A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4173/

Нүүдэлчдийн хэрэглэж байсан 3800 жилийн настай ясан халбага олджээ

Нүүдэлчдийн хэрэглэж байсан 3800 жилийн настай ясан халбага олджээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4173/

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн судалгааны баг малтлага хийх явцдаа 3800 жилийн настай ясан халбага олжээ. Анхны халбагыг эртний Египетэд 4000 жилийн өмнө бий болсон гэж үздэг аж. Тус сургуулийн багийнхан 2002-2011 онд хийсэн малтлага судалгааныхаа үр дүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутгаас 7500 жилийн өмнөх ясан хутга, Ховд аймгийн Булган сумын нутгаас 4500 жилийн өмнөх вааран тогоо зэргийг олж илрүүлж байв. Энэ талаар Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, судалгааны багийн удирдагч Т.Идэрхангайгаас тодрууллаа.

-Ясан халбагыг ямар судалгааны явцад олсон юм бэ. Манай нүүдэлчин өвөг дээдсийн хэрэглэж байсан эдлэл гэж үзэж болох уу?

-Эгийн голын усан цахилгаан станцын авран хамгаалах малтлагын явцад олдсон. Манай эртний нүүдэлчид хэрэглэж байсан гэж үзэж буй. 

-Ясан халбаганаас гадна ямар олдворууд олдсон бэ? 

-Хүрэл хутга, хүрэл ээмэг, хүрэл зүү болон жижиг ясан эдлэл олдсон.

-Өмнө нь ийм төрлийн олдворууд олдож байсан уу?

-Монголд энэ соёлд хамаарах 18 булш малтсан байдаг. Тэдгээр булшнаас ясан халбага, хүрэл зүү, хутга зэрэг зүйлс зөвхөн ганц нэгээрээ олддог байсан. Харин энэ булшнаас эдгээр олдвор нэг дор гарсан нь судалгааны ажилд чухал олдоц боллоо. Мөн энэ булшинд хадгалалт маш сайн хийсэн байсан. 

-Ямар амьтны ясаар хийснийг тогтоосон уу?

-Том хэмжээтэй амьтны яс гэж таамаглаж байна. Одоогоор нарийн судалж амжаагүй. Ямартай ч таван хошуу малын яс биш гэдэг нь тогтоогдсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уран зургийн гайхамшиг

 0 сэтгэгдэл
  • Уран зураг үзнэ гэдэг зүгээр нэг зураг харахаас илүү өөртэйгөө ярилцах боломж юм
  • ХХ зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бий

Орчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг. Гэхдээ аливаа уран бүтээлч өөрийнх нь бүтээлийг сонирхож, ойлгохыг хүсэж буй хүнээс анхаарал, тэвчээр, мөн өөртэйгөө ярилцахыг шаарддаг. Зарим нь урлаг, уран сайхныг хэзээ ч ойлгодоггүй бол хүсвэл багахан цаг зарцуулахад энэ талаар бүрэн мэдлэгтэй болж чадна. Ингээд уншигч та бүхэнд уран зураг ойлгоход тань туслах энгийн хэдэн аргыг сонирхуулъя.

Сайн харах

Уран зураг нь заавал сайхан байх албагүй, зүгээр л нүдэнд тусахаар байхад болно. Тухайн зургийн сэдэв, ѳнгѳ, материал, харагдах байдал зэргийг нь сайн ажиглаж хараарай. Ажиглаж харсныхаа дараа ямар утгатай зураг болох талаар сайн бодох хэрэгтэй. Ямар сэдэвтэй, хэний, юуны тухай, байшин барилга бол ямар утга учиртай, утга учир нь юу болохыг тодорхойлох хэрэгтэй аж. Гэхдээ ХХ зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бий. Дээрх зураг бол Данийн уран зураач Питер Брейгелийн Бабелийн цамхгийг харуулсан бүтээл. Эртний уран зургуудад Библийн сургаал, үлгэр домгууд дүрслэгдсэн байдаг байсан ч XIX зууны тѳгсгѳл хэсгээс ѳдѳр тутмын амьдралын байр байдлыг уран зургуудад оруулдаг болжээ.

 Зургийн учрыг тайлах 

Тухайн уран зураг ямар учиртай, юуг илэрхийлсэн бэ гэдгийг нь олж харах нь чухал. Жишээлбэл, Бабелийн цамхаг гэх зураг бардам зантай байхын сөрөг тал, хүмүүс хоорондын эв найрамдалгүй байдал зэргийг барууны орнуудын хүмүүсийн амьдрал дээр дүрслэн үзүүлсэн юм. Уран зураг бүр өөрийн гэсэн тодорхой утга санааг илэрхийлж байдаг. Тухайлбал, гавлын ясны зураг баячуудад эд хөрөнгө нь зөвхөн өөрийнх нь бус, дэлхийн бүх л иргэдийн өмч гэсэн утгатай байдаг бол бусад хүмүүсийн хувьд зүгээр л гавлын яс гэж ойлгогдох жишээтэй. Гэхдээ зураачийн ямар утга санаа илэрхийлсэн нь бус, танд юу гэж ойлгогдож байгаагаар л ойлгох нь чухал.

