A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4581/

Саримс COVID-19 өвчлөлийг эмчлэхэд тустай юу

Саримс COVID-19 өвчлөлийг эмчлэхэд тустай юу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4581/

Нийгмийн сүлжээнд саримсны гайхамшигтай ид шид, эмчлэх чадварын талаар мэдээ тархаж, түүхий, дарсан, болгосон янз бүрээр хэрэглэхийг санал болгож буй. Үүнээс үүдэн ДЭМБ өөрийн вэб хуудсандаа саримст зориулан багц мэдээлэл нийтэлжээ. Энд “Саримс бол эрүүл хүнс бөгөөд микробын эсрэг зарим шинж чанартай байж болно. Гэхдээ үүнийг хэрэглэснээр SARS-CoV-2 вирусээс хамгаална гэсэy нотолгоо байхгүй” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаанд “Саримс ханиад, хатгаанаас сэргийлдэг байж магадгүй. Гэвч эмнэл зүйн өгөгдөл дутмаг байгаа учир нэмэлт судалгаа шаардлагатай” гэж бичжээ. Үүний сацуу түүхийгээр хэтрүүлж хэрэглэвэл ходоодны хавдар, улайлт үүсгэж болохыг анхааруулсан байна.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Сонгодог хөгжмийн сод бүтээлүүдийг сонсож, тархиа амраагаарай

     0 сэтгэгдэл

    Хөл хорионд орсон эдгээр өдрүүдэд уншигчдынхаа урлагийн боловсролд зориулж, сонгодог урлагийн тухай мэдээлэл хүргэж буй. Хүн төрөлхтөн хөгжмөөр дамжуулан гоо зүйн таашаал, тансаг мэдрэмж авахын сацуу эмчилгээний зорилгоор ч ашиглах болсон. Энэ удаагийн дугаарт сонгодог хөгжмийн талаар мэдээлэл бэлтгэлээ. 

    Вивальдигийн "Дөрвөн улирал" дахь хаврыг сэтгэлдээ эгшиглүүл

    Урин цагийн аясаар хэн бүхний сэтгэл ирж яваа цаг руу тэмүүлж, гэгэлзэж байна. Энэ гэгээн өдрүүдэд Италийн нэрт хөгжмийн зохиолч Антонио Вивальдигийн суут бүтээл “Дөрвөн улирал” сонатын “Хавар” концертыг сонсоорой. 1723 онд бичигдсэн эл бүтээл түүний хамгийн алдартай бүтээл бөгөөд “Хавар” бол “Дөрвөн улирал” сонатын эхний хэсэг юм. Вивальди тус бүтээлээрээ дамжуулан байгалийн хүчийг илэрхийлж, гурван зүйлийн хамт байгалийн үзэгдлийг тодоор дүрсэлсэн байна. 

    Хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал бетховений IX симфони

    Харамсалтайгаар сонсголоо алдсан суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховений хамгийн алдартай бүтээл бол IX симфони. Тэрбээр уг бүтээлээ бичихдээ сонсголоо алдсан байсан бөгөөд нэг ч нот сонсохгүйгээр бичсэн түүхтэй. Бетховен хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал гэгддэг IX симфонио анх удаа найрал дуучдын хамт тоглуулж, хөгжмийн түүхэнд шинэчлэл авчирсан байна. Суут хөгжмийн зохиолч бүтээлээ толилуулсны дараа үзэгчдийн алга ташиж байхыг хараад “Би амиа хорлохоос татгалзсан минь зөв байж” хэмээн уулга алдсан гэдэг. Тэр ч бүү хэл алга ташилтыг цагдаа нарын тусламжтай зогсоож байжээ. 

    "Увдист лимбэ" таныг эргэлзээ, төсөөлөл, мөрөөдөлд умбуулна

    Ердөө таван настай байхаасаа хөгжим зохиож эхэлсэн Вольфганг Моцарт амьдралынхаа турш 600 гаруй симфони, концерт, танхим, дуурийн болон найрал дуу бичсэн байна. “Увдист лимбэ” бол түүний уран бүтээлийн оргилуудын нэг бөгөөд 1791 онд олны хүртээл болсноосоо хойш өнөөг хүртэл гайхагдсаар байгаа юм. Энэхүү сод бүтээл амьдралын тухай гүн гүнзгий эргэцүүлэл, ёс суртахуун, хүний мөн чанар, араншингийн талаар өгүүлэх болно. 

    Шубертийн "Төгсөөгүй" симфони

    Уянгалаг, намуун тансаг байдал, гүн бодролыг илэрхийлсэн Франц Шубертын “Төгсөөгүй” симфонийг урлаг судлаачид “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” хэмээн үнэлдэг. Уг симфони дөрвөн хэсгээс бүрдэх ба Шуберт эхний хоёр хэсгийг нь бичиж дуусгаад бүтээлээ бүхэлд нь орхисон аж. Харин тус бүтээлийн төгсгөлийг хэд хэдэн хөгжмийн зохиолч өмнөх хоёр хэсэгт тулгуурлан бичсэн түүхтэй. Тэрбээр хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, есөн симфони, есөн удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол бичсэн бөгөөд 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. 

