A

Жижиг

A

Дунд

A

Том

НЯГТЛАН БОДОГЧ

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажлын байрны үндсэн зорилго: Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, МУ-ын Нягтлан Бодох Бүртгэлийн Хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, байгууллагын Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Баримт Бичгийг удирдлага болгон компаний нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүү болон татварын тайлан гаргах, удирдлагыг үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах.

Үндсэн чиг үүрэг:

  • Компаний нягтлан бодох бүртгэлийг зохих хууль дүрэм, стандартын дагуу хөтлөх
  • ХХОАТ, НДШ, НӨАТ-ын тайлангуудыг сар бүр хуулийн хугацаанд үнэн зөв гарган холбогдох газарт хүргүүлж байх
  • Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр үндэслэн ажилтны цалин хөлсийг тооцохдоо зохих ХХОАТ болон НДШ-ийг суутгаж тооцох, Ажилтнуудын урьдчилгаа болон эцсийн цалинг хуваарийн дагуу олгож, Нийгмийн даатгалын дэвтрүүдийн бичилтийг цаг тухайд нь хийх, Суутган авсан ХХОАТ болон төлбөл зохих НДШ-ийг хуулийн хугацаанд төсөвт төлөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү болон холбогдох мэргэжлээр их дээд сургуулийг Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • НББОУС-ын талаар хангалттай мэдлэгтэй байх
  • Холбогдох хууль тогтоомжийн талаар хангалттай мэдлэгтэй байх
  • Санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх ба мэргэжлийн программууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Аудитын тухай ерөнхий ойлголттой байх
  • Идэвхи, санаачлагатай, багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Мэргэжлийн ёс зүйтэй байх.

Нэмэлт мэдээлэл

Даваа- Баасан гарагуудад 09-18 цагийн хооронд ажиллана.

Гадуур ажиллах тохиолдолд байгууллагын унаа/ жолоочтой хамт ажиллана.

Өдрийн 1 хоолтой.

Бүрдүүлэх материалууд:

  • Ерөнхий боловсролын гэрчилгээ болон их дээд сургуулийн диплом, цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
  • Оршин суугаа газрын тодорхойлолт.
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл.
  • Гурван үеийн намтар.
  • 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор даруулсан байх)
  • Анкетыг “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН” ХМХ-ийн байранд ирж бөглөх бөгөөд бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгнө үү.

Хаяг: Блю Скай тауэр, 4 давхар, № 407 тоот, Холбоо барих утас: 70103131