A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5542/

О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын зардал өгдөг болмоор байна

О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын зардал өгдөг болмоор байна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5542/
  • Донорын хуулийн хэд хэдэн дутагдлыг засах хэрэгтэй
  • Эрхтэний донор цусны донор шиг үнэлэгдэхгүй байгаа нь харамсалтай. Цусны донор шагнуулж, өргөмжүүлж байхад эрхтэний донорууд арай гэж группын хэдэн төгрөг аваад л өнгөрдөг
  • Хууль эрх зүйн талаар нь зохицуулах шаардлага бий. Хүний төлөө өөрийн эрхтэнээ тайрч өгнө гэдэг маш том зориг, буян шүү дээ. Тэгэхээр эрхтэний донорыг төрөөс харж үзэх хэрэгтэй. Төр засаг эрхтэний доноруудад тэтгэлэг өгөх хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой

“Увсаас ирсэн нэг хүнийг яаралтай хагалгаанд оруулахгүй бол амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Хоёулаа ирэх даваа гарагт хагалгаанд оръё доо. Ходоод бүтэн авах болохоор амаргүй хагалгаа болох байх” гэсээр дэлхийн шилдэг эмч биднийг угтлаа. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, дэлхийн шилдэг таван эмчийн нэг гээд уртаас урт бичигдэх мундаг гуншинтай О.Сэргэлэн эмч нойр булчирхай шилжүүлэн суулгахаар зорьж буй. Түүнтэй уулзаж, ярилцсанаа толилуулъя.

-Манай улс элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр нэлээд мэргэшиж байх шиг. Саяхан хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан гэл үү? 

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжөөд нэлээд олон жил боллоо. Анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгаснаас хойш өнөөдрийг хүртэл 200 гаруй хүнийг шинэ бөөртэй болгоод байна. Харин элэг шилжүүлэн суулгах эмчилгээ 2010 оноос эхэлсэн. Одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 98 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар нэлээд амжилттай байгаа. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр БНСУ, Туркийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Элэг шилжүүлэн суулгасан хүмүүсийн амьдрах чадвар сайн байгаа. Энэ амжилтаараа мөн дэлхийд дээгүүрт бичигдэж байна. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн туршлагыг тэр чигээр нь нутагшуулсан болохоор бидний амжилт ижил түвшинд байдаг. Тус “Асан” анагаах ухааны төв нь дэлхийд нэгдүгээрт ордог элэг шилжүүлэн суулгах төв шүү дээ. Бид саяхан АНУ-ын Юта их сургуулийн эрдэмтэдтэй хамтраад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшлийн талаарх судалгаа хийлээ. Энэ талаараа өгүүлэл бичиж, дэлхийн анагаах ухааны томоо хон сэтгүүл Transplantation-д хэвлүүлэхээр өгчихөөд байна. Амьд болон тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгалаа. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Мөн цусны бүлэг тохироогүй доно роос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай эхлүүллээ. Гэхдээ бидэнд бас нэг асуудал тулгараад байна. Хэт том биетэй хүнд нэг хүний элэг хүрэлцдэггүй учир хоёр донороос элэг шилжүүлэн суулгахад маш нарийн технологи шаарддаг. Энэ эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ийм тохиолдол гарвал бид хийнэ. Хоёр донорын элгийг нэг хүнд шилжүүлж суулгахад судас их хэрэг болдог. Тархины үхэлтэй донороос судсыг нь авч залгаж уртасгадаг. Харамсалтай нь, манай улсад судасны банк байдаггүй. Хүний судсыг 14 хоног л хадгалж болдог тул тийм ч том банк байх шаардлагагүй л дээ. Энэ эмчилгээг амжилттай нэвтрүүлчихвэл дэлхийд хийгддэг элэг шилжүүлэн суулгах бүр төрлийн эмчилгээг нэвтрүүлж чадсан орон болох юм. Би элэг шилжүүлэн суулгах эмчилгээ сайн нутагшиж чадсан гэж хэлмээр байна.

-Нутагшуулж чадлаа гэж та хэлж байна. Тэгэхээр эмчилгээг нь хийх сайн чадварлаг багийг бас мэргэшүүлж чадсан гэсэн үг үү. Багаж тоног төхөөрөмжөө цаг тухайд нь шинэчилж чадаж байна уу? 

-Сүүлийн 20 гаруй хагалгааг залуу эмч нар маань бие дааж хийлээ. Бид зөвлөхөөр л оролцдог болсон. Тэгэхээр хүний нөөцөө маш сайн сургасан гэсэн үг. 2012 онд шинэчлэлийн Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийг санхүүжилт өгч, шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Үүнээс хойш багажаа шинэчилж чадаагүй л байна. Харин өнгөрсөн онд Н.Сарангэрэл сайдын шийдэж өгсөн багаж, төхөөрөмж шинэчлэх санхүүжилтээр нэлээд олон багажаа шинэчилж чадлаа. Гэхдээ бүгдийг нь шинэчилж чадаагүй л дээ. Их өндөр өртөгтэй багаж ганц ширхэг л байна. Цаашдаа нэлээд олон багаж худалдаж авах хэрэгцээ шаардлага бий. Энэ хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Дэлхийн бусад оронд багаж, тоног төхөөрөмжөө таван жилд нэг удаа бүтнээр нь шинэчилж, сэлбэдэг журамтай бий. Гэвч манай улс төсөв санхүүгийн гачигдлаас болоод шинэчилж чаддаггүй л дээ. 

-Энэ жил нойр булчирхай шилжүүлэн суулгахаар бэлтгэж байсан. Энэ ажил хэр ахицтай байна?

-Бид уг нь энэ хавар нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн тэргүүлэх профессортой тохиролцоод хүний нөөцөө сургаж бэлтгэчихээд байгаа. Мэс заслын хоёр эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч нар гээд бүх боловсон хүчнээ сургалаа. Өнгөрсөн хугацаанд бид нэг ч удаа төрөөс сургалтын зардал авч байгаагүй. Дандаа “Асан” анагаах ухааны төвийн дэмжлэгээр сургадаг байсан. Нойр булчирхай шилжүүлэн суулгах боловсон хүчнийг сургахад замын зардал, байр, хоолны мөнгө хэрэгтэй болсон. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яаманд уламжилж, сайдын багцаас гаргуулсан. Нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс голдуу чихрийн шижинтэй байдаг учраас бөөр нь давхар мууддаг. Тиймээс дэлхийн практикт нойр булчирхай, бөөр хоёрыг хамт шилжүүлэн суулгадаг. Ингэхдээ дандаа тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгадаг учраас бас бэрхшээл бий. Бид бөөр, нойр булчирхай хоёрыг хамтад нь шилжүүлэн суулгах уу, яах вэ гэдэг талаар “Асан” анагаах ухааны төвийн профессоруудтай ярилцаад, ямарч байсан хүний нөөцөө бэлтгэчихээд байна. Нэгдүгээрт, тархины үхэлтэй донорын олдоцыг харж байж шинэ эмчилгээг нэвтрүүлнэ. Хоёрдугаарт, хуулиараа тархины үхэлтэй донор нь 45-аас доош насны хүн байх ёстой. Нэлээд хатуу заалттай мэс засал учраас бид багш нартайгаа хамтарч хийх гэрээ байгуулчихаад байж байна. Харамсалтай нь, халдварт өвчнөөс болоод хил хаасан болохоор нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлэх ажлаа түр хойшлуулсан. 

-Хэчнээн хүнд нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?

-Өвчтөнүүдийн жагсаалтыг бүрэн гүйцэд гаргаж чадаагүй байна. Чихрийн шижинтэй хүмүүс инсулинээ тариад, эмээ уугаад явж болдог учраас яаралтай мэс засалд орох гээд байх шаардлагагүй. Гэхдээ бид нойр булчирхай шилжүүлэн суулгуулмаар байна гэж хүсэлт гаргасан хүмүүсийг бүртгэж авна. 

-Үнэ өртөг нь өмнөх мэс заслуудаас ямар байх бол. Нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хэр өртөг өндөртэй вэ?

-Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын өртөг бөөрнийхтэй ойролцоо 20 гаруй сая төгрөг л байх болов уу. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өртөгийн дийлэнхийг төрөөс даадаг тул хувь хүнээс гарах зардал тийм ч их биш. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд төрөөс 65 сая төгрөг төлдөг. Өвчтөн өөрөө хэрэглэсэн багаж, төхөөрөмжийн зардлын 25 хувь буюу 7-8 сая төгрөг л гаргадаг. Нойр булчирхай шилжүүлэн суул гах эмчилгээний зардал одоогоор улсын төсөвт багтаагүй байгаа. Гэхдээ бид хүсэлтээ өгчихсөн. 2021 оноос нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг улсын төсөвт тусгах байх.

-Судасны банк байгуулах нэн шаардлагатай гэж та хэлсэн. Ийм банк байгуулахад хэр өндөр өртөгтэй байдаг вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад судасны банк байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан орны нэгд багтаж буй учраас зайлшгүй судасны банк байгуулах шаардлагатай. Тархины үхэлтэй донорын олдоц сайтай газар байнга судас гараад байдаг юм билээ. Манай улсын хувьд олдоц тун бага. Жилдээ тархины үхэлтэй найман донор л гардаг. Тэгэхээр жижиг банк байхад болох байх. Бид хааяа тархины үхэлтэй донор гарвал судасныг нь авч хадгалаад 14 хоногийн дотор элэг шилжүүлэн суулгахдаа ашигладаг л даа. Үений мэс заслынхан бол шөрмөсийг нь залгах мэс засал хийж байгаа. Одоогоор банк маягаар байгуулаагүй л байна. Олон улсын байгууллагатай холбогдоод эрхтэнээ захиалаад авчихдаг. Organ sharing гэж эрхтэн шилжүүлэх үйлчилгээ байдаг л даа. Жишээлбэл, Скандиновын орнуудад элэг хэрэгтэй боллоо гэхэд бусад орноос нь ороод ирдэг. Энэ нь тархины үхэлтэй донор өндөр хөгжсөн оронд байдаг зүйл. Гэтэл манай улсад тархины үхэлтэй донор маш ховор, өнгөрсөн хугацаанд бид ердөө тархины үхэлтэй найман донороос л элэг шилжүүлэн суулгасан. Уг нь хүнд эрхтэнээ өгөхийг дээдийн буян гэж буддын сургаалд номлодог юм билээ. Харин манай монголчууд тэр бүр зөвшөөрдөггүй. Тархины үхэлтэй донор бол маш үнэтэй эд. Тэр үнэтэй зүйлийг шороонд булж байх шаардлагагүй л дээ. Зарим лам эрхтэнийг өгч болохгүй гээд хэлчихдэг юм билээ. Лам хүн уг нь буяныг бодож болно гэж хэлдэг байх ёстой биз дээ. Донор олон гарвал уушги, зүрх гээд бүх л эрхтэнийг шилжүүлэн суулгах боломж бий. Нэг тархины үхэлтэй донор найман хүний амийг аврах боломжтой шүү дээ.

-Одоогоор голдуу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа. Гэхдээ донор болсон хүн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдаг юм билээ. Эрхтэнээ өгсөн гам хийх ёстой гэж хэлдэг ч ар гэрийн амьдрал нь хэцүүдэх гээд байдаг болохоор гурван сар гэртээ суугаад л ажилдаа ордог гэж нэг донор ярьж байсан. Төрөөс тэтгэмж өгдөг ч юмуу ямар нэг байдлаар зохицуулах боломж байхгүй юу?

-Элгээ өгсөн 98 донор бүгдээрээ сайн байгаа. Таван хүн хүүхэд төрүүлсэн. Элэг бол зургаан сар болоод л төлждөг учраас ажил хийх боломжтой болдог. Энэтхэг зэрэг зарим гаднын оронд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороод ирсэн хүний донорынх нь бие муудсан тохиолдол бий. Бид эмчилж өгсөн. Маш сайн нямбай чамбай хийхгүй бол асуудал гардаг учраас бид донорынх нь эрүүл мэндэд их анхаарал тавьдаг. Эрүүл хүний эрхтэнийг авчихаад өвчтэй болгож болохгүй шүү дээ. Тийм ч учраас манай доноруудын бие сайн байдаг. Эрхтэний донор цусны донор шиг үнэлэгдэхгүй байгаа нь харамсалтай. Цусны донор шагнуулж, өргөмжүүлж байхад эрхтэний донорууд арай гэж группын хэдэн төгрөг аваад л өнгөрдөг. Хууль эрх зүйн талаар нь зохицуулах шаардлага бий. Хүний төлөө өөрийн эрхтэнээ тайрч өгнө гэдэг маш том зориг, буян шүү дээ. Тэгэхээр эрхтэний донорыг төрөөс харж үзэх хэрэгтэй. Төр засаг эрхтэний доноруудад тэтгэлэг өгөх хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой.

