A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2179/

“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ

Оюутолгой төсөл бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2179/


Дахиад л ОЮУТОЛГОЙ-н сэдвийг хөндөхгүй бол надаар дутах юм шиг санагдаад ер болдоггүй шүү. Үнэхээр үйлийн үртэй төсөл юм аа. Бүр хамгийн зовлонтой сэдэв гэсэн ч болно. Хүний өөрийнгүй мах мариагаа жинхэнэ барж байгааг нь хараад, дуугүй явж чадахгүй байгаа учраас хошуу, хуруу нэмэх ёстой болов. Үнэндээ Монголд Оюутолгойн талаар мэддэггүй хүн огт үгүй шигээ бас мэдэж байгаа хүн ч алга байх шиг санагддаг. Ийнхүү улиг болсон сэдэв хэрнээ огт хуучирдаггүйн учир шалтгаанаас оюутолгой өөрөө асар хаялгатай, асар нөлөөтэй, үр өгөөжтэй, үнэ цэнтэй, басхүү алдартай, маш дуулиантай төсөл гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл энэ гоё нэрийг нь сонсоход л захын хүний тархинд хэзээ ч дуусдаггүй хэрүүл маргаан, будилаан гэсэн ойлголт хамгийн түрүүнд харваж ирдэг болчихжээ. Яагаад. Оюутолгой төсөл монголд ямар ч ашиггүй, бидний мэдлэггүй, туршлагагүйг далимдуулан шулсан ямар ч хэрэггүй, цаашид хойч үеийнхэндээ хувь заяаг нь даатган үлдээх нь зөв хэмээн бидний ярих болсон ТӨСӨЛ мөн гэж үү. Би энэ сэдвийг хөндөж бичихдээ өөрөөсөө яг ингэж асуулаа. Хэрэв зэ, хэн нэгэн тоож миний бичсэнийг уншиж байгаа бол өөртөө яг энэ асуултыг тавиад хариулахыг хичээгээрэй гэж хүснэм. Намайг шүүмжилж, буруутгах басхүү зөвтгөх, санаа нийлэх эсэх таны дурын хэрэг. Оюутолгой төслийн ач холбогдлыг маш сайн мэддэг хэрнээ дуугардаггүй улстөрчид, эрдэмтэд олон болж байгаа нь надад хамгийн харамсалтай санагддаг. Энэ төслийн талаар наад захын ойлголтгүй хэрнээ монголчуудын тархийг угааж, харанхуй мэдэмхийрдэг улстөрчид улам “моодонд” ордог болж байгаад гутдаг юм. Энэ сэдвээр хамгийн чанга хашхирч ярьсан хүн өнөөдөр парламентын гишүүн, сайд болж байгаа нь үнэн. Бас төслийг хамгийн сайн эсэргүүцэх тусам улстөрчдийн нэр хүнд нэмэгдэж, ахуй амьдрал нь сайжирдаг болсон. өөрөөр хэлбэл, бодит үнэний төлөө биш хар масс-д таалагдах популизм хийдэг, ярьдаг хүмүүс монголчуудад асар таалагддаг болсон болохоор хоосорч, ядуурч хорссон болгонд тэдний сүржин, хоосон үг яриа үнэнийг орлож хүрдэг болчихлоо. Тэгвэл тэднийг үнэн голоосоо үзэн яддаг болохоор, бас тийм попрогчидтой хамсан, худалдагдсан үзэл суртлаараа нийгмийг хордуулан, бузарлагчдыг сайн мэддэг болохоор тэдний тарьж, түгээж, үлдээж буй лай ланчигт сэтгэл зовнидог монгол хүний нэг болохоор Оюутолгой төслийн ач холбогдол, бидэнд өгсөн, цаашид өгөх үр өгөөжид би огтхон ч эргэлздэггүй.

Ийн өгүүлэхийн учир УИХ-аас яг нэг жилийн өмнө оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй 60 гаруй гишүүнтэй нүсэр ажлын хэсэг томилсон юм. Ажлын хэсэг бүтэн жил үргэлжилсэн шалгалтаа дуусган дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр амжиж үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд хүргүүлжээ. Ингэснээр ажлын хэсгийн дүгнэлтээс Оюутолгой төслийн цаашдын хувь заяа хамаарах учиртай болж байна гэж ойлгож болох нь. Нэг талаасаа энэ бол Монгол Улсын, монголчуудын хувь заяатай холбоотой маш даажинтай үйл явдал болж мэдэхээр харагдаж байна.

