A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3164/

Ногоон технологи ба хөрөнгө оруулалт сэдэвт үзэсгэлэн болно

Ногоон технологи ба хөрөнгө оруулалт сэдэвт үзэсгэлэн болно
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3164/
С.Батсайхан /ЗГМ

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг Монголдоо нутагшуулж, бизнесээ өргөжүүлэх том боломж олгодог “Экспо Монголиа 2019” олон улсын үзэсгэлэн, бага хурал уламжлал ёсоор 2019 оны 10 сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” ОУҮХТ-д зохион байгуулагдах гэж байна. “Экпо Монголиа 2019 ” Олон улсын үзэсгэлэн нь бүх салбарынхныг нэг дээвэр дор цуглуулж чаддаг онцлогтой ба энэ жил ХБНГУ, Австри, БНСУ, Польш, БНХАУ, Беларусь, Украин, ОХУ, Монгол зэрэг нийт 11 улсын 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Монгол Улсад шинээр түншлэл бий болгох зорилгоор оролцоно. Үзэсгэлэнд Монгол Улсын эдийн засгийн гол бүрэлдэхүүн болсон уул уурхай, банк санхүү, даатгал, мал эмнэлэг, барилга, зам тээвэр, хүнс хөдөө аж ахуйн салбаруудаас зонхилж оролцдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гүйцэтгэх захирлын эхний 30 хоног

 0 сэтгэгдэл

Өлзийбаярын Ганзориг зөвлөж байна

Хэрэв та шинэхэн гүйцэтгэх захирал бол, эсвэл гүйцэтгэх захирал болохоор зэхэж, өөрийгээ бэлтгэж байгаа бол анхаарлаа хандуулаарай. Юуны өмнө гүйцэтгэх захирлын ажил гэдэг бол аль нэг функц, хэлтсийг удирдахаас тэс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өмнө илүү олон хэмжээстэй сорилт тулгарах болно. Шинэ гүйцэтгэх захирлын эхний 30 хоногт гаргасан шийдвэр, хийсэн хөдөлгөөн нь компанийн ирэх гурван жилийн өнгийг тодорхойлох болно. Ингээд шинэхэн захирлын эхний 30 хоногийн талаар өөрийн бодлуудыг бичье. 

Том зураг харуулах

Ажилтан, ТУЗ, эзэн, харилцагч нар шинэ захирлаас компанийн ирээдүйн тухай том зургийг хүлээнэ. Ирээдүйд компанийг хааш нь залах гэж байгаа, компани ямар зорилго, стратеги баримтлан ажиллах, шинэ бүтэц ямар байх, хүн бүрийн оролцоо юу байх вэ гээд олон зүйлс бий. Хэрэв шинэ захирал компанийн ирэх гурав, тав, 10 жилийн төсөөллөө хурдан танилцуулахгүй бол итгэл буурч, эргэлзээ үүсч эхэлнэ. Том зураг маань ирээдүй буюу компанийн алсын харааг (Vision) тодорхойлохоос эхэлнэ. Бид 10, 20 жилийн дараа хаана байхыг хүсэж байна вэ, хаана байж болох вэ. Үүнийг өөрийн сэтгэлдээ өнгөтөөр дүрсэлж харах ёстой. Хүн өөрийн харсан зүйлийг л бусдад ярьж, итгүүлж чадна гэдгийг санах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал Vision-оо хараагүй бол ажилтнуудаа хойноосоо дагуулах талаар санахын ч хэрэггүй. Тэгэхээр Гүйцэтгэх захирлын хамгийн эхний ажил бол сэтгэлдээ Vision-оо харах явдал юм. Үүний дараа дунд ба богино хугацаанд биелүүлсэн байх зорилгуудыг (what?) тодорхойлж, харгалзах стратегиудыг (how?) мөн томъёолно. Гүйцэтгэх захирал том зургийг эхнээсээ л харж, хүмүүстээ ойлгуулж чадвал цаашид компанийг удирдахад асуудалгүй болно. Харин тодорхой хугацаа өнгөрөөд байхад ч сэтгэлдээ ямар нэг төсөөлөл бий болгож чадахгүй байгаа бол, эртхэн ажлаа өгсөн нь дээр.

Багаа бүрдүүлэх

Хэрэв таны ирээдүйд хэрэгжүүлэх гэж буй стратеги, төлөвлөгөөнд ур чадвар, хүсэл зоригийн хувьд тохирохгүй хүмүүс топ менежментийн багт байвал эртхэн сольсон нь дээр. Ингэснээрээ маш их цаг хугацаа алдахаас зайлсхийж чадна. Мэдээж энэ нь хэлэхэд амархан ч хийхэд тун хэцүү. Юуны өмнө шинэ захирал менежментийн багтаа өөрийн төлөвлөгөөг сайтар ойлгуулж, эхний туршилтын алхамуудыг хамтдаа хийх хэрэгтэй. Хүмүүст боломж олгох нь чухал. Гэхдээ боломжийг чинь хэр сайн ашиглаж, хамтарч ажиллаж чадах вэ гэдгийг маш хурдан үнэлж, шийдвэр гаргах хэцүү сорилт өмнө чинь тулгарах болно. 

Хүлээлтийг удирдах

Би нэг компанийн захирлаар томилогдож очоод, эхний өдрөөсөө л дотоод хов живийг дэмждэггүй гэдгээ сайтар ойлгуулсан юм. Энэ нь ажил явуулахад маш тустай зүйл болсон гэдгийг хожим нь анзаарсан. Өөрийн менежментийн арга барилын талаарх хүлээлтийг хүмүүстээ зөв өгөх хэрэгтэй. Арга барилаа байн байн сольж өөрчилдөг, нялцганасан удирдагчтай байхыг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр өөрийнхөө талаарх хүлээлтийг, байгаа байдлаар нь дамжуулах нь чухал. 

Өөр дээрээ гэп анализ хий (Gap analysis)

Төрөлхийн гүйцэтгэх захирал гэж хаана ч байхгүй. Гүйцэтгэх захирал хийхэд тань ямар ур чадварууд дутаж байгаа вэ гэдгийг мэдэж, өөр дээрээ ажиллах нь чухал. Энэ тал дээр мэргэжлийн гүйцэтгэх захирлын дасгалжуулагч (executive coach) хийдэг зөвлөхүүдтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Өөрийн сул талыг нөхөж, давуу талыг хөгжүүлэх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуванцар хаягдал $100 тэрбумын түүхий эд болдог

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог

Хуванцар материал, химийн бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн нэг Dow Chemical Co-гийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Жон Пенрист дахивар ашиглах 100 тэрбум учир шалтгаан бий. Далайд жил бүр найман сая орчим тонн хуванцар хаядаг. Энэ бол ажил хэрэгч хүмүүст чухал хэрэгтэй 100 тэрбум ам.долларын түүхий эд. Хуванцар хаягдлыг эргүүлэн ашиглах гол төв нь Ази тив. BloombergNEF-ийн судалгаанаас үзвэл дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог. Хуванцар савыг полиэстер болгодог Энэтхэгийн автомат машин, далай дахь нефтийн бохирдлыг хуванцрын тусламжтай цэвэрлэх арга боловсруулж буй Сингапурын компани зэрэг Ази тивийн хамтын зүтгэл удахгүй нийлүүлэлтээсээ давж гарах төлөвтэй дахивар хуванцрын эрэлт ихсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болов. Одоогоор үйлдвэрлэгчдэд тулгараад буй гол сорилт нь дахивар хуванцрыг үнэ, чанарын хувьд өрсөлдөхүйц болгох явдал. Нефтиэс гаргаж авдаг анхдагч хуванцрын үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй нягт уялдаатай. Харин дахивар хуванцрын үнэ харьцангуй тогтвортой байдаг. Уг нөхцөлөөс шалтгаалан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах үед дахивар хуванцар үнэтэй болж хувирдаг. Төрөл бүрийн хуванцрыг ангилан ялгах, хуванцар хаягдлыг дэлхийн бөмбөрцгийн нэг хагасаас нөгөө хагас хүртэл зөөвөрлөж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг өсгөхийн оронд байрлал дээр нь боловсруулах нь бас нэг сорилт болж байна. Бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол байгаль орчинд хог болж хаягдах замаар жилдээ 80-120 тэрбум ам.долларын өртөг алга болдгийг Дэлхийн Банкны харьяа Олон Улсын Санхүүгийн Корпорацын захирал Навнит Чадха анхааруулав. Бид цаашид хуванцрыг хог биш, нөөц гэж үзэж сурах хэрэгтэй. Хуванцар хаягдлыг эргүүлж цуглуулан, ангилан ялгаж, угааж цэвэрлээд, хайлуулж түүхий эд болгох ажиллагааг механик аргаар дахиварт ашиглах процесс гэдэг. Гэтэл хаягдал болж буй хуванцрын ихээхэн хэсэг хүнс, химийн бодисын бохирдолтой байдаг тул чанартай түүхий эд материал үүсгэхэд зардал өндөр болдог. “Дахивар хуванцрын чанарын асуудал бас нэг бэрхшээл” хэмээн дахивар боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг компанийн нэг – SUEZ Group-ийн гүйцэтгэх захирал Жан-Марк Бурсье анхааруулав. Danone, Pepsi, Coca-Cola зэрэг хүнсний тэргүүлэх үйлдвэрлэгчид анхдагч хуванцрын чанарын түвшинд хүрээгүй дахиврыг худалдаж авдаггүй. Дэлхий даяар есөн үйлдвэртэй SUEZ нь жилдээ 500 мянган тонн хуванцар хог хаягдал боловсруулж шампунийн сав, автомашины доторлогоо зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг 150 мянган тонн полимер гаргадаг юм. Тус компани Ази дахь анхны үйлдвэрээ энэ жил Тайландад ашиглалтад оруулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төв банк энэ сар гарснаас хойш зах зээлд 126.9 сая ам.доллар нийлүүлжээ

