A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/757/

Сард 300 шахам АТМ-ыг хааж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/757/

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Британийн банкууд бэлэн мөнгөний машины операторуудад төлөх хөлсөө багасгах тухай зарласан. Түүнээс хойш тус улсад сар бүр 300 шахам АТМ хаагдаж байна гэж Which? хэрэглэгчийг хамгаалах төв мэдээлжээ. Гэвч банк ба АТМ операторуудыг нэгтгэдэг Link scheme байгууллага уг судалгааны дүнг маргаантай гэж үзсэн байна. 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд нийт 1418 АТМ хаагдсан нь 2015 оноос хойш сард 50 машин хаагдаж байсантай харьцуулахад гэнэтийн өсөлт гэж Which? мэдээлсэн. Энд төлбөрийн системийн зохицуулагчид хандан “ийнхүү хаагдаж байгаа нь банкууд операторуудад олгодог мөнгө гаргасны төлбөрөө танаснаас шалтгаалсан. Иймээс хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг нь бүрэн судлах хүртэл хаах үйл явцыг зогсоохыг уриалж байна” хэмээн бичсэн байна. Link уг тооцоог эсэргүүцэн “уг хугацаанд үнэгүй АТМ-ын тоо нэмэгдэж, хүртээмж сайжирсан” гэж мэдэгджээ.

Эднийх Британид ажилладаг нийт 54000 мөнгөний машин хоорондоо 300 метр орчим зайд байрладаг учир үр ашиг багатай гэж үзэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний хэрэглээ багассан нь үүнд нөлөөлжээ. Гэвч улстөрчид болон хэрэглэгчдийн төвүүд орон нутгийн иргэд ба жижиг бизнесийнхэнд мөнгөө гарган авахад бэрхшээл учирч болзошгүй хэмээн болгоомжилж буй. Link-ийн мэдээнд сүүлийн зургаан сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад АТМ-аас авдаг мөнгөний хэмжээ зургаан хувь буурснаас гадна Which? ийнхэн зарим машиныг давхар тоолсон гэжээ. Гэхдээ АТМ-ын тоо буурсаар байгааг хүлээн зөвшөөрөв. Орон даяар сүүлийн зургаан сард АТМ-ын тоо хоёр хувиар буурсан бол шотландын хөдөө нутагт уг үзүүлэлт 2.9 хувьтай байв. Энэ талаар Жижиг бизнесийн холбооны дарга Майк Черри “Жижиг бизнесийн хэрэглэгчид голдуу бэлэн мөнгөөр тооцоо хийлдэг газруудад АТМ хаагдаж байгаа нь орон нутгийн эдийн засагт хохирол учруулж байна” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дижитал эрин глобалчлалын шинэ үеийг даллаж байна

Глобалчлалаас хэн ч зугтаж чадаагүй шиг

 0 сэтгэгдэл


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлгэцэнд донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн өвчнөөр бүрхсэн нь саяхан. Бас засгийн газрууд, компаниуд кибер халдлагыг хохирол ихтэй эрсдэлийн жагсаалтад оруулж, хувь хүнээс эхлээд бүхий л түвшинд нууцлал, хувийн мэдээллийн аюулгүй байдал шийдэл хүлээсэн сэдэв болж байна. Мөн залуу үеийнхэн, үр хүүхдүүд маань ирээдүйд технологийн мэдлэг, чадваргүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж, салбартаа манлайлж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Улс орнуудын эдийн засаг, зах зээлүүдийн өсөлтийг жолоодогч компаниудад технологийн салбарынхан давамгайлж, түүнийг дагасан мэдлэг, технологи дамжуулалт мөн улс орнуудын маргааны хурц сэдэв болж буй цаг үед бид амьдарч буй билээ. Угтаа дэлхийн нөгөө хагаст тулгарч буй асуудал Африкт ч, Азид ч, далайн чанадад ч, бас Монголд ч цаг хугацааны хувьд ижил тохиолдож, нэг ижил шийдэл хүлээж байна. Тиймээс ч дэлхийн манлайлагчид, шийдвэр гаргагчид, шинийг санаачлагчид хэр зэрэг ойртон нягтарч, хоорондоо ойлголцоно, тэр хэмжээгээр асуудлыг хамтдаа шийддэг эринд бид хэдийн хөл тавьжээ.

Дэлхийн таван тивийн 189 улсын 7.5 тэрбум хүн технологийн асар хурдтай эрин үед ийн нийтлэг бэрхшээлтэй, нийтлэг үнэт зүйлтэй, бас нэгдмэл эв санааг эрэлхийлж байгаа нь глобалчлалын давалгаа хүн төрөлхтнийг хэдийн нөмрөн авсныг илтгэнэ.

Иймээс ч энэ жил дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы оролцогч 3000 гаруй эрхэм дижитал эринд глобалчлалыг хэрхэн хүртээмжтэй, тогтвортой авч явах талаар ухаанаа уралдуулж, мэдлэг мэдээллээ хуваалцаж байгаа юм.

Түүхэнд газар зүйн их нээлтийн үеэс эхэлсэн гэж үздэг глобалчлал өдгөө дөрөв дэх эрин үедээ ирээд буйг ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Улам бүр харилцан хамааралтай болж буй дэлхийн хөгжлийн төв нь хүн байх бөгөөд энэ хөгжлийг илүү хүртээмжтэй, тогтвортой явуулах нь форумын чиглэх гол асуудал юм.

1990-ээд оноос эрчимтэй явагдсан гэж үздэг глобалчлал хүмүүст сайн сайхныг авчирсан уу, улс орнуудад хүн төрөлхтний хөгжлийн ололд дэвшлийг ашиглах боломж байж чадав уу гэдгийг цэнхэр гарагийн хөгжлийг залагч эрхмүүд эргэн харж, салбар бүрийн төлөөлөл нухацтай хэлэлцэж байгаа билээ. Яагаад гэвэл тэдэнд хөгжлийн замналаа эргэн харах хэд хэдэн шалтгаан байгаа юм.

Юуны өмнө технологийн дэвшил, дижитал ертөнцийн хурдыг одоогийн систем, хандлагаар гүйцэхгүй гэдэг тодорхой болсон. Магадгүй танд арай хол сонсогдож байж мэднэ. Гэхдээ таны хүүхэд шүд нь цухуйж амжаагүй байхдаа гар утсыг тань хараад авах гэж нэхдэг бол технологийн хурдыг та нэгэнт гүйцэхгүй болсон гэсэн үг.

Глобалчлалын өөр нэг сүүдэртэй тал нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурд нийгэм дэх тэгш бус байдлын зааг ялгааг улам тэлж байна. Тун саяхан дэлхийн нийт хүн амын тал хэсгийнх нь амьжиргаа өдөрт 5.5 ам.доллараас бага байгааг судалгаагаар тогтоосон. Бас 10 хүүхэд тутмын нэг нь дархлаажуулалт, вакцинд огт хамрагдаж чаддаггүй гэсэн олон улсын байгууллагуудын тооцоо бий. Үүний хажуугаар ногоон дэлхийдээ хүмүүс дэндүү хайр гамгүй хандсанаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй. Үүнд хамгийн их санаа зовж байгаа нь шинэ мянганыхан бөгөөд ирээдүйд тулгарах хамгийн том эрсдэл гэж тэд үзэж буй юм.

Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл, глобалчлалын гол залуур болсон эдийн засаг, худалдааны эрч сүүлийн 10 жилд саарч эхэлснийг гэрчлэх судалгаа McKinsey хийсэн байна. Тухайлбал, 2007 онд дэлхийн нийт экспорт ДНБ-ий 28.1 хувьтай тэнцэж, 2.1 дахин хурдтай өсөж байсан бол 2011 оноос хойш саарсаар, 2017 онд 22.5 хувьтай тэнцэх болжээ. Гэтэл нөгөө талд дижитал хувьсгалын ачаар зах зээл дээрх ажил үйлчилгээний өсөлт бараа бүтээгдэхүүнийхээс 60 хувиар илүүрхээд эхэлсэн нь ирээдүйд эдийн засгийн өсөлт, бизнесийн амжилтыг технологи зална гэдэг нь тодорхой юм. Нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний арилжаа 13 их наяд ам.доллараар эргэлдэж байгаа бол ажил үйлчилгээнийх 13.4 их наяд ам.доллар болж гүйцэж түрүүлсэн байна. Брэнд, программ хангамж, үйл ажиллагааны систем болон оюуны бусад өмч 2000 онд компаниудын нийт хөрөнгийн 5.4 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 13.1 хувь болж нэмэгдээд байгаа юм.

Ийнхүү технологийн дэвшлээс хэн ч зугтах аргагүй болж, харин ч илүү ойртох тусам илүү боломж гарч ирнэ. Яг л тэртээ 28 жилийн өмнө глобалчлал эрчээ авч байсан үе шиг. Аливаа зүйл улам хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ өөрчлөлтөд хүн бүр, улс болгон, дэлхий ертөнц хэрхэн дасан зохицох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Amazon хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-ын ам.долларын өр аюултай хэмжээнд хүрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхрийн махнаас татгалзвал өвчлөлийн түвшин буурна

 0 сэтгэгдэл