A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/921/

Намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

​СЕХ энэ сарын 12-ны дотор нам, эвслийг бүртгэж батламж олгох юм​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/921/


СЕХ-ноос баталсан кадендарьчилсан хуваарийн дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд ирэх лхагва гараг гэхэд хүсэлтээ мэдүүлсэн байх ёстой. СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж, батламж олгох юм. Харин намууд сонгуульд оролцох хүсэлтээ мэдүүлэхийн өмнө нэр дэвшигчээ тодруулах учиртай. Өнөөдөр МАН-ын Бага хурал, ардчилсан намын ҮБХ аль аль нь хуралдана. Парламентад суудалтай хоёр намын шийдвэр гаргах гол бүтэц тус тусын хурлаараа Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ гэсэн хүлээлт байна. Гэхдээ эрх баригчдын хувьд Бага хурлаараа хэлэлцэх асуудал нөхөн сонгуулиар хязгаарлагдахгүй. Тус нам нэр дэвшигчийг тодруулах эрхийг удирдах зөвлөлдөө өгөх бол, УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, 60 тэрбумын тухай гол хэлэлцүүлгийг тэнд хийхийг эх сурвалжууд хэлж байна.

МАН-ын Бага хурлыг угтсан хяналтын хорооны хурлаар мөн л 60 тэрбумын асуудлыг хэлэлцсэн аж. Улмаар “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг ярьсан байна. Энэ асуудлыг МАН-ын ёс зүйн хорооноос оруулж ирээд, хяналтын хороо эхний асуудал болгон хэлэлцсэн. Ингээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг харьяа намын байгууллагад нь тавихаар болжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг удирдах зөвлөлд танилцуулна гэж МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар баасан гарагт хэлсэн билээ. Тэгвэл ардчилсан намын ҮБХ-ны хувьд мөн л нэр дэвшигч тодруулахаас илүү тус сонгуульд оролцох эсэхээ шийдэх аж. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан ҮБХ-ны хурлаар нэр дэвшигчээ тодруулна гэж мэдэгдсэн ч үгүй бололтой.

Гол хоёр намаас гадна гуравдагч хүчин МАХН-д нэр дэвшүүлэх процесс түвэгтэй байна

Тус намын зарим гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед зөвлөх байсан М.Хүдэрбаатар, НИТХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү нарын нэг нь нэр дэвших магадлалтай хэмээн хэлж байна. 2016 оны сонгуульд Хэнтийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумд өдгөө хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгоод буй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, тус аймгийн Засаг дарга асан Ц.Оюунбаатар нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байв. Харин нөхөн сонгуульд Ц.Оюунбаатарыг “даагаа нэхнэ” хэмээн таамаглаж байсан ч, тэрбээр нэр дэвшихгүй гэж шийдсэн аж. Эрх баригчдын хувьд нэр дэвшигч байхгүйдээ биш, хэнийг дэвшүүлэх талаар санал нэгдэж чадаагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “хүнээ олоорой, би нэр дэвшихгүй” гэдгээ бүлэгтээ хэлсэн.

Харин бүлэг доторх “нөгөө 32-ын бүлэг” буюу УИХ-ын дарга М.Энхболдын талынхан түүнийг шахсан хэвээр байгаа. Мөн хэнтийн Засаг дарга Н.Ганбямбын нэр ч албан ёсоор яригдаад эхэлсэн. Түүнээс гадна нөхөн сонгуулийн “гол тоглогч”-дын тоонд МАХН багтана. Тус намын дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хэн нь ч нэр дэвших боломжтой гэж намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдсэн ч, үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү үгүйсгэсэн. О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын хэн хэнийг нь намын удирдлагад баталсан хоёр ч албан хүсэлт УДШ-д байгаа. Дээд шүүхээс хэнийх нь ч талд асуудлыг шийдээгүй байгаа тул нөхөн сонгуульд тус нам оролцох, нэр дэвшүүлэх процесс түвэгтэй байдалд орж магадгүй байгаа юм. Ийнхүү нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа ойртох тусам намууд дундах улс төр улам идэвхжиж, асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээх л үлдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БЗД-т засаглалын эрх шилжих үү, үлдэх үү

