A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2805/

Р.Дагва: Захиргааны болон санхүүгийн эрх мэдэлгүйгээр хотын хөгжлийг ярих боломжгүй

Р.Дагва: Захиргааны болон санхүүгийн эрх мэдэлгүйгээр хотын хөгжлийг ярих боломжгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2805/

НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа. Тэрбээр нийслэл хотын цаашдын хөгжлийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийх ёстой гэж онцолсон юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр хотууд хөгжих эрх зүйн үндсийг нээхийн тулд ямар зохицуулалтыг тусгах ёстой гэж та үзэж байна вэ?

-Монгол улс 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан. харин түүнээс дөрвөн жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. тус хуулиар нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралыг зохицуулж байна. гэвч өнөөгийн нийслэл хотын олон шалтгаант амьдралыг зохицуулах үүргээ тус хууль биелүүлж чадаж байна уу гэвэл хараахан үгүй. тиймдээ ч уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг уих-д өргөн барьж, хэлэлцээд эхэлсэн. харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орон нутагт шаардлагатай байгаа захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой түвшинд олгох үзэл санааг суулгаж өгөх ёстой гэж би үздэг.

 -Гэхдээ төсөлд энэ талаарх зохицуулалт ороогүй. Монгол бол нэгдмэл улс учраас орон нутагт тусгайлсан захиргааны болон төсвийн эрх мэдлийг олгох нь зохимжгүй гэж Ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа. 

-Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий. Хотын захиргааны байрны цонхоор харагдаж буй СТӨ-нөөс эхлээд маш их барилга байгууламж нийслэлийн өмчид бий. Энэ их өмч ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй үхмэл хөрөнгө. Угтаа бол энэ хөрөнгийг татвар төлөгч таны төлсөн татвараас бий болгосон. жил бүр нийслэлийн өмчийн тодорхой хэсгийг акталдаг. “Ашиглалтын шаардлага хангахаа байсан, харин газар нь хэрэг болоод байна. тиймээс хуучин барилгыг нь нурааж нийгмийн дэд бүтцийн барилга барина” гэдэг. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ид яригдаж буй энэ үед улаанбаатар хот эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг суулгаж авах ёстой юм. Ер нь улаанбаатар хотын хөгжлийг ярихын тулд сая хэлсэн хоёр эрх мэдлийн хүрээнд гурван шинэчлэл хэрэгтэй байна. Юун түрүүнд бодлогын шинэчлэл. улаанбаатар хотын амьдрах арга ухааныг ямар нэгэн байдлаар өөрчлөх хэрэгтэй болсон. Зөвхөн улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёрхон эх үүсвэрийг харж нийслэлийн ажил амьдралыг зохицуулах гэж 27 жил зүтгээд барсангүй. Харин дараагийнх нь үйл ажиллагааны шинэчлэл. Эцэст нь хөгжлийн төлөөх тактикийн шинэчлэл юм. 

-Улс болон нийслэлийн төсвөөс өөрөөр ямар санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, нийслэлийг хөгжүүлэх ёстой гэж та үздэг вэ? 

-Хувийн хэвшлийнхнийг хотын хөгжил рүү оруулж ирье. Өөрөөр хэлбэл тэднийг урья. би ажил аваад хотын удирдлагуудад “хувийн хэвшлийн оролцоогүйгээр улаанбаатар хотыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга байгаа бол яг одоо гэртээ харь” гэж хэлсэн. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжил цаашаа явахгүй юм байна. Үүнийг дарга, цэрэггүй бүгд хаана хаанаа хүлээн зөвшөөрөх цаг нь аль хэдийн болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй байна. Бүх хүнд амьдрах арга ухаан байдаг. тэгвэл улаанбаатарын амьдрах ухаан юу байхыг бодох хэрэгтэй. 

-Хувийн хэвшилтэй хамтран хотыг хөгжүүлэх талаар ярьж буй анхны дарга та болж байх шиг байна. Хувийн хэвшилтэй яг яаж хамтран ажиллах юм бэ? 

-Тэдэнд үйлдвэрлэлээ өргөтгөх, бизнесээ тэлэхэд яг юу саад болоод байна вэ. Түүнийг тэмтэрч үзэх хэрэгтэй. Улмаар хүсээд буй шийдвэрийг нь хотын удирдлагууд гаргаад өгье. Энэ нь хэн нэгэн компанийн захирал, бизнесмэн гэхээс илүү нийслэлийн иргэдийн, нийгмийн төлөөх шийдвэр юм. би ажлаа авсныхаа дараа “Монголын барилгын ассоциаци”-ийн гишүүдтэй уулзсан. Тус ассоциаци 150 гаруй гишүүн компанитай юм байна. Тэд хэлэхдээ “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг нэг нэгээр нь барьж аваад таван тэрбум хүртэл төгрөгийн бизнес төсөл болгоё гэхэд манай гишүүн компани бүгд чадна” гэж хэлсэн юм. Таван тэрбум төгрөг гаргаад ир гэхэд тэдгээр компанийн тал нь шууд чадна. Үлдсэн хэсэгт нь байхгүй бол босгоод ирнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, салбарын компаниудыг нэгтгэсэн нэг тбб 750 тэрбум төгрөгийг өлхөн босгож чадна гэж байна. Гэтэл улаанбаатар хотын жилийн хөрөнгө оруулалтын ажил 150-180 тэрбум төгрөг л байдаг. Энэ бол нийслэлийн 1.4 сая хүний амьдрах орчин, тав тухыг хангах хангалттай хөрөнгө оруулалт биш. тэгэхээр тэр боломжийг бүрдүүлж чадах хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахаас өөр сонголт алга. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа нутгийн удирдлагатай холбоотой бусад органик хуулиудаа өөрчлөх нь мэдээж. тэр хуулиуд дээр гол агуулгуудаа нэг бүрчлэн суулгаж, батлуулсны дараа хотын хөгжлийг цааш нь яривал амжилтад хүрэх боломж байна.

