A

Жижиг

A

Дунд

A

Том

НЯРАВ

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажлын байрны үндсэн зорилго: Байгууллагыг албан хэрэгцээний зүйлс, эд хөрөнгө болон бусад холбогдох материалын нөөцөөр тасралтгүй хангах үйл ажиллагааг эрхлэн явуулах ба байгууллагын касс, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл тооцоог зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу бүртгэх, тайлагнах.

Үндсэн чиг үүрэг:

  • Хөрөнгийн бүртгэлийг дансны мэдээлэлтэй уялдуулан хөтөлж, тулган баталгаажуулж, тайлагнах.
  • Бэлэн мөнгөний хөдөлгөөнийг гүйлгээ гарсан тухай бүр кассын орлого, зарлагын ордер үйлдэх, эдгээр баримтуудыг санхүүгийн программд бүртгэх, мөн давхар EXCEL програмаар хөтөлж, кассын тайланг өдрөөр, сараар гарган баталгаажуулж, тайлагнах.
  • Бусад шаардлагатай худалдан авалт хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг сайтар эзэмшсэн.
  • Мэргэжлийн ёс зүйтэй байх.
  • Дадлага туршлагагүй шинэ төгсөгч байж болно.

Нэмэлт мэдээлэл

Даваа- Баасан гарагуудад 09-18 цагийн хооронд ажиллана.

Гадуур ажиллах тохиолдолд байгууллагын унаа/ жолоочтой хамт ажиллана.

Өдрийн 1 хоолтой.

Бүрдүүлэх материалууд:

  • Ерөнхий боловсролын гэрчилгээ болон их дээд сургуулийн диплом, цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
  • Оршин суугаа газрын тодорхойлолт.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл.
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Гурван үеийн намтар.
  • 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор даруулсан байх)
  • Анкетыг “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН” ХМХ-ийн байранд ирж бөглөх бөгөөд бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгнө үү.

Хаяг: Блю Скай тауэр, 4 давхар, № 407 тоот

Холбоо барих утас: 70103131