A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/457/

Сансарт уралдаж буй тэрбумтнууд

Нөлөө бүхий гурван эрхэм “диваажин” хүрэх шат бүтээхээр өрсөлдөж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/457/


Сансрын уудамд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх их үйлсэд гурван тэрбумтан уралдаж байна. Илон Маск гэхэд Ангараг гарагийг чиглэн яваа бол Amazon-ийн Жефф Безос сар руу, Virgin группийн Ричард Брансон сансрын аялал жуулчлалд хүч үзэж буй. Гурван эрхмийн зан байдал хоорондоо тэс өөр. Маркетингийн гоц ухаантан Илон Маск болон түүний төсөл хэвлэл мэдээллийн хараанд тогтмол явдаг ба ихэнх мэдээллээ нээлттэй түгээдэг. Харин Amazon-ийн Безос бол нууцлагдмал нэгэн. Түүний сарыг колоничлох Blue Origin төсөл 2000 онд эхэлснийг мэдэх хүн тун ховор. Эдгээр эрхэм дэлхийг хэзээ нэг өдөр устаж үгүй болно гэдэгт зовнидог бөгөөд “диваажин” хүрэх шатыг өөрсдөө босгохоор мэрийж буй хүмүүс. Гэвч тэднийг Билл Гейтсийн адил эх дэлхийгээ аврах үйл хэрэгт чармайлт гаргах хэрэгтэй хэмээн шүүмжлэх нь олонтаа. Энэ талаар өмнө Илон Маск “Хэрэв дэлхийд ямар нэг зүйл болж устах дээрээ тулбал, бидэнд Б төлөвлөгөө хэрэгтэй. Яг л компютерийн санах ойг өөр хатуу дискэнд нөөцөлдөг шиг хүн төрөлхтнийг авч үлдэхэд Ангараг гараг хэрэгтэй” гэж тайлбарлаж байсан.


Тэгвэл Жефф Безос энэ талаар арай өөр бодолтой аж. Тэрээр “Бидний Б төлөвлөгөө А хувилцараа амжилттай хэрэгжүүлэхэд чиглэх ёстой. Энэ нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалах. Ингэхийн тулд хязгаарлагдмал нөөц баялгийг хязгааргүй сансраас хангах хэрэгтэй юм” хэмээн илэрхийлсэн. Тэгвэл гуравдагч сансрын магнат Ричард Брансон нь галзуу гэмээр адал явдал эрэлхийлдэг нэгэн. Тэрээр өмнө нь Номхон далайг агаарын бөмбөлгөөр туулж Өмнөд Калифорнид хүрэх замдаа Канадын мөсөн голд газардсан аж. Түүнчлэн Атлантын далайг онгоцоор туулж АНУ-ын Мэн мужаас Их Британи хүрэх гэж оролдсон ч нисгэгч нь зугтаасан түүхтэй. Virgin Galactic агаар мандлын хязгаарт “Spaceship 2” хэмээх сансрын жижиг хөлгөөр аялах боломж олгодог. Нисэх онгоцтой холбогдсон холбоос нь тасармагц газрын гадаргаас 10-12 км өндөрт дүүлэх “Spaceship 2” хөлгөөр задгай сансар ширтэн жингүйдэх боломжтой аж. Уг нислэгийн үнэ дунджаар 250 мянган ам.доллар бөгөөд яваандаа үнийг нь буулгаж энгийн хүмүүст аялах боломж олгохоор зэхэж буй юм. Цаашдаа Брансон жуулчдад зориулсан нэг цэгээс нөгөө цэг хүртэлх нислэг хийхээр зэхэж буй. Одоогийн технологийг хөгжүүлэн Нью-Йоркоос Токио хүрэх хугацааг богиносгох боломжийг эрэлхийлж буй. Ингэж чадвал уг хөлгөөр агаар мандлаас гарангуутаа хэд дахин хурдтай нисэх бөгөөд агаар мандалд эргэн нэвтэрч, газарддаг болох юм. Гэвч түүний амбийц Ангараг эсвэл сар руу сансрын нислэг үйлдэхийг зорьж буйг үгүйсгэх аргагүй.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ухаалаг утасны 4000 ам.долларын үнэтэй гэр бүтээжээ

 0 сэтгэгдэл

Ухаалаг гар утасны нэмэлт хэрэгсэл зохион бүтээдэг ОХУ-ын Caviar компани iPhone гар утасны хамгийн үнэтэй гэр зохион бүтээжээ. iPhone X Tesla гэх ухаалаг утасны гэр нь iPhone X гар утсыг дахин загварчилж техникийн алмаз, алтаар бүрж нарны зай суурилуулсан аж. Өөрөөр хэлбэл энэ нь ердийн нэг утасны гэр биш iPhone X-ийн шинэ загвар ч гэж хэлж болно. Caviar компани нь нарийвчилсан нэмэлт бүтээгдэхүүнийг өндөр зардлаар зохион бүтээдгээрээ алдартай. Уг гэрийн онцгойрох чанар нь утаснаас салах боломжгүй бөгөөд гар утастай шууд холбогдсон загвартай юм. Уг бүтээгдэхүүн 64 GB, 256 GB-ийн хоёр загвараар үйлдвэрлэгдэж байгаа. Тус бүрийн үнэ 4064 болон 4847 ам.доллараар зарагдаж байгаа аж. Caviar-ийн хэлж буйгаар уг гар утасны зай хураагуурыг наранд эсвэл тод гар чийдэнгээр ч цэнэглэх боломжтой.

Түүнчлэн тус компани “Дэлхий дээр хүмүүс зохион бүтээв” гэсэн бичвэрийг бүтээгдэхүүндээ сийлсэн аж. Анхандаа тус компани ердөө 99-н ширхэг iPhone X Tesla үйлдвэрлэхээр төлөвлөж байж. Гэвч урьдчилсан захиалга таамагласнаас давж 999 ширхгийг зах зээлд гаргажээ. Уг бүтээгдэхүүнийг үнэгүй тээвэрлэх ба татвар, гаалийн тариф төлөөд л гар дээрээ авах боломжтой. Гэхдээ цөөн үйлдвэрлэгдсэн уг бүтээгдэхүүнийг Caviar компани сансрын нисэгч, шинийг сэтгэгч, хүн төрөлхтний хэмжээ хязгаарыг тэлэх агуу нээлт бүтээгчдийн гарт байгаасай гэсэн хүсэлтэй байгаа билээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоодын хэрэгцээг бор цаасаар бүрэн хангана

Өдөрт 20-25 тонн бор цаас боловсруулдаг

 0 сэтгэгдэл


Дэлхийн хэмжээнд жил бүр 1.3 тэрбум тонн хог хаягдал бий болж байна. Цаашид 2025 он хүртэл жил тутмын хог хаягдал хоёр дахин нэмэгдэж, 2.6 тэрбум тонн болох судалгааг эрдэмтэн, судлаачид аль хэдийнэ тооцоолжээ. Worldwatch хүрээлэнгийн судалгаагаар хог хаягдлын дөрөвний нэг нь дахин боловсруулах, ялзмаг бордоо болгох түүнчлэн барилга барихад ашиглах боломжтой байдаг байна. Тэгвэл Улаанбаатар хотын орон сууцны иргэн өдөрт 310 гр, гэр хорооллын иргэн 980 гр хог хаягдал гаргадаг ба жилд нийт 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсэж байгаа юм. Энэ хаягдлыг өдөрт дунджаар 1900 гаруй тонн, харин аймгуудад 104 тонн хог хаягдлыг нэгдсэн цэгт устгаж буй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Тэр дундаа хаягдал хуванцар, бүх төрлийн хоёрдогч түүхий эд, вакуум цонхны хаягдлаар PVC хуванцар хоолой, автомашины хаягдал дугуйгаар резинэн хавтанг дахин боловсруулж байна. “Засгийн газрын мэдээ” сонин Монголдоо анхдагч, хаягдал бор цаас дахин боловсруулдаг “Сайн цаас” компанийн үйлдвэрийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Бид үйлдвэрлэлийн үйл явцтай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” баазын зүг хөдөллөө.


Анх 2014 онд компаниа байгуулсан ч хоёр, гурван жилийн турш тоног төхөөрөмжийн судалгаа хийжээ. Ийн 2017 оны есдүгээр сараас эхлэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг идэвхжүүлж, өдгөө үйлдвэрийнхээ 60 хувийн хүчин чадлаар өдөрт 20-25 тонн хаягдал боловсруулж байна. Тус үйлдвэр нийт 35 хүртэл ажилтантай, хоёр ээлжээр 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг аж. “Сайн цаас” ХХК-ийн менежер Б.Алтанзул бидэнд “гурван жилийн нарийн судалгааны үндсэн дээр үйлдвэрээ байгуулж, нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. Одоогоор хөрөнгө оруулалтынхаа 10 хувийг нөхөж амжаагүй л явна. Гэхдээ “Мөнхийн үсэг”, “Алтан жирэм”, “Gofro” зэрэг компанитай хамтран ажиллаж байна. Хаягдал бор цаасаа сүлжээ дэлгүүрүүдээс гэрээний дагуу долоо хоногт 1-2 удаа очиж авдаг. Мөн хувь хүмүүсийн авчирсан бор цаасыг нэг кг-ийг нь 50 төгрөгөөр худалдан авч байна” хэмээн ярив. Өндөр хөгжилтэй орнуудад хогийг ангилан ялгах ажил дорвитой хэрэгждэг. Тухайлбал, Япон улс хаягдал дахин боловсруулалтаараа дэлхийг тэргүүлдэг гэж хэлж болно. Тэд хог хаягдлынхаа ихэнхийг дахин боловсруулж, дахин боловсруулсан хогоо бас дахин боловсруулдаг. “Гоми” хэмээх зохицуулагч байгууллага иргэдийг хог хаягдлаа хаана, хэзээ, хэрхэн яаж ялгаж ангилахыг зааж өгдөг аж. Япончууд гялгар уутны 77 хувийг боловсруулдаг гэж хуванцар хог хаягдлын зохицуулалтын хүрээлэн мэдээлжээ. Энэ нь Англи улстай харьцуулахад хоёр дахин илүү гэсэн үг.


Ус, ундааны шил, лааз, шүршдэг будгийн сав, хуванцар сав, савны таглаа гэх мэтийг тус бүрд нь ангилна. Түүнээс гадна цаас, цаасан хайрцаг, хатуу цаас, сонин, сэтгүүлийг хүртэл ангилдаг аж. Мөн хог дахин боловсруулдаг үйлдвэрийг татвараас чөлөөлж, сард хэдэн тонн хог боловсруулснаас хамааран урамшуулал олгодог байна. харин манайд хог ангилан ялгах олон аян өрнөж байсан ч огт үр дүнд хүрээгүй. Тиймээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэл учраад буй. Ялангуяа, хаягдал картон болон бор цаасыг ихэвчлэн шатааж, газарт булах зэргээр устгалд оруулдаг нь түүхий эдийг хомсдуулж байна. “Одоогийн байдлаар бид өөрсдөө хаягдлыг очиж авах боломж бага байна. Учир нь хот дотор таван тонны ачааны машинтай зорчиход хүндрэл тулгардаг. Мөн хаягдлыг цуглуулах хүн хүч тааруу. Тиймээс нэг кг-ийг нь 50 төгрөгөөр худалдаж авъя гэж хүмүүсийг уриалж байгаа. Хаягдал цааснаас зөвхөн бор картонон цаасыг авдаг. тэр цаас нь хуучирч муудсан, скотч, үдээстэй байсан ч хамаагүй. Авчирсны дараа бид цэвэрлэж, ялгаад үйлдвэрлэлд бэлддэг. дахин боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол хаягдал цаас цуглуулах ажил. хог хаягдал ангилан ялгадаггүй болохоор түүхий эд бэлэн бус байдаг. одоогоор манай үйлдвэр таван тонны даацтай хоёр машинтай. Манай машинд хаягдлыг түүж хийхэд нэг тонн, дагтаршуулж багцалсан таван тонн цаас багтдаг. тэгэхээр албан байгууллага, сүлжээ дэлгүүрүүд бор цаасаа багцлаад биднийг дуудвал очиж авдаг. Мөн хувь хүмүүсийн авчирсан цаасыг үнэлж авч байгаа учир хаягдал дахин боловсруулах ажилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна” хэмээн Б.Алтанзул хэлсэн юм.


Хэрэв цагаан цаасыг бортой холивол дахин боловсруулалтын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Бор цаас цавуулагтай учраас дахин боловсруулахад чанар сайтай гардаг аж. Тус үйлдвэр хайрцагны үелгээ болон босоо цаас хийдэг. Харин өнгөт цаас үйлдвэрлэдэггүй гэнэ. Тэд нэг кг цаасыг 50 төгрөгөөр авдаг гэж тооцвол дөрвөн тонн цаас цуглуулаад 200 мянган төгрөгтэй болох боломж иргэдэд байна. Зарим сүлжээ дэлгүүр бор цаасаа багцалж бэлдэн нийгэмдээ ашиг тустай үйл хийхээс гадна ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг болжээ. Түүхий эдийн эрэлт хэрэгцээ гэвэл нэрийн хуудас, танилцуулга, гарын авлага бэлтгэхэд голчлон ашигладаг байна. Дахин боловсруулсан цаасаар олон төрлийн зүйл хийх санаа, санал хэдийгээр ирдэг ч техник, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдэн үйлдвэрлэх боломж одоогоор бүрдээгүй байна. Харин ариун цэврийн цаасны гол хийдэг компаниуд хамтран ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн боловсруулалтын дамжлага тун энгийн. Хаягдлыг скоч болон хадаас гэх мэт элдэв хогноос салгасныхаа дараа зуурах тогоонд хийж дэвтээдэг.


Дараа нь түүнийгээ цэвэршүүлээд гурван дамжлагаар шүүнэ. Тэр шүүсэн шингэн цаасаа дахин усаар цэвэршүүлээд индүүдэх машинд оруулдаг. Тэгээд хатаагч дамжлагаар дамжин цавуулагын хэсэгт очиход цавуугаар шүршиж дахин хатаадаг юм. Ийнхүү бэлэн болсон цаасыг хуйлах машин ороож бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Хэмжээний хувьд олон улсын стандартын дагуу өргөн нь 1-1.6 м, 110-200 граммын жинтэй үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэрийн борлуулалтын доод хэмжээ нь 10 тонн аж. Бидэнд хаягдал цаас цуглуулахаас гадна уурын зуух тулгамдсан асуудал болж байгаа. Уурын зуухаар галлаж цаасаа хатаадаг юм. Гэтэл ирэх оноос түүхий нүүрс ашиглахыг хориглож байгаа тул уурын зуухаа галлах боломжгүй болно. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэхээ одооноос бодож л байна. Уурын тусламжтайгаар бид долоо хоногт 120 тонн хаягдал боловсруулдаг. Ингээд бодохоор улаанбаатар болон хөдөө орон нутаг картонон цаасгүй болох магадлалтай” гэж тус компанийн менежер Б.Алтанзул учирласан юм. Картонон цаас бол хог биш баялаг. Дахин боловсруулаад ашигладаг учраас байгаль дэлхий, эрүүл мэнддээ хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Тус компанийн зорилго нь гаднын орноос импортлох бус Монголдоо дахин боловсруулж, картонон цаасаар зах зээлээ хангах явдал юм. Ингэснээр дотоодын үйлдвэрүүдийн 2-3 сар хүлээдэг байсан захиалгыг ердөө нэг хоногийн дотор бэлэн болгохоос гадна гаалийн татвар, тээврийн зардлаас чөлөөлөгдөх гэх мэт олон давуу талтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европ дахь дизель машины борлуулалтаа аажмаар зогсооно

 0 сэтгэгдэл