УИХ, ҮАБЗ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ардчилал, эрх чөлөөт нийгмийн төлөө шийдвэр гаргах эрхтэй институцынхаа хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юугаар хангагдаж, яаж баталгааждаг бол гэдгийг уншигч авхай хэрхэн бодож байгааг тааж мэдэхгүй болохоор энэ талаар олж уншсан, мундаг хүмүүсийн хэлж ярьж байгаа болгоноос сонсож авсан өөрийн ойлголтоо сэтгүүлчийн байр сууриас хандаж хуваалцахыг хүслээ. Аль ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал бол улс төр, эдийн засгийн аюулгүй байдлаа хэр найдвартай хангасан эсэхээс шалтгаалдаг, бас баталгааждаг болохыг бид мэднэ. Тэгвэл Монгол Улс маань тусгаар тогтносон бөгөөд өөрийн газар нутагтай, хил хязгаартай, цэрэг армитай, хоёр хөрштэйгөө ямар нэгэн маргаан будилаангүй, ястан үндэстний зөрчил тэмцэлгүй, шашны ялгаварлалгүй, дотоодын хямрал, тулаангүй, магадгүй өнөөгийн дэлхий дээрх хамгийн амар амгалан цөөн улс орны нэг.

Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ

Өөрөөр хэлбэл, бидний улс төрийн аюулгүй байдал бүрэн баталгаажсан байна гэсэн үг. Гэтэл эдийн засгийн аюулгүй байдал найдвартай байна уу, гэдгийг бодоод үзэхэд ямар эмзэг байгааг нь л мэдэрдэг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал юугаар баталгаажиж байгааг хэлэх гээд оролдоод үз дээ. Тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдлыг гадаад худалдаа нь илтгэдэг гэдэг. Тэгвэл зөвхөн нүүрс, алт, зэс, цайр, малын мах, ноос ноолуур гэсэн тодорхой хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт дээр монголын гадаад худалдаа оршин тогтнож байна. Эндээс олсон чөлөөт валютаа буцаагаад импортод зуун хувь зарцуулна. Нефть, бензин, эрчим хүч, хоол хүнс худалдаж аваад л дуусгачихдаг улс шүү дээ бид. даанч ядруухан байгаа биз. Шуудхандаа эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд бид хоёр хөршөөсөө хараат болсон байна гэсэн үг. Хөнгөн, хүнд үйлдвэр, газар тариалан, барилга, зам, хоол унд маань үндсэндээ хятад улсаас 70-80 хувь хамаардаг болсон.

Цаашдаа өмнөд хөрштэй хийх гадаад худалдааныхаа хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэж өсгөнө гэж байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Оросуудын галуут нуураас нийлүүлж буй эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хятадын худалдаж авч байгаа нүүрсний квот дээр л манай улсын эдийн засгийн аюулгүй байдал оршин тогтож байна.  Тэгэхээр бидний эдийн засгийн аюулгүй байдлын хил хязгаар, тусгаар тогтнолын тухай ярих цаг болсон байгаа биз. Эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө монголчууд бид ямар нэгэн алхам хийх хэрэгтэй болчихоод байгаа атлаа огт хөдлөхгүй байгааг гайхан анзаарч байгаа хүн байна уу гэж асуумаар. Нөгөө Эгийн гол, Шивээ Овоо, Багануур, Оюутолгойн цахилгаан станцын төслүүд яалаа. Арван жил ярьж байгаа V цахилгаан станц хаана байна.  Яагаад эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах ийм мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй байна вэ. Ерөнхий сайдын хичээж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэр амжилттай хэрэгжихийг бидний хэн ч бас хэлж мэдэхгүй байна. Эхлүүлсэн ч хэрэгжилгүй үлдсэн олон төслүүдийнхээ замаар орохгүйг хэн батлах юм.

Тэгвэл Оюутолгой төсөл бол өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон цорын ганц төсөл юм. Үүнийг яагаад хэн ч үнэнээр нь хэлж зориглохгүй байна вэ. Шүүмжлээд л байна. Тэр тусмаа улс төрийн зорилгоор энэ төсөл хэрэгжихэд ямар их саад хийж ирснийг үнэндээ эх орончоор харж чадахгүй явсаар ирлээ. Муу нэртэй С.Баяр, С.Баярцогт нарын 2009 онд байгуулсан оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ач тусаар монголчууд их наяд гэдэг тоог үнэндээ ярьж сурсан гэдгийг мартах учиргүй юм. Улсын төсвийг эрх баригчид их наядаар ярьж чаддаг болсон, тэрбум тэрбум доллараар наймаа хийдэг болсон нь оюутолгой төслийн үр дүн гэдэгтэй маргах, үгүйсгэх нэгэн олдохгүй байх аа! Сүүлийн 10 жилд манай улсад оюутолгойгоос өөр бүтээн байгуулалт гээд нэрлэчих нэг ч төсөл алга.

Оюутолгой өнөөдөр манай улсын эдийн засгийн баталгаанаас гадна дэлхийн хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхлыг монголд бий болгосон гэдгээрээ ямар их ач холбогдолтойг төсөөлөн хэлэх боломжгүй юм. Магадгүй бид дахиад Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх нь юу л бол. Монголын эдийн засагт Оюутолгой хамгийн том, хамгийн нөлөөтэй тоглогч болж нэгэнт чадсан нь зөвхөн улстөрчид, эрх мэдэлтнүүдийн төдий биш бүх монголчуудын анхаарлыг хүссэн хүсээгүй татаж, бүгдэд хамааралтай болсон нь үнэн. Тогтворжуулсан татвар өдөр болгон төлж, ажлын 10 мянга гаруй байр бий болгон ердийн горимоороо ажиллаж байгаа үедээ ч Оюутолгой хамгийн их төсвийг бүрдүүлж байгааг бид мэддэг хэрнээ адлах ямар хэрэг байна аа!  Улстөрчид олонд танигдахын тулд Оюутолгойг оролддог нь хамгийн зөв арга мэт ч, хор уршиг нь манай улсын аюулгүй байдалд тулж ирэх болно гэдгийг тэд өөрсдөө сайн мэднэ. Гэвч нийтэд танигдаж, хувийн эрх ашиг нь хангагдаж байвал бусад асуудал даанч хамаагүй болсныг нь монголчууд ухаарч мэдэхээр цаг хугацаа өнгөрлөө. Дубайн гэрээ эх орны эрх ашгийн эсрэг болсон, Ч.Сайханбилэг урвасан гэдгийг энэ шүүмжилж шуугиж байгаа хүмүүс нотолж чадах юм уу, тэгээд! C.Баяр, С.Баярцогт нарын оронд өнөөгийн “эх оронч”, популист улстөрчид байсан бол авлига авахгүй байж чадах байсан юм уу, тэднээс илүү гэрээ хийж бас чадах байсан уу...? мэдээж Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх туршлага монголчуудад байгаагүй. Хэн ч байсан алдаа гаргах байсан гэх магадлал илүү үнэмшилтэй сонсогдоно доо. Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ. Улам л дордуулж, цаг хугацааг харамсалтайгаар үрж ирлээ шүү дээ. Дэлхийд томд орох ийм том төслийг хэрэгжүүлэхэд алдаа гаргахгүй гэвэл түүн шиг утопи санаа үгүй байх аа. Гэрээгээ цуцлах, зогсоох тухай тэнэг юм ярьж байхын оронд алдаагаа багасган чамбайруулах нь бидэнд өлзийтэй баймаар санагдана. Монголчууд бид бөөс хуурс, бэтэг тэмбүүнээсээ салах гэж хэдэн жилийг зарцуулсан гэдгээ ядаж бодмоор...Цаг хугацаа шаардах ийм том төсөл үр дүнгээ нэгэн цагт төгс өгдөг гэдгийг бид тэрхүү туршлагаасаа харж болно шүү дээ. Эцэст нь ажлын хэсгийг ахалсан  Д.Тэрбишдагва гишүүнд чин сэтгэлээсээ бид талархах ёстой юм. Нэгэн бодлын тэрбээр маш мундаг ухаан гаргаж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан тайлан, дүгнэлтээ ҮАБЗ-д өргөн барьсан байна. Яагаад гэвэл, Оюутолгой бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа гэдгийг үндэсний аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон байна. Өнөөдөр бид улстөржиж, утга учиргүй попорсноор Монгол Улсынхаа гадаад худалдааны хамгийн том тоглогч, гол экспортлогч “Эрдэнэт үйлдвэр”ийг “алаад” хаяж байна. Энэ том үйлдвэрийг эрх баригчид дутуу алсан могой шиг болгож орхисон. Одоо Оюутолгойг хэрхэх нь тодорхойгүй байна. Яаж “алах”ыг нь харж байя. Аврах ч юм билүү хэн мэдлээ!

A

Жижиг

A

Дунд

A

Том

ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО.

 0 сэтгэгдэл


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Азийн хөгжлийн банкны институт, Японы шударга худалдааны хороотой хамтран 2019 оны 7 дугаар сарын 09-өөс 10-ны өдрүүдэд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын 15 дугаар дээд хэмжээний уулзалт /ЕАТОР/-ыг Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам, Агентлагийн удирдлагууд болон БНХАУ, БНСУ, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Мянмар, Лаос, Канбожи Улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болно.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус хөнгөлөлттэй үнээр сувилалд эмчлүүлэх эрхтэй

Сувилуулах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” юм

 0 сэтгэгдэл


Урин дулаан зун цаг ирэхтэй зэрэгцэн амралт, сувиллын газрыг зорих урсгал нэмэгддэг. Гэхдээ сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр рашаан сувилалд явах эрхтэй гэдгийг та мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой болохыг албаны хүмүүс хэлж байна. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг тусламж, үйлчилгээг өөрийн эрэлт хэрэгцээнд тохируулан авах боломжтой. Тиймээс рашаан сувиллын тусламж үйлчилгээг авах эрх нь бүрэн нээлттэй. Зөвхөн ахмад настнууд амарна гэсэн журам байхгүй учраас нас харгалзахгүй гэсэн үг. Тухайн даатгуулагч даатгалын гэрээтэй эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах боломж нь нээлттэй” хэмээн ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн ярилаа.

Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж буй хүмүүс нэн түрүүнд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. “Эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд л хэвтэн эмчлүүлнэ” гэдгийг ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн онцлон сануулж байлаа. Учир нь рашаан сувилалд сувилуулах боломжгүй эсрэг заалт гэж байдаг аж. Тодруулбал, хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай юм уу, хавдартай хүмүүс сувилалд явж болохгүй. Иймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлээд “Рашаан сувилалд явж болно” гэсэн тодорхойлолт авах нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох юм. 

ЭМД-ЫН САНГААС 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Нэг сувиллын ор хоногийн төлбөр 40 мянган төгрөг байлаа гэж бодоход, долоо хоног сувилуулахад 280 мянган төгрөг төлөх шаардлагатай болно.

Өнгөрсөн онд сувилалд эмчлүүлсэн хүмүүст 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үүнээс 110 мянган төгрөгийг нь хасуулаад үлдсэн мөнгөө өөрөө төлөх зарчмаар энэхүү хөнгөлөлт хэрэгждэг. Тиймээс сувиллуудын ор хоногийн төлбөрөөс хамааран даатгуулагчийн төлөх мөнгө харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн онд 91,400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийн нас, хүйсийн талаарх дэлгэрэнгүй тайланг нарийвчлан гаргадаггүй болохыг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлснөөр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүснэ. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрөл байдаг аж. Тодруулбал, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авах боломжтой. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж сэргээн засах сувилалд хэвтэх, рашаан эмчилгээ хийлгэх, эсвэл шавар эмчилгээнд явах эсэхээ сонгон үйлчлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 50 гаруй рашаан сувиллын газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 29 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрын нэр, хаяг болон холбоо барих утасны дугаарыг ЭМДЕГ-ын цахим сайтаас (www.emd.gov.mn) авах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

 0 сэтгэгдэл


Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

• Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. 

• Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. 

• Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна

 0 сэтгэгдэл


Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.

-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

• Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ. 

• Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа. 

• Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.