A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1393/

Он дамжих барилга байгууламжийн зардал 2-5 дахин өсчээ

Хөрөнгө оруулалтын дийлэнх зардлыг барилга байгууламж эзэлж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1393/


Ирэх оны мөнгө, төсвийн бодлого хэлэлцэж байгаа энэ үед хөндлөнгийн байгууллагын дүгнэлт, судлаачдын байр суурь олон нийтийн анхаарлын төвд байдаг. Нийтийн эрх ашигтай тухайн бодлого, хөтөлбөр нийцэж байгаа эсэхийг мэргэжлийн судлаачид шинжилж, үндсэн үзүүлэлтүүд ямар байгааг энгийн, ойлгомжтойгоор гаргаж тавьдаг. Ийм байгууллагын нэг нь Нээлттэй нийгэм форум. Тус байгууллагаас жил болгоны өдийд төсвийн төсөлд анализ хийдэг. Энэ жишгээрээ “2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг мягмар гарагт зохион байгууллаа. Ирэх оны төсвийн талаар харилцан адилгүй үнэлэлт, дүгнэлт энэ өдрүүдэд хөвөрч буй. Ялангуяа, төсвийн орлогын төсөөллийн талаар хангалттай мэдээлэл цацагдсан. Харин төсвийн зарлага төдийлэн шилэн байж чаддаггүй.

Тэгвэл 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 887 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Үүнээс нийт 1.2 их наядын төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээг ирэх онд шинээр эхлүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 32.9 хувь нь ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжих аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлын гуравны нэг нь 2019 онд тууз хайчлах төлөвлөгөөтэй байна. 2019 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дийлэнх хувь нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт ногдож байгаа юм. Тодруулбал, шинээр эхлэх хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг барилга байгууламж эзэлж байна.

• Шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн төсөвт өртгийн ихэнх хувь гаалийн шинэчлэлд зориулна.

• Олон жил болсон ч дуусдаггүй 32 барилгын төсвийг 2-9 жилийн хугацаанд улсын төсөвт суулгаж ирсэн байна.

• Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 32.9 хувь нь ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжих аж.

Шинээр сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлэх боловч шинэ нэгдсэн эмнэлэг, хүүхдийнэмнэлгийн барилга харьцангуй бага төлөвлөгджээ. Тэрчлэн ойролцоо хүчин чадалтай барилга байгууламжуудын төсөвт өртөг хэлбэлзэл өндөр байна. Төсөвт ачаалал үүсгэдэг томоохон зардлыг их засвар эзэлдэг. 2019 онд нийт 84.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 75 их засварын ажлыг шинээр эхлүүлэхээр байгаа аж. Гэхдээ их засварын ажлын төсөвт өртгийн дийлэнх хувь нь зам тээврийн салбарт хийгдэхээр байна. Шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн төсөвт өртгийн ихэнх хувь гаалийн шинэчлэлд зориулагдахаар байгаа юм. Монгол улс ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохын тулд боомтын хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон. Энэ нь төсөвт суусан шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн нийт төсөвт өртгийн 48 хувийг дангаар эзэлж байна.


Манай улс ирэх онд нийт 102.4 тэрбум төгрөгөөр 42 тоног төхөөрөмж шинээр худалдан авах учиртай. Хэрэв төгрөгтэй харьцах ам.доллар тэргүүтэй валютын ханш цаашид чангараад байвал энэ зардал өсөх эрсдэл бий. Судлаач Ж.Сайнзаяа “Орлогыг байгаа боломжоосоо хэт өөдрөг тооцож, зарлагыг данхайлгасан. 2019 оны төсвийн төсөл нь Монгол улсын төсвийн хэмжээ 10 их наяд төгрөгт хүрч байгаагаараа онцлог. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх бодлого баримтлах учиртай. Гэвч энэ бодлого алдагдсан тал харагдаж байна. Сонгуулийн жилийн өмнөх төсөв гэдэг утгаараа зардлыг хэт тэлсэн. Гэтэл он дамнах барилга байгууламж их байна. Он дамжих хэрээр төслүүдийн үнэ өөрчлөгдөж, зардал нэмэгддэг. Энэ байдал дахиад үргэлжлэх шинжтэй” гэв. 2019 оны төсөвт 2010-2014 онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдийн санхүүжилтийг тусгасан бол үүнд Чингэлтэй болон хануул, Налайх дүүрэг дэх спорт цогцолбор багтсан байна.

Он дамжсан төслүүдийн өртөг зардал өөрчлөгдөж байгааг өмнө нь дурдсан. Олон жил болсон ч дуусдаггүй 32 барилгын төсвийг 2-9 жилийн хугацаанд улсын төсөвт суулгаж ирсэн байна. Анхны төсөвт өртөг нь энэ хугацаанд 2-5 дахин өссөн барилга, ажил үйлчилгээ ч байна. Зарим нь 4-5 жил зогссон байх жишээтэй. Үүнийг судлаач Ж.Сайнзаяа “Сонгуулийн шууд үр дүн. төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийж байгаа хяналтыг сайжруулах хэрэгтэй” гэв. Түүний танилцуулсан илтгэлд улсын хэмжээнд ч гэсэн ерөнхий нэршлээр хаана, ямар барилга, ажил үйлчилгээ хийгдэх нь тодорхойгүй 15 төсөл арга хэмжээнд нийт 84.89 тэрбум төгрөг тусгасан байгааг хөндсөн юм. Он дамжин удаж байгаа барилгуудын төсөвт өртөг нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, жилд баталж байгаа төсөв нь хэт бага байгаагаас болж он дамнахад хүрдэг. Мөн тендерийн маргаан эсвэл тендер цаг хугацаандаа зарлагддаггүйгээс дээрх байдал үүсдэг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл