A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/450/

“Оюутолгой”-н шалгалт нэг талд илүү үйлчлэх ёсгүй

“Оюутолгой”-н Ажлын хэсэгт хөндлөнгийн судлаач, шинжээчид хэрэгтэй байгаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/450/


УИХ-аас “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа, санхүүд шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг гаргасан. Уг Ажлын хэсгийн ахлагчаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-“Оюутолгой” компанид ямар чиглэлээр шалгалт хийж байгаа вэ?
-Оюу толгой ордыг ашиглах талаарх хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto Limited, Ivanhoe Mines Mongolia Limited, Ivanhoe Mines Mongolia компанийн хоорондын гэрээний биелэлтийг бүлэг тус бүрээр нь шалгаж, дүгнэлт гаргана. Мөн уг төслийн төсөв, санхүү, үйлдвэрлэл болон үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, 2016-2017 оны албан татварын төлбөр хураамжийн ногдуулалт, төлөлт болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавихаар ажиллаж байгаа. Түүнчлэн “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт хийхэд мэргэжлийн шинжээчид болон хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж, мэргэжлийн баг ажиллуулах үүрэг авсан. Эцэст нь, шалгалтын дүнд үндэслэсэн санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах удирдамжтай ажиллаж байна. Энэ удаагийн шалгалт нэг асуудлыг биш, иж бүрнээр нь шалгаж, нийгэмд нэгдсэн ойлголт өгөх зорилготой.

-Ажлын хэсэг дотроо таван дэд хэсэг байгуулсан. Дэд хэсгүүд ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ?
-УИХ- ын гишүүд, хөндлөнгийн шинжээчид, мэргэжилтнүүд, намын төлөөллүүдээс бүрдсэн дэд ажлын хэсгүүдийг таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байгаа. Хөрөнгө оруулагчдын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүд шалгалт хийх дэд ажлын хэсэгт байгуулагдсан. Бүс нутгийн хөгжил ба дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын болон гэрээнүүдийн хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсгүүд байгуулагдсан.

-Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах вэ?
-Бид маш их шахаж ажиллаж байгаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 23 гэхэд шалгалтын дүнг гаргах чиглэл өгсөн. Газар дээр нь очиж нөхцөл байдал, бичиг баримттай нь танилцах учраас аль болох зургаадугаар сардаа багтаах гэж оролдож байна.

-Танай ажлын хэсгээс гадна Засгийн газар, аудитын байгууллагаас “Оюутолгой”-д шалгалт хийхээр болсон. Эдгээр ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллах уу?
-Бид Засгийн газар болон аудитын байгууллагын ажлын хэсгийнхний дүгнэлтийг харгалзаж үзээд, хамтран иж бүрэн шийдэл гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Манай Ажлын хэсгийн дүгнэлт ч эдгээр байгууллагын санал, дүгнэлттэй ойролцоо байх болов уу гэж харж байна. Гэхдээ бид ажлын тайлангаа УИХ-д танилцуулж, УИХ-аас эцсийн шийдвэр гарна. Гэхдээ сүүлийн үед ард иргэд, зарим УИХ- ын гишүүн парламентыг шүүх шиг болгоод байгаа юм. УИХ шүүх шиг аливаа асуудлын буруу, зөрүүг тогтоодоггүй. Харин санал, дүгнэлт гаргаж, түүний дагуу бусад холбогдох байгууллагууд шалгадаг. Үүний дараа талууд хэлэлцээрийн ширээний ард суудаг. Түүнээс биш ажлын хэсгийн ажилтай танилцаагүй байж аль нэг талынх нь буруу, зөв гэж УИХ-ын гишүүд дүгнээд, яриад байгаа нь буруу. Тэгвэл аль нэг талын эрх ашиг, сонирхол давамгайлна. Хөрөнгө оруулсан олон улсын компани болон Монгол Улсын Засгийн газар гэсэн хоёр тал байгаа. Аль аль тал нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Эцсийн үр дүнд, аль нэг талдаа илүү биш, хоёр талдаа ашигтай байх ёстой. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд, баримт дээр тулгуурласан, бодит дүгнэлт гаргана. Түүнээс биш нэг талыг баримтлахгүй.

-“Оюутолгой” компанид татварын байгууллагаас 150 сая ам.долларын акт тавьсан. Үүнээс 10 сая ам.долларыг л “Оюутолгой” компани хүлээн зөвшөөрсөн. Хэрэв талууд 60 хоногийн дотор ойлголцож, шийдэлд хүрэхгүй бол арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн. Танай Ажлын хэсэг татварын асуудалд ямар оролцоотой байх вэ?
-Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын, хувь нийлүүлэгчдийн гэрээг иж бүрнээр нь шалгаж байгаа. Тиймээс энэ дундаас татварын асуудлыг сугалж яриад эхэлбэл дэндүү хуумгай явдал болно. Таван дэд ажлын хэсэг ажлаа хийх явцад татвар, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал яригдах байх. “Оюутолгой” компанийн Монголд төлж байгаа нийт татварын хэмжээ, улсын эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийн талаар ч ярих байх. Тиймээс 150 сая ам.долларын асуудлыг өнөөдөр ярих нь зохисгүй. Асуудлыг иж бүрнээр нь л харж, болгоомжтой хандъя.