-Хамаатан саднууд нь баярлалаа гээд хэдэн төгрөг өгчих гэхээр хуулиараа хориотой болдог юм билээ. Тэгэхээр донор нь эдийн засгийн хувьд хүнд болдог гэж байсан? 

-Эрхтэний наймаанаас хамгаалж Донорын хуульд үнэгүй бэлэглэнэ гэж заасан байдаг. Заавал мөнгө төгрөг өгч талархлаа илэрхийлэх албагүй л дээ. Элэг, бөөрөө өгсөн хүнээ тэнхэртэл нь хоол хүнсийг нь бэлтгэж өгч болно шүү дээ. Тархины үхэлтэй донор ч гэсэн ялгаагүй бэлэглэх ёстой болохоор ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байгаа юм. Ядахдаа ар гэрт нь оршуулгын зардлыг нь өгчих хэрэгтэй шүү дээ. Бас буян хийх таван төгрөгийг нь ч гэсэн өгчих хэрэгтэй л байхгүй юу. Үнэгүй бэлэглэх ёстой гээд хуульдаа хатуу заачихсан болохоор яаж манай улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжих вэ дээ. Ямар нэг байдлаар эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Жишээлбэл, БНСУ л гэхэд тархины үхэлтэй донорын оршуулгын зардлыг нь төр нь бүтэн даадаг. Дээр нь ар гэрийн сэтгэл санааны тайтгарлын мөнгө өгдөг. Тэгэхээр ийм оронд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжилгүй яахав.

-Танай салбарт тулгамдсан асуудал юу байна. Тархины үхэлтэй донорын ар гэрт буяны зардал өгөх асуудлыг зохицуулж болох байх тийм ээ?

-2017 онд шинэчилсэн Донорын хуульд амьд донор нь 25-аас дээш настай байх ёстой гэж заасан. Энэ заалт бол үнэндээ хатуудаж байна. 20 настай ганц хүү нь ээжийнхээ донор болох гэхээр хуулиар болохоо байчихаад байна шүү дээ. Тэгэхээр ганц хүүхэд нь ээжийгээ харсаар байгаад алдчихаж байгаа юм. Энэ бол маш хатуу тогтолцоо. Бид 2012 онд шинэчилсэн хуульд насанд хүрсэн хүн бүр донор болж болно гэсэн заалт оруулсан. Гэтэл энэ заалтыг 25 наснаас дээш байх ёстой гэж өөрчилснөөс болоод олон хүний амийг аварч чадсангүй. Ядахдаа 20 нас гэж заасан бол олон хүний амийг аврах боломж байлаа. Мөн тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын зардал болон сэтгэлийн тайтгарлын мөнгө олгоно гээд заачихсан бол болох байсан. Заавал төр өгөх шаардлагагүй шүү дээ. Үүнийг журмаар зохицуулж болно. Эрхтэнийг нь авч амьдарч байгаа ар гэрийнхэн яагаад оршуулгын зардал, буян хийх хэдэн төгрөгийг нь гаргаж өгч болохгүй гэж. Хэрэв ийм заалттай байсан бол тархины үхэлтэй донорын олдоц харьцангуй гайгүй байх байсан. Өөр нэг асуудал бол багаж төхөөрөмжийг дандаа шинэчилж байх ёстой. Хөгжингүй орнуудад тоног төхөөрөмж шинэчлэхэд зарцуулах тусгай сан байдаг. Манай улсад ийм сан байхгүй. Бид ганц багажаа эвдэрчих вий гэсэн айдастай хагалгаа хийсээр байна. Ийм айдастай хагалгаа хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Заримдаа бид гуйж байж арай гэж ганц багажтай болдог. Ийм баймааргүй байна. Бид сэтгэл амар ажилламаар байна шүү дээ. Манай улсын эмч нарын цалин дэндүү бага, сарын 300 ам.доллар байдаг. Гэтэл гаднын оронд сурах зардал нь 500-600 ам.доллар болдог. Эмч нараа гурван жил тутам сургаж байхгүй бол энэ шинэ технологи хоцрогдчихоод байдаг. Тэгэхээр төрөөс сургалтын зардлыг нь даадаг болмоор байна. Анагаах ухаанаа хөгжүүлье гэвэл мөнгө зарах хэрэгтэй. Энэ зууны ололт бол молекул геномын мэс засал болж байгаа. Бид одоохондоо элгийг бүтнээр нь шилжүүлэн суулгаж байгаа бол дараагийн үеийнхэн маань эд, эсийг нь шилжүүлнэ. Дэлхий дахинд анагаах ухаан хурдацтай хөгжиж байна. Бид ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгтэй. Энэ молекул геномын нэг ололттой тал нь вакцин, оношлуур болоод байна. Мөнгийг нь өгөөд хүчийг нь дайчилбал манай эрдэмтэд юуг ч хийж чадна. Харамсалтай нь мөнгө өгдөггүй, ямар ч дэмжлэг байхгүй учраас хөгжихгүй байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хичээлгүй өнжсөн жил хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь нэмэгджээ

