A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2112/

”Ростех”-оос 12 хоногийн дотор 400 сая ам.доллар шилжүүлнэ үү гэсэн бичиг ирсэн

УИХ-ын хаврын чуулганы эхэнд АН бүлгийг татан буулгаж, зөвлөлийн статустай болно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2112/


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хаврын чуулганы эхэнд АН-ын бүлгийг албан ёсоор татан буулгах төслөө спикерт өргөн барихаа мэдэгдэв. Ингэснээр АН хаврын чуулганаас эхлэн бүлэггүй, УИХ-ын дэд даргагүй ажиллах боллоо. УИХ-ын тухай хуульд бүлгийн хэмжээнд ажиллаж буй нам дэд даргатай байх хуулийн заалттай бөгөөд энэ дагуу АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажлаа хүлээлгэн өгөх юм. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар мэдэгдэхдээ “Л.Болд гишүүний намаасаа түдгэлзэх сонголтыг хүндэтгэж байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан бүлэг татан буугдаж байгааг онцлох хэрэгтэй. Мөн АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд сөрөг хүчний байр сууринаас парламентын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, гүйцэтгэх засаглалыг хянах үүргээ үргэлжлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй” гэв. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” худалдан авах асуудалд таныг үүрэг оролцоотой байсан гэж ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ мэдэгдсэн. Та яг ямар үүрэгтэй ажилласан юм бэ?


-Өнгөрсөн долоо хоногт би гадаад томилолттой байсан. Энэ хооронд янз бүрийн мэдээлэл гарсан байна. Тэгэхээр мэдээллийг нээлттэй өгөх нь зөв гэж би үзэж байгаа. 2016 оны зургадугаар сард миний бие Аж үйлдвэрийн сайдын хувиар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Тухайн үед ОХУ-ын “Ростек” компанийн захирал Сергей Чемезов гэж хүнээс бичиг ирсэн. Үүнийг монгол хэлэнд орчуулаагүй байна. Одоо Засгийн газар үүнийг орчуулж олон нийтэд үзүүлээсэй. Энэ бичиг дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар яагаад мөнгө гаргах боломжгүй байсан талаар ойлгомжтой нэг өгүүлбэр бий. Тэр нь “Ростек компанийн хувь эзэмшлийг худалдан авах бол төлбөрийг ажлын 12 хоногоос доошгүй хугацааны дотор шилжүүлэх ёстой” гэсэн агуулгатай. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Монголын Засгийн газарт энэ ажлын 12 хоногийн хугацаанд эрх зүйн шийдвэр гаргах, 400 сая ам.доллар босгож чадах уу, үгүй юу гэдэг асуудал тулгамдсан. Засгийн газрын гишүүд дотроо үүнийг ярьж, би Аж үйлдвэрийн сайдын хувьд “Монголын төр үүнийг 12 хоногийн дотор худалдаж авах боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлсэн.

-Төрд мөнгө байгаагүй гэдгийг та яаж нотлох вэ?

-Тухайн үед эдийн засгийн хүндрэлтэй үе тохиож төрд мөнгө байгаагүйг бүгд л мэдэж байсан. Мөн 12 хоногт багтааж Монголын төр тэр их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан.

-УИХ-аар хэлэлцүүлээгүй гэдэг дээр гол буруу байгаа юм биш үү?

-Ярихад амархан санагдавч хийхэд хэцүү л дээ. Тэр үед тавдугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит чуулган сүүлийн хурлаа хийгээд завсарлачихсан байсан.

ЗГ хүчингүй болсон тогтоолоор “Эрдэнэт”-д онц дэглэм тогтоосон

Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэл ил болсныг бүгд мэдэж байгаа. Тэр тэмдэглэлийн гурав дахь заалтад “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан тул хэлэлцүүлэх боломжгүй байна. Гэлээ ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан тухай УИХ-д танилцуулан, хэлэлцээрийг соёрхон батлуулах, хуулиудыг хүчингүй болгох тухай УИХ-д оруулах асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан” гэсэн мэдээлэл байна. Хэрвээ төрийн залгамж чанар, уламжлалаа дагасан бол дараагийн шинэ парламент бүрдэхэд энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрлэх боломж нь байсан.  Харамсалтай нь улс төр хийгээд явчихсан.

Би сайдын хувьд нэгэнт төр худалдан авах боломжгүй юм бол “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэсэн байр суурийг баримталсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь монголчуудад ирж, 100 хувь манай улсын өмчлөлд байна гэдэг нь улс төрийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байсан учраас гарын үсэг зурсан. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ОХУ-ын мэдэлд байхад манай төсөвт 70 тэрбум төгрөг оруулсан байдаг. Харин 2018 онд 100 хувь монголчуудын мэдэлд ирээд улсад төлсөн татвар ес дахин нэмэгдсэн. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч ашигтай шийдвэр болсон нь харагдаж байна.

-400 сая ам.долларыг бүрдүүлэхэд таныг Аж үйлдвэрийн яамнаас 90 сая ам.доллар шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Тухайн үед манай яаманд 90 сая ам.доллар байтугай есөн мянган доллар ч байгаагүй. Хүснэгтээр намайг Аж үйлдвэрийн яамнаас мөнгө гаргасан юм шиг үзүүлж байна лээ. Үүнийг би улс төр хийхийн тулд Аж үйлдвэрийн яамыг хамаатуулах гэсэн оролдлого гэж харж байна. Тийм юм байхгүй. Үүндээ тэр мэдээлэл хийсэн хүмүүс тайлбар өгөх байх. Аж үйлдвэрийн яамны тухайн үеийн санхүүгийн бүх зүйл ил байгаа. Тэндээс шүүгээд үзээрэй.

-Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон үйл явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-“Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоосон хоёр дахь тохиолдол боллоо. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. шинэ үндсэн хуулийг баталж өмнөх хуулиуд бүгд хүчингүй болсон. Гэтэл Засгийн газар сая хүчингүй болсон хуулийн заалт барьж ажиллалаа. Үндсэн хуульд шинэ үндсэн хуулийг баталснаар өмнөх төрийн хэрэглэж байсан бүх хууль, тогтоол хүчингүй болно гэсэн байдаг. Гэтэл 1991 оны Бага хурлын тогтоолыг одоогийн Засгийн газар ашигласныг ойлгохгүй байна. ЗГХЭГ-аас үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Одоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиар улс төржөөд байх хэрэггүй. Улс төржиж болдог сэдэв, болдоггүй зүйл гэж бий. Харин Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь барьцаалж 100 гаруй сая ам.долларын бодит хохиролд учруулсан хэргийн талаар арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгууль руу чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг прокуророос яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Уг тогтоолтой тэрбээр танилцсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсантай холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан аж.

Тэрбээр хэлэхдээ “АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь маш шуурхай яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоол гарсан. Иргэнийхээ хувьд энэ тогтоолтой хууль журмын дагуу танилцаж гарын үсэг зурлаа. Гэтэл өчигдөр мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархсан. Эрүүгийн хуульд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрөл өгөх ёстой. Би ч бас иргэнийхээ хувьд уг асуудлыг хуулийн дагуу, ямар нэг улс төргүйгээр, олон нийтэд дулиан дэлгэхгүйгээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл яагаад процесс хуулийн дагуу явж байхад эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээллийг зорилготой тараах болов гэдэг нь анхаарал татаж байна. Яг тэр өдрийн болсон үйл явдлыг ажиглаад харж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд хөгжлийн банкны асуудлаар, мөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харахад улстөржсөн шинж агуулагдаж байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын газарт хүсэлт хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдээлж байна” гэлээ.

Хүсэлтэд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэсэн хэмжээгээр нийгэмд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү хэмээжээ. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад “Яг энэ үндэслэлээр зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн улстөржсөн үйл ажиллагаа явуулсныг анхааралдаа авна уу” гэсэн хүсэлт дахин явуулж байгаа гэв.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт Монгол Улсад ямар ч хохирол авчраагүй. Гэтэл онц ноцтой хохирол учруулсан мэт худал үндэслэл гаргаж байгаа нь буруу. Үүгээр “Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь гардаг байсан хулгай луйврын хэргийг хаацайлах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчин зэрэг асуудлыг намжаах гэсэн арга болжээ” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн хөрөнгөөс жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөртөө авсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна гэж үзээд УИХ-ыг өөрөө тарах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гаргалаа.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм. харин энэ удаа “...Наад зах нь төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсжээ. Та бүхний батлан гаргасан татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон. Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа” гэв.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм

Тиймээс ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй болсон УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам эрх баригчдын эсрэг жагсана гэв

10 сая ам.долларын авлигын дуулианы араас дахин нэг сайд 1.2 сая еврогийн хэрэгт холбогдсон гэв

 0 сэтгэгдэл


АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулахаар бүтэн сарын турш жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. Тэрбээр “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгч, арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна.

Сүүлийн үед сурагчдын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаны илрэл. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг асуудал сөхөгдөөд эхэллээ. ЖДҮХС-гаас олон зуун сая, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, төрийн яаманд болсон аллагатай холбоотой асуудал гээд олон хэрэг шийдэгдсэнгүй. Тиймээс  үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс үзэж байна” гэсэн юм.

Түүний хэлсэн үг, Засгийн газрыг огцруулах үндэслэл үүгээр зогссонгүй. АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг эрх баригчид замхруулах чиглэлд явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стандарт банкны өрийн эхний 40 сая ам.долларын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, үлдэгдэлд нь 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийсэн дуулдаж байгаа тухай АН-ын дарга мэдэгдсэн. Мөн тэрбээр “үүний цаана ямар луйвар нуугдаж байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. үүнийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэж мэдэгдэв.

• Ирэх долоо хоногийн пүрэв гарагт АН-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

• 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг сөхөгдөж эхэллээ. 

• “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусах тул хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд АН жагсаал зохион байгуулах шийдэлд хүрсэн аж. Тиймээс тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардах аж. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл Б.Пүрэвдорж гишүүний Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан бус. Харин өчигдөр хууль хяналтын байгууллагаас дуудаж уулзсан гэсэн. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Өөрөө энэ тухай тодорхой тайлбараа өгөх байх.

-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энэ сарын 27-нд үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнээс гадна үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Үүнийг эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.

-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Танай намынхан камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?

-Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан дарга “гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг” гэж хэлсэн. Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явддыг тохиолдлынх биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Үүнийг хуулийн байгууллагаас яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан оройноос талийгаачийг бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэх мэдээллийг маш шуурхай тарааж эхэлсэн. Энэ бол олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл. Үүний цаана жинхэнэ сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид хардаж байгаа учраас хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Аудитын албан тушаалтнууд цалингаа нэмүүлэх хүсэлт ирүүлжээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.