-Санхүүгийн эрх мэдэл гэхээр нийслэл төвлөрүүлсэн татварыг улсад тушаахгүйгээр шууд өөрөө захиран зарцуулах эрхтэй байх ёстой гэдэг саналыг хотын үе үеийн удирдлагууд хэлдэг. Бүрдүүлсэн татварын хэдэн хувь нь нийслэлд буцаж ирдэг юм бэ? 

-Улаанбаатар жилд 100 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлдэг гэж бодъё. Тэр 100 төгрөгөө эхлээд Засгийн газарт тушаана. Гэтэл түүний 60 төгрөгийг нь Засгийн газар авчихна. Харин үлдсэн 40 төгрөгийн 35 нь нийслэлчүүдийн бүтэн нэг жилийн урсгал зардал болдог. Цаана нь тавхан төгрөг үлдэж байгаа биз. Энэ мөнгөөр нийслэлийг хөгжүүл, тулгамдсан асуудлаа шийд гэж хэлж байгаа юм. Тиймээс хотын өмчид бүртгэлтэй хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх мэдэл нь хотод хэрэгтэй байна. Монгол улс 13 орчим их наяд төгрөгийн төсвийг энэ онд баталсан. гэтэл нийслэлд оруулж буй хөрөнгө оруулалт нь улсын төсвийн аравны нэгд ч хүрэхгүй байхад хөгжил ярина гэдэг хэцүү. 

-Тэгвэл хувийн хэвшлийнхэнд ямар өгөөж амлах юм бэ? 

-Хөрөнгөө гаргаж буй бизнесмэнүүд өгөөжөө тооцох нь шударга зарчим. Ямар ч бизнесмэн нэг төгрөг гаргаад түүнийгээ нэг төгрөг хорин мөнгө болгохыг зорино. Түүнийгээ төрөөс битгий нуу, төр нь ч битгий тоол. харин хот ямар өгөөж харах вэ гэхээр нийгмийн өгөөжийг. Хувийн хэвшлийнхний хийсэн тэр хөрөнгө оруулалт нийслэлийн ямар асуудлыг шийдвэрлэв, хэдэн ажлын байр бий болов, хэчнээн хүн орлоготой болох нь хотын нийгмийн өгөөж юм. дунд нь хотын тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ, өнгө зүс сайжирна, тав тух бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, оролцогч талууд бүгд өгөөж хүртэх хамтын ажиллагааг хөгжлийнхөө суурь болгох хэрэгтэй байна. Миний хувьд улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ёстой гэж боддог. Улаанбаатарыг хөгжүүлэх үндсийн үндэс нь явж явж ажлын байр. дүүргүүд дээр хөдөлмөрийн бирж байнга ажилладаг. Тэнд нээлттэй ажлын байр маш их байдаг. Гэтэл хотын гудмаар ажилгүй залуучууд алхсаар байна. яагаад энэ хоёр уулзахгүй байгаа юм бэ. яагаад гэвэл нээлттэй ажлын байруудын амлаж буй цалин нь иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй байна. Нийслэлийн МаН 2016 оны сонгуулиар аз жаргалтай хотыг бий болгоно гээд амлачихсан. Хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахуйц тогтмол орлоготой болсон үедээ л тайван бөгөөд аз жаргалтай болдог гэж би боддог. Тэгвэл хүмүүсийг хэн орлоготой болгох вэ. Засгийн газар биш, хотын захиргаа бүр ч биш. харин хувийн хэвшил л энэ үүргийг биелүүлдэг. тэднийг эрхэмлэхгүйгээр хотын, бүс нутгийн, орон нутгийн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. тиймээс хувийн хэвшилтэйгээ түншилж, найзлах нь хотод чухал. хүсээд байгаа шийдвэрийг нь хууль эрх зүйн хүрээнд, шударга гаргаад өг. солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар дандаа залуучууд бүртгүүлж байна. солонгост очоод юу хийх вэ гэхээр “юу ч хамаагүй хийнэ” гэдэг. Монголчууд сардаа дунджаар 2.3 сая төгрөг авахын төлөө солонгост ямар ч ажлыг голохгүй хийж байна. тэгэхээр Монгол залуу гэр бүлийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах мөнгө нь 2.2 сая төгрөг болон түүнээс дээш байх ёстой юм байна. харин Монголдоо ийм цалин аваад, ажил хийх боломж хэзээ бүрдэх вэ гэхээр улаанбаатарыг чөлөөт бүс болгож байж л бий болно. гадна дотнын хөрөнгө оруулагчид таатай орчинд шинэ бизнесийг бий болгоно гэсэн үг. харин үүнийг хийхийн тулд эрх зүйн шинэтгэл хэрэгтэй. 