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    “Гарьд магнай”-гийн хөөрхөн Удвал

     0 сэтгэгдэл

    Монголын кино урлагт “Гарьд магнай” уран сайхны киноны Удвалын дүрээр мөнхөрсөн О.Уранчимэгийг “Хуучны танил” буландаа онцолж байна. Анагаахын сургуулийн оюутан охин өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байхдаа найруулагчийн нүдэнд өртсөн нь дэлгэцэнд дүрээ мөнхлөх боломж болсон бөгөөд тэрбээр 60 гаруй охидоос энэ дүрд сонгогдсон гэдэг. Ядам өвгөний охины дүрийг бүтээснийх нь дараа түүнд Багшийн дээдийн кино драмын ангид элсэх эрх олдсон ч тэрбээр мэргэжилдээ үнэнч үлдсэн аж. О.Уранчимэг өдгөө мэргэжлээрээ амжилттай ажиллаж, Хавдар судлалын үндэсний төвийн Клиник эм зүйн албаны даргын албыг хашиж байна.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэндчилгээ дэвшүүлэв

     0 сэтгэгдэл

    Бидний хувьд ихээхэн хэцүү цаг үед энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Миний бие өнөөдрийн илгээлтээ өдөр, шөнийг ялгалгүй бидний эрүүл мэндийн төлөө зогсож байдаг сувилагч, эх баригч, техникийн ажилтан, түргэний эмч, эмийн санч, эмчлэгч эмч, жолооч, үйлчлэгч, захиргааны ажилтан зэрэг эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад зориулав. Өнөөдөр энэхүү цар тахлын хор хөнөөлтэй цагийн зүүтэй уралдан, өөрсдийн биеийг эрсдэлд оруулан тэмцэж буй Та бүхэндээ бид талархаад баршгүй. 2020 он бол Олон улсын сувилагч ба эх баригчдын жил бөгөөд үүнийг тохиолдуулан миний бие тэдний тусгай мэдлэг чадвар болон хичээл зүтгэлийг алдаршуулахыг хүсч байна. Сувилагч болон эх баригч нарын асаргаа, мэргэжлийн чадварт талархах шалтгаан хүн бүрт бий. Надад бас бий. Эрүүлийг хамгаалах үйлсийн томоохон хэсгийг сувилагч нар нуруун дээрээ үүрдэг. Гэмтэх, халдвар авах болон сэтгэл зүйн дарамтад орох зэрэг эрсдлийн хажуугаар тэд хүнд хүчир ажлаа олон цагийн турш хийж гүйцэтгэдэг. Хүмүүний амьдралын эцсийн мөчид сувилагчид тэдэнтэй хамт байх тохиолдол түгээмэл. Тэгвэл эх баригчид хүмүүний амьдралын эхлэл бүрт тэдэнтэй хамт байдаг. Цар тахлын энэ үед ч гэсэн бидний алаг үрсийг энэ дэлхийд аюулгүй угтан авах үүргээ тэд цалгардуулалгүй гүйцэтгэж байна. Дэлхий дахины бүх сувилагч болон эх баригч нарт баярлалаа гэж хэлье. Энэ хэцүү цаг үед бид Та бүхэнтэйгээ хамт байж, Та бүхэндээ найдаж байгаа гэдгээ эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад мөн хэлэхийг хүсч байна. Бид Та бүхнээрээ бахархаж, Та бүхнээсээ үлгэр дууриалал авдаг. Та бүхнийхээ өмнө бид төлж баршгүй өртэй. Байршил үл хамаарч, өдөр бүр Та бүхний хийж буй өөрчлөлтөд дахин талархал илэрхийлье.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Москва хот COVID-19-ийн үед хянах хяналтын системээ бэлджээ

     0 сэтгэгдэл

    ОХУ-ын нийслэлийн коронавирусийн цар тахлын үед өөрийгөө тусгаарлах журмын зөрчиж буй иргэдийг хянах “ухаалаг” систем ажиллуулахад бэлэн болсон хэмээн Москва хотын мэдээллийн технологийн хэлтэс мэдэгдэв. Москвагийн эрх баригчдын боловсруулсан мониторинг системд гадаа, орон сууцны орц, нийтийн барилга байгууламж, хүн олноор цуглардаг газарт суурилуулсан 175 мянга гаруй видео ажиглалтын камер, царай таних автоматжуулсан систем болон бусад техник шийдэл багтдаг. Уг системд мөн автозам, Москвагийн төмөр замын тойрог шугам, өртөө, цэг зэрэг тээврийн дэд бүтэц, цэцэрлэгт хүрээлэн, музей, үзэсгэлэн, цэнгэлдэх хүрээлэн зэрэг объектуудад суурилуулсан видео камеруудыг холбожээ. Одоогийн байдлаар хяналтын систем ашиглах нөхцөл бүрдээгүй байна. Нийслэл хотод цар тахлын тархалт ихсэж нөхцөл байдал муудах, гэрийн хорионы дэглэмийг зөрчигсөд олширвол хяналтын системийг ашиглаж эхэлнэ гэж анхааруулав. “Москва хотын засгийн газраас холбогдох хууль эрхийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хяналтын системийг ажиллуулж болно” хэмээн тайлбарласан юм. Хууль эрхийн зохицуулалт батлагдах нөхцөлд нийслэлийн иргэд mos.ru портал сайтад хандаж хотоор зорчих хөдөлгөөнөө бүртгүүлэх тусгай код авах ёстой. Портал сайтаас код авах боломжгүй иргэд телефон утсаар холбогдон авч болно. Иргэн явган, нийтийн тээврээр, хувийн автомашинаар хот дотор зорчих шаардлагатай тохиолдолд нийслэлийн зохих албанд урьдчилан мэдэгдэж, кодоо биедээ авч явах юм. “Харин гэрийнхээ ойр орчинд тэжээвэр амьтан салхилуулах, зориулалтын газарт хог гаргах тохиолдолд мэдээлэх, кодоо авч явах шаардлагагүй” аж.