 0 сэтгэгдэл
  • Алтны тушаалт нэмэгдэж, гадаад худалдаа алдагдалтай гарав
  • Нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ

Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар төв банк пүрэв гарагт зах зээлд 17.4 сая ам.доллар нийлүүллээ. Энэ өдөр ам.доллар албан ханш аар 2755 төгрөгтэй тэнцэв. Хоёрдугаар сар гарснаас хойш валютын дуудлага худалдаагаар төв банк 126.9 сая ам.доллар арилжаад байна. Манай улсын гадаад валютын албан нөөц 2019 оны 11 дүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын донор байгууллагууд манай улсад нийт 200 гаруй сая ам.доллар олгосон. Ингэснээр валютын нөөц дээрх хэмжээнд хүрсэн юм. Харин энэ оны эхний сард гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 онтой харьцуулахад 24.4 хувиар буурав. Худалдааны алдагдал эдийн засгийн уналт тохиож байсан 2015 онтой ойролцоо гарсан бол алтны тушаалт 3.5 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 тонноор илүү буюу тав дахин өссөн үзүүлэлтэй байлаа. Алтны тушаалт ийнхүү нэмэгдсэн нь дотоодын валютын зах зээлд эерэг мэдээ байв. Төв банк долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гарагт валютын дуудлага худалдаа зохион байгуулж буй. Шинэ төрлийн вирусийн тархалтаас үүдэн цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гарч, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр валютын эрэлт ялимгүй саарч, гаднын улсыг зорих иргэдийн тоо буурч, худалдааны салбарын эргэлт удааширч байна. Тухайлбал, нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ. Ялангуяа суудлын автомашины импортын үнийн дүн 34.7 хувиар огцом буурсан дүнтэй гарлаа. Импортыг харвал 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин 57.2 хувийг, шинэ автомашин гурван хувийг бүрдүүлсэн байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээлсэн байна. Энэ хугацаанд дистрибьютер компаниуд нийт 171 ширхэг шинэ автомашин борлуулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 оны төсөвт тодотгол хийх л үлдлээ

 0 сэтгэгдэл
  • Үрэлгэн зардлаа танаж байж хүндрэлийг давах боломжтой
  • Төсвөө танахгүй бол алдагдал буюу Засгийн газрын одоогийн өр улам нэмэгдэхээр байна. Нэн шаардлагатай бус бүтээн байгуулалтыг дараа онд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг танах зэрэг арга хэмжээг Засгийн газар авахад хүрч байна

Олон нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн вирусийн дэлхийн эдийн засагт авчрах уршиг, түүнээс гарах үр дагавар улс орнуудад хүндхэн сорилт болоод байна. Тэр тусмаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас үлэмж хамаардаг орнуудад энэ нь илүү хамаатай. Уул уурхайн таваарын үнэ ханш уруудсан хэвээр. Тодруулбал, төсвийн найдвар болсон нүүрс болон зэсийн үнэ огцом "хямдарлаа". Нөхцөл байдал ийнхүү улам хурцдаж байгаа тул төсвөө тодотгох, эдийн засгийн бодит байдлаа эргэн харах, хэтэрхий өөдрөг төсөөллөөс зайлсхийхээс өөр аргагүй болж байна. Манай улсын хувьд ялгаагүй 2020 оны төсвөө тодотгох, зардлаа танах, илүү хэмнэлтийн горимд шилжих учиртайг эдийн засагчид шил шилээ даран сануулсаар. Энэ оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэж буй. Уул уурхайн экспорт бүрэн зогссонтой холбоотой төсвийн орлого буурах нь нэгэнт тодорхой болж байна. Үүнтэй хамт 11.7 их наядын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж хумигдаж байгаа тул хамгийн багадаа зардлаа хоёр их наядаар танах хэрэгтэй гэж эдийн засагч Н.Энхбаяр ярьсан юм. 2020 оны төсвийн зардал 13.8 их наяд төгрөг. Эрх баригчид үрэлгэн зардлаа танаж байж хүндрэлийг давах боломжтой аж. Төсвөө танахгүй бол алдагдал буюу Засгийн газрын одоогийн өр улам нэмэгдэхээр байна. Нэн шаардлагатай бус бүтээн байгуулалтыг дараа онд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг танах зэрэг арга хэмжээг Засгийн газар даруй авснаар төсвийн хямралаас сэргийлэх нь эдийн засагт хохирол багатай аж. Төсвийн хямрал эдийн засгийн хямрал болж байсан удаатай. Тиймээс төсвийн тэлсэн бодлогоо юуны өмнө цэгцлэх цаг иржээ.