  • 1-4 насны хүүхдийн түлэгдэлт осол гэмтлийн хамгийн их хувийг эзэлж байна
  • ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ
  • Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ
  • Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг

Сүүлийн хэдэн жил хүүхэд элдэв төрлийн гэмт хэрэг, осол гэмтлийн золиос болох үзэгдэл газар авлаа. Өдөр бүр л хүүхэд ямар нэг байдлаар осолдсон, эсвэл гэмт хэргийн хохирогч болсон, гэмтэж, бэртсэн таагүй мэдээ тасралтгүй сонсогдсоор. Энэ харгис нийгмийн золиос нь бяцхан үрс болж байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Хүчирхийлэл, гол усны үер, халуун хоол цайнд хүүхдээ түлж гэмтээсээр байна. Халдварт өвчин тархсанаас болж сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдэд том эрсдэл болжээ. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж гэмтсэн, буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд болохыг эмч нар хэллээ. Тус эмнэлгийн Түлэнхий нөхөөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Хишигсүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж буй. ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ. ГССҮТ-өөс гаргасан статистикийг харахад 2020 он гарсаар 10 мянга орчим хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, гэмтсэн байна. ГССҮТ-өөс гаргасан тандалт судалгаанаас харахад 2020 оны I улиралд буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд улсын хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаанаар 31841 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 625 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 19 тохиолдлоор нэмэгджээ. Зөвхөн Улаанбаатар хотод ч биш орон нутагт ч хүүхдүүд түлэгдэж, гэмтэх тохиолдол элбэг байгаа талаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Н.Сандуй ярьжээ. Тус аймгийн эмнэлгийн гэмтлийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 90 хувийг 0-5 насныхан эзэлж байгаа аж. Тэдний дийлэнх нь халуун хоол, цайнд түлэгджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллээс харахад 0-5 нас хүүхдийн өвчлөлийн шалтгааны нэгдүгээр зэрэгт бичигдэж байна. ГССҮТ-ийн эмч нарын ярьж буй гаар хүүхэд нэгнийгээ харж, асарч үлдсэнээс болж ахуйн осолд өртдөг аж. Эмч Н.Ууганбаяр тавдугаар сард ГССҮТ-өөр гал түймрийн улмаас түлэгдсэн хүүхэд цөөнгүй ирснийг хэлсэн. Зуны улиралд түлэнхийн тасгийн үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэнэ. Учир нь хүүхдээ хөдөө явуулж, хараа хяналтгүй байлгадгаас болж халуун хоол цайнд түлэгдэх тохиолдол гарсаар байдгийг анхааруулсан байна. Ийн хүүхдүүд халуун хоол цайнд түлэгдэж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна. Энэ бүхэн цэвэр эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж буйг эмч нар хэллээ.

