж байгаа аж. Далайн түвшнээс дээш, өндөрлөг хэсэгт оршдог энэ нутаг зуны улиралд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул жуулчдад тааламжтай хэсэгт тооцогддоггүй. Харин сүүлийн жилүүдэд цаг уур алгуур дулаарч буйгаас Альпийн нуруу зуны цагт жуулчдыг соронз мэт татдаг газар болох төлөвтэй. Энэ хандлага Ботсванад ажиглагдаж, цаг уурын дулаарал аялахад улам тааламжтай болгосноор тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж.

Аялал жуулчлал зэрэг зарим салбарт гарч буй өсөлтийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гарз, хохиролтой харьцуулшгүй. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдсэн айдас, заналхийлэл дунд зарим эерэг тал ажиглагдаж байгаа нь энэ. Ер нь дэлхий дахинд далайн эрэг дээр хэвтэх өдрүүдийн тоо нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжин тэлэх төлөвтэй. Ирэх арван жилд аялал жуулчлалын салбарт цаг уурын өөрчлөлт үл мэдэг мэдрэгдэнэ. Харин дунд хугацаанд илт мэдрэгдэж, дэлхийн жуулчдын урсгалыг ч цаг уурын өөрчлөлт эргүүлж мэдэх нь. Ялангуяа, хүйтэн бүс нутгуудын цаг уур бүлээсэж, эрс тэс цаг уурыг илүү тааламжтай болгосноор эдүгээ халуун дулаан орныг чиглэж буй жуулчдын урсгал эргэж, сэрүүн орнуудыг зүглэх таамаглал ч байна.

Тэгвэл Монголд хэрхэн нөлөөлөх бол. Энэ асуултад олон улсын судлаачид хуваагдмал байр суурь илэрхийлдэг. Цаг уурын өөрчлөлт нь цөлжилт хуурайшилт, ган, зуд зэрэг байгалийн гамшиг дагуулж, малчдын амьжиргаа, хүнс хөдөө аж ахуйн салбарыг сөхрүүлэх эрсдэл бийг зарим судлаач анхааруулж буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан дэлхийн дулаарлаас урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт, эерэг нөлөө хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс бичигдэж байгаа. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ-ий өсөлт 1.4 хувиар эрчимжих тооцоо бий. Мөн АНУ-ын Sussex их сургуулийн эрдэмтний тооцоогоор дэлхийн дулаарлаас үүдэн жуулчдын тоо нь өсөх орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн. Монголыг чиглэх жуулчдын тоо дэлхийн дулаарлаас үүдэн дунд хугацаанд 122 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй аж.

Уг нийтлэлээр уур амьсгалын өөрчлөлтийг өмөөрч, хөхүүлэн дэмжихийг зорьсонгүй. Харин саарын хажуугаар сайн гэгчээр шинэ тутам ажиглагдаж буй шинэ зүйлийг өгүүлэхийг хичээсэн болно. Дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр буй. Гэхд ээ энэ өөрчлөлтөөс бид бултах аргагүй.

Бас гараа хумхин харсаар суугаад эх дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Иймд өмнөх алдаагаа үл давтаж, тогтвортой хөгжлийн төлөө хүчин зүтгэхийн сацуу уур амьсгалын сайн, муу сүлэлдсэн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ажил ч биднийг хүлээж байна. Ялангуяа, цаг уурын эрс тэс уур амьсгал монголчуудад эдийн засгийн сул тал болдог нь үнэн. Гэхдээ энэ сул талыг бүдгэрүүлж, зарим талаар эдийн засгийн хэмнэлт, өсөлт авчрах боломжийг байгаль орчны өөрчлөлт олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс айж суусаар хохирох бус харин байгаль орчин, нийгэм, эдийн засагт ажиглагдаж буй шинэ зүйлийг соргогоор мэдэрч, тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал эрсдэлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж болох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн хоригийг зөөллөх америк үйлдвэрлэгчдийн шахалт

 0 сэтгэгдэл