 0 сэтгэгдэл


2016 оны намар болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд ардчилсан нам ялалт байгуулсан ганц дүүрэг нь Баянзүрх. Тиймээс өнөөдөр тус нам уг дүүрэгт засаглаж, удирдлагыг барьж буй. Сонгуулийн үр дүнгээр АН 22, МАН 19 тойрогт ялалт байгуулсан. Мөн сонгуулийн дараа зургаан ч тойрогт маргаан гарч АН, МАН-ын аль алиных нь зүгээс шүүхэд хандаад байсан юм. Дээрх маргаантай тойргуудын дөрвийнх нь маргааныг шүүх сонгуулийн болон бусад хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж, сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид төлөөлөгчийн суудалдаа үлдсэн. Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн 10 болон 19 дүгээр тойрогт болсон сонгуулийн маргаан удтал үргэлжилж, гурван ч шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл энэ хоёр тойрог дээр ирэх аравдугаар сарын 27-нд дахин сонгууль явуулах товыг зарлаад байна. Суудлын харьцаа тун ойрхон үед энэхүү дахин сонгууль Баянзүрх дүүргийн удирдлагын эрх шилжих эсэхийг шийднэ гэдгээрээ ихээхэн чухал. АН ялалт байгуулвал эрх баригчийн байр сууриа илүү баталгаажуулна. Харин МАН-ын хувьд засаглалын эрх шилжүүлж авах боломжийг олгоно. Тиймдээ АН, МАН-ын зөвхөн Баянзүрх дүүрэг дэх намын байгууллагууд төдийгүй төв намаас нь ч ихээхэн анхаарал тавих нь тодорхой юм. Сануулахад одоо дүүргийн ИТХ дахь “Хүчний харьцаа” АН 20, МАН 19 болоод буй. Мөн дахин сонгуулийн үр дүнд бас нэг сонирхолтой нөхцөл байдал үүсэх магадлал бий. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн 10, 19-р тойргийн аль нэгд нь дээрх хоёр намаас өөр нам эсвэл бие даан нэр дэвшигч ялалт байгуулбал хоёр намын төлөөлөгчдийн тоо тэнцэж дүүргийн удирдлагыг эвсэл байгуулан томилох нөхцөл бий болно.

Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн аль дүүрэгт, хэдэн тойрогт нөхөн болон дахин сонгууль болох вэ?

-Багахангай дүүрэгт нэг төлөөлөгчийн орон гарсан үндэслэлээр нөхөн сонгууль, Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Ирэх аравдугаар сарын 7-нд Багахангай дүүрэгт нэг тойрог дээр нөхөн сонгууль явуулна. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг явуулах хугацааг тодорхой заасан байгаа. Түүний дагуу нөхөн сонгуулийн товыг тогтоосон. Харин сонгуулийн хуульд дахин сонгуулийг явуулах хугацааг тодорхой заагаагүй. Дахин сонгуулийн тухайн дүүргийн сонгуулийн хороо зарлана. Тэр агуулгаараа Баянзүрх дүүргийн хоёр тойрогт явагдах дахин сонгуулийг аравдугаар сарын 27-нд явуулах тов гарсан.

-Эдгээр сонгуулийн зардал хаанаас гарах вэ?

-Тухайн дүүргийн төсвөөс зардлыг гаргана. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн төсвөөс сонгуулийн зардал, хөрөнгийг гаргадаг.

-Нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулах вэ?

-Багахангай, БЗД-ийн сонгуулийн хороо зохион байгуулна. Өөрөөр хэлбэл 2016 оны дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулсан тэр хорооны бүрэлдэхүүн одоо болох нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулна гэсэн үг. Дүүргийн сонгуулийн хорооны гишүүд орон тооны бус байдаг. Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн сонгуулийн хороо томилдог. Дээрх хоёр дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оруулахаар болсон тул нийслэлийн сонгуулийн хороо гишүүдийг томилох шаардлагатай байгаа.

-Баянзүрх дүүргийн дахин сонгууль ач холбогдлын хувьд дүүргийн удирдлагын төлөө өрсөлдөөн болохоор байгаа. Тэр үүднээсээ тухайн дүүргийн сонгуулийн хороонд орж ажиллах хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна гэж заасны дагуу томилдог. Ингэхдээ дурын төрийн албан хаагчийг томилчихдоггүй. СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, СЕХ-ны нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонгож ажиллуулна. Сонгуулийг ямар нэгэн маргаан, будлиангүй зохион байгуулах үүднээс сонгуульд оролцогч субьектийн болзол шаардлагыг хангасан төлөөлөгчийг оролцуулж ажиллана.

-Баянзүрх дүүргийн дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?

-Хуулийн дагуу дахин сонгууль болохоос 60 хоногийн өмнө намууд сонгуульд оролцох, эсэхээ илэрхийлж бүртгүүлнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа сонгуулиас 45 хоногийн өмнө явагдах байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийслэлийн өмчит ААН-үүд 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

​Хотын захиргаа шинэ барилга барих байршлаа тогтож, газраа авчээ​

 0 сэтгэгдэл

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийнхний анхаарлыг татаж буй хоёр ч асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2017 онд нийслэлийн өмчит аж ахуй нэгжүүд хэр ашигтай ажилласан болон цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн талаар танилцууллаа. Мөн Яармагт баригдах хотын захиргааны шинэ барилгын зураг төслийг танилцуулж газрын асуудлыг шийдвэрлэв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ДОЛООХОН САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) үйл ажиллагаа явуулсан байна. Үүний 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 12 нь орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм. Дээрх ОНӨҮГ-ууд өнгөрсөн жил 244.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Задлаад үзвэл, аж ахуйн тооцоот 20 үйлдвэрийн газрын ес нь 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 11 нь 18.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ингэснээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг болжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас дээрх 1.5 тэрбум төгрөгийн 30 хувь буюу 440.3 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тогтоолын төслийг оруулж ирсэн. Харин НИТХ-ын тэргүүлэгчид ногдол ашгийн 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг өнгөрсөн жилүүдийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр сууринд нэгдэж, 100 хувь нийслэлийн төсөвт авах шийдвэрт хүрэв. Мөн энэ үеэр нийслэлийн өмч оролцсон хувьцаат компаниудын асуудал хөндөгдөж тэргүүлэгчдийг бухимдуулав. Нийслэл гурван ч хувьцаат компанид хувь эзэмшдэг аж. Тухайлбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Гэсэн атлаа наадмаа гуйх шахуу зохион байгуулдаг, наадам хийхийн тулд хувийн өмчийн байгууллагын бүх засвар үйлчилгээг хийж өгдөг, одоо тэнд баар, үйлчилгээний газар ажилладаг ч долоохон сая төгрөгийн ашиг өгсөн нь чамлалттай гэж тэргүүлэгчид шүүмжлэв.

ХОТЫН ЗАХИРГАА “ТЕМПЛЭНД” ХХК-ИАС ТАВАН ГА ГАЗРАА АВНА

Нийслэлийн засаг захиргааны шинэ төвийг Яармагт барих шийдвэр аль эрт гарсан ч хаана баригдах нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хотын захиргааны шинэ төвийн байршлыг тогтож, зураг төсөл боловсруулснаа НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлийн захиргааны шинэ төвийг Яармагийн зам дагуу 34-р сургуулийн эсрэг талд барихаар тогтож “Темплэнд” ХХК-ийн эзэмшиж буй есөн га газраас таван га-г нь авахаар тохиролцон гэрээ хийжээ. Тэнд Улаанбаатар хотын засаг захиргааны таван блок барилга баригдах бөгөөд нийслэлийн харьяа газар, агентлагуудыг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн нийслэл хотын түүхийг харуулсан музей, иргэдэд зориулсан амралтын бүс байгуулах юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэх нь

Иргэдээс гарсан гомдлыг “гэнэт зарлагдсан сонгууль” гэж аргалахаар тохиролцсон уу​

 0 сэтгэгдэл

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгосон. Нөхөн сонгуульд АН, МАН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монгол үндэсний ардчилсан нам, Зон олны нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам оролцохоор батламжаа гардсан. Батламжаа авсан намууд энэ сарын 31-ний өдрөөс ирэх сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм. Мөн бие даагчид энэ сарын 20- ны дотор мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газраар шалгуулна. Улмаар долоо хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумаас 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах болзол ханган СЕХ-д бүртгүүлэх учиртай. Гэхдээ үүнээс наана нөхөн сонгууль болох эсэхийг шийдэх олон үйл явдал өрнөх бололтой. СЕХ өнгөрсөн долоо хоногт ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүгийн тайлангаа өгөөгүй гэх үндэслэлээр энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь бас нэгэн маргааны эхлэл болж байна. СЕХ-ны гаргасан тогтоолын эсрэг ИЗНН мэдэгдэл гаргаж, зарга үүсгэхээр болжээ.

Тус намын мэдэгдэлд “ИЗНН-ыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж СЕХ 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав. Монгол улсын дээд хууль бол үндсэн хууль бөлгөө. Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа СЕХ дахин давтав. Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, дээд шүүх үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол улсад хэн дуртай нь хууль зохиож, зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав. Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан. Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно” гэжээ. Тус намынхан СЕХ-г үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэдгээр Захиргааны хэргийн шүүх болон дээд шүүхэд хандахаар болж байна.

Ингэснээр нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэж СЕХ-ны ажил нэмэгдэх нь. Мордохын хазгай гэгчээр батлагдахдаа л хэл ам, хөрөнгө мөнгөний гачаалтай зарлагдсан нөхөн сонгуулийн үйл явц ч СЕХ-ныхныг багагүй зовоох шинжтэй. Өнгөрсөн сард иргэдийн төлөөлөл мөн л УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол холбогдох хуулиудыг зөрчсөн гэж Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц ч иргэдийн өргөдлийн дагуу дунд суудлын хуралдаанаа энэ сарын 22-нд хийхээр товлоод байна. Харин өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд нөхөн сонгуультай холбоотой маргааныг нэг талд нь шийдвэрлэхээр тохиролцсон чимээ МАН-ын бага хурлын танхимаас сонсогдсон нь нэгийг хэлээд байна. Улс төрийн намууд сонгуульд оролцох эсэхээ шийдэх мөчид СЕХ, ҮХЦ-ээс нөхөн сонгууль баараггүй болно гэсэн амлалт авсан гэх шуум байгаа. Тэр нь иргэдээс гарсан гомдлыг “гэнэт зарлагдсан сонгууль” гэдгээр аргалж өнгөрөөхөөр тохиролцсон тухай. Ийм ярианы үндсэн дээр ч нөхөн сонгууль асуудалгүй явагдана гэсэн бат нот итгэлтэйгээр намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн биз. СЕХ-ноос батламжаа гардаж сонгуульд оролцохоор шулуудсан намууд Хэнтийд сонгуулийн штабаа байгуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхлээд байна. Үүгээр УИХ-ын тогтоолтой холбоотой маргаан бараг нэг талдаа гарч байх шиг. Харин энэ маргаантай зөрөөд ИЗНН-ын гомдлын мөрөөр СЕХ Захиргааны хэргийн шүүх, улмаар дээд шүүхийн хаалга татах нь тодорхой боллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрдэнэт үйлдвэрийн гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэйг мэдэгджээ

 0 сэтгэгдэл

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Тус бүлгийн дарга гүйцэтгэх засаглалын танхимыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг танилцуулав. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал хоёр ч шатны арбитрын шүүхээр орон Монголын талд ашиггүйгээр шийдэгдсэн. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долдугаар сарын эхээр болж, “Стандарт” банкны талд заргыг шийдсэнээр олон улсын арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шийдвэрийг гаргасан юм. Тус шүүх хуралд Монголын Засгийн газрын мониторингийн багийн төлөөлөл болон АТГ -ын зарим алба хаагч оролцсон байна. Шүүхийн шийдвэрээр үндсэн өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХ К-аар шүүхэд барьцаа хэлбэрээр төлүүлэхээр болжээ. Улмаар “Стандарт” банкны өрийг төлүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг царцаах, битүүмжлэн хураахаар болжээ.

“Стандарт” банк арбитрын шүүхийн ажиллагаанд гаргасан бүх зардлаа арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХ К-иас барьцаа хэлбэрээр төлсөн мөнгөн дүнгээс нь гаргах аж. Ингэснээр тус үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгалыг зогсоох, компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг Англи, Шенгень, Азийн зарим оронд зорчих эрхийг нь хязгаарлах шууд эрсдэл үүсээд байгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХ К- ийн Хууль эрх зүйн газрын дарга Ц.Цэрэнбадам нотолжээ. Харин үүнийг Ардчилсан намын бүлэг Засгийн газар огцрох шалтгаан хэмээн үзэж байна.


АН-ын бүлгийн гишүүд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-60 тэрбумын хэлэлцүүлэг хийх гээд Хууль зүйн байнгын хороог хуралдуулж чадахгүй байгаа энэ нөхцөлд Засгийн газрыг огцруулах шаардлагыг чинь ямар процедураар хэлэлцэх юм бэ?

Д.Эрдэнэбат: -Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 26 гишүүний дэмжлэгтэйгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой. УИХ -ын даргын мэдээлснээр 22 гишүүн гарын үсэг зурсан гээд байгаа. Үүн дээр АН-ын бүлгийн гишүүд нэмж гарын үсэг зураад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бүрэн боломжтой. Хэрвээ УИХ-ын дарга Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын ноцтой алдаа, хохирлыг харсаар байж чимээгүй суувал хамгийн хариуцлагагүй үйлдэл болно. Тиймээс манай мэдэгдэл гарсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. УИХ -ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй бол өөр өнцгөөр асуудалд хандана.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн эд хөрөнгийг битүүмжилж Стандарт банкны хохирлыг төлүүлэх шийдвэрийг олон улсын арбитрын шүүх гаргасан тухай мэдээлэл УИХ-д ирсэн гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?

С.Эрдэнэ: -Энэ бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх ноцтой үр дагавартай. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаас төсөвт орох нэг их наяд төгрөгийн орлого, мөнгөн урсгал зогсонги байдалд орох эрсдэлд хүрэх юм. Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийн тухай удаа дараа улстөрчид ярьж байна. 49 хувийн тухайд эрх баригчид тэр дундаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс янз бүрийн тайлбар хийж, иргэдийн тархийг угааж ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бол ил тод байгаа. Оросуудын мэдэлд байсан үндэсний үйлдвэрийн хувийг монголчууд авч ирсэн. Хятадууд, казакууд аваагүй шүү дээ. Харин иргэдийн тархийг угааж 49 хувьд бурууг чихэх гэж оролдож байгаа нь эрх баригчдын олон жил шахааны бизнес хийсэн хууль бус үйл ажиллагааг нуух гэсэн ажиллагаа. Түүнийг одоо шалгах болсон.