Уг нь улс даяар “Эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлье” сэдэвт аян өрнүүлж буй ч халдварт өвчний мэдээнд дарагдаад үр дүн нь төдийлэн харагдахгүй байгааг ч гэмтлийн эмч нар хэлж байв. Зарим хүнд хэлбэрийн түлэнхийн үед арьс нөхөн сэргээх эмчилгээ хийдэг бөгөөд бага насны хүүхдүүд жил бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг аж. Түлэнхий бол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй согог юм. Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Энэ ч үнэний ортой. Бага насандаа нүүрээ түлж, шанаандаа том сорвитой болсон, М өдгөө насан туршдаа сэтгэлийн шархтай явна. Тэрбээр үсээ байнга шанаа руугаа унжуулж, түлэгдэж, атиралдсан арьсаа нуудаг. Түүн шиг бие, сэтгэлдээ насан турш шархтай амьдруулахыг хүсэхгүй л бол эцэг, эхчүүд хүүхэддээ санаа тавих хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ түлэгдэхээс хамгаалахыг байнга анхааруулдаг ч эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал хүүхдээ насан туршид нь согогтой болгож буй нь харамсалтай. Хүүхдийн түлэгдсэн талбай алга дарам хэмжээтэй байхад л амь насанд аюул учрах эрсдэлтэй болохыг эмч нар хэлдэг. Өдгөө түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 35 нь хүндэвтэр түлэгдсэн бөгөөд удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Багадаа 20 гаруй хоног эмчлүүлэх хэрэгтэй болж байна. Ах, эгч нараар нь дүүг асруулснаас болж бага насны хүүхэд түлэгдэж, гэмтдэг гэдгийг эмч нар онцолсон. Дэлхийн олон оронд зөвхөн насанд хүрсэн эцэг, эх гэрийн асрагчаар бага насны хүүхдийг харуулж, асруулах дүрэмтэй байдаг бол манай улсад ийм журам байхгүй. Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхэд дүүгээ асрах үүрэг хүлээдэг. Найман настай эгчээр нь дүүг харуулж үлдээснээс болж галаа түлэх гэж байгаад гэрээ шатааж, хөрш нь харсан тулдаа унтрааж, хоёр хүүхдийн амийг аварсан жишээ саяхных. Гэтэл эцэг, эхчүүдийн хүүхдээ тохойн чинээ ах, эгчид нь даатгаж гэртээ хаядаг зан жаалуудыг гэмтлийн эмнэлгийн өвчтөн болгох шалтгаан болж байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй гэж заасан. Гэвч эцэг, эхчүүд хуулийн энэ заалтыг огт хайхардаггүйгээс болж хүүхэд эрсдэлд ороор байна. Нөгөө талаар үүргээ ухамсарлаагүй, хүүхдээ түлж гэмтээсэн эцэг, эхэд хариуцлага хүлээлгэдэггүй. Монголд хэрэгтэй, хэрэггүй өч төчнөөн хууль байдаг ч иргэд тэр бүр мэддэггүй. Бас хуулиа мөрдөггүй, хариуцлага хүлээлгэдэггүй байдал хүүхэд хамгааллыг улам сулруулж байна. Эцэг, эхийн хэнэггүй зан ч засагдахгүй нь бололтой. Хатуу харицлага хүлээлгэдэг бол хүүхэд бүх зүйлд хохирохгүй байх байлаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг дутагдалтай тал бий. Хүүхдийг хүүхдээр асруулж болохгүй гэсэн заалт алга. Иймээс ах, эгчид нь даатгаж үлдээгээд ажилдаа явдаг эцэг, эхчүүдийг буруутгах боломжгүй юм. Жил бүр хүүхдийн түлэгдэлтийг хэвлэл мэдээллийг хэрэгсэл бишгүйдээ л хөндөж тавьдаг. Гэвч эцэг, эхчүүд болон холбогдох мэргэжлийн хүмүүс төдийлэн хайхарч үздэггүй. Хэрэв үр дүнд хүрдэг байсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд түлэнхийн тасгийг дүүргэж, шархны халуун болж шаналахгүй байх байлаа. Хүүхдийн байгууллагууд ч ах, эгч нараар нь бага насны хүүхдийг асруулж буйд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Энэ талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байна. Хэчнээн өрх хэдээс хэдэн насны хүүхдээр балчир дүүг нь харуулж, асруулдаг талаар судалгаа хийх хэрэгтэй болов уу.