A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/602/

“Сайншанд салхин парк” хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхнө

​Төслийн ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/602/


Аж үйлдвэрийн хот болоход алхам алхмаар ойртож буй Сайншандад Монгол улсын нийгэм, эдийн засагт жин дарахуйц томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн нэг нь “Сайншанд салхин парк”. Сэргээгдэх эрчим хүчний салбарт гарч ирэх нэгэн шинэ тоглогч энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орох товтой байна. 10 гаруй жилийн өмнөөс яригдаж ирсэн Монголын гурав дахь салхин станцын барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай явна. Төслийн бүтээн байгуулалтад өдгөө 300 орчим хүн оролцож, эрчим хүчний шинэ эх үүсвэр цаг хугацаатай уралдан урагшилж байгаа нь энэ. Дорноговь аймгийн төвөөс зүүн урагш ердөө тав хүрэхгүй км зайд байрладаг төслийн талбайд салхин сэнсний угсралт ид өрнөж байна. Нийт 25 салхин сэнснээс бүрдэх уг цахилгаан станц жилд 55 мвт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар 11 турбин угсарч гүйцэтгээд байна. Улсын наадам гэхэд нэмж дөрвийг угсарсан байхаар төлөвлөжээ. 200 сая тонн хүлэмжийн хийг бууруулж, орон нутагт тогтмол 30 гаруй ажлын байр бий болгох “Сайншанд салхин парк” төслийн барилгын явцтай герман болон Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нар танилцлаа. Монгол, Герман, Франц гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа энэхүү төслийн бүтээн байгуулалт энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Төслийн талбар дахь нийт ажиллах хүчний 95 хувийг монгол иргэд бүрдүүлж байна. Зөвхөн ажлын байр төсөл дагаж бий болоод зогсохгүй орон нутгийн худалдаа, үйлчилгээний салбарт сайнаар нөлөөлж байгааг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин онцолсон юм.

• Нийт 25 салхин сэнснээс бүрдэх уг цахилгаан станц жилд 55 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

• Одоогийн байдлаар 11 турбин угсарч гүйцэтгээд байна.

• Төслийн бүтээн байгуулалтын оргил үед 460 гаруй ажлын байр бий болж, үүний 10 гаруй хувь нь орон нутгийн иргэд байв.

Төсөл хэрэгжиж эхэлснээр орон нутгийн цөөнгүй иргэн түр ажлын байраар хангагджээ. Тодруулбал, төслийн бүтээн байгуулалтын оргил үед 460 гаруй ажлын байр бий болж, үүний 10 гаруй хувь нь орон нутгийн иргэд байсныг “Сайншанд салхин парк” төслийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Р.Давааням тодотгов. Төслийн талбарт өрнөж буй бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчээр орон нутгийн компаниуд орж ажилласан байна. “Сайншанд салхин парк” төсөл нь 100 мянга орчим өрх айлыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай. Цаашид орон нутагт өсөн нэмэгдэх эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хангахад уг төсөл голлох үүрэгтэйг Т.Энхтүвшин тэмдэглэсэн юм. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар аравдугаар байранд эрэмбэлэгдэж буй Дорноговь улсын төсвөөс татаас авдаггүй зургаан аймгийн нэг. Энэ сарын 22-нд гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол тус аймагт болох юм. Мөн нарны 30 мВт-ын хүчин чадалтай станц “Сайншанд салхин парк” төслийн хажууханд баригдах гэж байна. “Сайншанд салхин парк” компани хоног хугацаа алдалгүй төслөө хэрэгжүүлэхийн сацуу орон нутагтай хамтран ажиллаж иржээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн өргөн сумын иргэдэд 60 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон “Нарны худаг”-ийг энэ сарын 7-нд хүлээлгэж өглөө.

Төслийн талбайд нийт 300 гаруй хүн ажиллаж байна

Тус худгийн гүйцэтгэгчээр “Эрчис ундарга” компани ажиллажээ. Өдөрт 3000 гаруй толгой мал услах хүчин чадалтай энэхүү худаг нь нарны эрчим хүчээр ажиллах юм. Ингэснээр шатахуун хэмнэх төдийгүй байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог. Орон нутагт байдаг худгууд дийлэнх нь мотороор ажилладаг бол “Нарны худаг” нь нарны дэлгэцээр дамжуулан шаардлагатай цахилгаанаа авах тул өдөрт 15 литр шатахуун хэмнэж буй. Худгийн нээлтэд оролцсон өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар “Манай сумын нэгдүгээр баг “Нарны худаг”-тай боллоо. Тус багт нийт 100 гаруй өрхийн 40 гаруй мянган толгой мал байдаг. Худаг байгаа хэсэгт 7-8 өрхийн 10 гаруй мянган толгой мал бэлчээрлэдэг. Үүний нэг хэсгийг усалж ундаалах боломж бүрдлээ. Говийн бүсэд худаг усны хэрэгцээ, шаардлага маш их гардаг. Тэгвэл өнөөдөр үүнийг шийдэж өгч байгаад орон нутгийнхаа иргэдийн өмнөөс талархаж байна” гэв. “Сайншанд салхин парк” компани худгаас гадна Өргөн сумын нийтийн бие засах газрыг сайжруулах чиглэлээр өмнө нь хамтарч ажиллаж байжээ. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Засгийн газрын зорилтод нийцэж байгаа юм.

Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болоход ойрхон байна

Штефан Дуппел /ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

-Монгол Улс байгалийн баялаг ихтэй орнуудын нэг. Ялангуяа, нар, салхины арвин их нөөц бол үл шавхагдах баялаг. Энэ утгаараа сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг болох “Сайншанд салхин парк” төслийн явцтай танилцлаа. хэдхэн сарын дараа энд байгаа сэнснүүд эргэлдэж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байна. Орон нутгийн хөгжилд төдийгүй ард иргэдийн амьдралд энэхүү төсөл ашиг тусаа өгнө гэж харж байгаа. Мөн Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болоход ойрхон байна.

Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн шинэ чиг хандлага болсон

Элизабет Барсак /Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

-Гурван улсын хамтарсан төслийн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Сэтгэгдэл өндөр байна. Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн шинэ чиг хандлага болсон. Салхины эрчим хүчийг ашиглаж, цахилгаан үйлдвэрлэнэ гэдэг маш чухал. Монголын говь энэ төсөл амжилттай хэрэгжих их нөөцтэй. Гурван улсын хамтын ажиллагаа улам бэхжиж, энэ хэрээр дараа дараагийн олон төсөл, хөтөлбөр урагшилна гэж харж байна.

Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж байна

Т.Энхтүвшин /Дорноговь аймгийн Засаг дарга/

Монголдоо хамгийн том гэж хэлж болох “Сайншандын салхин парк” төслийн ажлын гүйцэтгэл маш сайн байгаа. Төсөл ашиглалтад орсноор Дорноговь аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, суурилагдсан хүчин чадал 55 мВт-аар нэмэгдэх юм. Дорноговь аймагт төмөр зам, авто зам дагасан бүтээн байгуулалт өрнөж байна. Японы хөрөнгө оруулалтаар цахиур чулууны үйлдвэр, Замынүүдэд тээвэр ложистикийн төв, газрын тосны боловсруулах үйлдвэр тодорхой хугацааны дараа ашиглалтад орно. ингэснээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Үүнийг хангах боломж одоо бий болж байна.

Орон нутагт 30 гаруй тогтмол ажлын байр бий болно

Р.Давааням /”Сайншанд салхин парк” төслийн ТУЗ-ийн гишүүн, захирал/

-Төслийн нийт хөрөнгө оруулалт 120 сая ам.доллар. Үүний 30 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтаар, үлдсэн 70 хувийн зээлийн хөрөнгө оруулалтаар босгосон. Хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхнө. Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк 70 хувийг зээлийг олгосон. Манай компани орон нутагтай хамтарч ажиллах нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлж ирлээ. Үүний нэг нь “Нарны худаг”. Нарны эрчим хүчээр ажиллах тул ингэж нэрлэсэн. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхлэх үед орон нутагт 30 гаруй тогтмол ажлын байр бий болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл