A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/168/

Сод ухаантай хүүхдийг буруу оношлох вий

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/168/


Нэгдүгээр ангиа төгсөхдөө цагаан толгойгоо бүрэн цээжлээгүй, арвын дотор нэмж, хасаж сураагүй охиныг муу сурлагатан гээд улираажээ. Бие бялдар, хэл ярианы хувьд үеийнхнээсээ төдийлэн ялгагдахааргүй охин нэгдүгээр ангидаа улиран сураад ч ахиц гарсангүй. Тиймд багшийнх нь зөвлөснөөр эцэг, эх нь оюуны чадамж тодорхойлох тест өгүүлжээ. Ингэхэд охин ASD буюу аутизмын хүрээний эмгэгтэй гэдэг нь тогтоогдсон байна.
Манай улсад аутизмтай 100 гаруй хүүхэд албан ёсоор бүртгэлтэй байдаг. Үүний цаана илрээгүй хэдэн мянган тохиолдол бийг үгүйсгэх аргагүй. Олон улсын эрдэмтэд тухайн улсын хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг. Үүгээр тооцвол Монголд ийм эмгэгтэй 18 мянга орчим хүн байх магадлалтай аж. Гэвч эцэг, эх, багш нарын хайхрамжгүй байдал, уг өвчний талаарх мэдлэг дутмагаас олон хүүхэд хохирсоор явна.
Аутизм бол хүүхдийн оюун ухааны хөгжлийн эмгэгийн зөвхөн нэг нь. ADHD буюу анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг эцэг, эхчүүд, багш нар төдийлэн мэддэггүй. Хүүхэд хөгжлийн төвийн 170 гаруй багшаас судалгаа авахад 85 хувь нь уг өвчний талаар мэдлэггүй гэдгээ хэлжээ. Хүүхэд оюуны чадамжийн хувьд аливаад анхаарал хандуулах хугацаа нь тун бага учраас хэт их хөдөлгөөнтэй болдог. Үүнийг багш, эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдийн зан араншин, гэр бүлийн хүмүүжилтэй холбож ойлгодог нь буруу. Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтэй хүүхэд оюуны чадамжаасаа шалтгаалаад муу сурдаг, юмыг ойлгож, тогтоохдоо сул байдаг. Зарим тохиолдолд оюуны өндөр чадамжтай, сод ухаантай ч дээрх эмгэгээс болж ойр тойрныхон нь таньж чадахгүй байх тохиолдол бий. Сод ухаантай хүүхдийн олонх нь бага насандаа өөрийгөө ойлгуулж, ярьж чаддаггүй аж. Сахилгагүй, эсвэл хичээлээ ойлгодоггүй, муу сурагчийг ангийнхан нь төдийгүй багш нар оюуны хомсдолтой гэж ялгаварлан гадуурхах нь манайд хэвийн үзэгдэл. Багш нар нь тээршааж, аливаа нийгмийн ажилд ч оролцуулахгүйг боддог. Үүнээс болж өөрийгөө бусдаас сул, дорой гэж мэдэрсэн хүүхэд нийгэмшиж чадахгүй, улам хоцорсоор байдаг. Ойр тойрныхон нь үүнд хүүхдийг буруутгахаас бус төрөлхийн оюуны чадамж сул, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй гэдгийг мэддэггүй нь харамсалтай. Олон улсад аутизм болон анхаарал төвлөрөх, хэт хөдөлгөөнтөх зэрэг оюуны эмгэгтэй хүүхдүүдийг эрт оношлуулахад маш их анхаарч буй. Оюуны чадамжийг нь тест, асуумжаар тодорхойдог аргыг цөөнгүй орон ашигладаг.
• Багшийн ажлын шаардлагыг хүүхдийн өв тэгш хөгжилд түлхүү чиглүүлмээр байна.
• Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтэй хүүхэд оюуны чадамжаасаа шалтгаалаад муу сурдаг, юмыг ойлгож, тогтоохдоо сул байдаг.
• Монголд аутизмын хүрээний эмгэгтэй 18 мянга орчим хүн байх магадлалтай.

Хэрэв ийм эмгэгтэй гэдгийг нь эрт оношилбол эцэг эх, багш нар нь тусгай арга барилаар сургах, нийгэмд дасгахыг зорьж байна. Биеийн хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны чадамж сул эдгээр хүүхдүүдийг тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд хэмээн нэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд нэн ядуу, эсвэл эцэг эх нь архины хамааралтай хүүхдүүдийг ч үүнд багтааж үзэх нь бий. Учир нь гэр бүлийн орчин нөхцөл нь хүүхдийн суралцах, танин мэдэх явцад сөргөөр нөлөөлдөг гэж үздэг аж. Тиймээс тусгай хэрэгцээтэй хүүхдийн сул талыг нь илааршуулж, онцгой чадварыг нь илрүүлэхэд боловсролын системийг ашиглаж байна. Япон улс 2007 онд тусгай хууль гаргаж, сургуулиудад тусгай хэрэгцээт боловсролын зохицуулагч гэсэн орон тоо гаргаж өгсөн байна. Харин манай боловсролын системд ийм тусгай хэрэгцээ, шаардлагатай хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх талаар анхаарч үздэггүй. Хэрэв оюуны хомсдолтой бол багш, бусад сурагчдын хандлагаас шалтгаалж энгийн хүүхдийн адил сурч, нийгэмшихэд маш түвэгтэй. Багш нар хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллах арга барил тун сул байна. Хүүхэд хөгжлийн төв, Японы Нагоягийн их сургуулийн багш нарын хамтарсан судалгаагаар Монголд анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар асуумж, тест авахад олон хүүхдэд энэ эмгэгийн шинж тэмдэг илэрсэн байна. Нийслэл, орон нутгийн 172 багш, 211 хүүхдээс авсан судалгаанд сурагчдын 18 хувь нь ийм эмгэгтэй байх магадлалтай гэсэн үр дүн гарчээ. Багш нар хичээлийн хоцрогдолтой, хэт хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй ажиллахдаа ихэвчлэн ганцаарчлан давтлага өгдөг байна.
Хүүхдийн оюуны чадамжийг тестээр оношилдог
Гэвч 51 хувьд нь ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг судалгаанд оролцсон багш нар дурджээ. Энэ нь тухайн хүүхдэд тохирсон үр дүнтэй арга барилаар ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Түүнчлэн тусгай хэрэгцээ, шаардлагатай хүүхдийг хөгжүүлэхэд багш нарын мэдлэг, чадвараас гадна боловсролын системийн доголдол багагүй нөлөөлж байгаа юм. Манайд багш нарын ажлыг үнэлэхдээ сурагчдын хичээлийн дүнгийн үзүүлэлтээр хэмждэг. Тухайн хичээлийн агуулгыг сурагчид нь сайн мэддэг, онц, сайн дүнтэй суралцаж байвал сайн багш гэж үздэг.Харин үүний ард өнөөх муу сурлагатан, сахилгагүй гэсэн нэр, хочтой хүүхдүүд хохирч үлдээд байна. Гаднаас шалгалт ирэх үед муу сурдаг сурагчаа хичээлдээ ирэхгүй байхыг шаардаж, гадуурхсан тохиолдол ч гарчээ. Дээр нь багш нарт нэг хүүхэдтэй тулж ажиллах цаг хомс, ачаалал их байдаг. Бусдаас хичээл, хүмүүжлээрээ хоцорсон хүүхэдтэй түлхүү ажиллахыг эцэг, эхчүүд нь шаарддаг ч тэдний цалин авах шалгуур нь огт өөр үнэлэмжтэй. Тиймээс багш нарын ажлын шаардлагыг хичээлийн агуулга гэхээс илүү хүүхдийн төлөвшил, өв тэгш хүмүүжилд түлхүү чиглүүлмээр байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэх “АНДГАЙ” буй за

​Чилийсэн долоон жил өнгөрсөн ч хүүхдийн эмнэлгийн бараа сураг ч алга​

 0 сэтгэгдэл


“Монголын үрс маш олон болтугай” гэсэн их зохиолч Д.Нацагдоржийн үгийг манай улс олон жилийн турш уриа, лоозон болгосоор ирлээ. Сая хүүхдийн баяраар балчир үрсдээ хайр зарлаж, олон нийтээс үнэлгээ авах боломжоо манай дарга нар урьдын адил тун чадамгай ашиглаж байгаа харагдсан. Хорооныхоо, тойргийнхоо хүүхэд багачуудад бэлэг гардуулж буй дарга нарын зураг хаа сайгүй. Энэ мэтээр эрхэм “том”-чуудын хүүхэд, багачуудаа хайрлах хайр нь жилд нэг болдог хүүхдийн баяраар элдэв эрээн бэлэг өгсөн болж нүд хуурчихаад бусад үед нь таг мартдаг тогтсон загварт ороод удлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал манай улсын нийт хүн амын 30.4 хувь буюу 967,896 нь (2017 оны байдлаар) 0-14 насны хүүхэд байна. Олон улсын түвшинд 15 хүртэлх насны хүн амын эзлэх хувь 31 хувиас дээш байвал залуу орон гэж үздэг. Манай улс энэ ангилалд бараг л багтсаныг дээрх статистикаас харж болно. Түүнчлэн хүн амын насны суваргад 0-4 насныхан хамгийн өндөр буюу 12.3 хувийг эзэлж байгаа юм. Үнэхээр их зохиолчийн хэлсэнчлэн монголын үрс жил ирэх тусам өнөр өтгөн болсоор. Харамсалтай нь, хүүхдийн тоо ийн нэмэгдсэн ч тэдэнд үзүүлэх шаардлагатай тусламж, үйлчилгээ туйлын хангалтгүй байж ирлээ. Маргах нэгэн байх аваас баримт түших нь зөв байх.


Тэгээд ч баримт хуучирдаггүй шүү дээ. “Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлахдаа 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж, нааштай шийдвэрлүүлэхээр болов. Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө”. Энэ бол 2011 оны хоёрдугаар сард Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээний нэг хэсэг. Төсөв мөнгө нь шийдэгдэж байгаа юм байна, удахгүй хүүхдэд зориулсан эмнэлэгтэй болох нь гэж баярлаж байлаа, тэр үед. үүнээс хойш чилийсэн долоон жил өнгөрсөн ч өнөөх эмнэлгийн бараа сураг ч алга. Энэ асуудлыг үе үеийн засгийн тэргүүнүүд ярьдаг, эмнэлэг барихаар амладаг ч тодорхой ахиц дэвшил харагдсангүй. Сүүлдээ эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний боломж алга гээд замхруулах шинжтэй. 2016 оны байдлаар монгол улсын хэмжээнд нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний Төв тав, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг зургаа, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 220 байгаа юм. Харин хүүхдийн эмнэлэг барьж байгуулна гэж ярьж эхэлснээс хойш монголын балчир үрс эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас авч ирэв ээ! Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс өөр нэрлэх газар алга.

Хүүхдийн амь аврах биш, хүүхэд “устгах” сонирхол давамгайлах болжээ

Гэвч эдгээр эмнэлэгт ачаалал дэндүү их байдгийг бид мэднэ. Ялангуяа ханиад томуу дэгддэг хүйтний улиралд хонгилд нь гудас дэвсээд хэвтье гэсэн ч зай олдохгүй. Ядаж байхад манайд жилийн дөрвөн улирлын ихэнхэд нь хүйтэн, утаатай байдаг. Энэ хэрээр амьсгалын замын болон бусад өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо огт буурдаггүй. Боломжтой зарим нь хувийн эмнэлэгт төлбөр төлөөд хүүхдээ үзүүлчихнэ, шаардлагатай бол хэвтэн эмчлүүлнэ. Харин амьдралын боломж хэр тааруу нь ор сулрахыг хүлээхээс өөр аргагүй. Энэ хооронд хэдэн хүүхдийн өвчин хүндэрч, хэд нь хорвоог орхиж байгаа бол. Уг нь өрхийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Гэхдээ эмч нарын чадвар муу, нэг л төрлийн эм бичиж өгөхөөс өөрийг мэддэггүй, хүүхдийн өвчнийг улам хүндрүүлэхээс цаашгүй гэж дургүйцэх олны эсэргүйцэл ортой. Энэхүү асуудлыг хөндөхөд зайлшгүй яригддаг өөр нэг зүйл бол хүүхдийн эмчийн чанар, хүртээмж. Социализмын үед бол улс бодлогоор дэмжиж, хүүхдийн эмч, мэргэжилтнийг тусгайлан бэлддэг байлаа. АШУҮИС буюу бидний мэддэгээр анагаахын сургууль 1965-1996 оны хооронд 31 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийн эмч бэлдсэн байдаг. харин 1996 онд хүүхдийн эмч бэлддэг ангиа хааснаас хойш ийм чухал мэргэжилтэн нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр хүүхдийн эмч бэлтгэхэд их хугацаа шаардагддаг нь энэ мэргэжилтэн цөөрөхөд нөлөөлснийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.


Тухайлбал, анагаахын сургуульд зургаан жил сурсны дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт ажиллах шаардлагатай. Үүний дараа хүүхдийн эмчийн сургалтад хоёр жил сууна, тэгээд дахин нэг жил нарийн мэргэжлээр суралцана гээд бодохоор баргийн хүн туулаад гарчих даваа биш гэдэг нь ойлгогдоно. Энэ бүхний эцэст ажлын байран дээр гарсан ч цалингаас гадуур мөнгө олох “шанс” бага, хариуцлага нь асар өндөр. Тиймээс эмч мэргэжлээр төгсөж буй боловсон хүчний дийлэнх нь шүд, гоо сайхан, эмэгтэйчүүдийн эмч болох сонирхолтой. Анагаахын салбар бизнес болж хувирсан гэж олон хүн ярьдаг. Өнөөдөр шүдний эмч мэргэжлээр маш олон хүн төгсөж буй нь үүний илрэл. яагаад гэвэл төгсөөд л шууд ажлын байран дээр очиж байна. Авах цалин нь ч боломжийн. Эмэгтэйчүүдийн эмч нар ч ялгаагүй. Өдөрт сая төгрөгийн орлоготой эмэгтэйчүүдийн эмч олон гэж ярьдаг юм билээ. Ийм байхад шинэхэн эмч нар энэ чиглэл рүү хошуурахаас ч яах вэ. Харин хүүхдийн эмчид ямар ч ашиг байхгүй. Тэд бүтэн сарын турш ачаалал ихтэй ажиллачихаад эмэгтэйчүүдийн зарим эмчийн ганц өдрийн орлогод ч хүрэхгүй цалин авна. Түүнчлэн хүүхэд өөрөө хаана өвдөөд байгаагаа хэлж чадахгүй болохоор зөв оношлоход бэрх гээд асуудал маш их. Тиймээс хатуухан хэлэхэд өнөө цагт хүүхдийн амь аврах биш, аборт хийж, хүүхэд “устгах” хүсэл, сонирхол давамгайлжээ гэж санагдах боллоо. “Хүүхдийн эмч болохыг сонирхох хүн бага байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ачаалал ихтэй мэргэжил.


Тиймээс хүүхдийн эмч бэлдэх квотыг нэмж, сонирхлыг нь татах, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байх” хэмээн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ярьж байна. Харин ардын эмч Д.Малчинхүүгийн тайлбарлаж буйгаар манайх хүүхдийн эмчээ бэлдэж байгаа ч, тэд төгсөж гараад ажиллах эмнэлэг байхгүйгээс болж ажилгүйчүүдийн тоог л нэмэх болдог байна. “Одоо АШУҮИС дээр резидентураар хүүхдийн эмч бэлтгэж байгаа. Жилд 120 орчим хүн төгсөж гардаг. Хүүхдийн эмч хотод илүүдээд, хөдөөд дутмаг байна. Гэхдээ нормыг нь шинэчлээгүй болохоор ажлын байр олдохгүй байгаа. Уг нь хүүхдийнхээ өсөлтийг дагаад хэдэн хүүхдэд тэдэн эмч байна гэсэн нормоо өөрчлөх ёстой. Ингээгүйгээс болж хүүхдийн эмч нар ажилгүй хэрнээ эмнэлгүүдэд нь энэ орон тоо дутагдаад байгаа юм. Хэдийгээр хүүхдийн эмч бэлтгэж байгаа ч эмнэлэг байхгүй болохоор тэд ажлаа хийж чадахгүй байна” хэмээн Д.Малчинхүү эмч нэмж тайлбарлаж байх юм. XXI зуунд хүн ам, тэр тусмаа хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө ийм бодлогоор ханддаг улс хөгжлийн тухай том, том ярих хэр зохимжтойг хэлж мэдэхгүй юм. Цалин мөнгө тааруу, ажлын байрны хүртээмжгүй гэсэн шалтгаанаар хүүхдийн эмч мэргэжлээр суралцах хүсэлтэй хүн байхгүй болсон нь тэдний буруу биш ээ. Харин хүүхдийн эмч, хүүхдийн эмнэлэг хэрэггүй гэж үздэг бодлого, төр, засаг, яам, сайд дарга нарыг тэжээж тэтгэж, дэмжиж яваа нь бидний буруу, бас арчаагүйн нотолгоо биш үү. Хүүхдийн төлөө бид “За” гэж хэлцгээе гэж хэчнээн дуулж, ямар ч их сурталчлав. Тэгээд бид чухам юу хийснээ нэг санах гээд үз! Нэгэн цагт билгүүн номч Б.Ренчин гуайн хэлсэн “Монголын “За” андгай буй за” гэсэн гайхамшигт мэргэн үгийг бас санах гээд үз!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Л.Баттүвшин: Орчин үед хүний тархи улам хүчтэй болж байна

​Монгол хүнээ эрүүл, урт наслуулах суурь судалгаа хийх нь Тархи судлалын төвийн гол ажил​

 0 сэтгэгдэл

АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи судлалын судлаач, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшинтэй сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тэрбээр Японы Кюүшьүгийн их сургуульд тархи судлалын чиглэлээр суралцахдаа сэтгэлзүйн шалтгаант халууралтын тархин дахь механизмыг судалж, тус улсын Психосоматик анагаах ухааны нийгэмлэгийн 2012 оны шилдэг судлаачийн шагнал хүртэж байжээ.

-Тархи дулаан мэдэрдэг эсэх нь яагаад таны сонирхлыг татах болов?

-Би ажлын гараагаа хүмүүсийн хэлдгээр СЭМҮТ-ийн “хурц”-ын тасгаас эхлүүлсэн. Сэтгэцийн эмчээр ажиллаж байхад хүнд тохиолдлуудтай их учирна. Бидний хамгийн их болгоомжилдог өвчин бол төвийн гаралтай халууралт. Удамшлын гаралтай болон янз бүрийн шалтгаанаар халуурч байгаа өвчтөнд халуун бууруулах эм өгсөн ч халуун нь буурахгүй байсаар нас бардаг. Нөгөөтэйгүүр, стрессээс болж нойргүйтэж, зүрхний цохилт түргэсдэгтэй адил нүүр царай улайгаад халуурах тохиолдол элбэг байдаг. Ялангуяа, 50-иас дээш насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний дунд их тохиолддог. Үүнийг эсийн түвшинд судлая гэсэн ч Монголд боломжгүй байсан тул Японд очиж, шилдэг эрдэмтнийх нь удирдлагад докторантурт суралцсан. Хүний биед халуун үүсгэдэг замууд буюу хоёр эсийн хоорондох холбоосууд тархинд бий. Тархи байхгүй бол хүний биед халуун байхгүй гэсэн үг.

-Орчны температурыг биеийн бусад хэсгийн эсүүд ч мэдэрдэг шүү дээ. Нэг эст амьтад хүртэл бий. Тархиных үүнээс юугаараа ялгаатай гэж?

-Нэг эст амьтан дулаанаа зохицуулахгүй бол үхдэг. Аюулаас зугтах, хоол идэх, үржихтэй адилаар таатай температуртай орчин сонгодог. Өөрөөр хэлбэл, нэг эст амьтан бол бүгдийг өөрөө зохицуулж чаддаг нэг ширхэг мэдрэлийн эсээс бүтсэн гэсэн үг. Харин олон эст болонгуут тэр олон эсийг зохицуулдаг бүлэг эс бас бий. Нэг эст амьтных шиг аливааг ухаалгаар хийдэг, өөрийн гэсэн үүрэгтэй автомат систем одоо ч бидний тархинд байдаг. Ийм үүрэгтэй удирдагч эсүүдийг их тархи мөөг шиг бүрхэж байрладаг. Их тархины дор завсрын тархи, түүний дор дунд тархи, дараа нь уртавтар тархи байрладаг. Энэ бүтэц бол эртний амьтдын тархины үлдэгдэл юм. Хөгжлийн явцад ийм дүр төрхтэй болсон гэсэн үг. Гэтэл одоог хүртэл температурын зохицуулалтыг тархины яг аль эсүүд яаж хариуцдагийг судлаагүй, тодорхойлоогүй байсан юм. Би энэ талаар судалсан.

ХҮНИЙ ТАРХИ ТАЙЛАГДАШГҮЙ ХАМГИЙН ИХ НУУЦ АГУУЛСАН

-Монголд тархи судлалын хөгжил ямар түвшинд байгаа вэ. Олон улсын жишгээс их хоцорсон байгаа юу?

-Дэлхий дээр хамгийн өндөр оюун ухаантай нь хүн, тайлагдашгүй нууцыг агуулсан хамгийн их нь хүний тархи юм. Хувьслын явцад хүн хөгжиж, өөрөө өөрийгөө судлах чадвартай болсноор тархи судлалын шинжлэх ухааны эхлэл тавигдсан. Би хэн бэ гэдэг асуултад хариулт өгөхийн тулд тархийг судалж байгаа. Нэг ёсондоо тархи өөрөө өөрийгөө судалж байна гэсэн үг юм уу даа. Тархийг одоогоос 4000 жилийн өмнөөс судалж, маргаж эхэлсэн. Эртний соёл иргэншилт Мисир, Шумэр зэрэг тархийг дүрслэн төсөөлж, хүний оюун ухааны талаар бичдэг байсан. Тэр үед хүний оюун ухаан зүрхэнд байдаг гэж үздэг байсан тухай эх сурвалжуудад бий. Зарим бичиг дурсгалд нь оюун ухааныг тархитай холбоотой гэж үзсэн ул мөр бий. Яагаад гэвэл тархиндаа гэмтэл авсан хүмүүсийн ааш зан нь өөрчлөгддөг байж л дээ. Харин орчин үеийн тархи судлалын шинжлэх ухааны үүсэл бол мэдрэлийн эсийн бүтцийг анх микроскопын тусламжтай харснаар эхэлсэн, 100 гаруй жилийн настай. Мэдрэлийн эсүүд бол удирдагч эс бөгөөд хоорондоо нарийн зохион байгуулалттай холбогддог юм байна гэдгийг ухаж ойлгох амаргүй даваа эхэлсэн юм. Монголд сэтгэц мэдрэлийн эмнэлэг 1926 онд байгуулагдсан ч тархийг судалж байгаагүй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэг хэдэн лам нар л байж. Дараа нь Зөвлөлтийн эмч нар ирж анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Удалгүй 1942 онд МУИС байгуулагдан, энэ чиглэлийн эмч нарыг бэлтгэж эхэлсэн. Харин 1990-ээд онд нийгмийн өөрчлөлт явагдсаны дараа Монголд тархи судлалыг хөгжүүлэх буюу ядаж л нэг лаборатори байгуулах талаар ярьж байна шүү дээ. Гэтэл АНУ-ын Нейросайнсын нийгэмлэгийн хуралд гэхэд 30 мянган хүн оролцдог байх жишээтэй. Америкчууд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлсний ачаар удахгүй Ангараг гаригийг колончлох зорилгоо биелүүлэх гэж байна.

Зөнөх өвчнийг бууруулахад маш их мөнгө хаяж байгаа

Ер нь тархи судлал бол маш том, салбар дундын шинжлэх ухаан. Дотроо олон салбартай, үүний зөвхөн нэг нь хиймэл оюун ухааны судалгаа. Харин судалгааны гол чиглэл нь тархины бүтэц, механизм, сэтгэхүйн цаад шалтгаан, сэтгэл мэдрэлийн өвч- нийг тайлбарлах, механизмыг илрүүлэх, өвчнийг анагаах эм, эмчилгээний арга боловсруулах, эрүүл амьдрах боломжийг ихэсгэх зэрэг олон зорилгод чиглэдэг.

-Та Монголын Тархи судлалын нийгэмлэгийн тэргүүн. Нийгэмлэгийн гол үйл ажиллагаа юунд чиглэх вэ?