 Хэрхэн зурсан талаар нь бодох 

Уран зураг ойлгоход туслах дараагийн нэг зүйл бол зураачийн хэв маяг. Сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээл хоорондоо адилхан мэт харагддаг. Зарим нь зургаа маш их хичээж, зураас бүрт нь анхаарал хандуулдаг бол зарим нь зүгээр л будгаа цацах гэх мэтээр хайхрамжгүй. Зарим зургийн утга учир тодорхойгүй байдаг ч зурахдаа хэрэглэсэн аргаас нь зураачийн санааг ойлгох нь ч бий. Жексон Поллокийн бүтээлүүд хийсвэр утгатай боловч, зурсан арга барил нь түүний сэтгэл хөдлөл, эрх чөлөөт байдлыг нь харуулдаг. Харин, Ян Вермеерийн “Саальчин” хэмээх зураг энгийн нэгэн саальчин сүүгээ савлаж байгаа мэт боловч тосон будгийг нимгэнээр түрхэж, маш анхааралтайгаар зурсан байна.

 Хүүхэд ч зурж чадна гэж бодох хэрэггүй

Уран зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь зураач зургаараа дамжуулан санаа зовнил, уур бухимдал зэргийг үзүүлэн хүний сэтгэл санаанд нөлөөлөх байдаг. Гэсэн ч уран зургийн галарейгаар зочилсон хүмүүс, зургийн жинхэнэ утга санааг ойлголгүй, “гурван настай хүүхэд ч ингэж зурж чадна” гэх нь олонтаа. Ингэж бодохын оронд тухайн зургийн утга учрыг нь олохоор цаг зарцуулан сайн ажиглаж, зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрж байгаагаа тодорхой болгож, яагаад ийм сэтгэгдэл төрж буйг өөрөөсөө асуух хэрэгтэй аж. Ер нь уран зураг үзнэ гэдэг зүгээр нэг зураг харахаасаа илүү өөртэйгөө ярилцах боломж юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хенри Форд эмнэлэг

 0 сэтгэгдэл
  • Фрида Кало энэ зургаараа эмэгтэй хүний өвдөлт шаналлыг гүн гүнзгий илэрхийлжээ

Зураач: Фрида Кало 

Зургийн нэр: Хенри Форд эмнэлэг

Кало эмнэлгээс гарсныхаа дараа сэтгэлийн хямралаа даван туулахын тулд энэ зургаа зуржээ

Зурагт Фрида өөрийгөө орон дээр цус алдан хэвтэж буйгаар дүрсэлжээ. Биеэс нь салаалсан судаснууд түүнийг тойрон орших зургаан биеттэй холбогдсон нь хүйг илэрхийлэх бөгөөд тэдгээр нь бүгд гүн гүнзгий утгатай. Хэрвээ зургийг эх хувиар нь үзвэл түүний хацрыг даган урсах ганц дусал нулимс нь тод харагдана. 

Урлагаар дамжуулан бид гоо зүйн таашаал авахаас гадна мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Түүгээр зогсохгүй уран зургийг сэтгэл заслын эмчилгээнд ашиглах нь ч бий. Бид цаашид “Амралт” буландаа уран зургийн сонирхолтой түүх, утга агуулгын талаар мэдээлэл хүргэж байх болно. “Хенри Форд эмнэлэг” гэх тус бүтээл Фрида Калогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Эл зургийг өөрөөр The flying bed гэж нэрлэх нь ч бий. Метал гадаргуун дээр зурсан тус бүтээл өдгөө Мексикийн Мехико хотод Долорес Олмедо гэх эрхмийн цуглуулгад хадгалагдаж буй. Зураач бүсгүй 18 настайдаа автобусны осолд орж, нуруу болон аарцагтаа маш хүнд бэртэл авсан юм. Фрида гэмтлээс үүдэлтэй өвчний улмаас амьдралынхаа ихэнх хугацааг орондоо өвдөлт мэдрэн өнгөрүүлжээ. Кало ослоос хоёр жилийн дараа Мехико хотод Диего Ривера гэх эртэй учирч, 1929 онд гэрлэсэн байна. Хүн бүр тэднийг гайхалтай хосууд хэмээн шагшдаг байсан ч тэд тийм ч аз жаргалтай хосууд биш байв. Учир нь Фрида хэд хэдэн удаа зулбаж, гурван хүүхдээ алдсан ба тэд гэрлэлтээ 1940 онд цуцлуулжээ. Зураач бүсгүй үлдсэн амьдралынхаа турш эрүүл саруул болохын төлөө тэмцэж 30 гаруй удаа хагалгаанд орж байв. “Хенри форд эмнэлэг” гэх эл бүтээл түүний хамгийн сэтгэл шимшрүүлэм өвдөлтийг өөртөө нэвт шингээж, гүн утга санааг илэрхийлдэг. 1932 оны долдугаар сарын 4-ний өдөр Фрида гурав дахь удаагаа зулбаж, эмнэлэгт хүргэгдэн ирэв. Тэрбээр хүүхдээ эсэн мэнд төрүүлж, эх хүн болохын тулд хэвтрийн дэглэм сахин, маш их хичээсэн боловч түүний бие дийлсэнгүй. Бүх л эх сурвалжуудад түүнийг үхэн үхтлээ өдөр бүр, өвдөлт, шаналлыг мэдэрсээр байсан гэж өгүүлдэг нь туйлын гунигтай. Ор ба түүний биеийг байрлуулсан өнцөг хүчгүй байгаа мэдрэмжийг илэрхийлдэг. Түүний ард Детройт дахь Форд үйлдвэр болох аж үйлдвэрийн цогцолбор харагдаж байна. Энэ нь тэвчихэд хүнд ганцаардсан өдөр хоногуудыг илэрхийлж байна. Машин шиг хэлбэртэй хүнд төмөр нь мэс заслын багаж эмэгтэй хүний биед ямар их өвдөлт мэдрүүлдэг болохыг илэрхийлнэ. Мөн “Машиныг засаж болдог. Гэвч яагаад миний биеийг засаж, эдгээж болдоггүй юм бэ” гэх цөхрөлийг илэрхийлнэ гэж үздэг. Харин эмэгтэй хүний нөхөн үржихүй болон нугасыг дүрсэлсэн нь Фридаг ослын хүүхэд төрүүлэх чадваргүй болсон гэдгийг илэрхийлдэг. Диего, Кало хоёр хүүтэй болохыг хүсдэг байсан бөгөөд ургийн зураг тэдний төрөөгүй хүүг төлөөлж буй. Эмгэн хумс мэс заслын өвдөлт аймшигтай удаан байсан гэдгийг, урт хугацааны өвдөлт, шаналлыг илэрхийлж байна. Бага зэрэг гажсан, гэмтсэн мэт харагдаж байгаа аарцгийн яс нь түүнийг хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн утгатай. Цахирмаа цэцэг түүний нөхөр Диегогийн бэлэг бөгөөд нөхөр нь түүнийг дэмжиж байсныг харуулна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu-гийн морин хуурыг хуулбарлажээ

 0 сэтгэгдэл

Тhe Hu хамтлагийн морин хуурыг Хятадын Өвөр монголд хуулбарлан үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлжээ. Тэгвэл Оюуны өмчийн газраас The Hu хамтлагийн “Гал хуур”, “Тэнгэр хуур”, “Байгаль товшуур” зэрэг хөгжмийн зэмсгийн загварын гэрчилгээг хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондог, зураач Д.Сандагдорж нарт гардуулан өгсөн байдаг. Энэ талаар Б.Дашдондог гавьяат “Хамтлагийн амин сүнс болсон хуурыг хийхийн тулд маш олон туршилт хийсэн. Хуурын өргөн үелзлийг дамжуулах технологийг туршсаар хамгийн дөхөмтэй мэдэрдэг микрофон ашиглаж байгаа. Европын хөгжмийн технологийн компаниудад хандаж, хуурыг улам сайжруулах төлөвлөгөөтэй” хэмээн ярьж байв. Харин морин хуурыг хуулбарласан талаар түүнээс лавлахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломж одоохондоо алга. Манай хуульч энэ асуудлыг судалж, шалгаж байгаа” гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Paris Opera сонгодог бүтээлүүдээ онлайнаар үнэгүй үзүүлж байна

 0 сэтгэгдэл
  • Агуу сонгодог бүтээлүүдийг онлайнаар үнэгүй хүлээн авах боломжтой 

Францад хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед The Paris Opera хамгийн гайхалтай балет, дууриудаасаа өөрийн вэб сайтаар дамжуулан олон нийтэд үнэгүй толилуулахаар боллоо. Агуу сонгодог бүтээлүүд гуравдугаар сарын 17-ноос эхлэн The Paris Opera-ийн архиваас онлайнд үнэгүй байрших бөгөөд Дон Жуанаас эхлээд Хунт нуур хүртэл мөн Хюффманы үлгэрүүд гэхчилэн олон суут сонгодог бүтээлүүдийг дуу дүрсний өндөр чанартайгаар гэрээсээ үзэх боломжтой юм. 

Хөтөлбөр:

Гуравдугаар сарын 17- 22: Манон (2020)

Гуравдугаар сарын 23- 29: Дон Жуан (2019)

Гуравдугаар сарын 30- Дөрөвдүгээр сарын 5: Хунт нуур (2019)

Дөрөвдүгээр сарын 6- 12: Севиллийн үсчин (2014)

Дөрөвдүгээр сарын 13- 19: Tribute to Jerome Robbins (2018)

Дөрөвдүгээр сарын 20- 26: Хюффманы үлгэрүүд (2016)

Дөрөвдүгээр сарын27- Тавдугаар сарын 3: Кармен (2017)

Бүх тоглолтыг доорх вэб сайтаас орж үзнэ үү: 

https://www.operadeparis.fr/

Эх сурвалж: www.vogue.fr