-“Оюутолгой” компанийн 2010-2012 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлж байсан. Үүнийг нэгтгэж ахин шалгах уу?
-Тухайн үед 24 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Үүний тодорхой хэсгийг засаж, залруулсан. Тиймээс дахиад сөхөж ярих нь учир дутагдалтай. Харин одоогийн шалгалтын дүнг үнэн бодит байхад анхаарч байгаа. Ажлын хэсгийг гишүүдийн дунд ч тэнцвэртэй байдлыг хадгалахаар ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байхад иргэдийг бухимдуулсан янз бүрийн яриа гаргаж болохгүй. Энэ шалгалтад нууцын зэрэглэлтэй материалууд ч багтаж байгаа. Эцсийн эцэст энэ ажлын хэсэгт багтсан талууд хамтарч ажиллаад бодит дүгнэлт гаргахыг л ард иргэд хүлээж байгаа шүү дээ. Энэ долоо хоногт багтаж сонирхсон иргэд, судлаачид “Оюутолгой”-г шалгах Ажлын хэсэгт орох хүсэлтээ гаргавал татгалзах зүйлгүй.

Мөн "Оюутолгой"-н шалгалтын явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өөрийн байр сууриа илэрхийллээ. Энэ тухай 12-р нүүрнээс хүлээн авна уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв

ЖДҮХС-г шалгахгүй гэсэн ч АН-ын гишүүд дахин оруулж ирэхээ мэдэгдэв

 0 сэтгэгдэл


Хоёр сар орчим гацсан УИХ-ын хэлэлцэх асуудал овоорчээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар олны анхаарлыг татаж буй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий болгох хуулийн төслийг хэлэлцсэн.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс тус төслийн “зэс нь цухуйж” эхлэв. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталсан ч, үндсэн хуулийн цэц дээр очих магадлал бий аж. Энэ талаар Л.Энх-амгалан гишүүн “Энэ хуулийг батлаад ҮХЦ дээр очих магадлал өндөр. Тийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Өргөн барьсан Ерөнхийлөгч буруудах уу, баталсан УИХ хариуцлага хүлээх үү, дэмжсэн Засгийн газар асуудалд орох уу. Гишүүд дэмжээд хуулийг баталж, УИХ-ын даргыг огцрууллаа гэхэд дараа нь буруу хуулиар огцруулсан гэдэг асуудал үүснэ” гэсэн юм. Харин гишүүд түүний сануулгыг үл ойшоолоо. УИХ-ын хаврын чуулганы үеэр мөн ийм явдал болж байв. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр Д.Лүндээжанцан гишүүн үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол батлах гээд байна шүү хэмээн сануулсаар байтал гишүүд “нүдээ аньж” яаран сандран баталсан нь Цэц дээр унасан. Энэ удаад ч хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Лүндээжанцан гишүүн “Хууль чинь буруудаад Цэцээр хэлэлцэх бол би лав очихгүй шүү” гэж ундууцаж байсан юм. Ийн гишүүд үндсэн хуулийн зөрчил байгааг сануулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийн үзэл баримтлалд тус хуулийг үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцсэн гэж танилцуулсан юм.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Ж.Мөнхбат гишүүний гаргасан санал дээр гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тэрбээр уг төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн гуравны хоёроор огцруулдаг байх саналыг оруулсан боловч байнгын хороо дэмжээгүй юм. Анхны хэлэлцүүлгээр ч дэмжсэнгүй. Харин төслийн хоёрдугаар зүйлийг хасах С.Бямбацогт гишүүний саналыг 76.0 хувь нь дэмжсэн юм. Тэр нь “хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалт юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн дагуу ирэх долоо хоногт байнгын хороо хэлэлцэж, чуулганаар батлах төлөвтэй байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн зөв бурууг дэнслэх түр хороо байгуулах тогтоол байлаа. Гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөн бариад байсан юм. Үүнтэй холбогдуулж зарим гишүүд “60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах түр хороо байгуулах гээд өчнөөн сар болж байхад хоёрхон сарын өмнөх тогтоол дараалал дайраад орж байгаа нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дураараа баталдгийг харуулж байна” гэж барьцсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо гэж миний тэргүүлдэг хороогоор сангийнх нь асуудлыг ярьж яагаад болохгүй байгаа юм бол. ЖДҮХС-гийн зээл олгох эрхийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Хэн ч санал өгөөгүй” гэсэн юм. Төсөл санаачлагч Н.Номтойбаяр “Ийм хороо байдгийг өнөөдөр л мэдэж байна” гэсэн нь Ж.Ганбаатар, өмнө нь тус дэд хорооны дарга байсан Х.Болорчулуун нарын дунд дэд хороо ажлаа хийдэг эсэх тухай гурвалжин хэрүүл үүсгэв.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх ЖДҮХС-гийн хэргийг парламент шалгах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төсөл хууль санаачилсан зургаан гишүүн рүү буцлаа. Үүний дараа З.Нарантуяа гишүүн сөрөг хүчний зүгээс  түр хороо байгуулах тогтоолын төслийг дахин санаачлахаа мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар сонголоо