-Нийгэмлэг маань байгуулагдсанаас хойш таван жил болж байна. 2015 онд бид Дэлхийн тархи судлалын байгууллагын албан ёсны гишүүн болсон. Тус байгууллагад дэлхийн 60 гаруй улсын мэргэжлийн нийгэмлэгүүд багтдаг. Бид Тархи судлалын хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байна. Тусгаар тогтносон улс атлаа XXI зууны тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй байж болохгүй. Энэ хүрээлэнгийн гол ажил нь монгол хүний эрүүл, ухаалаг, үр бүтээлтэй, урт наслах боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ихэсгэх, хамгаалах. Мөн улс орны хөгжилд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл маш чухал тул бодлого боловсруулагчид болон олон нийтийг зөв мэдээллээр хангах зорилготой.

ХИЙМЭЛ ОЮУН БОЛ МОДАНД ОРУУЛАХЫН ТУЛД АШИГЛАЖ БАЙГАА НЭР ТОМЪЁО

-Дэлхий дахинд хиймэл оюун ухаан моданд орж байна. Үүнээс өөр тархи судлалын ямар салбар эрдэмтэн, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчдын анхаарлыг татаж байна вэ?

-Хиймэл оюун ухаан өөрөө их өвөрмөц л дөө. Анх компьютер ч гэсэн одоо хиймэл оюун ухаан моданд орж байгаа шиг бүхний анхаарлыг татаж байсан. Тэгээд нэг танигдаад эхлэнгүүт нийтийн хэрэглээ болж байна. Шинээр гарсан ямар ч ухаалаг систем хиймэл оюун ухаанд суурилсан гээд анхаарал их татдаг ч нэгэнт хэрэглээнд нэвтрэхээрээ программ, ухаалаг үйлдлийн систем гэж нэрлэгддэг. Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдэг таны хэлдгээр моданд оруулахын тулд ашиглаж байгаа нэр томъёо юм. Яг үнэндээ бол зүгээр л ухаалаг үйлдлийн системтэй программ. Сүүлийн үед Европт мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг хиймлээр үүсгэх, шалгах туршилт их өрнөж байна. Энэ оролдлогуудын үр дүнд хиймэл тархийг компьютерийн системд үүсгэж байна. Энэ бол жинхэнэ хиймэл оюун ухааны том төсөл. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад хүний нас уртасч байгаа. Дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр байгалийн жамаар үхэж байгаа хүмүүс олширч байна. Дэлхий дахинд өмнө нь ховор байсан энэ үзэгдэл энэ зуунд маш түгээмэл боллоо. Байгалийн жамаар үхнэ гэдэг нь зөнөж буюу оюун ухааны чадвар нь алдагдаж байна гэсэн үг. Энэ үхлийг хойшлуулахад, нэг ёсондоо тархины эсийг урт удаан эрүүл байлгахад асар их мөнгө зарцуулж байна. Үүний тулд тархины сөнөрөл өвчнүүдийг бууруулах чиглэлд маш их судалгаа хийж байгаа.

-Тархины сөнөрөл өвчин тийм их байгаа хэрэг үү?

-Асар их байна. Дэлхий дахинд анагаах ухаанд бол хавдар, удамзүй, дархлаа, бодисын солилцоонд чиглэсэн судалгаа хамгийн их санхүүжилт татдаг. Үүн дээр тархины сөнөрөлт өвчний эсрэг судалгаа нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, яаж эрүүл урт наслах нууцыг эрдэмтэд эрсээр байгаа. Монголд энэ мэдээлэл ховор байх нь аргагүй. Монголчууд зөнөх насандаа хүрэлгүй нас бардаг шүү дээ.

-Хүн амын дундаж наслалт хэдий чинээ урт байна тэр улсад тархи судлалын хөгжил өндөр байна гэж ойлгож болох уу. Ер нь тархи судлалын хөгжлийг яаж хэмжих вэ?

-Наслалтад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь улс орны хөгжил. Мэдээж өндөр хөгжилтэй орнуудад тархи судлал их хөгжсөн. Тиймээс ч шинжлэх ухааны тэргүүлэх салбар болж байна. Хэдийгээр тархи судлал нь биологийн шинжлэх ухааны нэг салбар боловч салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж байж урагшилдаг. Тухайбал, хүнийг урт наслуулахад зориулсан вакцин гаргая гэвэл тархи судлаачид дархлаа судлаачидтай хамтарч ажиллана. Мөн загварчлал үүсгэх шаардлагатай тул мэдээлэл технологийн инженерүүд, математикчид, сэтгэл судлаачид нэгдэх шаардлагатай болдог.

-Хиймэл оюун ухаан мэдээлэл технологийн салбарын үйлдвэрлэл, хэрэглээнд маш сайн нэвтэрч байна. Санхүүгийн салбарт нэвтэрсний үр өгөөжийг монголчууд өнөөдөр хүртээд л явж байна. Ер нь ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны үр өгөөжийг хүмүүст хамгийн сайн хүртээх дараагийн салбар нь юу байх вэ. Эрүүл мэндийн салбар байж чадах уу?

-Дэлхийн хаа сайгүй эмч хүн маш өндөр ачаалалтай ажилладаг. Харин хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр эмч хүн өвчтөнд маш олон шинжилгээ хийж, асуулт тавих шаардлагагүй болно. Тухайн өвчтөний мэдээлэл, эрүүл мэндийн түүх биг дата хэлбэрийн санд хадгалагдах тул хиймэл оюун ухаан онош тогтооход тусалж, тухайн өвчтөнийг үзэхээс өмнө эмчид мэдээлэл, санал өгнө. Өвчтөн яагаад ийм оноштой байх боломжтой вэ гэдэг нь ч нарийн тайлбартай байна гэсэн үг. Мэдээж хэрэг эмч тэр мэдээллийг ашиглах эсэх нь нээлттэй байх юм. Үүнээс гадна нано технологийн эрин эрчээ авахад ухаалаг системийн тусламжтай хавдрын эс, хөгшрөлтийн үйл явц, мэдрэлийн эс үхэж буй эсэхийг нь шалгаж, илрүүлэх хэрэгсэл оруулж болно.

-Хиймэл оюун ухааны хөгжлийн оргил үе ямар байх бол?

-Америкчууд 2060 он гэхэд Ангараг гарагт хүн илгээхээр бэлтгэж байгаа. Түүнээс өмнө хүн амьдрах боломжтой бааз барих тул аюултай нөхцөлд шийдвэр гаргаж чаддаг, суралцах боломжтой ухаалаг роботуудыг илгээх юм. Энэ бол хиймэл оюун ухааны хөгжлийн нэг оргил үе. Харин Японд өндөр настнуудын хүн амд эзлэх хувь өндөр. Цаашид ч нэмэгдэнэ. Тэр хэрээр эдийн засагт хүний оруулах хувь нэмэр хумигдаж эхэлнэ. Энэ хэрээр өвчин ихсэж, эмнэлэгт үзүүлэгчдийн тоо нэмэгдэнэ. Хөгшчүүд ихэвчлэн тархины цусан хангамж муудах, хавдар тусах, зөнөгрөх өвчин тусдаг тул тэр хэрээр эрүүл мэндийн зардал ихсэж, ажиллах хүчний тоо багасна. Энэ бүхнийг хөдөлмөрийн зах зээл дээр роботууд ажиллуулж, ухаалаг системийг ашиглах замаар нөхнө гэдгийг япончууд аль хэдийн олж харж, тооцоолсон учраас суурь шинжлэх ухаанаа хөгжүүлж байна. Харин энэ бүхний зангилаа нь тархи судлал юм. Ер нь хүнийг орлуулах, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх, тэр нь ухаалаг байх бүтээгдэхүүнийг яаралтай хийхгүй бол эдийн засгийн асар их хохирол учруулсаар байна. Тухайлбал, сэтгэцийн өвчнүүд ихсэж, дэлхийн хаа сайгүй хүмүүс амиа хорлох нь нэмэгдэж байна. Сэтгэл гутрал, мансуурч донтох эмгэг газар авч байна. Нийгмийн стресс ихсэх хэрээр гэмт хэрэг нэмэгддэг зүй тогтолтой. Энэ бүхний эсрэг судалгаанд суурилсан арга хэмжээ авч, хэтийн төлвийг тооцоолсноор хамгийн хохирол багатай, хүнд бас нийгэмд ээлтэй шийдвэрлэх боломжтой. Энэ бүхнийг шинжлэх ухааны хөгжилгүйгээр ярих аргагүй. Шинжлэх ухаан хөгжихгүй бол монгол хүн урт насалж, тайван амгалан амьдрах аргагүй гэсэн үг.

ТАРХИЙГ ТАЙВАН БАЙЛГАВАЛ БҮТЭЭМЖ САЙТАЙ БАЙДАГ

-Нийгмийн шинжтэй асуулт асуумаар байна. Хүн амын дунд цус харвалт өндөр, мөн залуу үеийнхний дунд мансууруулах бодисын хэрэглээ их байгаагаас СЭМҮТ ачааллаа дийлэхгүй байна. Та судлаач бас нийгэмлэгийн тэргүүний хувьд хэлэх үг байгаа байх. Монголчууд тархиа хайрлахгүй байна уу?

-Шүүмжлэл хэлээд байвал хэлээд л байна. Тиймээс шүүмжлэхээс илүү өөрсдөө хийх ёстой. Бид үүнд л зорьж байгаа. Үүний тулд Монгол Улсад тархи судлалын төвтэй, тэнд нь СЭМҮТ-ийн болон мэдрэлийн эмч нар, тархины мэс заслынхан, сэтгэл судлаач нар, математикч, нийгэм судлаач нар нь ирж суурь судалгаагаа хамтарч явуулснаар нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн ашигтай мэдлэг, үйлдвэрлэл нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулахын төлөө зүтгэж ажилладаг баймаар байна. Нөгөөтэйгүүр, нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, тархиа хайрлах мэдээлэл сурталчилгаа байнга өгч байх хэрэгтэй. Хэдийгээр нийгэмлэгийн гишүүд дор бүрнээ л ийм ажил хийдэг ч сайн дураараа байнга хийж, тогтмолжуулахад 24 цаг хаанаа ч хүрэхгүй. Илүү их хүчээр улс орны хэмжээнд хийх ёстой. Ядаж л тархи хөдлөлт ийм түвшинд байна гэдгийг улсын хэмжээнд судалж, тогтоох, тархи хөдөлсний дараа нугасны шингэнд ямар өөрчлөлт гардаг, эсүүд нь үхэж байна уу гэх мэтийг судлахад лаборатори хэрэгтэй шүү дээ.

-Монголчууд хүүхдийн тархи хөдөллөө гээд бариачид бариулдаг. Энэ үнэхээр эмчилгээ мөн үү?

-Найдвартай сайн эерэг нөлөө үзүүлж байвал эмчилгээний аргад тооцогдоно. Гэтэл одоогоор тархи хөдөлсний дараа бариа заслаар эдгээдэг гэсэн нотолгоо шинжлэх ухаанд байхгүй. Тархи хөдлөлт ганцхан Монголд байдаггүй. Гадаадад ч бий. Ялангуяа, тамирчдын дунд тархиндаа гэмтэл авах нь их. Эмчлэхгүй бол мэдрэлийн эрхтэн системийн алдагдалд хүргэж, хүндэрвэл амь насаа алдаж ч болдог. Эсвэл цус харвалт, саажилттай болдог. Тиймээс үүний эсрэг шинж тэмдгийн эсвэл тархины цусан хангамжийг сайжруулах, хаван бууруулах зэрэг эмчилгээ хийдэг. Хүүхдийн тархи хөдөлбөл маш их хор уршигтай. Тиймээс эмчийн тусламж заавал авах ёстой гэдгийг эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдэд таниулах ёстой. Харин толгойгоо бариулах нь эмчилгээний нэг арга гэж би хэлж чадахгүй. Шинжлэх ухааны үүднээс судалж, тогтоож байж хэлэх ёстой. Бариа засал хийлгэхэд тархины цусан хангамж сайжирдаг. Тархины аль хэсэгт халуунаар төөнөж байгааг, тэнд нь үрэвслийн явц байгаа эсэхийг бариачид гараараа мэдэрдэг байж болох юм. Гэхдээ нарийн судалгаа шинжилгээгүй бол хүнд бэртэл, гэмтэлтэйг нь бүр сэдрээх эрсдэлтэй. Тиймээс тархины ямар төрлийн гэмтэл, доргилтын үед бариа заслын эмчилгээ тохиромжтойг судалж гаргах хэрэгтэй. Нэгэнт судлаад тогтоочихвол үүнийг робот ч хийж болно шүү дээ.

-Орчин үеийн амьдралын хэв маяг хүмүүс хоорондын харилцаанд нэг талаар их түвэг болж байгаа. Ядаж л эцэг, эх нь хүүхэдтэйгээ ойлголцоход их хүндрэлтэй болсон, эсвэл бүр харьцдаггүй ч гэдэг юм уу. Үүнээс болж тархинд ямар өөрчлөлт гардаг бол?

-Одоогийн амьдралын хэв маягаас зугтаж чадахгүй. Энэ бүхнийг даваад гарч байгаа хүмүүсийн тархи улам л хүчтэй болж байгаа. Гэсэн хэдий ч тархиа тайван байлгах, хүмүүсээ амар тайван байлгах маш чухал. Тайван байвал бүтээмж сайтай байдаг. Тодорхой хэлбэл, хүн өглөө босоход, долоо хоногийн дараа, жилийн дараа, 10 жилийн дараа хийх зүйл нь тархинд тодорхой байх ёстой гэсэн үг. Тодорхойгүй байвал тархи хүссэн хүсээгүй боловсруулдаг учраас гэнэтийн мэдээллийг цочирдож хүлээж авдаг. Ер нь хувь хүн, гэр бүлийн хүрээнд тодорхой нөхцөлд байгаад байвал стресс бага байна. Өөрөөр хэлбэл, олон хүнтэй харьцах тусам стресс ихтэй байна. Гэхдээ үүндээ дуртай хүмүүс бий. Эсрэгээрээ тайван байя гэсэн хүмүүс утасгүй, фэйсбүүкгүй явах жишээтэй. Ер нь амьдарч байгаа нийгмийнхээ эсрэг сэтгэлгээтэй хүмүүс олширч байвал тэнд тархины эмгэг өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Ийм хүн олон байвал тэр нийгэм задардаг. Ийм эмгэгтэй хүмүүсийг таних тэмдэг нь тэд бусдыг хүндэлдэггүй, уйлж байгаа хүнийг хараад өрөвдөггүй, нэг ёсондоо хүний сэтгэлийг ойлгодоггүй. Ийм хүмүүс хаана их байдаг вэ гэхээр шорон гянданд байдаг. Үүнийг эерэг болгох бараг л боломжгүй. Гэхдээ энэ эмгэг төрх удамшдаг гэж үзэж болохгүй. Тэнэг хүн ч аятайхан нийгэмд аз жаргалтай амьдардаг.

-Монголчуудын IQ-ын чадвар дэлхийд эхний 5-6 дугаарт ордог гэж ярьдаг. Тэгсэн атлаа хөгжлийн түвшнээрээ маш доогуур. Үүний шалтгаан юу юм бол?

-Монголчуудын IQ-г тогтоочихсон хэрэг үү?

-Тогтоогоогүй юм уу. Газар зүйн байрлал маш чухал нөлөө үзүүлдэг гэж ярьдаг шүү дээ?

-Монголчуудын IQ түвшинг албан ёсоор тогтоосон судалгаа гараагүй байгаа, олон улсад. Үндэстний IQ түвшинг тогтоохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорилоор улс орон даяар авч нас, хүйс, боловсрол, байршил зэрэг олон үзүүлэлтээр нь ангилж стандартчилдаг юм. Одоохондоо байгууллага, хувь хүн бүр өөрийн орчуулсан буюу стандартчилаагүй IQ тестийн үр дүнг ярьж байгаа байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна

Монгол Улс жилдээ 179,096 мянган тонн аюултай хог хаягдал гаргадаг

 0 сэтгэгдэл


1960 оноос хойш буюу нийт 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал Монгол улсад байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд зайлшгүй устгах шаардлагатай химийн хатуу бодис 369 тонн, шингэн 68 мянган литр байдаг аж. Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа гээд бод доо. Учир нь аюултай хог хаягдлаа устгах байгууламж, дахин боловсруулах үйлдвэр манайд байхгүй. Мөн энэ төрлийн хог хаягдлын хор хөнөөлийн талаарх олон нийтийн мэдээлэл ч муу. Аюултай хог хаягдал гэхээр эмнэлгийн хэрэглэсэн зүү тариур, эсвэл гибрид автомашины батерей зэргээр төсөөлдөг ч нийслэлийн гэр хорооллынхны өдөр бүр зуухнаасаа гаргадаг үнс хүртэл хүний дотоод шүүрэл, дархлаа, мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлдгийг мэдэх нь хэд бол. Учир нь үнс удаан задардаг органик бохирдуулагч аж. Харин ийм бодис болох үнс, хуванцар зэрэг нь дээр дурдсан өвчнүүдийн эх үүсвэр болоод зогсохгүй хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлалын хомсдол, мэдрэлийн согогтой болох угшлыг бий болгодог гэж албаныхан хэлж байна. Манай орон ганцхан жилийн хугацаанд 180 орчим мянган тонн аюултай хог үүсгэдэг. Гэхдээ 99 хувь нь уул уурхайгаас үүсдгийг энэ онд хийсэн аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогоор тогтоожээ. Өчигдөр Улаанбаатарт болсон төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжрууах бүсийн төслийн зөвлөлдөх уулзалтын үеэр дээрх мэдээллийг өгч байна билээ. Харин аюултай хог хаягдлаа хэрхэх талаар гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ байдаггүй манай орны өнөөгийн байдалд бусад улс орнууд санаа тавиад эхэлжээ.


Тухайлбал, Европын холбооны хими, биологи цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах бүсийн төслийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөөлөгчид манай оронд ирээд байгаа аж. Тэд Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд туршлагаасаа хуваалцах юм. Харин бусад улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ. Аюултай хог хаягдлаас үүдэлтэй хор хөнөөл улс орнуудын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харилцан хамааралтай болсон энэ үед тэд нэгдсэн гэрээ конвенциор асуудлаа шийдэж байна. Мөн дагаж мөрдөх дүрэм журам, заавал биелүүлэх арга хэмжээ ч бий. Манай улс гэхэд аюултай хог хаягдлын эсрэг Базелын гэрээнд 22 жилийн өмнө элсчээ. Харин 2004 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцид нэгдсэн. харин дотооддоо гэвэл химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бол, таван жилийн өмнө мөнгөн усны тухай Минамата конвенцид нэгдсэн байна. Харин энэ бүхнийг Монгол улс аюултай хог хаягдлын эсрэг хүчин чармайлт гаргаж байна гэж олон улсын байгууллагууд үзсэн бололтой, даян дэлхийн байгаль хамгаалах сангийн 7.5 сая ам.долларын төсөлд хамруулсан байдаг. Гэвч ажил цаасан дээр явснаас хөрсөн дээр буугаагүйн нотолгоо нь одоо хүртэл аюултай хог хаягдлаа булшлах газраа ч олоогүй, орон нутгийн удирдлагууд дундаа шидэж сууна. Мэдээж бүх аюултай хог хаягдал ил задгай, зориулалтын бус байгаа гэвэл өрөөсгөл. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд мөнгөн усны түр агуулах бий бөгөөд тэнд дахин ашиглах шаардлагагүй нийт 239 кг мөнгөн ус байна. Мөн мөнгөн усны давс 18 кг, даралтны аппарат, термометр 47 кг, ашиглахыг хориглосон химийн бодис 2.1 тонныг хадгалж байна. Мөн эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж бий.

Харин цаашид энэ асуудлыг шийдэх төрийн бодлого ямар байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэн­ бат, тус яамны мэргэжилтэн А.Оюун нараас тодрууллаа.

Н.Цэрэнбат: үл ойлголцлоос болж аюултай хаягдлын цэг байгуулах боломжгүй байна

-Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалтын үр дүн ямар байдлаар гарах вэ?

-Зөвлөлдөх уулзалтад олон улсын долоон эксперт оролцож мэдээлэл солилцож байна. Бидний өмнө тулгараад байгаа уламжлалт болон хими, биологийн хог хаягдал дэлхий нийтийг эмзэглүүлж байгаа. Тиймээс олон улсын шинжээчид манай оронд тулгараад байгаа хүндрэл, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцахаас гадна хими, биологийн болон шинээр үүсэж байгаа электрон хог хаягдлыг хэрхэн хадгалах, устгах, дахин боловсруулахад шаардлагатай техник, технологийг нэвтрүүлэх ашиглах туршлагаасаа хуваалцах юм.

-Аюултай хог хаягдлыг цэгцлэх зөв шийдэл нь юу юм бэ?

-Технологийн дагуу аюултай хог хаягдал цуглуулах цэгүүдээ байгуулах, булшлах газар, бүсээ тодорхойлох нь юун түрүүнд хийх ажил. Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн ИТХ-аас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсээд, гацчихсан байна. Нийслэлийн аюултай хог хаягдлыг булах зориулалтын 30 га газрыг төв аймагт гаргахаар болсон ч тус аймгийн итх дээр үл ойлголцол үүсээд зогссон. Энэ асуудлыг шуурхай шийдэж, газрын асуудлыг тодорхой болгосноор хот суурины аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болно. Ингэснээр хадгалалт, устгал сайжирна гэж үзэж байгаа.

-Хими, биологийн хог хаягдлыг орон нутагт устгаж булшилснаар хүн, малд нөлөөлөхгүй гэсэн баталгаа бий юу?

-Хог хаягдлын хувьд нийтээрээ замбараагүй байгаа. Ил задгай хаягдсан хими, биологийн хогоос хүн, мал хордож байгаа. Үүнийг засахын тулд ахуйн хэрэглээний химийн бодисоос эхлээд үйлдвэрлэлийн химийн хог хаягдлыг ангилдаг цэгийн ажлыг эхлүүлэх гэж байна. Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан. Түүнд эмийн, эмнэлгийн, үйлдвэрлэлийн гээд хорт бодисыг төрөлжүүлсэн байгаа. Тэдгээрийг зохистой хэмжээнд нь цуглуулах, устгах, булшлах, дахин боловсруулах ажлуудыг хийхэд энэ зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

-Аюултай хог хаягдлыг ангилах, хадгалах ажилд иргэд, ААН-үүд яаж хамрагдаж байгаа вэ?

-Хамгийн энгийн мөртлөө аюултай хог бол янз бүрийн батарей байна. Үүнийг цуглуулах ажлыг ЕБС-иуд дээр эхлүүлсэн байгаа. Мөн эмнэлгийн биологийн аюултай хаягдлыг тусгайлан цуглуулж устгал хийж байгаа ААН үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сүүлийн үед үйлдвэржилт хөгжихийн хэрээр хими биологийн хог хаягдал ихсэж байна. Тиймээс энэ төрлийн тусгай бүсүүдийг бий болгож цуглуулах, зөөвөрлөх, устгах ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх юм.

А.Оюун: Аюултай хог хаягдал үүсгэдэг үйлдвэрүүдийг нийслэлээс гаргана

-Иргэд энгийн хог хаягдлаас аюултай хог хаягдлыг юугаар нь ялгах вэ?

-Эх үүсвэрээс гарч байгаа хог хаягдлын кодлогдсон жагсаалт гэж байдаг. Түүнд аюултай хог хаягдлыг а гэсэн тэмдэглэгээтэй, х гэх тэмдгээр хяналттай хог хаягдлыг тэмдэглэдэг. Ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй бол энгийн хогонд тооцогдох юм. Одоогоор өрхийн хувьд төрөл бүрийн батарей л аюултай хог хаягдалд тооцогдож байгаа. Хог хаягдлын тухай хуульд энэ зарчмыг барьж аюултай хог хаягдлын тухай тусдаа бүлэг, заалтыг оруулсан. Мөн сүүлд Засгийн газар аюултай хог хаягдлын жагсаалтыг батлахдаа дээрх зарчмаас гадна дан, давхар химийн нэгдлийг нь харгалзан аюултай хог хаягдлын жагсаалтыг тогтоож өгсөн. Түүнээс биш “аккумлятор бол аюултай хаягдал юм” гэх байдлаар тухайлсан бүтээгдэхүүнээр ангилаагүй.

-Аюултай хог хаягдлыг одоогоор яаж устгаж байгаа вэ?

-Хог хаягдлын тухай хуульд тухайн салбарын яамд нь аюултай хог хаягдлаа хариуцахаар байгаа. Үүнд нь мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, ЭМЯ эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын эмнэлгүүдэд хими эмчилгээний эм дутагдах аюул нүүрлэлээ

 0 сэтгэгдэл