-Чөлөөт бүс гэхээр хил орчмын бүсүүд л нүдэнд харагдаад байна. Гэхдээ чөлөөт бүс гэж зарласан ч бидний төсөөлж байсанчлан хөгжсөнгүй. Хэрэв Улаанбаатарыг чөлөөт бүс гээд зарлачихвал өмнөх алдаа давтагдаж төсвийн орлого ч багасчих юм биш үү? 

-Татвар төлөгчдийг бүгдийг нь тийшээ нүүгээд оч гэсэн үг биш. Шинэ үйлдвэр байгуулах, бизнесээ өргөтгөх гэж байгаа хөрөнгө оруулагчдад л асуудлыг илүү нээлттэй болгоно гэсэн үг юм. аль салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс хамаараад ямар татвараас хэр зэрэг чөлөөлөх вэ гэдгийг л нээлттэй шийднэ. Монгол улс 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуультай болсон. Өнөөдөр Алтанбулаг, ЗамынҮүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс байна. Тууз хайчилснаас хойш 17 жил боллоо. Чөлөөт бүсийн угтвар нөхцөлүүдийг бий болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр дэд бүтэц, зам, эрчим хүч гэх мэтийг нь шийдэх гээд л яваад байна. Гэхдээ өнөөдөр тэр бүсүүдийн үйл ажиллагаа жигдэрч, тогтворжоогүй, хөрөнгө оруулалт татаж чадаагүй л байна. Харин улаанбаатарын хувьд тус гурван бүсээс ялгаатай. Монгол улсын дНб-ий 67 хувийг улаанбаатарт үйлдвэрлэж, хүн амынх нь 50 хувь нь нийслэлд тогтмол оршин суудаг. Мөн хөдөлмөрийн хамгийн бүтээмжтэй хэсэг нь нийслэлд байна. Түүнээс гадна 17 жилийн турш татвар төлөгчдийн мөнгөөр хил орчмын бүсүүдэд бий болгох гэсэн чөлөөт бүсийн угтвар нөхцөл улаанбаатарт бэлэн байна. улстөрчид Монголын эдийн засгийг солонгоруулах талаар их ярьдаг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг хөдөө аж ахуйн салбараар дэмнэнэ. Харин гурав дахь нь улаанбаатар хотын эдийн засгийн хөрс юм. түүнд юу ч тарьсан ургадаг байх ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан хоттой холбоотой зарим асуудлаар та өөрийн байр сууриа товчхон илэрхийлэхгүй юу. Төсөлд НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлдэг байхаар тусгасан. Энэ заалт дээр та ямар байр суурьтай байгаа вэ? 

-яг энэ асуудлаар Нитхаас санаачлан нийслэл дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. хандлага бол тус зохицуулалтыг дэмжихгүй байна. ажлын хэсгийн түвшинд энэ талаар эргэж харах болов уу гэж бодож байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн байгууллага нь дүүргийн итх байх нь зохимжгүй. яг ямар концепциор ийм заалт оруулж ирснийг миний хувьд сайн ойлгоогүй. 

-Нийслэлийн ИТХ дүүрэг дээр очоод, сонгуулийн тодорхой тойргоос сонгогдож байна. Гэтэл дүүргийн ИТХ мөн л иргэдээсээ сонгогддог. Өөрөөр хэлбэл давхардал үүсч байгаа учраас НИТХ-ыг дүүргүүдийн хурлаас бүрдүүлдэг байя гэж төсөл санаачлагчид тайлбарласан. . . 

-Үнэн. Нийслэлийн төлөөлөгчид дүүргээс сонгогддог. т э г э х э э р д ү ү р г и й н төлөөлөгчийн үүргээ давхар гүйцэтгэдэг байж болно. яг аль хурал нь нутгийн удирдлагын үндсэн байгууллага байх вэ, чадамжийн хувьд аль нь илүү хүчтэй вэ гэх мэт ярих ёстой асуудлууд бий. 

-Дүүргийн Засаг даргыг мөн иргэдээс сонгодог байхаар төсөлд тусгалаа. Одоо бол орон нутгийн сонгуулиар ялсан нам нь хүнээ дэвшүүлээд, нийслэлийн Засаг дарга тухайн хүнийг батламжилж байна шүү дээ. 

