A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5249/

Робот-нохой Сингапурт зай барих журам сахиулж байна

Робот-нохой Сингапурт зай барих журам сахиулж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5249/

Сингапурын Бишан-Ан Мо Кио цэцэрлэгт хүрээлэнгээр шогшиж буй АНУ-ын Boston Dynamics компанийн робот-нохой амарч зугаалж буй хүмүүст хоорондоо 1.5 метрийн зай барихыг анхааруулж байна. Энэ сарын 8-ны өдрөөс эхэлсэн робот-нохойн туршилт хоёр долоо хоног үргэлжилнэ. Туршилт амжилттай болох аваас Сингапурын эрх баригчид Spot хэмээх робот-нохойг хот-улсын гудамжинд цар тахлын журам сахиулагчаар ашиглаж эхлэх юм. Алсын удирдлагаар удирддаг дөрвөн хөлт Spot робот өөртөө төрөл бүрийн сенсор-мэдрэгчтэй тул хүмүүстэй мөргөлдөхгүйгээр бие даан хөдөлгөөн үйлдэх чадвартай. Робот-нохой цэцэрлэгт хүрээлэнд амарч буй хүмүүсийг камерын тусламжтай хянана. Царай таних камерын хяналтын системийг гудамжинд байгаа хүмүүсийн хэн болохыг тодорхойлоход ашиглахгүй гэдгийг Сингапурын үндэсний цэцэрлэгт хүрээлэн удирдах газрын төлөөлөгч тайлбарлав. Робот-нохой ашигласнаар цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд амрагчидтай контактлах нь эрс багасаж COVID-19 тархах эрсдэл буурах сайн талтай хэмээн эх баригчид үзэж байна. Үүрэгт ажилд нь саад учруулахгүй байхыг хүссэн анхааруулга бичигтэй робот-нохойд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалагчид хэдийн танил болжээ. Сингапурын цэцэрлэгт хүрээлэн, байгалийн үзэсгэлэнт газруудад амрагчдын дунд аюулгүй зай бариулах ажилд тус улсын эрх баригчид 30 ширхэг дрон ашигладаг. Коронавирусийн халдварын хөнгөн илрэл бүхий сэжигтэй хүмүүсийг тусгаарлаад буй Чанги үзэсгэлэнгийн төвд (Changi Exhibition Centre) эмийн бүтээгдэхүүн зэрэг хэрэгцээт зүйлсийг нь өвчтөнүүдэд хүргэх ажилд Spot нохойг мөн туршиж байна. Робот-нохой цар тахлын үед хүмүүст анх удаа хүчин зүтгэж байгаа хэрэг биш. Boston Dymanbics-ын Spot нохойг АНУ-ын Массачусетс муж улсын Бостоны нэгэн эмнэлэг дөрөвдүгээр сарын эцсээс эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн юм. “Нохой”-н их биед бэхэлсэн тусгай бэхэлгээнд iPad зэрэг таблет суулган эмч коронавирусийн халдвартай байж болзошгүй өвчтөнтэй зайнаас харилцдаг болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зогсоолдоо өөрөө эргэж ирдэг цахилгаан скутер нэвтрүүлэв

 0 сэтгэгдэл

АНУ-ын Жоржиа муж улсын Пичтри Корнерс хотод алсын удирдлага бүхий 100 ширхэг цахилгаан дугуйн паркийг ашиглалтад оруулж, нийтийн хэрэглээний зам дээр анх удаа туршлаа. Тус хотын оршин суугчид гар утасны аппликэйшнээр цахилгаан дугуй түрээсэлж хэрэглэх юм. Дугуйг хэрэглэгч зорьсон газартаа хүрмэгцээ орхиход скутер өөрөө бааз руугаа буцна. Автомат удирдлагатай дугуйг Go X компани, байршил тодорхойлох программыг нь Tortoise компани боловсруулжээ. Нийт хагас жил үргэлжлэх туршилтын хугацаанд үйлчлүү-лэгчид зөвхөн Curiosity Lab хэмээх технологийн парк орчмын таван километрийн радиусын бүсэд уг дугуйг ашиглах боломжтой. Хотын удирдлага үнэгүй 5G холболтоор үйлчлэх, дэвшилтэт дэд бүтэц, мобайл болон ухаалаг хотын технологийг турших талбар болгон Curiosity Lab паркийг байгуулжээ. Паркийн бүсэд 7,500 орчим хүн ажиллаж, 1,000 гаруй хүн амьдардаг. Энэхүү бяцхан овортой тээв рийн хэрэгсэл явган хүний зам дээр замбараагүй байдал үүсгэх, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих замд ачаалал ихэсгэхээс сэргийлэн хотын эрх баригчид тусгай зохицуулалт үүсгэжээ. АНУ даяар коронавирусийн цар тахал дэгдсэн онцгой нөхцөлд нийцүүлэн Go X компани аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч байгаа. Хэрэглээний дараа бааздаа буцаж ирсэн тээврийн хэрэгсэл нэг бүрийг гар аргаар халдваргүйжүүлсний дараа дээр нь ариутгал хийсэн баталгааны наалт наадаг ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Данид сорьц авдаг робот-гар бүтээлээ

