A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3334/

Охины ордныхны ажил үйлс бүтэмжтэй сайн байж сэтгэл санаа туйлын өөдрөг байна

Охины ордныхны ажил үйлс бүтэмжтэй сайн байж сэтгэл санаа туйлын өөдрөг байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3334/

Хонь

Амьдралын эрч хүч буурах магадлалтай. Бухимдаж, илүү ихээр ядарч, айж түгшсэн мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Энэ үед та юу ч хийх гэсний хэрэггүй. Ойр дотныхон таныг үнэлж, хүндлэн дээдэлнэ. Та зөвхөн гэртээ л амар амгалан байдлыг мэдэрч, тайвшралыг олж чадна. Өдрийн хоёрдугаар хагаст таагүй мэдээлэл сонсох, аль эсвэл муу мэдээ хүлээн авч мэднэ. Гэхдээ та аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр шийдэхгүй байхыг анхааруулж байна.

Үхэр

Харилцаанд үл ойлголцол, таагүй хандлага гарч болзошгүй. Энэ нь таны өөрийн үзэл бодолдоо бат зогссоны төлөө болохоор гутрах хэрэггүй. Эрчүүдийн хувьд олонд танигдах, нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж байна. Тэдний бодол санаа нь сонирхож буй хүнийхээ анхааралд өртөхгүй байхын аргагүй байдалд байна. Эмэгтэйчүүд минь сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг сайхан байна. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй шүү.

Хамтатгах

Зарим нэг ачаалалтай үе ард хоцорч таны эрч хүч аажмаар дээшилсээр байна. Сэтгэл сэргэж урам зоригтой байх нь. Гэхдээ таагүй мэдээ хүлээн авах буюу ойр дотны нэгэн хүний алсын хараагүй алхмаас болоод таны ааш зан огцом хувирч магадгүй. Таны зүүд тань зөнтэй байх болно. Өнөөдөр таны дүү, эсвэл ойрын хэн нэгэн танай гэр бүлд баярт мөчийг бэлэглэх болно.

Мэлхий

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарна. Амрагийн харилцаанд анхаарал, болгоомжтой ханд. Энэ өдөр та эсрэг хүйсний хүнтэй харилцаагаа бэхжүүлэх эсвэл хагацах эсэхээ шийдэх хэрэг гарна. Эрсдэлтэй төсөл бүү барьж ав. Мөн өнөөдөр арилжаа наймаа хийх буюу өндөр үнэтэй, тансаг бараа сэлт худалдаж авсны хэрэггүй. Үдшийг оюуны цангаагаа тайлан номтой нөхөрлөхийг зөвлөж байна.

Арслан

Харилцаанд таагүй өдөр. Өнөөдөр та харилцан ойлголцох гэдгийг мартаж, зөвшилцөлд хүрэхийг ч хүсэхгүй. Төрийн байгууллагад хандах, дээд удирдлагатай уулзах гэж байгаа бол биеэ барьж, тэвчээртэй байхыг хичээ. Таны замд саад бэрхшээл тулгарсан ч сэтгэлээр унаж болохгүй. Та арга барилаа, мөн бусдад хандах хандлагаа өөрчлөөд үз.

Охин

Таны ажил үйлс бүтэмжтэй сайн байж сэтгэл санаа туйлын өөдрөг байна. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны салбарт хэт идэвх гарган зүтгэх хэрэггүй. Эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхий, энэ нь танд алдагдал авч ирж болзошгүй. Та сонин зүүд зүүдлэх байх. Харин та зүүдэлсэн зүүдээ эсрэгээр нь тайлах хэрэгтэй.

Жинлүүр

Энэ өдөр өглөө боссон цагаас эхлэн таны сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ нь та урьд шөнө хар дарж зүүдэлсэн, эсвэл унтаж амарч чадаагүйтэй холбоотой байж болох юм. Энэ байдлаас болж сэтгэл санааны байдал таагүй байж аливаа ажилдаа алдаа гаргах, юмыг дүгнэж цэгнэх, хүлээж авахдаа эсрэгээр эсвэл муугаар хүлээж авахад хүрнэ. Энэ байдлаас гарах арга замыг ойрын хүнээсээ, хань ижлээсээ олж харахыг хичээгээрэй. Үдшийг цэвэр агаарт өнгөрүүлвэл таагүй байдлыг ардаа орхиж болох юм.

Хилэнц

Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Хэсэгхэн зуур тархиа амрааж өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно. Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. Амрагийн харилцаанаас болж, сэтгэлээр унаж болзошгүй.

Нум

Энэ өдөр нь хангалттай тайван байх боловч урьд өдрийн таагүй зүйлсийн уур амьсгалт хэвээр байна. Хэрэв та ажил дээрээ чухал асуудлыг шийдэж, хуучин алдаануудаа засч чадвал, өдрийн 2-р хагаст ачаалал хөнгөрснөөр таны анхаарал нь хувийн амьдрал гэр бүлдээ төвлөрөх болно. Сэтгэл зовоож түгшээсэн асуудлыг хэт сэтгэл хөдлөл талаас нь авч үздэг зан чинь дутуу дулимаг шийд, дүгнэлт гаргахад хүргэх юм.

Матар  

Өнөөдрийг бүтээлч байдлаар өнгөрүүлэхийг эрмэлзээрэй. Ажил хэргийн хувьд ч хувийн амьдралдаа ч тэр. Ганц бие хүмүүс хайр дурлал эсвэл нийгмийн байдалдаа зарим нэг өөрчлөлтүүдийг хийх болно. Өнөө орой найз нөхдүүдтэйгөө уулзаж сайхан дурсамжаа сэргээж, гомдол жаргалаа хуваалцах боломж олдоно. Өнөөдөр таныг шинэ учрал, сонирхолтой уулзалтууд хүлээж байна.

Хумх 

Аар саар чимхлүүр ажлын араас гүйж өнөөдрийг завгүй өнгөрүүлнэ. Өнөөдрийн төлөвлөсөн ажлууд хойш тавигдаж хувийн ажил тэр дундаа ойр дотны хүмүүсийн асуудлууд таны анхаарлын төвд байх болно. Өрөвдөх сэтгэл ба өөрийн үүргээ ухамсарлах нь хувийн сайн сайхан байдлаас ч дээгүүр тавигдана. Эхэлсэн хүндхэн ажлаасаа шантрах хэрэггүй. Хэцүү бүгдийн ард амжилт ирдэгийг санах хэрэгтэй.

Загас

Зорилтот үйл ажиллагаандаа аль болох хамтарч хамтын хүчээр хийхийг эрмэлзээрэй. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтанд хүрэх болно. Бүтээлч оролдлго тань өнөөдөр үр дүнтэй байхаас гадна ихийг хийе гэсэн сэтгэлийг тань хамт олон чинь маш таатай хүлээн авна. Таны хичээл зүтгэл талаар өнгөрхгүй. Ойр дотны хүмүүсийн харилцаа бие биенээ ойлголцоход хүрнэ. Ганц бие хүмүүс шинэлэг зүйлд сонирол нь татагдах болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

 0 сэтгэгдэл
  • Амттаны бизнесээс гэрэл зураг руу “урвасан” нь 
  • Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан 


Хүүхэд ахуй насны гэгээн дурсамжуудыг сэдрээсэн нэгэн эрхэм хүнтэй уулзаж, ярилцлаа. Тэр бол Монголын төрийн хүндэт шагнал “Алтан гадас” одонт, япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо юм. Монголд элэгтэй эгэл энэ хүн “1983 оны Улаанбаатар” гэрэл зургийн номоо хэвлүүлсэн бөгөөд нийслэлийн хуучны төрхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн нэгэн. “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист, ардчилсан засаглалтай 36 жилийн түүхийг 223 зурагт багтаан илэрхийлжээ. Хамаг бүхэн бороо мэт арилавч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдгийг 74 настай Сүгияама Тэрүзо гуай бидэнд мэдрүүлэв. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2017 онд социалист нийгмийн Улаанбаатарыг харуулсан үзэсгэлэн гээрээ монголчуудын нүдийг хужирлаж байлаа. Харин тэрхүү зургуудаа өнөөдөр альбом болгон эмхэтгэжээ. Сүгияама өөрийгөө эрч хүчтэй байгаа дээр Монголын соёл урлаг, Улаанбаатарын түүхийг өгүүлсэн зурагнуудаа монголчуудад толилуулахыг хүссэн гэнэ. Тэрбээр ямар нэгэн бүтээлийг өөрийн гараар туурвих хувь заяандаа багаасаа л итгэдэг байв. Гэр бүлийнхэн нь Токиод амттаны бизнес эрхэлдэг байсан учир Сүгияама аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, бялуу, нарийн боовны тогооч болох дөхжээ. Өөрөө ч түүндээ итгэлтэй байсан гэнэ. Гэвч 1970-аад онд Японд гэрэл зураг хүчээ авах үед түүний сонирхол амттаны салбар руу дахин чиглэсэнгүй. Тэрбээр Токиогийн гэрэл зургийн коллежийг төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна. Сүгияама “Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан” гэлээ. Сүгияама дэлхийн олон оронд очиж зураг авсан нэгэн. Гэхдээ Улаанбаатарыг сонгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог бүтээсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Тэр утгаараа түүнээс яагаад заавал Улаанбаатарыг сонгов гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүсэж явлаа. Уулзсан даруйдаа түүнээс хүссэнээ асуухад Сүгияама ийн хариулав. “Японы сонинд гарах мэдээний зураг авах гэж анх монголд хөл тавьсан юм. Япончууд хөх толботой байдаг. Монголчууд ч адилхан хөх толботой. Үүнд ямар нэгэн үүсэл, гарлын хэлхээ холбоо байгаа юм биш биз гэдэг нь миний сонирхлыг ихээр татсан учраас би ирсэн юм” гэв. Сүгияама Монголд тэртээ 1983 онд анх хөл тавьсан бөгөөд ингэхдээ Бээжингээс Улаанбаатар хүртэл олон улсын галт тэргээр иржээ. Ийн цааш ярихдаа “Монголд ирлээ. Удаан яваад л, яваад л байсан. гэтэл нэг л хэвийн байгаль, өргөн уудам нутаг. Өнөөдрийнх шиг ийм өндөр барилга, байшин бараг байхгүй. Маш гоё амар амгалан, хүний сэтгэлийг өөрийн эрхгүй тайтгаруулах тал нутаг харагдсан. галт тэрэгний цонхоор харахад шүү дээ. Ингээд Улаанбаатарт ирлээ, өмнөө маш цэвэрхэн хот угтсан. Би өөрийн эрхгүй “Ямар гоё цэвэрхэн хот вэ” гэж дуу алдсан шүү. Энэ удаагийн номондоо 1983-2019 оны Улаанбаатар хотын маш олон зураг оруулсан ба шинэ зураг төдийлэн оруулсангүй. Монгол, япон хүмүүс харагдах байдал, элгэмсэг зан төрхөөрөө төстэй бөгөөд монголын буддын шашны соёл миний сонирхолыг их татсан” хэмээн анхны сэтгэгдлээ харамгүй хуваалцлаа.

-Та 1983 оноос хойш Улаанбаатарт зураг авчээ. Чухам юу таны анхаарлыг их татсан учраас ийм удаан хугацаанд зураг авав?

-Хүнийг татах увидас байх шиг байна. Нэг, хоёр зураг аваад эхлэхээр улам л татагдаад байсан. Дахин дахин зураг авмаар. Яг юунд татагдсанаа тодорхойлж хэлж мэдэхгүй юм. Тэр үед БНМАУ социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрхтэй угтсан. Гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байв. Ер нь Монголд зураг авах нь бодож байснаас ч илүү хэцүү санагдсан. Гэрэл зургийн олон төрлөөр ажилладаг болохоор надад захиалгат их ажил ирдэг. Нэг жишээ хэлье. 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Ц.Чүлтэмийн эмхэтгэлээр гарсан “Монголын урлаг” дөрвөн боть номын гэрэл зургийг авсан юм. Монголчууд социализмын үед шашин шүтлэггүй байсан ч шашны урлагийн бүтээлүүдээ хадгалж үлдсэн байлаа. Би Занабазарын бүтээсэн бурхадыг хараад үнэн сэтгэлээсээ шүүрс алдаж билээ. Монголын шашны урлаг дэлхийн соёл урлагийн охиудтай эн зэрэгцэх юм байна гэж бодсон. Тэгээд ч Н.Цүлтэм гуайн номын зураг авсан тул хотоор явж зураг дарахад асуудал гараагүй юм.

-1983, 1984 оны үеийг хальснаа буулгаж байхад хамгийн их анхаарал татсан обьект юу байв?

-Сталины хөшөө. Мөн саяхан нураасан төв музейн барилга шууд нүдэнд туссан. Тэр музейг нураасан нь даанч харамсмаар.Ийн дуран авайдаа буулгасан түүний зургийг хараад өөрийн эрхгүй миний бага нас бодогдлоо. 10 гаруйхан настай байх үеийн ногоон байгууламж, сийрэг зам, Дэнжийн мянгын хар зах, Хүнсний 50 дугаар дэлгүүр, тухайн үеийн Монголын хамгийн их бараатай дэлгүүр болох “Далай ээж” худалдааны төв, Зайсан толгой гээд бүгдийг тэр түүх болгон үлдээж чадсан байх юм. Хүүхэд насандаа эргээд очсон мэт нандин сэтгэгдэл төрж буйгаа хэлэхэд “Тийм сэтгэгдэл төрүүлж чадсан бол сайн хэрэг. Гэрэл зургийн гол мөн чанар энэ шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв.

-Монголд ирэхэд сэтгэлд тань хамгийн дотно байдаг зүйл юу вэ?

-Эргэлзэх зүйлгүй хонины мах ны хурц үнэр. Цаанаа л нэг дотно шүү.

-Тэгвэл зураг авахаар монголд ажиллах үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-“Монголын дүрслэх урлаг”, “Монголын сүм, хийд, архитектур”, “Монголын түүх болон дүрслэх урлагийн коллекц” зэрэг каталогийн гэрэл зургийг авч, Япон улсад Монголын соёлыг өвийг сурталчлан бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монгол орныг гадаадад сурталчилсан ажлыг маань танай төр засгаас үнэлж, 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан нь хамгийн сайхан мөч юм даа.

-Та гэрэл зургийн сургуульд суралцсан талаараа дээр цухас дурдсан. Танай ангийнхан ч эхнээсээ шантраад сургуулиа орхисон юм билээ. Тэгвэл таны сургуулиа орхиогүй шалтгааныг сонсож болох уу?

-Багшийн хэлсэн үг хүчтэй тус сан байх. Багш маань “Өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн хальснаа маш сонирхолтойгоор буулгах нь чухал” гэсэн юм. Эхэндээ би энэ үгний учрыг ойлгоогүй л дээ. Сурах тусам улам хэцүү санагдаад, ангийн найзууд ч эхнээсээ залхаад гарсан. Харин би орхихыг хүсээгүй. Суралцахын хажуугаар гэрэл зургаараа ажил хийж эхэлсэн нь надад том нөлөө үзүүлсэн. Ингэж явсаар би өөрийнхөө чиглэлийг олсон учраас гэрэл зургийг орхихгүй гэж шийдсэн юм. Нэг ёсондоо суралцаж байхдаа өөрийгөө нээсэн, тэр нь миний сонголт, шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн дээ.

-Гэр бүлийнхэн тань амттаны бизнестэй, түүнийгээ танд даатгах гээд байдаг. Гэтэл та өөр сонирхолтой болсон. Энэ үед гэр бүлийн зөрчил үүссэн үү. таны сонголтод яаж хандсан бэ?

-Би айлын хоёр дахь хүүхэд. Тиймээс бие даагаад явахад асуудалгүй. Хэн ч, юу ч хэлээгүй. Тэр нь миний сонирхлыг хүндэтгэж байгаа хэрэг.

-Дэлхийн олон оронд очиж зураг авсан байх. Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн газар, орны тухай яриач?

-Америк тивд зураг авах их сонирхолтой байсан, ялангуяа Мексик. Яагаад гэвэл тус улсын байгаль дахь соёлын өвүүд нь анхаарал татахуйц байдаг юм.Түүнтэй ярилцахад гэрэл зурагчин хүн зөвхөн гэрэл сүүдрийг тохируулж, камертайгаа харилцах нь хангалттай биш юм байна гэж бодогдсон. Гэгээрэл, хайр, нигүүлслийн төлөөлөл болсон бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан тухайгаа “Би бурхан бүрийн мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурхныг харж байгаа мэт бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурхны зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авч байлаа” гэж хэлээд цөөн тооны бурхны зураг үзүүлэв. Шашны урлагийн бодит дүрийг өөрийн нүдээр гэрчилж, хальсандаа буулгасан хүний хувьд Сүгияама бухимдлаа ч илэрхийлж байлаа. Тэрбээр “Энэ гайхалтай соёлын өвийг хойч үедээ өмчлүүлэхийг хичээх хэрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг” гэж нэмж хэлсэн юм. Ер нь Сүгияама тэр үед хүмүүсийн үгэнд орж, дуулгавартай байсан бол Улаанбаатар хотынхоо түүхэн баримтат гэрэл зургуудыг олж үзэх завшаан өнөөдөр бидэнд тохиохгүй байж. Түүний дуранд гайхалтай агшнууд өртсөнийг дээр дурдсан билээ. Харин Монголд үе үе ирдэг зурагчин маань эдгээр зургийг яагаад одоо л нийтэд толилуулж байна вэ. Энэ талаар асуухад тэрбээр “Соёл урлагийн болон Улаанбаатар хотын түүхэн зургууд монголчуудад хүрч амжилгүй надтай хамт үгүй болох магадлалтай. Цаашид одоогийнх шиг ээ эрч хүч, энергитэй байгаа ч уу, үгүй ч үү. Монгол Улс үндсэн хуулиараа 1992 онд ардчиллыг тогтоосон. Би гэрэл зургуудаараа социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар зорьсон” гэв. Тэгвэл та өнөөдрийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн гаргах уу гэвэл “Энэ миний зорилго биш. Ийм боломжийг залууст үлдээсэн нь дээр болов уу. Залуу гэрэл зурагчид үргэлжлүүлээд хийх биз. Тэдэнд даатгая. Харин надад бол орчин цагийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн, ном гаргах бодол огт алга” хэмээн хариуллаа. 

-Ингэхэд сайн гэрэл зурагчин болохын тулд яах ёстой вэ. Залуу мэргэжил нэгтнүүддээ болон гэрэл зураг авахыг сонирхож байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?

-Зөвхөн сайн аппарат, дурантай байснаар сайн зураг авахгүй. Сайн зураг авахын тулд толгой, зүрх хоёр цуг ажиллаж байх ёстой юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээ зориул, бясалга, анхаарлаа сайн төвлөрүүлж эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ сайн зураг гарна.

-Монголын социалист нийгмийн үеийн ховор агшныг та дуран авайдаа буулгасан. харин 1980-1990 оны Японыг сэдэвчлэн зураг авч байсан уу?

-Үгүй. Японд бол зөвхөн түүхэн бүтээлүүдийн зургийг л авч байсан. Харин Улаанбаатарын социалистоос ардчилсан нийгэмд шилжсэн үе нь өөрөө сонирхолтой, хүмүүсийнх нь аж амьдрал өвөрмөц учраас сонгосон хэрэг.

-Сүүлийн үед гэрэл зурагчид аливаа нэг төрөл, чиглэлээр дагнадаг болсон.  Та аль чиглэлийн зураг авдаг хүн бэ?

-Түүх дурсгал, байгалийн чиглэлээр зураг авдаг, үүндээ ч илүү сонирхолтой. Мэдээж заримдаа захиалгаар хөрөг авах тохиолдол гарна. Ер нь ямар ч чиглэлээр зураг авахдаа өгүүлэмжээ тод гаргах хэрэгтэй. Жишээ нь, хөрөг зургаар тухайн хүний ямар амьдрал туулж ирснийг шууд харуулж болдог. Тухайн зургийг хараад л туулсан замыг нь уншихуйцаар гаргах ёстой юм.

-Гэрэл зурагчдын нэг мөрөөдөл нь хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын торгон агшныг дуран авайдаа буулгах байдаг байх. Та энэ олон жил зураг авахдаа олимпод зураг авах хувь тохиолтой учирч байв уу?

-Спортын гэрэл зурагчны чиглэлээр хүмүүс мэргэшээд олон жил болжээ. Тэдний мөрөөдөл нь олимп. Харин надад бол тийм биш. Миний сонирхдог чиглэл ч биш. Тухайн тамирчны гаргаж байгаа хүч, хөлс, агшин бүрийг алдалгүй авахын тулд спортын гэрэл зурагчдын техник хэрэгсэл, ур чадвар өөр түвшинд хөгжсөн байдаг. Бүгд төрөлжсөн учраас олимпын наадамд зураг авах талаар бодож байсангүй. Би өнөөдрийг хүртэл спортын чиглэлээр маш цөөхөн зураг дарсан. Захиалгаар ахлах сургуулиудын бэйсболын тэмцээний зурагчнаар ажиллаж байлаа. 

















A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын” группийн аминчхан яриа

 0 сэтгэгдэл

Олон нийтийн сүлжээнд нэгдэн нийлсэн сонирхлын бүлгүүдээс нийгэмд тустай элдэв санаачилга гарч, бодит амьдралд биеллээ олсон нь цөөнгүй. Тухайлбал, шинэ оны босгон дээр тархины саажилттай н.Билэгсайхан хүүг орон сууцтай болгосон сайн санаат залуусын нэгдэл, зургаан хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн Г.Эрдэнэчимэг бүсгүйг гэр оронтой болгосон “Маргааш үргэлжлэх зүрх” зэрэг сайн үйлсийн аяныг дурдаад дуусахгүй. Тэгвэл сошиал орчинд чамгүй идэвхтэйд тооцогддог 84 мянган гишүүн бүхий “Аавуудын групп”-ээс нэгэн сонирхолтой санаачилга гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, группийн гишүүн бүр сар тутам мянган төгрөг хандивлах замаар тухайн сард 84 сая төгрөг цуглуулах аж. Цугласан 84 сая төгрөгөө өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй аавууддаа хандивлах байдлаар орон сууцтай болох боломж олгох гэнэ. Энэ хүрээнд группийн гишүүдийн зүгээс олон арван санал санаачилга гарч байгаа бөгөөд эхний ээлжинд нийт гишүүдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, ахуй амьдралыг нь тандах аж. Улмаар сонгогдсон аавуудын дунд сугалаа явуулж, олон аавын сайхан сэтгэлээр орон сууцтай болох азтанаа тодруулах гэнэ. Группийн зарим гишүүд заавал нэг хүнийг байртай болгох бус хэд хэдэн хүнд орон сууцны урьдчилгаа байдлаар олгох боломжтой гэж үзэж байхад “Заавал мянган төгрөг гэлгүй сар бүр 10 мянган төгрөг ч хандивласан болно” хэмээх нэг нь ч байна. Тэр ч бүү хэл барилгын компаниудтай хамтран ажиллах байдлаар эл санаачлагаа өргөжүүлэх, уламжлал болгон явуулах, сар бүр нэг айлыг орон сууцжуулах боломжтой хэмээж байна. Аавуудын санаачилга бодит амьдралд биеллээ олох үгүй нь тодорхойгүй ч сайхан сэтгэл, сайн менежментээр амжилтад хүрэх боломжтой. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Mongolian groom-ийг үхлийн аюулаас сэргийлж болох байжээ

 0 сэтгэгдэл
  • Малын эмч нар нийт 252 морины шинжилгээг зөв хийсэн нь 99.6 хувийн оновчтой болсон агаад нэг л алдаа гаргасан нь Mongolian groom байв 


Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат уяа сойлгыг нь тааруулсан “Макс” группийн Д.Ганбаатарын Mongolian groom гэх англи угсааны дөрвөн настай хурдан морь өнгөрсөн жил болсон Breeder`s Cup уралдааны сүүлийн тойрогт хөлдөө гэмтэл авсан. Түүнийг дахин уралдаж чадахгүй гэж дүгнэсэн эмч нар тариа хийж, үүрд нойрсуулсан нь амьтны эрх хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв. Тэгвэл тухайн үед Mongolian groom морины үхлийг урьдчилан сэргийлж болох байсан тайлан гарсан тухай www.latimes.com сайт мэдээллээ. Уг мэдээлэлд дурдсанаар, мэргэжлийн эмч нар нийт 253 хүлгийг хэд хэдэн удаагийн шинжилгээ, үзлэгт хамруулж, 24-ийг нь уралдах боломжгүй гэж дүгнэснээр уралдаанаас хассан байна. Малын эмч нар нийт 252 морины шинжилгээг зөв хийсэн нь 99.6 хувийн оновчтой болсон агаад нэг л алдаа гаргасан нь Mongolian groom байжээ. Доктор Ларри Брамлажийн (Лексингтоны Rood and Riddle Equine эмнэлгийн нэр хүндтэй, үндэсний хэмжээнд танигдсан малын эмч) тэргүүлсэн баг хийсэн шалгалт дээрээ үндэслэн 25 нүүр тайлан бэлтгэсэн аж. Уралдааны өмнө таван өөр малын эмч таван өдөр, гурван өөр малын эмч зургаан өдөр жүчээнд ажиллаж, шинжилгээ хийсэн бөгөөд Mongolian groom нь тун эргэлзээтэй гэж ялгасан 24 морины нэг байжээ. Тайлангаас үзвэл, Mongolian groom өмнө нь хойд хоёр хөлдөө бага зэргийн бэртэлтэй байжээ. Гэхдээ маш олон гэмтлийг тухайлбал, Mongolian groom-ийнх шиг шилбэний гэмтлийг илрүүлэхэд тун хэцүү хэмээн тус тайланд дурджээ. Уралдааны зохион байгуулагчид саяхан 500 мянган ам.доллараар PET (Positron emission tomography) төхөөрөмж авснаар адууг зогсоогоор нь шинжилгээ хийх боломжтой болжээ. Гэхдээ энэ нь гэмтлийг илрүүлэх төгс шийдэл болж чадахгүй гэнэ. Цагт баригдсан эсвэл үйл ажиллагааны дутуу дулимаг байдлын улмаас Mongolian groom-ийг тэмцээнээс хасах боломжийг алдсан байж болзошгүй гэж тайланд дурджээ. Өнгөрсөн жил Санта Анитад бэлтгэл болон уралдааны үеэр үхсэн 37 хүлгээс шалтгаалж аюулгүй байдлын асуудал ийн хүчтэй яригдах болсон юм. Mongolian groom 37 дахь тохиолдол байв. 






A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнөөдөр Улаанбаатарт -13 хэмийн хүйтэн байна

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Улаанбаатар хотод -13 хэмийн хүйтэн, салхины хурд 6 м/с, үүл багасна. Хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү.