A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3451/

Спортынхон бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ

Спортынхон бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3451/

  • Спортын салбар дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл урт хугацаанд байсан зүйл. Өмнө нь энэ талаар хэд хэдэн гомдол гарч байсан.
  • Хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна
  • Спортын сабар дахь бэлгийн дарамт өмнө нь гарч байсан. Харамсалтай нь тухайн үед бид нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй хүргэж чадаагүй учраас тэгсгээд намжсан


Монголын спортод бэлгийн дарамт амь бөхтэй оршсоор байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар ил болсон. Манай сонин энэхүү бусармаг зүйлийн эсрэг хамтдаа тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэхийг спортынхонд уриалж буй. Тэгвэл Монголын буудлагын холбоо бидний уриалгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Тунгалагтай уулзаж, энэ талаар ярилцсан юм. 

-Монголын буудлагын холбоо манай сонины уриалгыг хамгийн түрүүнд дэмжсэнд талархаж байна. Танай холбоо үүний хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?­

-Спортын салбар дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл урт хуга­цаанд байсан зүйл. Өмнө нь энэ талаар хэд хэдэн гомдол гарч байсан. Харамсалтай нь тухайн үед бид нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй хүргэж чадаагүй учраас тэгсгээд намжсан. Харин одоо спортын салбарт хичээллэж байгаа тамирчид, хүүхдүүдийн орчныг аюулгүй болгох тал дээр манай сэтгүүлчид идэвх санаачилга гаргаж, бусдыг уриалан дуудаж байгааг Монголын буудлагын холбоо, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж байна. Энэ асуудалтай холбоотойгоор бид уриалга гаргахаар төлөвлөсөн. Мөн цаашид энэхүү ёс зүйгүй үйлдлийг гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авч, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг хамгийн чухал.

-Спорт дахь бэлгийн дарамтын эсрэг тэмцэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?­

-Бэлгийн дарамт бол маш эмзэг асуудал учраас тун болгоомжтой хандахгүй бол асуудал буруугаар эргэх эрсдэл бий. Ялангуяа олимпын наадам эхлэх дөхсөн энэ үед бид асуудалд нухацтай хандах нь хамгийн чухал. Спортод бэлгийн дарамт байгаа нь судалгаагаар нотлогдчихлоо. Тэгвэл үүнийг байхгүй болгохын тулд юуны өмнө тамирчид, дасгалжуулагч, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнд хамаарах ёс зүйн журмаа шинэчлэх шаардлагатай. Мөн хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тамирчин, дасгал­жуулагч нарт хуулийн мэдлэг олгох сургалтуудыг удаа дараа зохион байгуулах ёстой. Үүнээс гадна хамтарсан ажлын хэсэг байгуулж, хүчирхийлэлд өртсөн тамирчдад эмнэлэг, сэтгэл зүйн тусламж үзүүлэх тал дээр онцгой анхаармаар байна. 

-Судалгаанаас харж байхад өндөр зэрэглэлд хүрсэн, шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад өртөх магадлал илүү байдаг юм байна. Тухайн тамирчныг олимп, ДАШТ зэрэг том тэмцээнд явуулахгүй гэх зэргээр дарамталдаг болох ньтогтоогдсон. Энэ бас анхаарах ёстой чухал асуудал байх.

-Энэ судалгааг шигшээ багийн түвшинд хийсэн байна лээ. Үүний дараа бусад спорт холбоо хүсэлт гаргаж, өөрсдийн бэлтгэл хийж буй орчноо судлуулбал арай өөр үр дүн гарах байх. Гэхдээ бид ийм тохиолдол шинээр гараасай гэж хүсэж байгаа юм биш. Ха­рин гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Одоо тамирчдын гэр бүл, эцэг эх, хамаатан садан, найз нөхөд нь тамирчдаа анхааралдаа авч, сайн ярилцаж, ийм асуудал байдаг бол холбогдох байгууллагад мэдээлэх нь чухал  байна. Танай сонины зүгээс спортын салбар дахь бэлгийн дарамтын эсрэг хамтраад тэмцье гэсэн уриалга гаргасанд үнэхээр баяртай байна. Одоо спортын удирдах дээд байгууллагууд буюу салбарын яам, БТСГ, бусад спорт холбоо, МҮОХ бүгд нэгдэж, холбогдох журмуудыг гаргаж, таниулан сурталчлах ажил хийгээсэй гэж хүсэж байна. Үүнийг бодитой ажил хэрэг болгохын тулд хол­боод бие биенийгээ дэмжиж, хамтран ажиллахыг уриалья.








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томсгосон мажоритар тогтолцооны сул тал асар их байна

  • П.Наранбаяр: Надад итгэж саналаа өгсөн 23,479 хүний санал гээгдчихлээ

"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээр гээгдүүлдэг болох”-ыг тодотгов. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл "Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, улс төрийн хүчин өрсөлдөхөд бэрх байдаг. Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог" гэлээ. Харин 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт тус эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр "Надад 22 дугаар тойргийн 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул талын илрэл боллоо" гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого хийх Ажлын хэсэг байгуулжээ

  • Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хянан шалгах үүргээ биелүүлээгүй гэв
  • 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ

Ардчилсан нам болон бусад бие даагч, эвслүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүүг томилсон аж. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ. Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр ноцтой зөрчил олон гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг нэмж бүртгэн санал өгүүлсэн аж. Хууль зөрчсөн эдгээр үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү “Бид өнгөрсөн хоёр хоногт нийт 29 тойргийн хэмжээнд мэдээлэл авч цэгцэллээ. Сонгуулийн явцтай холбоотой бүх гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст энэ удаагийн сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Тиймээс сонгуульд оролцсон гурван нам эвсэл, бие даагчдын шаардлага эсэргүүцэлтэй Ардчилсан нам санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна” гэв. Үндсэн хуулийн бус үйл ажиллагаанд төрийн алба хаагчид идэвхтэй оролцсоныг улс төрийн намууд, иргэд мэдээлж байгаа тул сонгуулийг шууд удирдан зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох машин, бусад шалгах шаардлагатай баримт материалуудыг тусгайлан авч шалгах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хянан шалгах үүргээ хариуцлагагүй биелүүлсэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрыг оролцуулалгүй, сонгуульд оролцоогүй төрийн байгууллагаар хуулийн дагуу шалгалт явуулж, дүн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна гэлээ.