-Нэг жишээ хэлье. Баянзүрх, СХД-ийн хүн ам тус бүрдээ 330 мянгыг давлаа. Гэтэл 330 мянган хүнээс шууд сонгогдсон дүүргийн Засаг дарга гэдэг өөрөө ямар эрх мэдлийг дагуулах вэ. УИХ-ын гишүүн хүртэл 40-50 мянган хүнээс сонгогдож байна. Гэтэл 330 мянган хүнээс сонгогдсон дарга хотын даргадаа захирагдах уу. Миний хувьд дүүргийн Засаг даргыг гэхээс илүү нийслэлийн Засаг даргыг шууд иргэдээс сонгодог байвал зохимжтой санагдсан. Улмаар хотын дарга Засгийн газрын гишүүний хэмжээний статустай байх нь зөв юм байна гэсэн бодолтой байдаг. бид Засгийн газарт аливаа асуудал оруулахдаа заавал аль нэг яамтай хавсарсан байдлаар ордог. хотын дарга тэнд саналын эрхгүй, нэмж тайлбар хийх түвшинд л сууж байна. Тиймээс хотын дарга Засгийн газрын гишүүн байгаад, нийслэлийн иргэдээс сонгогддог байх нь илүү зохимжтой. Улмаар миний дээр өгүүлсэн тодорхой эрх мэдлийг нь өгөөд, хот өөрөө өөрийгөө аваад явах боломжийг нь бүрдүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг шүтэж амьдарсан 20 жилийн гунигт амьдралаас улаанбаатарыг яг одоо салгах хэрэгтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэр инфляцад нөлөөлнө

 0 сэтгэгдэл
  • Дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа
  • Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ 

УИХ-ын баталсан Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр энэхүү шийдвэрийг “Олон улсын эдийн засаг саарсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад гаргасан муу шийдвэр” хэмээн тодорхойлов.

-Үндэсний статистикийн хороо (ҮСХ) арванхоёрдугаар сарын макро эдийн засгийн голлох мэдээллүүдийг танилцууллаа. Сүүлийн саруудад инфляц буурсан шалтгаан юу юм бол. 2020 онд энэ орчиндоо хадгалагдах болов уу?

-Оны төгсгөл рүү инфляц өсөх хандлага байдаг. Энэ жил харьцангуй буурсан байна. Үүнд дотоодын гэхээс илүү гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Олон улсын эдийн засаг нэлээд агшсан, саарсан байдалтай байлаа. Эрэлтийн гаралтай инфляц харьцангуй доогуур байна гэсэн үг. 

-ҮСХ-ны мэдээлэл, Монголбанкны байр суурийг харахад үнийн идэвхжил саарах нь эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Инфляц буурах нь нэг талдаа сайн үзүүлэлт. Харин нөгөө талдаа бизнесийн идэвхжил суларсныг харуулдаг.

-Монголбанк инфляцыг найман хувьд, цаашлаад зургаан хувьд барих зорилт тавьсан. Манайх шиг хөгжиж байгаа улсад энэ зорилт ямар түвшинд тооцогддог вэ? 

-Манай эдийн засагт инфляц найман хувьтай байхад айхтар хүндэрдэггүй. Харин түүнээс дээш гарвал асуудал үүсэж эхлэх байх. 

-Үнэд нөлөөлөхүйц шийдвэр оны төгсгөлд гарсан нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал. Улс төрийн шинжтэй энэ шийдвэр 2020 онд хэрэгжинэ. Энэ нь макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Мэдээж, шийдвэр гаргасан хойноо төр засгаас банкуудыг мөнгөжүүлэх алхмыг хийнэ. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт ихсэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, инфляцад нөлөөлөх нь ойлгомжтой. Тэтгэврийн зээлийг тэглэсэн энэ шийдвэрийг ухаалаг бус гэж хэлнэ. Ялангуяа, эдийн засаг дэлхийд саарчихсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчихээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа.

-Баялгийн тэгш хуваарилалтын сайн жишгүүд олон байдаг. Тухайлбал, Норвегийн баялгийн сан. Харин манайх баялгийн сангийн талаар байгаа оносон бодлого хэрэгжүүлж чадахгүй байгааг та юу гэж боддог вэ? 

-Баялгийн сангийн талаар төрийн бодлогыг мэргэжлийн бид үнэндээ ойлгодоггүй. Яагаад гэвэл, тэтгэвэр тэглэх шийдвэр нь баялгийн хараалын илрэл. Цөөхөн ч гэсэн баялгийн сангийн оновчтой сайн туршлага зарим улсад байна. Гэтэл манайхан яагаад ийм шийдвэр гаргаад байдгийг маш их гайхдаг. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн үзүүлэлт, сахилга бат сайжирсан. Гэтэл дунд нь гарч буй гэнэтийн шийдвэрүүд сөргөөр нөлөөлнө. Энэ бол эдийн засагчдыг шоконд оруулсан шийдвэр байлаа. 

-Харамсалтай нь, төсвийн талаарх баримталж буй манай улсын бодлогоос эдийн засагчдын хүлээж байсан үр дүн гарч чадахгүй байна. Үндсэн хуульд тусгасан өөрчлөлтөөр төсвийн талаарх дэвшлүүд хүлээж байсан хэмжээнд гарч ирж чадах болов уу? 

-Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд бий болох төсвийн сахилга бат, ухаалаг бодлого илүү хурдан, ойр байгаасай гэж хүсэж байна. 2020 оны улсын төсөв тэр чигээрээ сонгуульд зориулагдсан төсөв болсон. Энэ нөлөөгөөр уул уурхайн бус салбарт инфляц бий болох байх. 

-2020 он таамаглаж байснаас хүнд байх болов уу гэсэн хүлээлт байна. Гэвч популист амлалт, шийдвэрүүд оны хагас хүртэл үргэлжилнэ. Гэтэл 2020, 2021 он бондуудын төлөлттэй хүнд жилүүд. Тиймээс сонгуулийн жилийн хүлээлтээр дараа дарааг ийн жилийн эдийн засгаа цохичих вий гэсэн болгоомжлол байна. 

-Тийм шүү. Хүлээлт сөрөг тал руугаа давамгайлж байна. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн шиг ухаалаг бус шийдвэр дахин бүү гаргаасай гэж эдийн засагчийн байр сууринаас хүсмээр байна. Яагаад гэвэл, 2020 онд АНУ, БНХАУ гэсэн хоёр том эдийн засаг саарах шинжтэй байгаа. Хэдийгээр энэ хоёр улс худалдааны хэлэлцээр хийж, эхний шатны гарын үсэг зурсан ч цаашид юу болох нь тодорхой бус хэвээр байна. Олон улсын байгууллагын гаргасан таамаглалууд дандаа буурсан, дээр миний хэлсэнчлэн хямралын шинж тэмдгүүд илэрсэн нөхцөл байдалтай байхад бодлого боловсруулагчид ухаалаг бус шийдвэр гаргахгүй байх нь чухал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томуу, томуу төст өвчин улам дэгдэж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн баасан гарагаас эхлэн эмнэлгийн ачаалал нэмэгдлээ
  • Амралтаараа хөдөө, орон нутаг руу явсан хүүхдүүд нийслэлд ирсний улмаас төвлөрөл бий болж, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна 


Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 12.7 хувийг эзэлсэн учир ЕБС-ийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан тул хүүхдүүд өнөөдрөөс хичээлдээ явж буй. ЕБС-ийн хичээл амарснаар томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар ам булаторийн нийт үзлэгийн 11 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байжээ. Гэтэл өнгөрсөн баасан гарагаас эхлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт улам нэмэгдсэнийг албаныхан хэлж байна. Тухайлбал, хүүхдийн түргэн тусламжийн яаралтай төвийн 103 утсанд сүүлийн гурав хоног өвчлөлийн дуудлага нэмэгдсэн төдийгүй нийт дуудлагын 70-80 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй гэнэ. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрсөн баасан гарагаас эхлэн амьсгалын замын өвчтэй хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалангаас тодрууллаа.

-ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр амьсгалын замын халдварт өвчний тархалт буурсан уу. Амбулаторийн ачаалал хэр байна вэ?

-Сурагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буурсан. Гэхдээ өнгөрсөн баасан гарагаас эхлэн эмнэлгийн ачаалал улам нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо эрс ихэслээ. Амралтаараа хөдөө, орон нутаг руу явсан хүүхдүүд нийслэлд ирсний улмаас төвлөрөл бий болж, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна.

-Ихэвчлэн хэдэн насныхан эмнэлэгт хандаж байна вэ?

-Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн 0-2 насны хүүхдүүд амархан хүндэрч, эмнэлэгт хандах нь их байна. Мөн сургуулийн насны хүүхдүүд ч цөөнгүй эмчлүүлж байна. 

-Томуу, томуу төст өвчин олон вирусээр үүсгэгддэг. Түүнчлэн шинж тэмдэг болон эмчилгээний арга нь харилцан адилгүй. Энэ өвөл тархаад буй вирус ямар онцлогтой байна. Бага насныхан өртөмтгий байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр өв чилсөн бага насны хүүхдүүд маш өндөр халуурч, халууны улмаас таталт өгөх тохиолдол их байна. Энэ удаагийн амьсгалын замын халдварт өвчин хоолой бачуурах, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрч амархан хүндэрч байна. Шинж тэмдгийнх нь үед эцэг, эхчүүд дур мэдэн эм хэрэглэснээс болж тууралт үүсэх, эмийн тун хэтрүүлэх зэрэг нэмэлт хүндрэл бий болгоод байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ арванд Монголын гадаад бодлого хааш чиглэх вэ

 0 сэтгэгдэл
  • ШХАБ-д элсэх асуудал ирэх арванд олны анхаарлыг татсан хэвээр байх болно
  • Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй
  • Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно

2020 он гарахтай зэрэгцэн улс орон бүр ирэх аравны төлөвөө тодорхойлж, таамаг юугаа уралдуулж байна. Тэгвэл айсуй арванд манай улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт орж, ямар өнгө аяс давамгайлах бол. Өнгөрсөн жилүүдэд улс орны бүхий л салбарт явуулж ирсэн бодлогод ололт амжилтаасаа илүү алдаа нь давамгайлсан гээд дүгнэчихэд буруудсан болохгүй. Гэхдээ хаа очиж Монгол Улсын гадаад бодлого маш зөв явж ирсэн гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Манай улс 1990-ээд оноос өмнө социализмын үзэл суртал нэвт шингэсэн гадаад бодлого баримталдаг байлаа. Харин нийгэм өөрчлөгдсөний дараа буюу 1994 онд гадаад бодлогын үзэл баримтлалд цоо шинэ зүйл орж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын гадаад бодлогын зорилго нь “Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гадаад таатай нөхцөл бүрдүүлэх” хэмээн өөрчлөгдсөн бол чиглэлээ “Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах” хэмээн тодорхойлжээ. Мөн өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай бүх талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлнэ гэх зэрэг гадаад бодлогын хамгийн чухал суурь зарчмуудаа энэ үед тодорхойлсон юм. “Гадаад бодлогын гол тулгуур багана нь АНУ байна” хэмээн эрх барьж байсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан үетэй харьцуулбал хоёр хөрштэйгөө эв найрамдалтай зэрэгцэн оршихгүйгээр юунд ч хүрэхгүй гэдгийг ойлгосон нь том дэвшил байлаа. Хэдийгээр ололт, амжилт их байсан ч улсын эрх ашигт харшилсан, гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг үгүйсгэсэн санаачилга гарч байсныг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, судлаач Д.Уламбаяр сануулсан юм. “2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс байнга төвийг сахих санаачилга гаргасан бөгөөд үүнийгээ НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Энэ бол гадаад бодлогод гарсан маш ноцтой үзэгдэл. Байнга төвийг сахина гэдэг маш идэвхгүй гадаад бодлого явуулна гэсэн үг. Мөн батлан хамгаалах болон эдийн засгийн чадавхаа бие дааж шийднэ. Үүнээс гадна аль нэг улстай түншлэлийн харилцаа тогтоож болохгүй. Энэ нь бусад улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээнд харшилна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ч цэрэг оруулж болохгүй. Аль нэг улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлбэл чимээгүй л байна гэсэн үг. Үндсэн хуульд Монгол Улсын гадаад бодлогын үндсийг УИХ тогтооно гэж заасан. Гэтэл УИХ-аар шийдэлгүй, ҮАБ-ын зөвлөмж гаргаад НҮБ-ын индэр дээр зарлана гэдэг байж болшгүй зүйл” хэмээн тэрбээр хэлсэн. Өнгөрсөн 30 жилд бид гадаад бодлого дээрээ ийнхүү алдаж, онож иржээ. Тэгвэл айсуй арванд Монгол Улс гадаад бодлогодоо юунд анхаарах ёстой бол. Олон улсын харилцаа асар хурдтай өөрчлөгдөж байна. Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй. Гэхдээ гадаад бодлогын үндсэн зарчим ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй байх. Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно. Дээр нь гуравдагч хөршийн бодлогоо ч явуулах учиртай. Хамгийн гол нь үүний тэнцвэрийг зөв барих нь чухал. Түүнчлэн бид дипломат албандаа мэргэшсэн хүмүүс томилохын чухлыг судлаачид байнга сануулдаг. Дипломат албанд энэ зарчим алдагдсанаар Монголын диломатчид ёс бус зүйлд удаа дараа холбогдож, улсын нэр хүндийг унагасаар буйд анхаарах цаг болжээ. Эцсийн эцэст гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг хувь хүнээс ч хамааралтай байдгийг бодолцоход илүүдэхгүй байх. Түүнчлэн ирэх арванд ШХАБ-д элсэх асуудал олны анхаарлыг татсан хэвээр байх болно. Байнга маргаан дагуулдаг энэ сэдвийн талаар Д.Уламбаяр доктор “Бид Шанхай гэдэг нэрнээс л айгаад байна. Хэрэв Иркутскийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг нэртэй байсан бол монголчууд ингэж болгоомжлохгүй л болов уу. ШХАБ-д элсчихээр л Хятадын колони болчих юм шиг ойлголтоосоо салах цаг болсон. Тиймээс ирээдүйд ШХАБ-д элсэх чиглэл барих хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Харин МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, доктор Ж.Баттөр “ШХАБ-аас зохион байгуулаад хийчихсэн дэд бүтцийн томоохон төсөл байдаггүй. ШХАБ бол хамгийн гол нь аюулгүй байдал, цэргийн болон терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. ШХАБ-д элсэхгүй байснаар томоохон төслүүдээс хоцорно гэдэг өрөөсгөл. Монгол Улс ямар ч амлалт, ойлголцол хийгээгүй байхад зүгээр элсэж орчихоод үүрэг хүлээж, татвар төлөх юм бол элсэх шаардлага байна уу. Бид хөршүүдтэйгээ төвийг сахих бодлого баримтлаад, ажиглагчийн байр суурьтай явахад, өөрөөр хэлбэл ШХАБ-д элсэхгүй байсан ч алдах зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс ойрын 10 жилд ШХАБ-д элсэх, эсэх асуудал манай гадаад бодлогын гол сэдэв байх нь гарцаагүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийслэлчүүд цэвэр агаарын эрэлд

 0 сэтгэгдэл
  • Агаарлахаас гадна аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй
  • Хүүхдээ салхилуулж буй иргэн Л.Мөнхсайхан “Мэдээж ханиад, томуу намдахгүй байгаагийн гол шалтгаан нь утаа гэж эмч оношиллоо. Тиймээс хүүхдүүдээ аль болох агаарт сайн гаргах хэрэгтэй. Энэ жил манай хоёр хүүхэд ханиад бараг хүрсэнгүй” гэв
  • Эрүүл мэндиийн шинжээчдийн үзсэнээр дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 16 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна

Улаанбаатарын агаарт тогтсон хар саарал бүрхүүлээс холдох гэж иргэд цэвэр агаар бүхий ногоон бүсийг зорих нь эрс нэмэгджээ. Утааг дагаад уушгины өвчлөл нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болив. Эмнэлгээр дүүрэн уйлсан, ханиалгасан хүүхэд, үрийнхээ өвчинд шаналсан ээжүүд пиг дүүрэн. Одоогоос хоёр жилийн өмнө БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа” талаар мэдээлж байв. Сүүлийн хоёр, гурван жилд иргэд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод амралтын өдрүүдэд хотоос “дайжих” болжээ. Амарч, зугаалахыг эрхэм болголгүй эрүүл мэнддээ илүү анхаардаг болсон гэвэл онох байх. Хүн хоол ундгүй хэчнээн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүй хэдхэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. Эрүүл хүнд дунджаар нэг цагт 500-600 литр хүчилтөрөгч хэрэгцээтэй байдаг. Тэгвэл дасгал, биеийн хүчний ажил хийх зэрэгт хүчилтөрөгчийн хэрэгцээ 40-50 дахин нэмэгддэг. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхийд агаар орчны бохирдлоос болж жилд долоон сая хүн нас бардаг гэжээ. Байгаль орчны эрүүл мэндийн шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 16 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй болоод байна. Агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой аюул занал хийлсэн өнөө үед нийслэлчүүд цэвэр агаарыг хэрхэн эрэлхийлж байгааг бид сурвалжиллаа.

Улаанбаатарын утаанаас иргэд "дайжиж" байна

“Цэвэр агаар эм, чийрэг бие алт” гэдэг. Орчин цагийн хүмүүс ялангуяа хот суурин газрынхан хөдөөх салхи, цэвэр агаарт гарахыг эрмэлзэх болсон. Хотоос гарч, өвлийн сэнгэнэсэн агаарт аялж, цана чаргаар гулган, харзны усанд ордог идэвхтэй иргэдийн амьдралыг нүүр номоос нь харж болно. Нийслэлийг тойрсон уулын амууд хэдхэн жилийн өмнө цөөн тооны адуу, идэш хайсан золбин нохойноос өөр амьд амьтангүй байлаа. Харин хоёр жилийн өмнөөс бүгд “эзэнтэй болжээ”. Чингэлтэй, Баянзүрх хайрхан, Богдхан, Сонгинохайрхан уулын аманд амралтын өдрүүдэд машин тэрэг олноор цуглах болов. Бидний хамгийн түрүүнд очсон газар бол “Жаргалантын ам”. Хөшигийн хөндийтэй холбогдсон Монголын анхны хурдны замаас дөнгөж урагш салмагц уулын ам бүхнийг машинтай иргэд эзэлсэн байлаа. Өмнө нь эл хуль байсан уг газарт цасан дээр тоглох хүүхдийн цовоо цойлгон дуу хадаастай. Агаар ч сайхан байна. Өнгөрсөн бямба гарагаас хүйтний эрч суларч, дулаахан, салхи тогтуун өдөр байж таарсан юм. Цаашлаад “Чингисийн хүрээ” жуулчны баазад очлоо. Машины зогсоол бараг дүүрсэн бөгөөд бяцхан хүүхдээ дагуулсан хүмүүсийн хөлд дарагджээ. Хүн олон цугларсан газар бид агаарлахаас гадна аюулгүй байдлаа сайтар хангах ёстой гэдэг нь илт. Үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаагүйгээс болж чарганд дайруулах нь цөөнгүй байна. Тэр ч бүү хэл, хүүхэд автомашины зогсоол дээр мөргүүлсэн тохиолдол гарлаа. Тиймээс хаана ч явсан анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаныхан сануулж байна. “Чингисийн хүрээ”-д хүүхдээ салхилуулж буй иргэн Л.Мөнхсайхан “Бид энэ жилээс амралтын өдөр бүрийг агаарт өнгөрүүлдэг болж байгаа. Бямба, ням гарагийг гэр бүлдээ зориулж, хотын утаанаас хэдэн цаг ч болов хол баймаар байна. Тэгэхгүй бол хүүхдүүдээс ханиад, томуу салахгүй нь. Мэдээж ханиад, томуу намдахгүй байгаагийн гол шалтгаан нь утаа гэж эмч оношиллоо. Тиймээс хүүхдүүдээ аль болох агаарт сайн гаргах хэрэгтэй. Энэ жил манай хоёр хүүхэд ханиад бараг хүрсэнгүй” гэв. Ингээд тус газраас хөдөлж Зайсангийн амыг зорилоо. Энд зөвхөн өвөл гэлтгүй жилийн дөрвөн улирлын турш хөл хөдөлгөөн ихтэй байдаг болоод удаж буй. Цэвэр агаар амьсгалах бус идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэгчид ууланд тогтмол алхахын сацуу хүүхдээ салхилуулдаг. Тиймээс автомашины зогсоол хүрэлцдэггүй байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс шинэ зогсоол барьж, тохижуулсан. Тэгвэл тус зогсоолд машин тавих зайгүй шахам байлаа. Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, үүрсэн, тэргэнд суулгаад түрсэн аав, ээжийн цуваа тасарсангүй. Бас л хотын утаанаас хоромхон зуур ч гэсэн хол байхыг хүссэндээ энд ирснээ ярьж байна. Ч.Алтансүх “Энд хүмүүс их ирдэг болсон. Тэр хэрээр агаарын гэхээсээ илүүтэй орчны бохирдол их болж байна. Иргэд ууж, идсэн зүйлийнхээ үлдэгдлийг модны ёроолд хаяад явах юм. Мөн хүмүүсийн явдаг замд хогийн цэг байрлуулсныг холдуулж, ашиглахаа больсон шавар гэр, баримлын сэгүүдийг цэгцэлмээр байна. Бас энд ирж нохой салхилуулдгаа болимоор байна. Ингэж ариун цэврийг сахихгүй бол олон хөлийн газарт өвчлөл гарах магадлал их байгааг хэлье. Түүнээс биш хүүхдээ агаарлуулах хамгийн тохиромжтой газар шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Бидний очсон гурав дахь газар бол Маршалын гүүрийн баруун тал. Туул голын хөвөөнөө нийслэлчүүд хүүхдүүдээ салхилуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тэр хэрээр энд бяцхан бизнес хүртэл цэцэглэсэн. Хуушуураас гадна чарга түрээсэлдэг иргэд тус газарт амьжиргаагаа залгуулсаар даруй найман өвөлтэй золгожээ. Чарга түрээслэгч Б.Батмөнх “Энд ирэх хүний тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон. Гол дагаад иргэд чаргаар гулгаж дутагдаад байгаа хүчилтөрөгчөө нөхөж байна” гэж ярив. Хоёроос дээш насныхан нь аавтайгаа чаргаар тоглож, түүнээс бяцхан үрс ээжтэйгээ мөсний захаар салхилж байв. Нийслэлчүүд долоо хоногийн бямба, ням гарагт хотоос дайжин цэвэр агаарын эрэлд гарч, харин ажлын өдрүүдэд гэртээ агаар цэвэршүүлэгч асааж өдөр, хоногийг өнгөрүүлж байна. Хот тойрсон амралтын газруудын үнэ өнгөрсөн жилийнхээс 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. “Чингисийн хүрээ” жуулчны баазын дөрвөн ханатай гэр 100 мянган төгрөг байгаа бол хамгийн хямд хоол 13 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна Зайсангийн ам дахь дөрвөн ханатай уламжлалт монгол гэрийг иргэд 65 мянгаар түрээсэлж байна. 

Цэвэр агаарт гарагсад харзны усанд орохоо мартахгүй

Маршалын гүүрнээс холгүйхэн голын ойролцоох харзны усанд хэсэг хүн орж байхтай таарав. Туулын мөс толийтол хөлдсөн бөгөөд дээр нь шагайгаар наадаж, хоккей тоглосон ч болохоор харагдаж байсан юм. Тэр хавьд томчуудын дуу цангиналдаж, хүүхэд залуус хөл хөдөлгөөн болон шуугилдаж, хүн бүр л байгаль дэлхийтэйгээ жинхэнэ амьд харилцаа өрнүүлж байв. Хөгшин, залуу, эр, эмгүй харзны хүйтэн уснаас халширсан шинжгүй яг зуны цагт байгаа мэт дотуур хувцастайгаа умбаад гарч ирж байв. Зарим нь бүр эрүүл мэндэд сайн гэх үүднээс өөрөө ороод зогсохгүй, хүүхдээ хүртэл харзны усанд булхан норгож, байсан юм. Цаг агаар тэдэнд зориулах мэт нар ээж, таатай дулаан байсан болохоор усанд ороод гарч ирсэн хүмүүсийн биеэс уур савсаж байгаа нь хөндлөнгийн нүдээр харахад харзны ус бүлээн дулаан байгаа юм болов уу гэж бодмоор. Харзны усанд ороод гарсан иргэн “Одоо цагт хүмүүс усан бассейнд орж, фитнесст явж биеэ чийрэгжүүлдэг болсон. Энэ нь ч зөв л дөө. Гэхдээ өвлийн цэнгэг агаарт гарч, харзны усанд орохтой зүйрлэх юм биш. Амьд байгаль гэдэг цаанаа өөр шүү. Харзны ус эрүүл мэндэд сайн төдийгүй, биед сайхан амралт тайвшрал өгдөг юм. Байгалийн энэ бэлэн сайхан газар чинь хүнээс мөнгө төлбөр авахгүй гээд л давуу тал олон” гэв. Харзны усанд орж байсан хүмүүсийн ярьснаар энэ нь хүний биеийн энергийг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бие мах бодийг хасах ионоор цэнэглэж, аливаа нян бактерийг устгадаг аж. Түүнчлэн таван цул эрхтний үйл ажиллагаа, астма, багтраа, ханиад томуу гээд ер нь бүхий л зүйлд сайн байдаг гэнэ. Ийнхүү ажлын өдрүүдэд утаа, түгжрэлд бухимддаг нийслэлчүүдийн нэгээхэн хэсэг цэвэр агаарт идэвхтэй амарч, эрүүл мэнддээ анхаарч байгаа нь сайшаалтай.