 0 сэтгэгдэл

Амны хөндий, хоолойгоос шинэ төрлийн коронавирусийн шинжилгээний дээж буюу арчдас авах чадвартай роботжуулсан төхөөрөмжийг Данийн эрдэмтэд бүтээлээ. Уг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр сорьц авдаг эмнэлгийн ажилтанд вирус халдварлах эрсдэл эрс буурна хэмээн Өмнөд Данийн их сургуулийн хэвлэлийн алба тайлбарлав. Эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмж нь компьютер харааны систем, гурван хэмжээст хэвлэлийн аргаар бүтээсэн сорьц авах механизмыг тусгай хийцэд бэхэлсэн манипулятор юм. Үйлчлүүлэгч уг хийцнээ толгойгоо байрлуулж амаа хэдэн минутын турш ангайхад компьютерийн хараа ны систем хоолойн аль хэсгээс сорьц авах ёстойг тодорхойлонгуут роботын гар сорьцыг зөөлөн авч сорьцны саванд хийж таглана. Эрдэмтэд уг төхөөрөмжийг ердөө сарын дотор бүтээж лабораторийн нөхцөлд хэдийн амжилттай туршжээ. Робот төхөөрөмжийг энэ зунаас Данийн хотууд дахь явуулын хөдөлгөөнт төвүүдэд суурилуулж, вирусийн халдвартай эсэхээ тодорхойлуулах хүсэлтэй хүн бүрээс чөлөөтэй сорьц авахаар төлөвлөж байна. Өдгөө Данийн их сургуулийн эрдэмтдийн баг робот-гарыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүртгүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг зохицуулах байгууллагуудаас авах өргөдөл гаргаад байна. Эрх баригчид холбогдох зөвшөөрөл олгосны дараа робот-гарыг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлж эхлэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19-өөс хамгаалах цахилгаан соронзон маск бүтээлээ

 0 сэтгэгдэл

Сулхан цахилгаан соронзон орны үйлчлэл өвчин үүсгэгч бактери устгах нөлөөтэй байдаг. Энэхүү санаанд тулгуурлан бүтээсэн цахилгаан дамжуулах чадвартай бөс даавууг шарх анагаах боолтод хэрэглэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын алба (FDA) өмнө нь олгосон юм. Тэгвэл энэ удаа АНУ-ын эрдэмтэд цахилгаан соронзон орны үйлчлэлээр вирус устгах туршилт явуулсан нь коронавирусийн халдвараас сэргийлэх бас нэг найдвар төрүүллээ. АНУ-ын Индианагийн их сургуулийн эрдэмтэд цайр, мөнгөний цэг үелүүлж шигтгэсэн хөвөн даавуу болон полиэстер материал бүтээлээ. Уг технологитой бөс даавуунд жишээ нь амьсгалын чийгийн нөлөөгөөр аккумуляторынх шиг эргэж сэргэдэг исэлдэх урвал явагдаж, электронууд мөнгөнөөс цайрт шилжинэ. Цэгэн электрод хоорондын потенциалын зөрүү дээд тал нь 0.5 В (вольт) байх бөгөөд ийм бөс даавуугаар хийсэн амны хаалт-маск, агаар шүүгчийг цэнэглэх шаардлагагүй аж. Маск хэрэглэж байгаа нөхцөлд амьсгалаас үүсэх чийгшүүлэх үүрэгтэй тохиолдолд тусгай гель юм уу, устай жижиг хэн сав чийглүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Эрдэмтдийн тайлбараар ийм амны хаалтын үйлдвэрлэлийн өртөг зардал хямд мөртөө вирус устгахад үр дүн сайн. Цахилгаан дамжуулах чадвартай бөс даавуугаар хийсэн амны хаалт нь хүний болон гахайн амьсгалын замын коронавируст ердөө нэг минутын дараа хөнөөлтэй нөлөө үзүүлж эхэлдгийг хараахан хэвлэлд нийтлээгүй ч, тус судалгаа баталж байна. Коронавирус нь геномоо бүрдүүлэхдээ цахилгаан соронзон орон ашигладаг гэж үздэг. Сулхан цахилгаан соронзон орон үүсгэснээр энэ процесс вирус хэвийн үржих боломжгүй болгодог байна. Судлаачид одоогоор SARS-CoV-2 вируст туршиж амжаагүй ч онцгой нөхцөлд цахилгаан дамжуулагч бөс даавуугаар хувийн хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэх өргөдлийг зохицуулах байгууллагад хэдийн өгчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд COVID-19-ийн шинжилгээг эрчимжүүлэхээр шүлснээс дээж авч эхэллээ

 0 сэтгэгдэл

Мягмар гарагт Японы Засгийн газар COVID-19-ийн шинжилгээг шүлснээс дээж авах байдлаар хийх шийдвэр гаргалаа. Энэ нь хамгийн хурдан бөгөөд аюулгүй арга хэмээн үзэж байгаа аж. Тус улс өдгөө хамрын хөндийгөөс арчдас авах шинжилгээг түлхүү хэрэглэж байгаа. Гэхдээ энэ үеэр өвчтөн ханиалгаж, найтаалгаж байгаа нь эмч, эмнэлгийн ажилчдад аюул учруулж буй. Мөн шинжилгээ авахын тулд эмч нар бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас өмсгөх шаардлага тулгардаг байна. Харин шүлснээс дээж авах шинжилгээ нь эмч нар халдвар авах эрсдэлийг эрс бууруулах юм. Гэхдээ шинжилгээний энэ арга сорил авах явцыг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хөл хориогоо сулруулсан Япон улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 17000, нас барагсдын тоо 898 хүрсэн байна.