Санал өгсөн 43 төлөөлөгчийн 24 нь С.Мөнхчулуунд саналаа өгчээ

 0 сэтгэгдэл


МАН-ын удирдах зөвлөл, НИТХ дахь тус намын бүлгээс дэмжсэний дагуу С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүллээ. Түүний танилцуулгыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва төлөөлөгчдөд танилцуулсан юм. Харин тус бүлгийн дарга асан С.Мөнхчулуун өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэв.

МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдан НИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Харин С.Мөнхчулууны хувьд удирдах зөвлөлийн шийдвэр гарсан тэр өдрөөс хойш өөрийгөө нэр дэвшүүлэхээр шийдсэнээ энэ үеэр мэдэгдэв. Ийнхүү намын удирдах зөвлөл, НИТХ дахь бүлгээс дэмжсэн С.Амарсайханаас гадна дахин нэг нэр дэвшигч тодорсон тул уих дахь МАН-ын бүлэг завсарлага авч, дотооддоо уг асуудлаа ярилцахаар болсон юм.

Гэвч тус бүлгийн авсан 30 минутын завсарлага цайны цагаар үргэлжилж, тэр нь дахин хоёр цагаар сунжирснаар үдээс хойш 15.00 цагийн үед Засаг даргыг сонгох нууц санал хураалт эхлэв.

Нийт 43 төлөөлөгч нууцаар санал өгсөн бөгөөд эхний удаад хоёр нэр дэвшигч тус бүр 21 хүний санал авчээ. Харин нэг төлөөлөгчийн санал хүчингүй гарснаар хоёр дахь санал хураалт зохион байгуулав. Эх сурвалжийн хэлснээр буруу тэмдэглэж, хүчингүй болсон санал С.Амарсайханы нэрийг сонгосон байжээ.

Гэхдээ санал хураалтын явцад төлөөлөгчид нууцаар өгсөн саналынхаа зургийг нь авсан тохиолдол гарчээ. Энэ нь хэнд санал өгч буйгаа санаатайгаар бусдад үзүүлэх, хараат бусаар нууц хураалтад оролцох боломжийг хязгаарлаж байна гэж тооллогын комисс үзсэн юм. Тиймээс энэ мэт үйлдлийг төлөөлөгчид гаргавал, өгсөн саналыг нь хүчингүйд тооцох журам боловсруулж, НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан нь багагүй маргаан дэгдээв. Зарим төлөөлөгч “хүний эрхэд халдаж байна” гэж тооллогын комиссыг буруутгасан ч дээрх журмаар хоёр дахь санал хураалтыг явуулахаар олонх нь дэмжлээ.

Харин хоёр дахь шатны санал хураалтаар саналаа өгсөн 43 төлөөлөгчөөс 24 нь С.Мөнхчулууны төлөө саналаа өглөө. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь МАН-ын удирдах зөвлөл болон НИТХ дахь МАН-ын бүлгийн байр суурийн эсрэг санал өгсөн гэсэн үг юм.

Төлөөлөгчдийн олонх нь МАН-ын бүлгийн эсрэг санал өгөв

Санал хураалт дууссаны дараа С.Мөнхчулуун “Би хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Аз жаргалтай хот”-ыг 100 хувь биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Мөн агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн төлөө төлөөлөгчидтэй хамтран ажиллана” гэв.

Түүний нэрийг Ерөнхий сайдад уламжлах бөгөөд хэрэв батламжилбал бүрэн эрхээ шууд хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудыг өөрсдөө соёл, ёс зүйгээрээ манлайлахыг үүрэг болголоо

 0 сэтгэгдэл



Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгой анхаарууллаа. Цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгахыг үүрэгдэв. Нэн ялангуяа Засгийн газрын нэрийн хуудас болох газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарахыг даалгалаа. 

Төрийн байгууллагууд төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, онц шаардлагагүй үед гадаад, дотоод явах,  төрийн автомашиныг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх ёстойг дурдсан. 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэхийг төрийн байгууллага бүрт анхааруулсан юм. 

Төрийн албаны бүхий л алдаа завхралыг засахыг үүрэгдэхдээ бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй, мөн ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцохыг онцгойлон дурджээ. 

Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ-ын төлөөлөгчийн Монголд ажиллах томилолтын хугацаа дуусчээ

 0 сэтгэгдэл


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ албандаа зургаан жил ажилласан юм. 

Наоми Китахара нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит  дэмжлэг  үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.

С.Чинзориг сайд түүнд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт ялангуяа хүн амын цөм болсон залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж Засгийн газрын шагнал  “Нийгмийн, хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулав.